Номын сан
Би хэрхэн үнэн, худал хоёрын ялгааг таньж мэдэх вэ?


Би хэрхэн үнэн, худал хоёрын ялгааг таньж мэдэх вэ?

Их урвалтын үеэр сайн мэдээний олон үнэн өөрчлөгдөж эсвэл алдагдсан билээ. Эдгээр үнэн нь бидний үед бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн юм. Бурханы үгийг судалж, Ариун Сүнсийг сонссоноор бид сэргээгдсэн сайн мэдээний үнэнүүдийг дэлхийн заадаг худал хуурмагаас ялгаж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та үнэн ба худал хоёрын ялгааг хэрхэн таньж мэддэг вэ? Үнэнийг худал хуурмагаас ялгах боломжтой байснаараа та амьдралдаа ямар адислалуудыг хүлээн авсан бэ?

Өсвөр үеийнхэнд тохиолддог ямар худал хуурмаг зүйлүүд байдаг вэ? Өөрсдийн хүлээж авсан мэдээллийн үнэн эсэхийг тодорхойлоход та тэднийг хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ? Үүнийг хэрхэн хийхийг мэдэх нь тэдэнд яагаад чухал вэ?

Үнэн ба худал хуурмаг хоёрын ялгааг хэрхэн таньж мэддэг болохыг ойлгохын тулд доорх материалуудыг ашигла. Энэ зарчмын дагуу амьдрах таны туршлага үүнийг үр дүнтэйгээр заахад танд тусална. Тэгээд энэ хичээлийн бусад үйл ажиллагаа нь өсвөр үеийнхнийг хичээлдээ идэвхитэй байлгах төлөвлөгөө гаргахад тань танд хэрхэн туслах талаар бод.

Иохан 8:31–32; Иосеф Смит—Maтай 1:37 (Бурханы үгийг судлах нь бидэнд үнэнийг ялгаж танихад тусалдаг)

Исаиа 5:20; Moсе 4:3–4 (Сатан хуурахыг оролддог)

Moронай 7:12–19 (Биднийг сайн зүйл хийж мөн Христэд итгэхийг ухуулдаг зүйлс нь Бурханаас ирдэг)

Moронай 10:5; С ба Г 46:7–8 (Ариун Сүнс үнэнийг гэрчилдэг)

Иосеф Смитийн Түүх 1:8–20 (Иосеф Смит үнэнийг мэдэхийн тулд залбирдаг)

Боид К.Пакэр, “Миний мэддэг зүйлс,Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5-р сар, 6–8

Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 28–31

Маркос А.Айдукайтис, “Харин та мэргэн ухаанаар дутвал,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийнх нь зааж буй тэд бурууг үйлдэх үед бууж өгөөгүй. Тэрээр тэднийг үргэлжлүүлэн хайрлаж, тохинуулж байсан. Жишээ нь, Петр Түүнийг үгүйсгэсний дараа ч Аврагч түүнд үргэлжлүүлэн тохинуулж, Сүмийг удирдахуйц зохистой болоход нь тусалсан. Сайн мэдээг дагахдаа бэрхшээлтэй тулгарч байгаа тэдгээрт та ямар замаар тохинуулж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та тэдэнд өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Тэд бусад хичээл, ангид Урвалт ба Сэргээлтийн тухай заалгасны дараа байгаа асуултуудынх нь талаар ярилц. Та хэрхэн тэдэнд хариултаа олоход тусалж чадах вэ?

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр өсвөр үеийнхэнд үнэн ба худал хоёрын хоорондох ялгааг хэрхэн олж мэдэхийг сурахад нь туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Ангийн гишүүн бүрд Ерөнхийлөгч Боид К.Пакэрийн “Миний мэддэг зүйлс” хэлсэн үгийн төгсгөлийн есөн догол мөрийн хуулбарыг өг. Үнэн ба худал хоёрын ялгааг олж харахад тэдэнд туслах түлхүүр үгсийг хайхад өсвөр үеийнхнийг урь. Тэднээс олсон үгсээ самбар дээр бичин, яагаад эдгээр үгийг сонгосноо тайлбарлахыг хүс.

  • Ангийн гишүүдийг хоёр бүлэг болгон хуваарилан, тус бүрд нь Ахлагч Нийл Л.Андэрсэний “Иосеф Смит” хэлсэн үгийн хуулбарыг өг. Нэг бүлгийг Сүмийн зарим гишүүнийг итгүүлсэн хуурамч захианы талаар уншихыг урь. Нөгөө бүлгийг, Ахлагч Рассэлл М. Нэлсоны зургийн талаарх түүхийг уншихад урь. Бүлэг бүрээс үнэн худлыг ялгах талаар өөрсдийн уншсан түүхээс сурсан зүйлээ хуваалцахыг хүс.

  • Өсвөр үеийнхнээс Иосеф Смитийн Түүх 1:8–20-ийг уншаад үнэнийг худал хуурмагаас ялган танихын тулд Иосеф Смитийн хийсэн алхмуудыг жагсаан бичихийг хүс. Аливаа зүйлийг үнэн эсэхийг нь мэдэхийн тулд өсвөр үеийнхэн Иосефийн жишээг хэрхэн дагаж болох вэ?

  • Өсвөр үеийнхнийг Моронай 7:12-19-ыг уншиж, сайныг нүгэл хилэнцээс ялгахад тэдний ашиглаж болох шалгуурыг олохыг хүс. Өсвөр үеийнхэн бүрийг өөрт нь тулгараад байгаа сонголтуудын жагсаалтыг хийн, шийдвэр бүрийг гаргахдаа эдгээр шалгуурыг ашиглахад урь. Тэд хүсч байвал өөрсдийн жагсаалт дээрээс хуваалцахад тэднийг урь.

  • Өсвөр үеийнхнийг сайн мэдээний талаарх гэрчлэлийг нь эргэлзээнд хүргэх ямар нэгэн мэдээллийг олж авсан нөхцөлд орлоо гэж төсөөлөхөд урь. Тийм нөхцөлд үнэн, худал хуурмаг хоёрыг ялгаж мэдэхийн тулд тэд юу хийж чадах вэ? Энэ асуултад хариулахад туслуулахын тулд Ахлагч Маркос А.Айдукайтисын ”Харин та мэргэн ухаанаар дутвал“ хэлсэн үгэндээ санал болгосон гурван алхмыг эсвэл энэ хичээл дэх судруудыг судлахад тэднийг урь. Тэднийг юу сурснаа хуваалцахыг хүс. Үнэн зөвийг худал хуурмагаас ялгаж чадсан туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд үнэн зөв болон алдааг хэрхэн ялган таних талаар ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?

Сайн мэдээг судлах чадварууд

Үнэн мөн хуурамч сургаалыг ялган таних нь Заримдаа бид шинэ мэдээллийг олж авсан үедээ, дараахын адил асуултуудад хариулснаар үүний үнэн эсэхийг тодорхойлж чадна: Энэ талаар сударт нэгээс олон удаа заадаг уу? Амьд бошиглогчид, төлөөлөгчид үүний талаар заадаг уу? Энэ нь Сүмийн өнөө үеийн дадал болон зөвшөөрөгдсөн бодлоготой нийлж байна уу? Сүнс надад үүний үнэний талаар гэрчилж байна уу?

Үйлдэхэд урь

Хичээлийн үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахад тэднийг урь. Тэд юуг хийхээр шийдсэн бэ? Тэднийг сурсан зүйлийнхээ дагуу амьдрахад нь та хэрхэн дэмжиж болох вэ?