Дуу хөгжим
Та байнга хэрэгтэй


48

Та байнга хэрэгтэй

Бадрангуй

1. Та байнга хэрэгтэй,

Өршөөлт Эзэн минь.

Энх амгаланг надад

Өөр хэн ч өгч чадахгүй.

[Chorus]

Тийм, надад хэрэгтэй, Та,

Байнга хэрэгтэй, Та.

Аврагч Тан руу би очно.

Адислаач, Та.

2. Та байнга хэрэгтэй,

Надтай ойр байгаач.

Таныг дэргэд байхад

Уруу таталт хүчгүй.

[Chorus]

Тийм, надад хэрэгтэй, Та,

Байнга хэрэгтэй, Та.

Аврагч Тан руу би очно.

Адислаач, Та.

3. Та байнга хэрэгтэй,

Баяр хөөрт, гунигт үед.

Бушуу ирж, хамт байгаач.

Эсвээс бүгд утгагүй.

[Chorus]

Тийм, надад хэрэгтэй, Та,

Байнга хэрэгтэй, Та.

Аврагч Тан руу би очно.

Адислаач, Та.

4. Та байнга хэрэгтэй,

Ариун Нэгэн минь.

Адислагдсан Хүү, Та

Намайг Өөрийн болгооч.

[Chorus]

Тийм, надад хэрэгтэй, Та,

Байнга хэрэгтэй, Та.

Аврагч Тан руу би очно.

Адислаач, Та.

Үг: Анни С.Хокс, 1835–1918

Ая: Робэрт Лаури, 1826–1899

2 Nephi 4:16–35

Psalm 143:1