Дуу хөгжим
Аврагчийн хайр


56

Аврагчийн хайр

Хүндэтгэл бишрэлтэй

1. Аврагчийн хайр

Нар үүлсийн цоорхойгоор гийх мэт

Алсын тэнгэрээс

Нэвт гэрэлтэн ээдэг.

Аз жаргалтай

Мөнх амьдрал руу буцаан хөтлөх

Аян замыг

Мөнхөд гэрэлтүүлдэг.

2. Ариун Сүнс Тань

Хилэнцтийн хашхираанаас илүү

Алив сайныг

Бидний зүрхэнд шивнэдэг.

Найдварын дуу

Эргэлзээг үлдэн зайлуулаг.

Нандин хайраар

Эзэнд бид нэгдэж байна.

3. Бүхнийг Бүтээгч

Бурхан Эцэг минь ээ, сонсооч.

Талархнам, бид,

Таны Хүүгийн золиост.

Түүнийг магтан,

Таны хуулийг хайрлан, дагана.

Тэнгэрлэг Хаан

Тандаа бид хөөрч баясдаг.

Үг: Эдвард Л.Харт, 1916–2008. © 1977 IRI

Ая: Крoфорд Гэйтс, 1921–2018. © 1977 IRI

John 15:12–14

Doctrine and Covenants 34:1–4