Институт
1-р хичээлийн бэлтгэх материал: Сэргээлтийн эхлэл


“1-р хичээлийн бэлтгэх материал: Сэргээлтийн эхлэл,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“1-р хичээлийн бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

1-р хичээлийн бэлтгэх материал

Сэргээлтийн эхлэл

Зураг
Уулан дээгүүр туссан нарны туяа

Сэргээлтийн үндэс ангид тавтай морилно уу. Та энэхүү цуврал хичээлээр хожмын үеийн Есүс Христийн Сүмийн Сэргээлттэй холбоотой үндсэн илчлэлт, сургаал, түүхэн үйл явдлуудын талаар суралцах болно. Эдгээрийг залбирч судлах нь тэдгээр ойлголт болон хүмүүсийг өөрийн амьдрал, нөхцөл байдалтай холбож ойлгоход тусална. Та мөн сүнслэг мэдлэгийг илүү сайн олж авахаас гадна үнэнийг худлаас илүү сайн ялган таних болно.

Энэхүү бэлтгэх материал нь хичээлээс олж авах туршлагын тань үндэс суурийг тавьж өгнө. Хичээлээс өмнө хичээл тус бүрийн бэлтгэх материалыг судлах нь илүү гүн гүнзгий суралцах туршлага олж авахад туслах юм.

Та энэ цуврал хичээлд залбирч хандсанаар Сэргээлтийн түүхээс Их Эзэний мутрыг олж харан, Сэргээлтийн илчлэлтээс Түүний дууг сонсоно (Сургаал ба Гэрээ 18:34–36-г үзнэ үү). Энэхүү эхний хичээлийн төгсгөлд та Сүмийг яагаад сэргээх шаардлагатай байсныг тайлбарлах чадвартай болсон байна. Та мөн өнөө үед Их Эзэн үнэний шинэ эрин үеийн замыг хэрхэн бэлдсэнийг таньж мэдсэн байх болно.

1-р хэсэг

Юу Их урвалт тохиоход хүргэсэн бэ?

Есүс Христийг нас барж, амилсны дараа төлөөлөгчид нь Сүмийг өргөжүүлэн тэлэх үйл явцыг удирдан залж байсан. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч M.Рассэлл Баллард Есүс Христийн Сүм яагаад урвалтад орсныг ийнхүү тайлбарлажээ.

Шинэ Гэрээнд Есүс Христ эртний төлөөлөгчдийн халамж анхааралд сүмийг үлдээсэн ба үүнийг хадгалж үлдэхийн тулд шаргуу ажилласан ч тэдний хүчин чармайлт эцэст нь хангалтгүй юм гэдгийг мэдэж байжээ. Паул Христийн Хоёр дахь ирэлтийг тэсэн ядан хүлээж байсан Тесалоник дахь гэгээнтнүүдэд хандан “эхлээд урвалт гар[ахаас] нааш [тэр өдөр ирэхгүй]” (2 Tес. 2:3) хэмээн бичсэн байдаг. …

Эцэст нь, Хайрт Иоханыг эс тооцвол, Петр болон түүний бусад төлөөлөгчийн амийг бүрэлгэсэн юм. Төлөөлөгч Иохан болон Сүмийн гишүүд аймшигт дарангуйллыг тэсэж гарахын төлөө тэмцэж байв. Тэдний мөнхийн ач тусаар Христийн шашинтнууд амьд үлдэж, манай эриний II зууны төгсгөл үнэхээр гайхамшигт хүчин болж чадсан юм. Олон эрэлхэг гэгээнтэн Христийн шашныг авч үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Эдгээр гэгээнтний тохинуулал чухал үүрэг гүйцэтгэсэн ч Петр болон бусад төлөөлөгчийн адил Их Эзэн Есүс Христийн мутраар томилогдон хүлээн авсан төлөөлөгчийн эрх мэдэл тэдэнд байгаагүй. Уг эрх мэдэл алдагдахад хүмүүс сургаалын ойлголтыг өөр эх сурвалжаас эрэлхийлж эхэлжээ. Үүний үр дүнд олон тодорхой, үнэт үнэн алдагдсан юм. (M. Russell Ballard, “Restored Truth,” Ensign, 1994 оны 11-р сар, 65–66)

Бошиглогч Нифай Их урвалтыг үзэгдлээр харсан. Энэ урвалтын үеэр ёс бус хүмүүс Хурганы сайн мэдээнээс олон тодорхой болоод эрхэм үнэт хэсгүүдийг авсан ба тэрээр Их Эзэний олон гэрээг тэд авч зайлуул[ахыг]” (1 Нифай 13:26) харсан байна. Тэр мөн Их урвалтын үеэр Библиэс “олон тодорхой бөгөөд эрхэм үнэт зүйл авч зайлуулагд[ахыг]” (1 Нифай 13:28) харжээ. Тэнгэр элч Нифайд “Хурганы сайн мэдээнээс зайлуулагдан авагдсан эдгээр зүйлүүдийн учир үлэмж агуу олон нь бүдрэхийг, тийм ээ, үүний хэрээр Сатан тэднийг агуу хүчээр эзэмдэхийг” (1 Нифай 13:29) хэлсэн.

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Яагаад Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээх шаардлагатай байсан бэ?

2-р хэсэг

Их Эзэн Сэргээлтийн замыг хэрхэн бэлдсэн бэ?

Урвалтын зууны дараа, цөөн тооны хүн судартай танилцах боломжтой байсан үед сүнсээр өдөөгдсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс бусдад үнэнийг хайж олоход нь туслахын тулд ихэвчлэн амь биеэ үл хайрлан чадах бүхнээ хийдэг байжээ. 1300-аад оны сүүлээр Жон Уиклифф Библийг англи хэл рүү орчуулж эхэлсэн бөгөөд тухайн үеийн шашны эрх мэдэлтнүүд түүнийг тэрсүү үзэлтэн хэмээн ял тулгаж байв. 1400-аад оны дунд үеэс хэвлэх машин зохион бүтээснээр Библийг хямд төсөр үнээр хэвлэх боломжтой болж, олон хүнд хүртээл болгосон юм. 1500-аад оны үед Их Эзэний Сүнс Мартин Лютер, Хулдрих Цвингли, Жон Кальвин, Жон Нокс, Анн Аскью болон бусад олон хүн дээр ажиллаж, тэд тухайн үеийн нөлөө бүхий сүм хийдийн алдаа дутагдлын эсрэг үг хэлж эхлэв. Уильям Тиндал болон бусад хүн Библийг шинээр орчуулжээ. Энэ шинэчлэгчдийн олонх нь үйл хэргийнхээ төлөө амиа өгсөн юм. Тэдний хүчин чармайлт шинэ протестант сүмүүд зохион байгуулагдахад нөлөөлжээ. Европт шашны эрх чөлөө хавчигдмал байсан тул шинэ сүмүүд бий болсон явдал ихээхэн зөрчилдөөнд хүргэсэн юм.

Шашны хавчлага нь тэдгээр хүнийг болон Англиас Америк руу аялж очсон мөргөлчид гээд бусад олон хүнийг 1600-аад оны эхээр чөлөөтэй шүтэн биширч болох шинэ газар олоход түлхэц үзүүлжээ. Бошиглогч Нифай эцэст нь Америкт суурьших олон олон шашны шинэчлэгчийг үзэгдлээр харсан юм.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

1 Нифай 13:13–16, 19-ийг уншина уу.

Тэрхүү мөргөлчид болон бусад цагаачийн үр удам Их Британиас гарч, улам их эрх чөлөөг эрэлхийлж байсан нь Америкийн хувьсгалт дайн руу хөтөлжээ. Америкийн талд тулалдаж байсан нэгэн цэргийг Асаел Смит гэдэг байв. Бошиглогч Иосеф Смитийн эцгийн талын өвөө нь болох Асаел нэг удаа “Миний үр удмын нэг нь дэлхий дахинд шашны итгэл үнэмшлийг өөрчлөх хувьсгал хийнэ гэдгийг миний бодгальд хэлсэн болно” хэмээн хэлсэн гэдэг (Joseph Fielding Smith, Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:4). Асаел шашны эрх чөлөөтэй шинэ үндэстэн байгуулагдахыг өөрийн нүдээр харсан юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс Америкийн Нэгдсэн Улс байгуулагдсан явдал нь сайн мэдээний Сэргээлтэд дэлхийг бэлтгэх алхам байсныг дараах байдлаар заажээ.

Шашин шүтлэг нь шинэ үндэстнийг үүсгэн байгуулагчдыг Америк тивд хөтлөн авчирсан. Бурханы мутар доор тэд Эрхийн тухай хуультай шашны эрх чөлөөг иргэн бүрд олгож чадсан юм. 14 жилийн дараа буюу 1805 оны 12-р сарын 23-нд бошиглогч Иосеф Смит мэндэлжээ. Сэргээлтээр хийгдэх бэлтгэл ажил дуусах шахаж байв.

… Энэ дэлхий үүсэхээс өмнө [Есүс Христийн] мутар Сэргээлтийн үйл хэрэгт оролцсон гэдгийг би гэрчилж байна. (Robert D. Hales, “Preparations for the Restoration and the Second Coming: ‘My Hand Shall Be over Thee,’” Ensign эсвэл Liahona, Nov. 2005, 90, 92)

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард дараах зүйлийг заасан.

Бошиглогчийн аав Ахмад Иосеф Смит санхүүгийн хүнд байдалд орсон байсан. Тэрээр нэг хүнтэй хамтран бизнес хийх болсон байна. Гэвч бизнесийн хамтрагч нь мөнгийг аваад, алджээ. Тэд ферм худалдан авсан ч амжилт олсонгүй. Тэд дахиад нэг ферм худалдан авсан ч амжилтад хүрсэнгүй; ахиад өөрийг авсан ч бас амжилт олоогүй. Эцэст нь Ахмад Иосеф Смит Палмира руу нүүв. Их Эзэний мутар ажиллаж, Смитийн гэр бүлийг байх ёстой газар нь ирүүлсэн юм. (M. Russell Ballard, “The Tapestry of God’s Hand” [Joseph Smith Memorial Fireside, Feb. 13, 2011, Logan Institute of Religion, Utah State University])

Тэнгэрийн загвараар Иосеф Смит Сэргээлтийн үндэс суурийг тавихаар зөв цагтаа, зөв газраа, зөв нөхцөлд төрсөн юм. Ерөнхийлөгч Бригам Янг ийн гэрчилсэн байдаг.

[Иосеф Смит] энэхүү эцсийн эрин үеийг тэргүүлэхээр үүрд мөнхөд урьдчилан томилогджээ. (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 96)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Бид Их Эзэн Иосеф Смитийг болон Сэргээлтэд хэрхэн бэлдсэн арга замаас Түүний талаар юу мэдэж авч болох вэ?