Дуу хөгжим
Ирцгээ, талархлын дуу өргөцгөө


45

Ирцгээ, талархлын дуу өргөцгөө

Эрч хүчтэй

1. Тариан талбайдаа ирцгээ.

Талархлын дуу өргөцгөө.

Хүйтнээс урьтан, ургацаа

Хадгалж нөөцөлж авцгаалаа.

Бүтээгч Эзэн Бурхан маань

Бүх зүйлээр биднийг хангадаг.

Түүний ариун сүмд ирцгээ.

Талархлын дуу өргөцгөө.

2. Бурханы бүтээсэн дэлхийд

Бүгдээрээ Түүнийг магтана.

Буудай, шарилж хамт урган,

Баяр, гуниг ээлжилнэ.

Үндэс, иш эхлээд ургаж,

Үр тариа хожим гарна.

Ургацын Эзэн минь Та

Улам сайн болгооч, биднийг.

Үг: Хэнри Олфорд, (1810–1871)

Ая: Жорж Ж.Элвий, (1816–1893)

Doctrine and Covenants 86:1–7

Mark 4:26–28