Дуу хөгжим
Аврагч аа, Танаас гуйж байна


90

Аврагч аа, Танаас гуйж байна

Дөлгөөн

1. Талх, усыг энэ ариун өдөр

Таны нэрээр адислахад

Ариун Сүнсээ илгээгээч гэж

Аврагч Танаас бид гуйж байна.

Голготад загалмай дээр Та

Миний төлөө цовдлогдож,

Цусаа урсган, амиа өгснийг

Мөнхөд санаж явъя, би.

2. Энэ зүрхийг өршөөлөөр дүүргээч.

Энэрч хүлцэхийг Та заагаач.

Тэнгэрийн ариун орд өргөөнд Тань

Тэрхүү залбирал маань сонстог.

Тэнгэрлэг золиосоос хүртэх

Зохистойгоо харуулахад

Та оршихуйдаа буцаан аваач.

Алдар суу Тань туяараг.

Үг: Мэбэл Жонэс Габбот, 1910–2004. © 1948 IRI

Ая: Рөүланд Х.Причард, 1811–1887

2 Nephi 2:7

Doctrine and Covenants 59:9