Дуу хөгжим
Бурханы Сүнс


2

Бурханы Сүнс

Бахдалтай

1. Бурханы Сүнс нь гал мэт дүрэлзэн шатаж байна!

Хожмын үеийн сүр жавхлан урагш айсуй. Б

үр эрт үеийн үзэгдэл, адислал сэргэж,

Бүх тэнгэр элч дэлхийд айлчлахаар айсуй.

[Chorus]

Тэнгэрийн их цэрэгтэй бид хамт чанга дуулъя.

Хосанна, хосанна, Бурхан, Хурга хоёр!

Тэдний алдар сууг тэнгэрт тултал магтацгаая,

Энэ үеэс эхлэн үүрд, амен, өө, амен!

2. Эзэн гэгээнтнүүдийн мэдлэгийг нэмэгдүүлж,

Эрт цагийнхтай адилаар сэргээж эхэллээ.

Бүрхүүл нь дэлхийгээс ийн замxран арилна.

Бурханы мэдлэг, хүчулам өргөжин тэлж байна.

[Chorus]

Тэнгэрийн их цэрэгтэй бид хамт чанга дуулъя.

Хосанна, хосанна, Бурхан, Хурга хоёр!

Тэдний алдар сууг тэнгэрт тултал магтацгаая,

Энэ үеэс эхлэн үүрд, амен, өө, амен!

3. Тэнгэрийн хаант улсыг өргөжүүлэн тэлэхийн тулд

Түмэн олныг Сүнсээр цуглуулан дуудна.

Бурханы алдар суу, адислал, үзэгдлүүдийг

Бид итгэлээрээ өвлөн авч эхэлнэ.

[Chorus]

Тэнгэрийн их цэрэгтэй бид хамт чанга дуулъя.

Хосанна, хосанна, Бурхан, Хурга хоёр!

Тэдний алдар сууг тэнгэрт тултал магтацгаая,

Энэ үеэс эхлэн үүрд, амен, өө, амен!

4. Арслан, хурга хоёр хамтдаа эвтэй амьдрах,

Адислагдсан тэр өдөр ерөөлтэйеэ!

Сүйх тэргээр Есүсийг тэнгэрээс залран ирэхэд

Сионы нутагт Ефраим адислал хүртэнэ.

[Chorus]

Тэнгэрийн их цэрэгтэй бид хамт чанга дуулъя.

Хосанна, хосанна, Бурхан, Хурга хоёр!

Тэдний алдар сууг тэнгэрт тултал магтацгаая,

Энэ үеэс эхлэн үүрд, амен, өө, амен!

Үг: Виллиам В.Фэлпс, 1792–1872. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны дууллын номонд орсон, 1835. 1836 оны Көртландын ариун сүмийн онцгойлон адислах ёслол дээр дуулсан.

Ая: Зохиогчийн нэр тодорхойгүй. Ойр. 1844 он.

Doctrine and Covenants 109:79–80

Doctrine and Covenants 110