Дуу хөгжим
Магтаалаа өргөе


36

Магтаалаа өргөе

Баяр хөөртэй

1. Дээд тэнгэрт үүрд хаанчлан суудаг

Газар тэнгэрийг захирагч,

Гүн тэнгис далайг номхотгогч

Бурханд магтаал өргө.

[Chorus]

Христийн алдрыг магтан дуулцгаа.

Төгс хүчийг нь бишир!

Хамаг бүгдийн үүрдийн Хаандаа

Толгой бөхийн мэхий.

2. Бурханы мутраар зарлигийнх нь дагуу

Гараг эрхэс оршиж,

Хайр, мэргэн ухааныг нь дандаа

Хүмүүнд харуулж байдаг.

[Chorus]

Христийн алдрыг магтан дуулцгаа.

Төгс хүчийг нь бишир!

Хамаг бүгдийн үүрдийн Хаандаа

Толгой бөхийн мэхий.

3. Хайр халамжид нь ивээгдсэн

Зуур дэлгэрэх цэцгийг,

Халин дүүлээд унах шувууг ч

Зөвхөн Христ бүтээсэн.

[Chorus]

Христийн алдрыг магтан дуулцгаа.

Төгс хүчийг нь бишир!

Хамаг бүгдийн үүрдийн Хаандаа

Толгой бөхийн мэхий.

4. Дээд тэнгэрт орших Түүнд ахин

Сүр жавхлантай дуулцгаа.

Дуулал, залбирлын тань хариуд

Сайн сайхныг Тэр илгээнэ.

[Chorus]

Христийн алдрыг магтан дуулцгаа.

Төгс хүчийг нь бишир!

Хамаг бүгдийн үүрдийн Хаандаа

Толгой бөхийн мэхий.

Үг: Эда Блэнкхорн, 1858–1927

Ая: Алфрэд Бэйрли, 1848–1929

1 Chronicles 16:29

Matthew 10:29–31