Дуу хөгжим
Мөнхийн үйлс агуу


136

Мөнхийн үйлс агуу

Сүр жавхлантай

1. Магтаалын Бурханы

Мөнхийн үйлc агуу.

Гэгээн Хаан Таны

Гэрэлт зам шударга!

Алдрыг Тань үл хүндлэх

Аймшиггүй хэн байна?

Зөвхөн Та ариун юм,

Зөвхөн Та дээд юм.

2. Гүн харанхуйн тэд

Гэрлийг Тань хараад,

Агуу Хаан Тандаа

Амлалт өгч биширнэ.

Зөв шударгын үйлс Тань

Зүг бүрд дуурьсагдаж,

Тал бүрээс ирэх тэд

Таныг Бурханаа гэнэ.

Үг: Хэнри Ю.Ондердонк, 1789–1858; илчлэлт 15:3–4-аас сэдэвлэв.

Ая: Иохан Майкл Хэйден, 1756–1792

Revelation 15:3–4

Romans 14:11