Институт
23-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Иосеф Смитийн бошиглогчийн дуудлага ба үхэл


“23-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Иосеф Смитийн бошиглогчийн дуудлага ба үхэл,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“23-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

Зураг
Иосеф ах, Давид Линдсли

23-р хичээл: Хичээлд бэлтгэх материал

Иосеф Смитийн бошиглогчийн дуудлага ба үхэл

Судар дээрх Их Эзэний хүслийг биелүүлэхийн тулд амьдралаа золиослоход бэлэн байсан хүмүүсийн талаар бод. Эдгээр золиослол нь энэ хүмүүсийн гэрчлэл, итгэл үнэмшлийн талаар танд юу зааж байна вэ? Та бошиглогч Иосеф Смитийн дуудлага болон үхлийг судлахдаа түүний оруулсан хувь нэмэр болон өв таны амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай бод.

1-р хэсэг

Ямар үйл явдлууд бошиглогч Иосеф Смитийг Картейж шоронд хоригдоход хүргэсэн бэ?

“Иосеф, Хайрум хоёр үхсэн. [Жон] Тэйлор шархадсан. … Би сайн байгаа.” Эдгээр үг бол Виллард Ричардсын Иосеф, Хайрум Смит хоёрыг 1844 оны 6-р сарын 27-ны орой Картейж шоронд балмадаар хөнөөгдсөний дараа Эмма Смит болон Наувугийн бусад гэгээнтэнд бичсэн захидлын хэсэг юм (Willard Richards letter, Carthage Jail, June 27, 1844, Church History Library, Salt Lake City). Эммад болон гэгээнтнүүдэд эдгээр үгийг унших үед ямар бодол, мэдрэмж төрснийг төсөөлөн бодоорой.

Гэгээнтнүүдийн улс төр, эдийн засгийн өсөн нэмэгдэж буй нөлөөг ойр тойрны хүмүүс нь аюул занал гэж үзэж байв. 1844 оны зун Иосеф Смитийн болон Сүмийн эсрэг эсэргүүцэл ихээхэн хурцадсан юм. Сүмээс гарсан зарим хүн бошиглогчийн эсрэг олон нийтийн санаа бодлыг турхирч, хуйвалдаан зохиожээ. Иллинойн зарим иргэн гэгээнтнүүдийг мужаасаа хөөн гаргах талаар ярьж байхад, зарим нь бошиглогчийг алахаар хуйвалдаж байв.

1844 оны 6-р сарын 10-нд Наувугийн дарга байсан Иосеф Смит, Науву хотын зөвлөл хамтран Nauvoo Expositor болон түүний хэвлэх цехийг устгах захирамж гаргажээ. Nauvoo Expositor бол Мормоны шашны эсрэг тэмцэгч сонин байсан бөгөөд бошиглогчийг болон бусад гэгээнтэнг гүжирдэж, Наувугийн дүрэм журмыг хүчингүй болгохыг уриалж байжээ. Тэрхүү захирамж танхайрагч бүлгүүдийн зохион байгуулалттай үйл ажиллагаанд өдөөх вий хэмээн хотын албаны хүмүүс эмээж байлаа. “Хотын дарга болон хотын зөвлөлийн дээрх захирамжийн уршгаар Иллинойн эрх баригчид бошиглогч, түүний ах Хайрумд болон Науву хотын албаны бусад хүнд бослого гаргасан гэсэн үндэслэлгүй ял тулгажээ. Иллинойн амбан захирагч Томас Форд дээрх хүмүүсийг дүүргийн засаг захиргааны төв Картейжид шүүх хурлаар оруулах тушаал гаргасны хамт тэднийг хамгаалахаар амлажээ. Хэрэв тэрээр Картейжид очих юм бол өөрийг нь заналхийлж буй танхайрагч бүлгүүд түүний амь насанд асар их аюул учруулна гэдгийг Иосеф мэдэж байв. …

… 6-р сарын 24-нд Иосеф, Хайрум Смит хоёр гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэж, Науву хотын албаны бусад хүнтэй хамт мориор Картейж руу явсан юм. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 599–600)

Дараах үйл ажиллагаануудаас нэг юм уу хоёрыг гүйцээ.

  1. Ministry of Joseph Smith: Sealed His Testimony with His Blood” (1:14) видео бичлэгийг үзүүл.

  2. 1-р хэсгийн үлдсэн хэсгийг судал.

Бошиглогч хүмүүстэй хамт Картейж руу явж байхдаа өөрийнх нь амийг егүүтгэх болно гэдгийг бошиглосон юм.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 135:4-ийг судал.

Иосеф, Хайрум хоёр “маргааш нь Картейжид дүүргийн албаны хүмүүст сайн дураараа бууж өгсөн юм. Ах нарт тулгасан анхны ялаас барьцаагаар чөлөөлөгдсөний дараа, тэдэнд Иллиной муж улсаас урвасан гэсэн хуурамч ял тулган, баривчилж, шүүх хуралд хэргийг нь сонсгох хүртэл Картейж шоронд хорьжээ. Тэр үед номлолд үйлчлээгүй байсан Арван хоёрын хоёр гишүүн ахлагч Жон Тэйлор, Виллард Ричардс нар сайн дураараа тэдэнтэй нэгдэв” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 600).

Зураг
Картейжийн шоронгийн гадна тал

2-р хэсэг

Картейжийн шоронд юу болсон бэ?

Дараах үйл ажиллагаануудаас нэг юм уу хоёрыг гүйцээ.

  1. Joseph Smith—Prophet of the Restoration” видео бичлэгийг үзнэ үү. 0:00-3:20 минут дээр Иосеф, Хайрум хоёрын үхлийн үйл явдлыг харуулдаг.

  2. Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүхээс дараах хүүрнэлийг уншина уу.

Тэр өдөр Картейжийн шоронд цаг удаан өнгөрч байв. Зуны халуунд эрчүүд хүрмээ тайлж, салхи оруулахаар цонхнуудаа нээсэн байв. Цагдаа нар ойрхон байрласан байсан ч гадаа найман хүн шоронг харгалзан хамгаалж байв. Өөр нэг хамгаалагч хаалганы нөгөө талд суусан байлаа.

Зураг
Картейжийн шоронгийн дотор тал

Стэфэн Маркхам, Дан Жонс болон өөр бусад хүн Иосефт ойр зуур тусалж байв. Өмнөх орой нь тэнд байсан эрчүүдээс Виллард Ричардс, Жон Тэйлор хоёр л Иосеф, Хайрум хоёртой үлдсэн байв. Тэр өдрийн өглөө зочид халдлага гарч юуны магад хэмээн хоригдлуудад 6 үүртэй болон 1 удаагийн 2 гар бууг нууцаар өгсөн байжээ. Стэфэн өөрийнхөө “адтай саваа мод” гэдэг байсан хүчит таягаа орхисон байв.

Жон сэтгэл санаагаа өргөж, цаг нөгчөөхийн тулд англи дуулал дуулж байв. …

[Жон Тэйлорыг дууллаа хоёр дахь удаагаа дуулж байтал] хоригдлууд хаалган дээр хөл хөдөлгөөн болохыг мөн гурав, дөрвөн удаа буун дуу тасхийх чимээг сонсов. Виллард онгорхой цонхоор шагайн, шавар болон хар дариар нүүрээ будсан 100 орчим хүн доороос шорон руу дайран орж байгааг харав. Иосефыг гар буунуудаас нэгийг нь авахад Хайрум нөгөөг нь шүүрэн авав. … Танхайрагчдыг шатаар өгсөж, дотогшоо хүчээр орох гэж оролдоход тэр дөрөв хаалгыг хамаг хүчээрээ дарж байв.

Танхайрагчдыг хаалган дээр гал нээхэд шатны хонгилд буун дуу гарч, … сум хаалгыг нэвтлэн, Хайрумын нүүрэнд оноход тэр эргэн, хаалганаас холдон бүдчин алхсан. Өөр нэг сум нуруун доор нь түүнийг онов. …

“Хайрум ах аа!” гэж Иосеф хашхирав. Тэр зургаан сумтай буугаа атгаж, хаалгаа хэдхэн инч зайтай нээгээд нэг удаа галлав. Өрөө рүү илүү олон сум нисэж, Жон [Тэйлорыг] таягаараа буунууд болон хаалгаар шидэгдэж буй жаднуудыг доош цохиж унагах хооронд Иосеф танхайрагчид руу хаа хамаагүй галлаж байв.

Зураг
Өөр агуу хайр байхгүй, Кэйси Чайлдз

Иосефын буу хоёр, гурван удаа хий буудсаны дараа Жон цонх руу гүйж, цонхны тавцан руу авирах гэж оролдов. Бялттай бууны сум өрөөгөөр хаа сайгүй нисэж, түүний хөлийг оносноор тэр хөл дээрээ тогтож чадсангүй. Бие нь мэдээ алдаж, түүний халаасны цаг 5.16 дээр бутран хагарч, тэр цонхны тавцанг хүчтэй дарж унав.

Тэр “Би буудуулчихлаа” гэж дуу алдав.

Танхайрагчдыг дахин дахин гал нээх үед Жон шалан дээр биеэ чирэн орон доогуур шургасан байна. Нэг сум түүний ташаа руу хүчтэй орж, нэг хэсэг мах нь тасарчээ. Дахин хоёр сум түүний бугуйг болон өвдөгний дээдэх ясыг оносон байна.

Виллардыг урд талд нь гараад, бууны баррел болон жад орж ирэх үед цохиж гаргаж байх хооронд Иосеф, Виллард хоёр хаалгыг хамаг хүчээрээ дарж байв. Гэнэт Иосеф буугаа газарт унагаж, цонх руу гүйв. Түүнийг цонхны тавцан дээр гишгэх үед хоёр сум нуруун дээр нь онов. Өөр нэг сум цонхоор нэвт гарахдаа түүний зүрхэн доод хэсгийг нэвт сүлбэжээ.

“Ай Эзэн, Бурхан минь” хэмээн тэр уулга алдав. Түүнийг биендээ дийлдэн, толгойгоороо цонхоор унахад,

Виллард өрөөн дундуур гүйн очиж, хар тугалган бөмбөлгөн сумнуудыг хажуугаар нь исгэрэн өнгөрч байхад толгойгоо цухуйлган гадагш харав. Тэр доор танхайрагчид Иосефын цус алдсан биеийг тойрон зогссон байгааг харжээ. …

Их Эзэний бошиглогч, үзмэрч Иосеф Смит ийн амиа алдсан байв. (Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 548–552; Сургаал ба Гэрээ 135:1–2-ыг үзнэ үү)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний гэрчлэлийн төлөө Иосеф, Хайрум Смит хоёрын гаргахад бэлэн байсан золиосын талаар бодох үед танд ямар мэдрэмж, бодол төрж байна вэ?

3-р хэсэг

Иосеф Смитийн бошиглолын дуудлага миний амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлаган доор ахлагч Жон Тэйлор, ахлагч Виллард Ричардс нарын амьд гэрчийн түүх дээр үндэслэн уг аллагын тухай бичгэн мэдэгдлийг бэлтгэсэн болно. Энэ илчлэлтийг Сургаал ба Гэрээ 135-д цэдэглэсэн байдаг.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 135:3-ыг судал. Онцгой санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэн авч болно.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэх

Бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ болон Түүний бошиглолын дуудлага таны амьдралд нөлөөлсөн арга замуудын талаар бод. Бодол санаагаа өдрийн тэмдэглэлдээ бичээрэй.