Номын сан
Гэрээр судлах хичээл: 2 Коринт 8–Ефес 1 (24-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

2 Коринт 8Eфес 1 (24-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын 2 Коринт 8Eфес 1-ийг (24-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь энэ хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (2 Коринт 8–9)

Энэ хичээлээр суралцагчид Аврагчийн бидэнд өгсөн бүхнийг ойлгох үедээ бусдад өөрсдөдөө байгаагаасаа илүү ихийг өгөх хүсэлтэй байх болно гэдгийг мэдэж авсан. Түүнчлэн тэд Бурхан биднээс өгөх зүйл байхгүй үедээ ч өгөх хүсэлтэй байгаасай хэмээн хүсдэг гэдгийг ойлгож авсан. Түүнээс гадна суралцагчид гачигдалтай байгаа хүмүүст чин сэтгэлээсээ өгвөл Бурхан биднийг өгөөмрөөр адислах болно гэдгийг мөн Бурханы өгөөмөр адислалыг танин мэдэх нь Түүнд талархдаг байхад тусална гэдгийг мэдэж авсан.

2 дахь өдөр (2 Коринт 10–13)

Сүнслэг дайны талаарх Паулын сургаал дээр үндэслэн суралцагчид бид Есүс Христэд дуулгавартай байхдаа бодол санаагаа хянаснаар Сатаны эсрэг дайнд амжилттай байх болно гэдгийг мэдэж авсан. Паулын махан бие дэх өргөсний тухай сургаалаас суралцагчид Их Эзэн биднийг даруу байхад сургахын тулд сул тал болоод зовлон бэрхшээлийг туулахыг зөвшөөрдөг гэж мэдэж авсан. Есүс Христийн ач ивээл бидний сул талыг хүчирхэгжүүлэхэд хангалттай бөгөөд Их Эзэн бидэнд учирдаг саад бэрхшээлийг үргэлж зайлуулдаггүй ч тэдгээрийг итгэлтэй давах үед маань хүчирхэгжүүлдэг.

3 дахь өдөр (Галат)

Суралцагчид Паулын галатчуудад өгсөн сургаалаас суралцаж байхдаа Есүс Христ Өөрийн бошиглогчдод үнэн сургаалаа илчилдэг гэдгийг мэдэж авсан. Тэд түүнчлэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлдэг, сайн мэдээний гэрээнд орсон хүмүүс Христэд нэг болж, Бурханы өв залгамжлагчид болдог гэдгийг ойлгож авсан. Тэд Сүнсээр явбал махан биеийн уруу таталтыг даван туулж, сайныг үйлдэхдээ хичээнгүй байвал хийсэн үйлдлийнхээ адислалыг хураан авах болно гэдгийг ойлгосон.

4 дэх өдөр (Eфес 1)

Паулын ефесчүүдэд заасан сургаалын 1-р бүлгээс суралцагчид Бурханы хүүхдүүд сайн мэдээний адислалыг хүлээн авахаар урьдчилан томилогдсон гэдгийг мэдсэн. Тэд түүнчлэн цаг хугацааны бүрэн байдлын эрин үед өмнөх эрин үеийн бүх зүйл сэргээгдэж, бид илчлэлтээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тухай мэдэх боломжтой гэдгийг ойлгож авсан.

Оршил

Паул Галатын гэгээнтнүүдийг Есүс Христэд итгэх итгэлээ сэргээж, Мосегийн хуулийг дуулгавартай сахиснаар биш харин зөвхөн Түүгээр л дамжин авралыг олно гэдэгт итгэхэд урамшуулсан.

Заах зөвлөмж

Галат 5

Паул Галатын гэгээнтнүүдийг Есүс Христэд итгэх итгэлтэй болоход урамшуулан дэмжив

Зураг
зураг, олс татах тэмцээн

Олс татах тэмцээний зургийг самбар дээр зур.

  • Олс татах тэмцээн гэж юу вэ? Та тэр тэмцээнд хэрхэн ялах вэ?

  • Бидний амьдрал ямар талаараа олс татах тэмцээнтэй адил вэ?

Хэрэв суралцагчид дурдахгүй бол бидний амьдралын олс татах тэмцээнтэй адил нэг тал бол уруу таталтын эсрэг тэмцэл гэдгийг цохон тэмдэглэ. Суралцагчдыг Галат 5-ыг судалж байхдаа тэднийг уруу татагдахын эсрэг тэмцэх тэмцэлдээ хэрхэн ялахаа мэдэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Иудейн христийн шашинтнууд Галатын гэгээнтнүүдэд аврагдахын тулд Мосегийн хуулиар амьдарч, хөвч хөндүүлэх ёстой гэж зааж, төөрөгдөлд оруулсан гэдгийг суралцагчдад сануул. Паул Мосегийн хуулийн талаарх эдгээр хуурамч сургаалыг “боолчлолын буулга” хэмээн дүрсэлсэн (Галат 5:1).

Нэг суралцагчийг Галат 5:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул энэ боолчлолын буулганаас хэн хүмүүсийг эрх чөлөөтэй болгодог гэснийг олж мэдэхийг хүс.

  • Хэн хүмүүсийг энэ боолчлолын буулганаас эрх чөлөөтэй болгодог вэ?

Паул Галатын гэгээнтнүүдийг Есүс Христийн сайн мэдээний эрх чөлөөнөөс тун амархан гуйван одож, Мосегийн хуулийн боолчлолд эргэн очиж байгааг нь зэмлэн буруушаасан гэдгийг тайлбарлан, Галат 5:2–15-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр Христийн дагалдагчид Мосегийн хуулийн боолчлолоос чөлөөлөгдсөн хэдий ч гэм нүгэлдээ чөлөөтэй өөгших эрх чөлөөтэй гэсэн үг биш юм гэдгийг тодруулж хэлсэн.

Нэг суралцагчийг Галат 5:16–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын дүрслэн хэлсэн хоёр өрсөлдөгч хүчийг олж мэдэхийг хүс.

  • Паулын дүрслэн хэлсэн хоёр өрсөлдөгч хүч юу вэ?

Самбар дээрх олс татах тэмцээний дүрсний төв хэсэгт босоо шугам тат. Олс татах тэмцээний зургийн нэг талын дээд хэсэгт Сүнсээр явах, нөгөө талын дээд хэсэгт Махан биеийн хүслээ гүйцэлдүүлэх гэж бич.

  • “Сүнсээр яв” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Галат 5:16). (Ариун Сүнстэй хамт байхуйц зохистой амьдрах, Ариун Сүнсийг дагах)

  • “Махан биеийн хүсэл” (Галат 5:16) гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (Гэм нүгэлд уруу татагдах)

  • Эдгээр нь хэрхэн өрсөлдөгч хүч болдог вэ?

  • Бид Галат 5:16-аас махан биеийн уруу таталтыг хэрхэн даван туулах талаар ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Сүнсээр явахдаа махан биеийн уруу таталтыг даван туулах болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Мэлвин Ж.Баллардын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ахлагч Баллардын биднээс тунгаан бодохыг хүсэж асуусан асуултын талаар сонсохыг суралцагчдаас хүс.

Зураг
Ахлагч Мэлвин Ж.Баллард

“Бодгалийн маань дайснуудын биднийг олзлох дайралт маханбодоор дамжих болно. … Түүний бидэн рүү хийх энэ дайралт шунал тачаал, дур хүсэл, маханбодын хүслээр дамжин ирэх болно. Энэ тулаанд Их Эзэнээс биднийг дэмжиж ирдэг бүхий л тусламж туслалцаа энэхүү мөнх бус биед оршдог сүнсээр дамжин ирэх болно. Тиймээс энэ хоёр хүч бидэн дээр эдгээр хоёр сувгаар дамжин нөлөөлдөг.

Энэ тулаанд та хэр зэрэг байгаа вэ? … Энэ бол маш чухал асуулт юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст байж болох хамгийн агуу зөрчил бол (хэчнээн тооны дайсан байж болохыг би яриагүй) тэдний өөрсөдтэйгөө тэмцэх тэмцэл байх болно” (“Struggle for the Soul,” New Era, 1984 оны 3-р сар, 35).

Суралцагчдаас тэднийг олс татах тэмцээний аль хэсэгт байгааг, аль хэсэг нь тэдний амьдралд ялж байгааг тунгаан бодохыг хүс.

Ангийнхныг хоёр, гурваар нь бүлэг болгон хуваарил. Бүлгүүдийн хагасыг Галат 5:19–21-ийг хамтдаа чанга уншаад, “махан биеийн хүслийг [гүйцэлдүүлэх]”-ийн үр дагаврыг олж мэдэхийг хүс. Нөгөө хэсгийг Галат 5:22–23-ыг хамтдаа чанга уншаад, Сүнсээр явахын үр дүнг олж мэдэхэд урь. Суралцагчдыг уншиж дуусахад бүлэг тус бүрийн нэг гишүүнийг олж мэдсэн хариултынхаа нэгийг самбар дээр тохирох багананд бичихэд урь. Тэднийг Паулын жагсаан бичсэн зүйлсийг бүгдийг нь харуулах хүртэл өөрсдийн хариултыг үргэлжлүүлэн бичихэд урь. Та ангидаа толь бичиг авчраад, ойлгоход хэцүү үгсийг харахыг суралцагчдаас хүсэж болно.

  • Галат 5:21-д цэдэглэснээр, “махан биеийн үйлсэд” бууж өгдөг хүмүүст юу тохиолдоно гэж Паул заасан бэ? (Галат 5:19).

  • Галат 5:22–23-т цэдэглэснээр, хэн нэгнийг Сүнстэй явж байгааг ямар үр жимс, үр дүн харуулдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал юм гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Та суралцагчдад энэ үнэнийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)

Сүнсний үр жимсийг жагсаан бичсэн хүснэгтийн нэг тал руу ханд.

  • Эдгээр адислалыг авах нь яагаад үнэ цэнтэй байдаг вэ?

Энэ хүснэгтийн доор махан биеийн хүслүүд гэж бичсэн тал руу заасан том сум зур. Энэхүү зүйрлэлийн олс татах тэмцээнд өөрсдийгөө махан биеийн хүслүүд рүү татагдсан байгаагаар төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс.

  • Биднийг махан биеийн хүслүүдэд татагдахад Сүнсний үр жимснүүдэд юу тохиолдох вэ? (Бид Сүнсний үр жимсийг алдаж эхэлдэг.)

Энэ зурсан сумаа арилгаад, Сүнсний үр жимс рүү чиглэсэн өөр сум зур. Одоо өөрсдийгөө энэ тал руу татагдсан байгаагаар төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс.

  • Бид Сүнстэй явахад махан биеийн үйлсэд юу тохиолдох вэ? (Тэд бидний амьдралын хэсэг байхаа больдог.)

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Сүнсний үр жимсийг мэдэрсэн эсвэл хүртсэн туршлагаа бичихэд урь. Суралцагчдыг Сүнсэнд илүү бүрэн дүүрэн явахын тулд юу хийж болох талаар бодож үзэхэд урь. Тэднийг бичиж дууссаны дараа цөөн суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урь.

Нэг суралцагчийг Галат 5:24–25-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Есүс Христийн шавь нар махан биеийн хүслүүдийнхээ дагуу юу хийх гэж оролдсоныг олж мэдэхийг хүс.

  • Есүс Христийн шавь нар махан биеийн хүслүүдийнхээ дагуу юу хийхийг оролддог вэ? (Тэднийг цовдлох эсвэл амьдралаас нь зайлуулах)

Суралцагчдыг Сүнсэнд илүү бүрэн дүүрэн явахын тулд юу хийж болох талаар бодож үзэхэд урь. Тэднийг Сүнсний үр жимсийг хүртэхийн тулд тунгаан бодох үедээ хүлээн авсан өдөөлтүүдээ дагахад урамшуул.

Дараагийн бүлэг (Eфес 2Филиппой 4)

Дэлхий дээр хувьсан өөрчлөгдөж байдаг үнэ цэнтэй зүйл, хууль, үзэл бодлын талаар бодоход суралцагчдыг урь. Бид үзэл бодол нь байнга өөрчлөгдөж байдаг дэлхийд юу нь зөв, юу нь буруу болохыг хэрхэн мэдэж болох вэ? Төлөөлөгч Паул гэгээнтнүүдэд зөвлөж, тэдэнд дэлхийн худал хуурмаг философид татагдан явахгүйн тулд Их Эзэний бидэнд өгсөн зүйлийг ойлгоход тусалсан. Түүнчлэн тэд Паулын бичсэн зүйлсийг дараагийн долоо хоногт үргэлжлүүлэн судлах үедээ дараах асуултуудын хариуг олж мэдэх болно. Үүнд: Хүүхдүүд эцэг эхдээ хэрхэн хандах хэрэгтэй вэ? Паул юу “муу нэгний бүх галт сумыг унтраа[х]” болно гэж хэлсэн бэ (Eфес 6:16)?