Дуу хөгжим
Израил аа, Бурхан дуудаж байна


6

Израил аа, Бурхан дуудаж байна

Урам зоригтой

1. Израил аа, Бурхан дуудаж байна,

Нүгэлт газраас холд хэмээнэ.

Сүрлэг Вавилон сүйрч байна;

Бурхан хотыг эзэлнэ.

Сион руу ирцгээ, Сион руу ирцгээ!

Бурханы yyp xилгэн aйcyй.

Сион руу ирцгээ, Сион руу ирцгээ!

Бурханы yypxилэн aйcyй.

2. Израил аа, Бурхан тань ярьж байна.

Агуу Чөлөөлөгчөө сонс.

Сонгогдсон хүмүүсийнх нь дээр

Үүрийн гэгээ туяарна.

Сион руу ирцгээ, Сион руу ирцгээ!

Ариун газарт баясацгаа.

Сион руу ирцгээ, Сион руу ирцгээ!

Ариун газарт баясацгаа.

3. Израил аа, селестиал орноос

Тэнгэр элч нар айлчилж байна.

Тэнгэрт буцан очих хүчийг

Тэд гэгээнтнүүдэд өгнө.

Сион руу ирцгээ, Сион руу ирцгээ!

Аврагч Эзэн тань айсуй.

Сион руу ирцгээ, Сион руу ирцгээ!

Аврагч Эзэн тань айсуй.

4. Израил аа! Хар нүглийн зам дээр

Ийн үлдэхийг хүснэ гэж үү?

Та наманчлахаа хойшлуулбал

Таныг Тэрээр зөвтгөхгүй.

Сион руу ирцгээ, Сион руу ирцгээ!

Магтаалын дуун тэнд хадна.

Сион руу ирцгээ, Сион руу ирцгээ!

Магтаалын дуун тэнд хадна.

Үг: Ричард Смит, 1838–1914

Ая: Чарльз К.Конвэрс, 1832–1918

Doctrine and Covenants 133:7–16