Дуу хөгжим
Хаадын Хаан Та ирээч


29

Хаадын Хаан Та ирээч

Зоригтой

1. Хаадын Хаан Та ирээч.

Хүрэх төдийд анагааж,

Хүмүүсээ чөлөөлөхийг

Харуулдан бид хүлээв.

Хотол олны хүслэнт Та ирж,

Хамаг Израилыг цуглуулаач.

2. Газар дэлхийн нүглийг

Галаар ариусгаач, Та.

Зөв шударгыг тогтоож,

Гэгээнтнүүдийг баясгаач.

Энх амгалан хаанчлахыг Тань

Эгшиг дуугаар хамтдаа угтана.

3. Аврагдсан түмэн ард

Хосаннаг дуулцгаана.

Агуу ялалтын дуу

Алдар сууг Тань түгээнэ.

Тэртээх Сионы уулсын дундаас

Тэнгэрийн уудамд дуулал цалгина.

4. Амь, энхийн Хан Хүүг магт!

Сэнтийдээ морил, Та!

Сонгогдсон бүх хүмүүн

Аврагч Эзэнээ угтана.

Харь хүмүүс өвдөг сөхөрнө.

Хэл бүхэн Таныг магтацгаана.

Үг: Парли П.Пратт, 1807–1857

Ая: Зохиогчийн нэр тодорхойгүй, ойр. 1889

Doctrine and Covenants 45:39, 44

Isaiah 35:10