Номын сан
Би Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэлээ бэхжүүлэхийн тулд амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг хэрхэн ашиглаж болох вэ?


Би Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэлээ бэхжүүлэхийн тулд амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг хэрхэн ашиглаж болох вэ?

Өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчид эрт үеийн бошиглогчдын нэгэн адил Есүс Христийн тухай гэрчилж, Түүний Цагаатгалаас хүртэхэд бүх хүмүүнийг урьдаг. Тэднийг Есүс Христийн “тусгай гэрчүүд” гэдэг. Амьд бошиглогч, төлөөлөгчид Есүс Христийн тухай гэрчлэхэд Ариун Сүнс үүнийг нь баталдаг бөгөөд бид тэдний сургаалын дагуу амьдарснаар адислагддаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгс Есүс Христэд итгэх итгэлийг тань хэрхэн бэхжүүлсэн бэ? Бошиглогч, төлөөлөгчдийн хэлсэн ямар үг, ном эсвэл өгүүллүүд Түүнийг илүү сайн мэдэхэд танд тусалсан бэ?

Сүүлчийн чуулган дээр хэлсэн ямар үгс Есүс Христэд итгэх өсвөр үеийнхний итгэлийг бэхжүүлэхэд тэдэнд тусалсан бэ? Та амьд бошиглогчдын үгсийг судалж, амьдралдаа хэрэгжүүлэхэд өсвөр үеийнхнийг хэрхэн дэмжиж чадах вэ?

Та бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг залбирч судалснаар заадаг өсвөр үеийнхнийхээ итгэлийг хүчирхэгжүүлэх юуг мэдэрсэн бэ?

Иaков 7:11–12; Moзая 13:33–35; 15:11–12 (Бүх бошиглогч Есүс Христийн тухай гэрчилдэг)

С ба Г 27:12; 107:23 (Төлөөлөгчид бол Есүс Христийн тусгай гэрчүүд юм)

С ба Г 76:22–24 (Есүс Христийн тухай Иосеф Смитийн гэрчлэл)

Библийн лавлах, “Төлөөлөгч”

Дэвид А.Бэднар, “Миний нэрийг гэрчлэхээр сонгогдсон,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 126–130

Жэффри Р.Холланд, “Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92–94

Квинтин Л.Күк, “Бид Есүс Христийг дагадаг,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91–95

Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2–3

Видео бичлэг: “Ачааг хөнгөлөх нь”

Аврагчийн арга барилаар заах нь

Есүс заадаг хүмүүсээ сайн мэддэг байсан бөгөөд тэд ямар хүмүүс болж чадахыг ч мэддэг байлаа. Тэр тэдэнд сурч, өсөж хөгжихөд нь туслах арга замуудыг олдог байв. Та амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг эрхэмлэн, санахад нь сүнслэгээр нөлөөлөх ямар туршлагаар өсвөр үеийнхэнд тусалж чадах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхэнд хэдэн минутын туршид, янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судар судлах, семинар, Сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа харилцдаг туршлага гэх мэт) өсвөр үеийнхэнд сурч байгаа зүйлсийнхээ хоорондын уялдаа холбоог ойлгоход тусал. Өдөр тутмын амьдрал маань сайн мэдээтэй хамааралтай болохыг олж харахад нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Доорх санаанууд танд тусалж болох юм:

  • Сүүлийн үед ангиас гадуур олж авсан суралцах болон заах туршлагаасаа хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.

  • Библийн лавлахаас “Төлөөлөгч” гэсэн гарчигтай тайлбарыг уншиж, Төлөөлөгчийн үүргийг дүрсэлсэн өгүүлбэрүүдийг олоход тэднийг урь. Бошиглогчид, төлөөлөгчид бол Есүс Христийн тусгай төлөөлөгчид болохыг харуулсан судруудыг (энэ тоймд санал болгосон судруудыг оролцуулаад) олж, ангиараа унш. Эдгээр судраас юу тэдэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь амьд бошиглогчид, төлөөлөгчдийн үгс нь Есүс Христэд итгэх тэдний итгэлийг хэрхэн бэхжүүлдгийг ойлгоход өсвөр үеийнхэнд тусалж чадна. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Ахлагч Дэвид А.Бэднарын “Миний нэрийг гэрчлэхээр сонгогдсон” хэлсэн үгийн “Өөр нэгэн сургамж” гарчигтай хэсгийн хуулбарыг ангийн гишүүн бүрд тарааж өг. Өнөө үеийн бошиглогч эсвэл төлөөлөгчийн үгсээс Аврагчийн Цагаатгалыг ойлгоход тусалдаг нэг эшлэл сонгон, хуваалцахад тэднийг урь.  Тэднийг олсон эшлэлүүдээ хуваалцаж байх хооронд таньдаг нэгэнтэйгээ санал бодлоо захидал, мессежээр хуваалцах эсвэл нийтийн сүлжээнд тавих зэрэг арга замыг төлөвлөхөд урамшуул.

  • Ангиараа хамгийн сүүлчийн ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг хураангуйлан дүгнэж, Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрын Чуулгын гишүүд Есүс Христ болон Түүний Цагаатгалын тухай заасан буюу гэрчилсэн хэсгүүдийг ол (та Ensign эсвэл Лиахона-гийн ерөнхий чуулганы дугаарын сэдвийн индексийг ашиглаж болно). Бошиглогчид, төлөөлөгчдийн гэрчлэлүүдээс юу нь тэдэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг вэ? Тэдний гэрчлэлүүд Аврагчид итгэх итгэлийг тань хэрхэн бэхжүүлснийг хуваалцаж болно.

  • “Есүс Христийн Цагаатгал” гэж самбарт бич. Ангийн гишүүн бүрд ахлагч Жэффри Р.Холландын “Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа” эсвэл ахлагч Квинтин Л.Күкийн “Бид Есүс Христийг дагадаг” хэлсэн үгийн хуулбарыг өг. Эдгээр хэлсэн үгээс Аврагчийн Цагаатгалын талаар суралцсан зүйлүүдээ жагсаахыг өсвөр үеийнхнээс хүс. Олж мэдсэн зүйлээ самбар дээр нэг өгүүлбэрт багтаан хураангуйлж бичихэд өсвөр үеийнхнийг уриад, яагаад энэ сургаал чухал санагдсаныг хүн бүрээс асуу. 

  • Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэг буюу түүнээс олныг үзүүл эсвэл “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийг ангийн гишүүдээр ээлжээр уншуул. Есүс Христэд итгэх тэдний итгэлийг бэхжүүлэх үгсийг сонсох буюу эрж олоход өсвөр үеийнхнийг урь. Эдгээр захиасууд тэдний найз нөхөд, гэрийнхний итгэлийг хэрхэн бэхжүүлж болох тухай хуваалцахад тэднийг урамшуул.

  • Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ээс хамгийн чухал гэж үзсэн нэг өгүүлбэрийг цээжлэхэд тэднийг урь. Хэрэв амьд бошиглогчид, төлөөлөгчдийн сургаалууд тэдэнд байгаагүй бол Есүс Христэд итгэх итгэл нь хэрхэн өөр байх байсан тухай бичихийг өсвөр үеийнхнээс хүс. Бичсэн зүйлээ хуваалцах цагийг тэдэнд гаргаж өг.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Амьд бошиглогчдын үгс Цагаатгалд итгэх тэдний итгэлийг хэрхэн бэхжүүлж болохыг тэд ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэвт илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Та заадаг хүмүүсийнхээ асуулт, санал бодолд уриалгахан хариулах юм бол тэд хичээл, ярилцлаганд илүү итгэлтэй, идэвхтэй оролцох болно. Жишээ нь та ‘Хариулсанд баярлалаа. Энэ бол чухал санаа байна’ ... гэх буюу ‘Энэ бол маш сайн жишээ,’ ‘Өнөөдөр та нарын хэлсэн бүх зүйлд би баярлан талархаж байна’ гэхчлэнгээр хэлж болно” (Teaching, No Greater Call [1999], 64).

Үйлдэхэд урь

  • Хичээлийн үеэр төрсөн сэтгэгдлээ хуваалцахад өсвөр үеийнхнийг урь. Амьд бошиглогчид, төлөөлөгчдийн үгсийг судлах нь Есүс Христэд итгэх тэдний итгэлийг хэрхэн бэхжүүлсэн бэ? Сурч мэдсэн зүйлээ үйлдэхэд нь та тэднийг хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ?

  • Амьд бошиглогчид, төлөөлөгчид бол Христийн тусгай гэрчүүд болох тухай өөрийн гэрчлэлийг хуваалц.