Институт
13-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Бурханы хуулиуд


“13-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Бурханы хуулиуд,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“13-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

Зураг
Судар уншиж буй хөвгүүн

13-р хичээл: Хичээлд бэлтгэх материал

Бурханы хуулиуд

Таны хүрээлэл, эргэн тойрныхон Бурханы хууль, зарлигуудад хэрхэн хандаж буй хандлагын талаар бодож үз. Эдгээр хандлага эерэг, сөрөг, эсвэл хайхрамжгүй байна уу? Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн хууль, зарлигуудыг судалж байхдаа эдгээр нь танд амар амгалан, хамгаалалтыг авчрахад мөн Аврагч шиг болоход тань тусалж болох арга замуудыг хайж ол.

1-р хэсэг

Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах нь миний амьдралыг хэрхэн адисалж чадах вэ?

1830 оны 12-р сард Их Эзэн Нью-Йоркт амьдарч байсан гэгээнтнүүдэд Огайо дахь гэгээнтнүүдтэй нэгдэн цугларахыг зарлиглав. Хэрэв тэд дуулгавартай дагах юм бол Их Эзэн тэдэнд Өөрийн хуулийг илчилж мөн “тэнгэрийн хүчээр хишиг хүртээх болно” (Сургаал ба Гэрээ 38:32) хэмээн амласан юм. 1831 оны 2-р сард Огайод ирээд удаагүй байхдаа бошиглогч Иосеф Смит нэгэн илчлэлт хүлээн авсан ба энэ илчлэлтээр Их Эзэн Өөрийн хуулийг илчилсэн байна (Сургаал ба Гэрээ 42-ыг үзнэ үү). Уг илчлэлтээр Их Эзэн Өөрийн хүмүүст эрт дээр үед өгсөн зарлигуудыг, тухайлбал ариун явдлын хуулийг сахих шаардлагатайг дахин баталсан.

Их Эзэн бас гэгээнтнүүдэд ядуусыг харж хандаж мөн бүхнээ зориулах хуулийн дагуу амьдарснаар Түүний хаант улсыг өсгөн бэхжүүлэх заавар өгчээ (Сургаал ба Гэрээ 42:30–35-ыг үзнэ үү). Их Эзэн Өөрийн эртний төлөөлөгчдөд заасанчлан, гэгээнтнүүд Өөрт нь үйлчилж, зарлигуудыг нь сахиснаар Түүнийг хайрлах хайраа харуулж буй хэрэг хэмээн тайлбарлажээ (Иохан 14:15; Сургаал ба Гэрээ 42:29-ийг үзнэ үү).

Дараагийн жилүүдэд Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан эртний олон хуулийг, түүний дотор Хүндэтгэлийн өдөр (Сургаал ба Гэрээ 59; 68:29-ийг үзнэ үү) ба аравны нэгийн хууль (Сургаал ба Гэрээ 64:23119-ийг үзнэ үү) зэргийг сэргээсэн юм. Тэрбээр мөн Мэргэн ухааны үг гэгддэг эрүүл мэндийн хуулийг илчилсэн (Сургаал ба Гэрээ 89-ийг үзнэ үү).

Хичээлдээ бэлдэхийн тулд өнөө үед Их Эзэний дахин баталсан эсвэл илчилсэн дараах нэг ба хэд хэдэн хуулийг судална уу. Үүнд: (1) Ариун явдлын хууль, (2) Бүхнээ зориулах хууль, (3) Хүндэтгэлийн өдрийн хууль, (4) Мэргэн ухааны үг гэгддэг эрүүл мэндийн хууль. Сонгосон хуулиа судлахдаа доорх эх сурвалжийг ашигла. Та мөн нэмэлт эх сурвалжийг ChurchofJesusChrist.org-оос хайж болно. Ангид дараах асуултуудыг ярилцахад бэлдэж ир.

  1. Та судалж байхдаа ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

  2. Өнөөдөр энэ хуулийг дагаж мөрдөхөд ямар бэрхшээл тулгарч байгаа вэ, мөн түүнийг хэрхэн даван туулах вэ?

  3. Энэ хуулийг дагаж мөрдсөнөөр та ямар ямар адислал хүртсэн бэ?

  4. Энэ хуулийг дагах нь танд Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёртой илүү адил болоход хэрхэн туслах вэ?

2-р хэсэг

Ариун явдлын хууль

Зураг
Гар гараасаа хөтлөлцсөн залуу хос
  1. Сургаал ба Гэрээ 42:22–25-ыг судалж, Их Эзэний бэлгийн цэвэр ариун байдлын талаар заасан сургаал, зарчмуудыг хайж ол.

  2. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Бурханы ариун явдлын хуулийг зөрчихийн аюул болон бэлгийн харьцааны ариун нандин байдлын талаар юу гэж заасныг авч үз. Түүний “Personal Purity” (Ensign, Nov. 1998, 75–79) хэлсэн үгийн 9–16-р догол мөрийг судлаад, бид яагаад бэлгийн ариун нандин байдлаа нухацтай хамгаалах ёстой шалтгааныг хайж ол.

  3. ChurchofJesusChrist.org дээрх “Law of Chastity” (2:03) видео бичлэгийг үзээд, ариун явдлын хуулийг сахихын ач холбогдол хийгээд адислалуудыг хайж олно уу.

3-р хэсэг

Бүхнээ зориулах хууль

Зураг
Сайн дурынхны залуу эмэгтэйчүүд

Дараах зүйлийг хийж, бүхнээ зориулах хуулийн талаар илүү ихийг мэдэж аваарай.

  1. Судруудын удирдамж дээр бүхнээ зориулах хуулийн талаар юу гэж заадгийг унш.

  2. Сүмийн эртний гэгээнтнүүд хэрхэн бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахаар хичээж байсныг давтан үз. 1831 оны 2-р сард Иосеф Смитийг Огайогийн Көртландад ирэхээс өмнө Көртландын олон гэгээнтэн “тэдний бүх юм нийтийнх” (Үйлс 4:32-ыг үзнэ үү) гэж үздэг байсан Шинэ Гэрээний гэгээнтнүүдийн жишээг дагаж, эд хөрөнгөө хоорондоо нэг том гэр бүл болж бие биетэйгээ хуваалцахыг хичээж байв. Сургаал ба Гэрээ 42:30–35-ыг судалж, гэгээнтнүүд хэрхэн бүхнээ зориулах хуулийн дагуу бие биенээ харж хандах ёстойг тодорхойлсон Их Эзэний зааврыг хайж ол.

  3. Дараах үйл ажиллагаануудын нэгийг хий. Үүнд:

    • ChurchofJesusChrist.org дээрх “The Law of Consecration” (5:02) видео бичлэгийг үзээд, анхны хожмын үеийн гэгээнтнүүд хэрхэн бүхнээ зориулах хуулийн дагуу амьдарч байсан тайлбарыг олж сонс.

    • ChurchofJesusChrist.org дээрх “Consecration and Stewardship” нийтлэлийг судалж, хожмын үеийн гэгээнтнүүдийн бүхнээ зориулах хуулийн дагуу амьдарч байсан арга замуудыг авч үз.

4-р хэсэг

Хүндэтгэлийн өдрийн хууль

Зураг
Ням гаргийн ангид буй өсвөр үеийнхэн
  1. Сүмийн гишүүд 1831 оны зун Миссурийн Жаксон гүнлэгт суурьшихдаа мөрийтэй тоглоом, архидалт, хэрцгий байдал, Хүндэтгэлийн өдрийг зөрчих явдал гаарсан хэсэгт амьдардаг болсон байв. Сургаал ба Гэрээ 59:9–19-ийг уншаад, Их Эзэн дэлхийн ёс бусчуудын нөлөөг эсэргүүцэхэд туслах юуг хий хэмээн гэгээнтнүүдэд зааварласныг хайж ол.

  2. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Хүндэтгэлийн өдрийн чухал ач холбогдлын талаар заасан. Түүний “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ (Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122–125) хэлсэн үгийн 3–16-р догол мөрийг уншина уу. Хүндэтгэлийн өдрийг баясгалант болгоход тань туслах зөвлөгөөг хайж ол.

  3. Upon My Holy Day—Honoring the Sabbath” (1:30) видео бичлэгийг үз. Уг бичлэгт ахлагч Жэффри Р.Холланд Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэснээр ирэх адислалуудыг тайлбарласан юм.

5-р хэсэг

Эрүүл мэндийн хууль

Зураг
жимс ногоо
  1. 1833 оны 1-р сард зохион байгуулагдсан Бошиглогчдын сургууль Огайогийн Көртланд дахь Ньюел К.Витнейгийн дэлгүүрийн хоёр давхрын өрөөнд тогтмол цуглаж эхлэв. Ингэж цугларахдаа ах нар байнга тамхи татдаг байв. Иосеф Смит эхнэр Эмма нь энэ талаар санаа зовж байгаагаа илэрхийлсний дараа Их Эзэнээс асууж, Мэргэн ухааны үг хэмээн нэрлэгдэх болсон илчлэлтийг хүлээж авчээ (Гэгээнтнүүд: Хожмын өдрүүд дэх Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 167–168). Сургаал ба Гэрээ 89:1–14, 18–21-ийг судалж, Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн заавар, амлалтуудыг тэмдэглэхийг бод.

  2. Зарим хожмын үеийн гэгээнтэн Мэргэн ухааны үгэнд яагаад бусад хортой бодисыг тусгайлан хориглоогүйг гайхдаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр энэ асуултыг хөндөж, Мэргэн ухааны үгийг сахиснаар ирэх амлагдсан адислалуудыг тайлбарласан. Түүний “The Word of Wisdom: The Principle and the Promises” (Ensign, May 1996, 17–19) хэлсэн үгийн 10–12 болон 23–34-р догол мөрүүдийг уншина уу.