Дуу хөгжим
Үйлс Тань гайхам


79

Үйлс Тань гайхам

Бадрангуй

1. Ай, Хаан Бурхан, үйлс Тань гайхам.

Алдрыг Тань магтан, талархъя.

Нар мандахад хайрыг Тань харуулж,

Нар шингэхэд үнэнийг Тань хүүрнэе.

2. Амралтын өдөр гайхам юм.

Зуурдын гэх юу ч зүрхэнд үгүй.

Давидын ятганы аяз шиг

Зүрх сэтгэл минь хөглөгдөж байг.

3. Эзэн буй учир зүрх баясна.

Үйлс, үгэнд Тань талархаж байя.

Энэрэнгүй үйлс Тань гэрэлтэнэ.

Үлэмж зөвлөгөө Тань төгс юм.

4. Тэнгэрийн баяр баяслын оронд

Таны гэгээн дүрийг харахад

Эрхэм нэр алдрыг Тань магтан,

Эгнэгт мөнхөд алдаршуулъя.

5. Дайсан минь байсан гэм нүгэл

Дахин намайг үл зовооно.

Сэтгэл дэх дайсан үгүй болж,

Сатан амгаланг эвдэхгүй.

6. Дэлхий дээр бүх хүсэж мөрөөдсөнөө

Дээш очоод харж, сонсож, мэднэ.

Баяр баяслын мөнхийн оронд

Бүхнийг хийх хүч чадлыг олно.

Үг: Айсак Воттс, 1674–1748

Ая: Жон Ж.Маклелан, 1874–1925

Psalm 92:1–5

Enos 1:27