Дуу хөгжим
Бурхан минь, бошиглогч дуудсанд талархъя


12

Бурхан минь, бошиглогч дуудсанд талархъя

Баяр хөөртэй

1. Бурхан минь, биднийг энэ үед залах

Бошиглогч дуудсанд талархъя.

Оюун бодлыг гэрлээр гийгүүлэх

Сайн мэдээ өгсөнд талархъя.

Өгөөмөр Таныхаа харамгүй

Өгсөн адислалд талархъя.

Тушаалуудыг Тань ямагт даган,

Тандаа баяртайяа үйлчилье.

2. Амар амгаланг маань сарниулан,

Аюул зовлон дайрах тэр цагт

Найдвар бидний өмнө гэрэлтэх үед

Мөдхөн чөлөөлөгдөхөө бид мэднэ.

Эртнээс итгэлт гэдгээ харуулсан

Эзэний үйлд бид эргэлз-дэггүй.

Сионы эсрэг тэмцдэг ёс бусчууд

Эцэстээ ялагдах нь лавтай.

3. Бурханы энэрэл, сайн сайхныг дуулсаар

Бид өдөр, шөнийн турш магтана.

Амьдралыг маань илчээрээ төөнөх

Алдар суут сайн мэдээнд баясана.

Түүнд итгэлтэй мөн шударга хүмүүс

Төгс төгөлдөр лүү урагшилна.

Христийн сайн мэдээнээс татгалзвал

Хэзээ ч аз жаргал амсахгүй.

Үг: Виллиам Фаулэр, 1830–1865

Ая: Кэролайн Шэридан Нортон, 1808–ойр.1877

Doctrine and Covenants 21:1–5

Mosiah 2:41