Дуу хөгжим
Өнөөдөр сэтгэлд минь нар гийж байна


123

Өнөөдөр сэтгэлд минь нар гийж байна

Баяртай

1. Өнөөдөр сэтгэлд минь нар гийж байна.

Тодоос тод гэрэлтэнэ.

Тэнгэрт мандах нарнаас ч илүү

Есүсийн гэрэл гийнэ.

[Chorus]

Аз жаргалтай, амгалан үед

Сэтгэлд минь ивээлт наран гийдэг.

Аврагчийг над руу мишээхэд

Сэтгэлд минь наран гийдэг.

2. Өнөөдөр сэтгэлд ая эгшиглэнэ.

Дууллаа Хаандаа өргөе.

Сэтгэл зүрхэнд эгшиглэх дууг

Есүс сонсож чадна.

[Chorus]

Аз жаргалтай, амгалан үед

Сэтгэлд минь ивээлт наран гийдэг.

Аврагчийг над руу мишээхэд

Сэтгэлд минь наран гийдэг.

3. Өнөөдөр сэтгэлд хавар ирлээ,

Эзэн надад ойр байна.

Энхийн тагтаа сэтгэлд дуулна,

Энэрэл хайр дэлбээлнэ.

[Chorus]

Аз жаргалтай, амгалан үед

Сэтгэлд минь ивээлт наран гийдэг.

Аврагчийг над руу мишээхэд

Сэтгэлд минь наран гийдэг.

4. Өнөөдөр сэтгэлд баяр хөөр байна.

Өгч буй адислалын,

Тэнгэрт зэхсэн баяслын төлөө

Хайр, найдвар, магтаал ч байна.

[Chorus]

Аз жаргалтай, амгалан үед

Сэтгэлд минь ивээлт наран гийдэг.

Аврагчийг над руу мишээхэд

Сэтгэлд минь наран гийдэг.

Үг: Элайза И.Хьювитт, 1851–1920

Ая: Жон Р.Свийни, 1837–1899

Isaiah 60:19

Psalm 16:9, 11