Дуу хөгжим
Үндэстнүүд ээ, сонс!


137

Үндэстнүүд ээ, сонс!

Зоригтой

1. Үндэстнүүд ээ! Тэнгэрийн хоолойг сонс!

Сонссон болгон газар бүрд баясаг.

Сүр жавхлант элч нар тунхаглаж байна:

Үнэн үүрд сэргээгдлээ!

[Chorus]

Хайр, үнэний сайн мэдээний гэрэл

Бурханы сэнтийгээс гайхалтай гийнэ.

Хурц нар мэт энэ тэнгэрлэг туяа

Бүх дэлхийг гийгүүлнэ.

2. Үндэстнүүд харанхуйд тэмтчин уйлж,

Үүр цайхыг итгэлтэй хүлээнэ.

Энгүй урт шөнө дуусаж, бүх хүн баясна.

Үнэн ахин оршино!

[Chorus]

Хайр, үнэний сайн мэдээний гэрэл

Бурханы сэнтийгээс гайхалтай гийнэ.

Хурц нар мэт энэ тэнгэрлэг туяа

Бүх дэлхийг гийгүүлнэ.

3. Бурханд үйлчлэхээр дуудагдсан бид

Бүхий л нутаг, хүмүүс рүү очно.

Үнэнийг тунхаглахын тулд бат зогсож,

Үүрдийн сайн мэдээг заана.

[Chorus]

Хайр, үнэний сайн мэдээний гэрэл

Бурханы сэнтийгээс гайхалтай гийнэ.

Хурц нар мэт энэ тэнгэрлэг туяа

Бүх дэлхийг гийгүүлнэ.

Үг: Лүис Ф.Мүнхийн герман хэл дээрх шүлгээс авав, 1847–1916. © 1985 IRI

Ая: Жорж Ф.Рүт, 1820–1895

Doctrine and Covenants 133:36–38

Doctrine and Covenants 128:19–21