Институт
12-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Сионы байр суурийг төлөвшүүлэх


“12-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Сионы байр суурийг төлөвшүүлэх,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“12-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

Зураг
Тэнгэр элч Моронайн хөшөө

12-р хичээл: Хичээлд бэлтгэх материал

Сионы байр суурийг төлөвшүүлэх

Бошиглогч Иосеф Смит “Бид Сионыг хамгийн агуу зорилгоо болгон байгуулах ёстой” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 211) хэмээн заасан. Та энэ материалыг судалж байхдаа Сион гэж юу болох, бид яагаад Сионыг байгуулах хэрэгтэйг мөн бид энэ хүчин чармайлтад туслахын тулд юу хийж болох талаар ойлгоход туслах үнэнүүдийг хайж ол.

1-р хэсэг

Сионыг төлөвшүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

1830 оны 12-р сард Иосеф Смитийг Библийн орчуулга дээр ажиллаж байх үед Мосе 7 дээр цэдэглэгдсэнээр, Хуучин Гэрээний бошиглогч Енох Сион хэмээх хотыг байгуулсан болохыг Их Эзэн илчилсэн юм.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мосе 7:18–21-ийг унш.

Зураг
Сион хот хувиргагдсан нь, Дэл Парсон

Teachings of Joseph Smith: Preparing for Zion” (1:42) видео бичлэгийг үз эсвэл бошиглогч Иосеф Смитийн дараах мэдэгдлийг судал.

Бошиглогч Иосеф Смитийн мэдэгдэл:

Сионыг байгуулах нь эрин зуун бүхэнд Бурханы хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн зорилго юм; … тэд өдгөө бидний амьдарч байгаа үеийг баяртайгаар хүсэн хүлээж, тэнгэрээс сүнсээр нөлөөлөгдөн, манай өнөө үеийн тухай дуулж, бошиглож байсан билээ. … Бид бол хожмын үеийн алдар сууг тохиолгон авчрахаар Бурханы сонгосон ивээлт хүмүүс. Бид хожмын үеийн алдар сууг нүдээр харж, түүнд оролцон, урагш ахиулахад тусалж байгаагаа мэдэрдэг билээ.

Гэгээнтнүүдийн цуглардаг аливаа газар бол Сион юм. Зөв шударга эрэгтэй [эмэгтэй] хүн бүр үр хүүхдийнхээ аюулгүй амьдрах газар болгон Сионыг байгуулна. …

… Сион болон түүний гадаснуудаас өөр хаана ч хүн амар амгаланг эс олох цаг удахгүй ирнэ. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 211)

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтээрээ, Сион бол “зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд” (Сургаал ба Гэрээ 97:21) юм хэмээн тунхагласан.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

Сион гэдэг нь газар нутаг хийгээд хүмүүсийг хэлнэ. …

Сион бол өөрийнхөө иргэдийн зан чанар, харьцаа хандлага, итгэл бишрэлийн улмаас л Сион байдаг. … Хэрэв бид гэр орон, салбар, тойрог, гадаснууддаа Сионыг байгуулж чадвал (1) Бид нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай болж нэгдэх, (2) хувь хүмүүсийн хувьд, хамт олноороо ч ариун хүмүүс болох нь, (3) өөрсдийнхөө дундах ядуу зүдүү байдлыг үгүй болгохуйц тийм үр дүнтэйгээр гачигдалтай хүмүүсийг анхаарч халамжлах нь зайлшгүй чухал болно. Эдгээр зүйл бий болсон үед Сион аяндаа хүрээд ирэх юм шигээр бид хүлээж болохгүй. …

Бидний хүн бүр Аврагчийг амьдралынхаа төвд байрлуулж, биднийг удирдуулахаар Түүний итгэмжилсэн хүмүүсийг дагах юм бол бид нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай болно. (Д.Тодд Кристоффэрсон, “Сионд ирэгтүн,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45–49)

Сионыхтой адил хүмүүсийн зан чанарын талаар илүү мэдээлэл авах бол 4 Нифай 1:1–4, 15–18-ыг үзнэ үү.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Аврагчийг амьдралынхаа төвд байрлуулж, Сүмийн удирдагчдыг дагах нь Мосе 7:18 болон Сургаал ба Гэрээ 97:21 дээр дүрслэгдсэн хүмүүстэй адил болоход хэрхэн тусалдаг вэ?

2-р хэсэг

Сионыг байгуулах гэж хичээж байсан Миссури хотын гэгээнтнүүдэд юу тохиолдсон бэ?

Сүм зохион байгуулагдсанааас хойш нэг жилийн дараа Их Эзэн Миссурийн Жаксон гүнлэг дэх Индепенденсийг Сионы “төв газар” (Сургаал ба Гэрээ 57:3) болгосон ба гэгээнтнүүд Шинэ Иерусалим (Сургаал ба Гэрээ 45:64–66; 57:1–3-ыг үзнэ үү) гэж нэрлэгдэх энэ газарт ариун хотыг цуглуулж мөн босгох ёстой байв.

Зураг
Сион хотын талбай

Сион хотын газрын зургийг бошиглогч Иосеф Смитийн удирдлаган доор бэлтгэж, 1833 оны 6-р сард Сионы анхны ариун сүмийн архитекторын төлөвлөгөөтэй хамт Миссурийн гэгээнтнүүд рүү илгээв.

Бошиглогчийн удирдамжийн дагуу Сүмийн эртний гишүүд Жаксон гүнлэгт Сион хотыг байгуулахаар хичээсэн боловч тэндхийн иргэдтэй сайн харилцаа тогтоож чадахгүй байсан юм. Шашин шүтлэг, боолчлол, улс төрийн асуудлаар санал зөрөлдөхийн зэрэгцээ гэгээнтнүүдийн тоо өсөн нэмэгдэж байсан нь Жаксон гүнлэгийн олон иргэнд гэгээнтнүүдийг гүнлэгээсээ хөөж гаргахаар турхирахад түлхэц болж байв.

1833 оны 7-р сарын 20-нд Жаксон гүнлэгийн бүлэг танхайрагч шүүх хурал дээр Сүмийн орон нутгийн удирдагчидтай маргалдаж, гэгээнтнүүдийг хэвлэх газар, дэлгүүрээ хаагаад, гүнлэгээс гарч явахыг шаарджээ. Сүмийн удирдагчдыг татгалзахад танхайрагчид Сүмийн хэвлэх газрыг сүйтгэн, бишоп Эдвард Партриж болон Сүмийн гишүүн Чарльз Аллэн нарт давирхай түрхэж, өд наасан байна. Гурав хоногийн дараа танхайрагчид цаашид бас хүчирхийллээ үргэлжлүүлнэ хэмээн заналхийлж байв. Сүмийн орон нутгийн удирдагчид албан шахалтад орсны улмаас ирэх хавар гүнлэгээс явахыг зөвшөөрсөн юм. Гэсэн хэдий ч Сүмийн удирдагчид болон гишүүдийг 1833 оны намар үлдэж, эрх ашгийнхаа төлөө тэмцэхээр шийдсэний дараа танхайрагчид хүчирхийлсээр байв.

Парлей П.Пратт ийн дурсан ярьжээ.

Танхай балмад этгээдүүд гүнлэгээр хаа сайгүй хэсүүчилж, байшингууд руу айж эмээлгүй дайран орж, хүүхэд эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, тэр даруй зугтаагаагүйг нь алахаар заналхийлж байлаа.

… Хүүхэд, эмэгтэйчүүд хаа сайгүй таран зугтаж байв. 150 орчим хүнтэй нэг хэсэг нь тал газар луу зугтаж, тэндээ бараг хэдэн өдөр хоол хүнсгүй хэрэн хэссэн ба тэдэнд задгай тэнгэрээс өөр хоргодох байр байсангүй. Өөр нэг хэсэг нь Миссури гол руу зугтсан байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийг тарж бутарсан үед бүлэг хүмүүс эрчүүдийг хөөж, зарим руу нь гал нээж, заримыг нь хүлж, ташуурдаж, заримыг нь хэдэн бээр газар хөөж байв. …

[Миссури голын] эрэг дээр гатлага онгоц байнга хүн авч байсан ч эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхэд багачууд, бараа таваар, тэрэг, хайрцаг, хангамжууд хоёр талд олноор хүлээж байв. Зүг бүрд олон зуун хүн, ширүүн бороо асгарах үед зарим нь майханд, зарим нь гал тойрон задгай газар сууж байгаа нь харагдаж байсан. Нөхрүүд нь эхнэрүүдээ, эхнэрүүд нь нөхрүүдээ, эцэг эх нь хүүхдүүдээ, хүүхдүүд нь эцэг эхээ сураглаж асуусаар байсан. Зарим нь найз нөхдийнхөө хувь заяаг ч мэдэхгүй, бүх эд зүйлээ алдаж байхад заримд нь гэр бүлийнхэн, гэрийн эд хогшил, зарим нөөцөө аваад зугтаах аз тохиосон. …

… [Манай] нийгэмлэгт харьяалагдаж байсан бүх гишүүнийг гүнлэгээс гаргаж, эрдэнэ шишийн талбайг бусниулан сүйтгэж, овоолсон улаан буудайг шатааж, гэр ахуйн эд зүйлийг дээрэмдэж, гаргасан хөдөлмөр зүтгэл, бүх төрлийн өмч хөрөнгийг нь устгаж байв. (Autobiography of Parley Parker Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 101–103)

Зураг
Миссурийн Жаксон гүнлэгээс хөөгдсөн гэгээнтнүүд, C.C.A.Кристэнсэн

C.C.A.Кристэнсэн (1831–1912), Миссурийн Жаксон гүнлэгээс хөөгдсөн гэгээнтнүүд, 1878 он, шанхай даавуун дээрх темпера зураг, 77 1/4x113 инч. Бригам Янгийн Их Сургуулийн уран зургийн музей, С.С.А.Кристэнсэний ач зээ нарын бэлэг, 1970 он.

Мянга гаруй гэгээнтэн Жаксон гүнлэгээс хөөгдсөн ба 200 гаруй хүнийх нь гэр орон шатсан байна.

3-р хэсэг

Миссурийн Жаксон гүнлэгт Сионыг байгуулахад гэгээнтнүүдэд юу саад болж байсан бэ?

Жаксон гүнлэгээс гэгээнтнүүдийг хүчирхийллийн аргаар хөөж гаргаснаас хойш хэдэн сарын дараа Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд гэгээнтнүүдийг яагаад хавчигдаж, газар нутаг, байшингаасаа хөөгдөхийг зөвшөөрсөн шалтгааныг илчилсэн. Та Сургаал ба Гэрээ 101 ба 105-аас дараах судрын хэсгүүдийг судлахдаа, ямар үйлдэл болон хандлага гэгээнтнүүдэд Миссурийн Жаксон гүнлэгт Сионыг байгуулахад саад болсныг олж мэд.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 101:2–3, 6–8 ба Сургаал ба Гэрээ 105:3–6-г уншина уу.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэх

Эдгээр судрыг эргэн хараад, сүүлчийн өдрүүдэд Сионыг байгуулахыг хүсдэг хожмын үеийнхнээс Их Эзэний шаарддаг үйлдэл, хандлагыг тэмдэглэж эсвэл жагсааж бичнэ үү.

4-р хэсэг

Сионы ирээдүй юу вэ?

Бид Сионыг байгуулахдаа Аврагчийн Хоёр дахь ирэлтээр Түүнийг хүлээн авахад дэлхийг болон өөрсдийгөө бэлтгэдгийг ахлагч Кристоффэрсон заасан.

Их Эзэнийг ирэхээс өмнө Түүнийг угтан авахад бэлтгэгдсэн хүмүүс дэлхий дээр байх нь нэн чухал юм. …

Эрт цагт Бурхан Сионы зөв шударга хотыг Өөртөө авсан. Харин эцсийн өдрүүдэд Сион Их Эзэнийг ирэхэд угтан авах болно. …

Бид Сионыг барьж байгуулахын төлөө, үүний дотор Их Эзэний сонгосон хүмүүсийг цуглуулж, нас барагсдыг гэтэлгэх ажлын өөрт ноогдсон хэсгийг гүйцэлдүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөхдөө, энэ бол Их Эзэний ажил бөгөөд Тэрээр энэ ажлыг хийж байгаа гэдгийг санах хэрэгтэй. …

Аврагч сүр жавхлантай ирснээр, дээрээс ирэх Сионтой дэлхий дээрх Сион нэгдэх энэхүү агуу бөгөөд эцсийн эрин үеийн төгсгөл ойртсоор байна. … Тэрхүү өдрийг яаравчлуулахын тулд Сионыг барьж байгуулцгаая. (D. Todd Christofferson, “Preparing for the Lord’s Return,” Ensign эсвэл Liahona, 82–84)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэн Сионыг байгуулахад туслахаар юу хийж байна вэ? Та нар илүү өөр юу хийж болох вэ?