Дуу хөгжим
Ай, залбирах тэр гайхамшигт мөч


74

Ай, залбирах тэр гайхамшигт мөч

Залбирч буй мэт

1. Ай, залбирах тэр гайхамшигт мөч!

Хамаг зовлонгоосоо хагацан,

Хаан Эцэгийнхээ сэнтийн урд ирж,

Хүслээ хэлэхэд намайг урина.

Зовон шаналах үедээ бибээр

Залбирах тэр цагийг гаргавал

Өр зүрхэндээ тайтгарал олж,

Өөдгүй нэгний урхинаас салдаг.

Өр зүрхэндээ тайтгарал олж,

Өөдгүй нэгний урхинаас салдаг.

2. Ай, залбирах тэр гайхамшигт мөч!

Өр зүрхний минь хүсэлтийг тээн,

Үнэн, итгэлээр бодгалийг

Үргэлж адислах Түүнд хүргээч.

Үгэнд итгэ, Намайг эрж хай,

Нигүүсэлд найд гэж урьдаг тул

Зовлон, шаналлаа Түүнд даатгаж,

Залбирах тэр мөчөө би хүлээнэ.

Зовлон, шаналлаа Түүнд даатгаж,

Залбирах тэр мөчөө би хүлээнэ.

Үг: Виллиам В.Волфордын үгийг авч ашиглав, 1772–1850, өөрчилж зассан

Ая: Виллиам Б.Брадбори, 1816–1868, өөрчилж зассан

Psalm 55:16–17, 22

Philippians 4:6–7