Номын сан
Санваарын удирдагчдын зөвлөгөөг дагах нь яагаад чухал вэ?


Санваарын удирдагчдын зөвлөгөөг дагах нь яагаад чухал вэ?

Санваартны удирдагчид бусдыг удирдахаар дуудагдсан хүмүүстэй зөвлөхийн тулд Ариун Сүнснээс удирдамж хүлээн авдаг. Санваартны удирдагчдынхаа зөвлөгөөг сонсож, дагаж сурах нь биднийг сүнс болоод бие махбодод учрах аюулаас хамгаалж мөн бидэнд зөв сонголтууд хийхэд туслана.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Санваартны удирдагчдын зөвлөгөөг дагасан нь таныг хувийн амьдралд тань, дуудлагуудад тань, гэр бүлд тань хэрхэн адисалсан бэ?

Санваартнуудын зөвлөгөөг эрэлхийлэх ямар боломжууд өсвөр үеийнхэнд байдаг вэ? Санваартны удирдагчдын түүний дотор тойрог, гадасны удирдагчдын зөвлөгөөг дагахад та өсвөр үеийнхнийг хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ?

Санваартны удирдагчдын зөвлөгөөг дагах нь яагаад чухал болохыг өөрөө ойлгохын тулд дараах материалуудыг ашигла. Дараа нь энэ тоймын үлдсэн хэсэг дэх үйл ажиллагаанууд өсвөр үеийнхнийг суралцах үйл хэрэгт идэвхтэй оролцуулах арга замуудыг төлөвлөхөд өөрт чинь хэрхэн тусалж болохыг авч үз. Зөвлөгөөг дагах өөрийн тань туршлага үр өгөөжтэйгөөр заахад тань тусална.

Ефес 4:11–14 (Сүмийн удирдагчдаас ирдэг адислалууд)

С ба Г 1:38; С ба Г 21:4–5 (Их Эзэн үйлчлэгчдээрээ дамжуулан ярьдаг)

С ба Г 124:45–46 (Их Эзэний үйлчлэгчдийг анхааран сонс)

Даллин Х.Өүкс “Харилцааны хоёр шугам” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р, 83–86

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч сургаал ба зарчмуудыг тайлбарлахын тулд түүх, сургаалт зүйрлэл, амьдралын бодит жишээнүүдийг олонтоо хуваалцдаг байлаа. Санваартны удирдагчдыг дагах тухай ямар түүхүүдийг та өсвөр үеийнхэнтэй хуваалцаж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд суралцаж байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондын уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдрал дахь сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та тэдэнд яаж тусалж чадах вэ? Дараах санаанууд танд тусалж болно:

  • Залуу эрэгтэйчүүдийг ангид байгаа залуу эмэгтэйчүүдэд Аароны санваартнуудын чуулгуудад санваарын тухай сурсан зүйлээ заахад урь. Дараа нь санваарын тухай сурсан зүйлээ заахад залуу эмэгтэйчүүдийг урь.

  • Орон нутгийн санваартны удирдагчдаас (жишээ нь бишоп буюу гадасны ерөнхийлөгчөөс) саяхан авсан зөвлөгөөнийхөө тухай хуваалцахад өсвөр үеийнхнийг урь. Энэ зөвлөгөөг дагаснаар тэд ямар адислал авсан бэ? Хичээлийн үед сүнсээр өдөөгдсөнийхөө дагуу санваартны удирдагчдыг дагаснаас ирсэн адислалуудын тухай гэрчлэлээ хуваалц.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь санваартны удирдагчдын зөвлөгөөг дагахын ач холбогдлыг ойлгоход өсвөр үеийнхэнд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа хамгийн сайн тохирох нэг буюу түүнээс олон үйл ажиллагааг сонго:

  • Санваартны удирдагчийн зөвлөгөөг хүсч, түүнийг дагасан хүмүүсийн жишээг судруудаас олж, хуваалцахад ангийн гишүүдийг урь (жишээ нь: Хаадын дэд 5:1–14, Moзая 28:1–8, Aлма 16:5–8). Зөвлөгөө авах талаар эдгээр жишээнээс сурч мэдсэн зүйлээ ярилцахад өсвөр үеийнхнийг урь. Эдгээр түүхэн дэх хүмүүс үйлчилдэг хүмүүсээ удирдах сүнсний удирдамжийг хэрхэн хүлээн авсан бэ? Гэрчлэлийг нь санваартны удирдагчдын сүнслэг нөлөө хэрхэн бэхжүүлсэн тухай туршлагаа хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.

  • Eфес 4:11–14, Сургаал ба Гэрээ 1:38; 21:4–5; 124:45–46-г уншиж, дараах асуултанд хариулахад өсвөр үеийнхнийг урь: Санваартны удирдагчдын зөвлөгөөг дагах нь яагаад чухал вэ? Санваартны удирдагчийн зөвлөгөөг дагаснаараа хэрхэн адислагдсан туршлагаа хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.

  • Ахлагч Даллин Х.Өүксийн “Харилцааны хоёр шугам” хэлсэн үгийг хувилан ангийн гишүүдэд тарааж өг. Ангийн хагасаас нь 1-р хэсгийн “Хувь хүний шугам”-ыг уншиж, ахлагч Өүксийн заасан зүйлийг дүрсэлсэн нэг зургийг бүгдээрээ нийлж зурахыг хүс. Ангийн нөгөө хагасаас нь “Санваартны шугам” 2-р хэсгийг уншиж, өмнөхтэй адил зураг зурахыг хүс. Хоёр бүлэг зурсан зургаа хоорондоо хуваалцсаны дараа “Хоёр шугамын хэрэгцээ” 3-р хэсгийг хамт уншихыг хүсч, хувийн болон санваартны удирдагчдаар дамжин ирдэг илчлэлтээр тэд өөрсдөө бас гэр бүл нь хэрхэн адислагдсаныг асуу.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг хүс. Санваартны удирдагчдын зөвлөгөөг дагах нь яагаад чухал болохыг тэд ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Хичээлийн цагийн ихэнхийг уншлага уншиж өнгөрүүлэн, асуулт болгонд өөрөө хариулдаг багш, хичээлд оролцох суралцагсдын идэвхийг бууруулдаг” (Teaching, No Greater Call [1999], 64).

Үйлдэхэд урь

Санваартны удирдагчдаас зөвлөгөө хүсэх тухай өсвөр үеийнхэн өнөөдөр юу сурч мэдсэн бэ? Хүлээн авсан зөвлөгөө болон зөвлөгөөг дагасны улмаас тэдэнд ирсэн адислалуудын тухай тэмдэглэлдээ бичихийг тэднээс хүс.