Дуу хөгжим
Төмөр бариул


142

Төмөр бариул

Жаргалтай

1. Үзмэрч Нифайд өнө эртний үед

Үзэгдэл Бурханаас ирж.

Тэр үзэгдэлд ариун үгийг

Төмөр бариул гэж байв.

[Chorus]

Төмөр бариулаас зууран барь.

Бат бөх, үнэн юм, тэр.

Төмөр бариул бол Бурханы үг тул

Биднийг саадгүй хөтөлнө.

2. Энэ дэлхийд аялж байхдаа бид

Эрхгүй соригдох авч

Харанхуй манан дунд үргэлж

Хичээж явах ёстой.

[Chorus]

Төмөр бариулаас зууран барь.

Бат бөх, үнэн юм, тэр.

Төмөр бариул бол Бурханы үг тул

Биднийг саадгүй хөтөлнө.

3. Уруу таталтын хүч ихсэж,

Урдах зам бүдгэрэхэд

Төмөр бариулдаа бид найдаж,

Тэнгэрээс тусламж гуйна.

[Chorus]

Төмөр бариулаас зууран барь.

Бат бөх, үнэн юм, тэр.

Төмөр бариул бол Бурханы үг тул

Биднийг саадгүй хөтөлнө.

4. Хоёр гараараа бариулаас

Хамаг чадлаараа зуурч,

Чин зүрхнээсээ залбирч, найдан

Чиглэсэн зүгтээ явна.

[Chorus]

Төмөр бариулаас зууран барь.

Бат бөх, үнэн юм, тэр.

Төмөр бариул бол Бурханы үг тул

Биднийг саадгүй хөтөлнө.

5. Алсад харагдах диваажинд

Бариул биднийг хүргэнэ.

Адислагдсан элч нарын хамт

Бид үүрд тэнд байх болно.

[Chorus]

Төмөр бариулаас зууран барь.

Бат бөх, үнэн юм, тэр.

Төмөр бариул бол Бурханы үг тул

Биднийг саадгүй хөтөлнө.

Үг: Жозэф Л.Таунсэнд, 1849–1942

Ая: Виллиам Клэйсон, 1840–1887

1 Nephi 15:23–25

1 Nephi 8

1 Nephi 12:17