Дуу хөгжим
Есүс рүү ирцгээ


60

Есүс рүү ирцгээ

Зөөлнөөр

1. Есүс рүү ирцгээ, хүнд ачаа үүрсэн,

Түгшин, зовж зүдрэгсэд, ирэгтүн.

Түүнд итгэгчдийн амрах ариун газарт

Тэр та бүгдийг авч очно.

2. Есүс рүү ирцгээ, буруу замд орсон ч

Таныг Тэр анхаарч, халамжилна.

Түнэр харанхуйн дундаас Түүний хайр

Таныг олж, гэрэлд гаргана.

3. Есүс рүү ирцгээ, Тэр таныг сонсоно.

Тиймээс та хайр гуйж, даруу залбир.

Тэнгэрийн ордны элч нар дэргэд тань буйг

Та мэдэхгүй байна гэж үү?

4. Есүс рүү ирцгээ, үндэстэн ястнууд

Тив дэлхийн газар бүрээс ирцгээ.

Түмэн олныг баян хоосон гэлтгүй

Тэр “Над уруу ир” гэж дуудна.

Ая ба үг: Оорсон Прат Хүйш, 1851–1932

Matthew 11:28–30

2 Nephi 26:33