Номын сан
Христийн сургаалыг ойлгоход нь бусад хүмүүст би хэрхэн тусалж чадах вэ?


Христийн сургаалыг ойлгоход нь бусад хүмүүст би хэрхэн тусалж чадах вэ?

Хаа газрын бүхий л хүмүүс Есүс Христэд итгэж, гэм нүглүүдээ наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, эцсээ хүртэл тууштайгаар тэвчих нь “Христийн сургаал” юм. Христийн сургаал бол Бурханы хаант улсад аврагдаж болох цорын ганц арга зам юм. Энэ нь сүмийн үндэс суурь бөгөөд сүмийн номлогчдын үндсэн захиас байдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

2 Нифай 31 болон судрууд дээр өөр хаа нэгтэй Христийн сургаалыг судлаж байх үед танд ямар бодол болон сэтгэгдэл төрдөг вэ? Түүний сургаал таны амьдралыг хэрхэн удирдаж мөн адисалсан бэ?

Өсвөр үеийнхэн яагаад Христийн сургаалаас суралцах хэрэгтэй вэ? Энэхүү ойлголт нь Сэргээлтийн талаарх энэхүү чухал захиасыг бусадтай хуваалцахад тэднийг хэрхэн илүү сайн бэлтгэх вэ?

Бэлтгэж байхдаа эдгээр судар болон материалуудыг залбирч, судлаарай. Та өсвөр үеийнхэнтэй юу хуваалцахаар өдөөгдсөн бэ?

2 Нифай 25:26 (Бид Христийн талаар заадаг)

2 Нифай 31 (Нифай Христийн сургаалыг дүрсэлдэг)

3 Нифай 11:32–41; 27:13–21 (Христ Өөрийн сургаалыг тунхагладаг)

Итгэлийн Тунхаг 1:4 (Сайн мэдээний анхны зарчим ба ёслолууд)

Есүс Христийн сайн мэдээ,” Миний сайн мэдээг номло (2004), 66–73

Брайн К.Аштон, “Христийн сургаал,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  102–106

Д.Тодд Кристоффэрсон “Христийн сургаал” Ensign эсвэл Лиахона 2012 оны 5-р сар, 86–89

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн номлолыг зааж, гэрчлэхдээ судруудыг ашигладаг байсан бөгөөд Тэрээр хүмүүст судруудын талаар бодож, асуултынхаа хариултыг судруудаас олохыг заасан юм. Христийн сургаалыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслахын тулд та судруудыг хэрхэн ашиглаж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний хэдэн минутад өөр өөр нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найзуудад нь тохиолдсон явдлууд гэх мэт) зүйлүүдийн уялдаа холбоог гаргахад өсвөр үеийнхэнд тусал. Та нар тэдэнд өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Эдгээр санаа тусалж болох юм:

  • Өсвөр үеийнхнийг сүмийн ангиудад саяхан сурсан нэг зүйлийг нь сануулан, түүнийх нь талаар туршлагаа хуваалцахад тэднийг урь.

  • Самбар дээр “Христийн сургаал гэж юу вэ?” гэж бич. Ангийн гишүүн бүрд энэ хичээлийн эхэнд байгаа догол мөрийг хувилан өгч, самбар дээрх асуултын хариултыг хайн, үүнийг уншихыг хүс. Бусадтайгаа хариултуудаа хуваалцахад тэднийг урь. Ангийн нэг хэсгийг 3 Нифай 11:39–41 -ийг уншихад, нөгөө хэсгийг Миний сайн мэдээг номло удирдамжийн 1-р хуудасны “Таны зорилго” хэсгийг уншихад урь. Эдгээр суралцах материалуудын дагуу өсвөр үеийнхэн Христийн сургаалыг ойлгох нь яагаад чухал вэ?

Хамтдаа суралц

Өсвөр үеийнхнийг Христийн сургаалыг бусадтай хуваалцахад нь илүү сайн бэлтгэж болохын тулд доорх үйл ажиллагаа бүр Христийн сургаалын талаар суралцахад тэдэнд тусалж чадна. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Ангиараа ахлагч Брайн К.Аштоны “Христийн сургаал” үгэнд Христийн сургаалын талаар юу гэж заасан талаар ярилц. Ангийн гишүүдийг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрийг итгэл, наманчлал, баптисм, ариун ёслол, Ариун Сүнсний бэлэг, эцсээ хүртэл тэвчих зэрэг нь хэрхэн бидэнд төгс байдал руу өсөж хөгжихөд нэгдэж ажилладаг болохыг харуулсан зураг эсвэл диаграмм хийхэд урь. Аштон ах хэрхэн бид “Христийн сургаалыг амьдралдаа илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлж” болох талаар ямар зүйл санал болгосон бэ? Өсвөр үеийнхэн өөр ямар зүйл санал болгож болох вэ?

  • Ангийн гишүүдийг хоёр хоёроороо хамтарч ажиллахад уриад, хос бүрд Христийн сургаалын итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг, эцсээ хүртэл тэвчих зэрэг элементүүдээс нэг эсвэл түүнээс олныг оноож өг. Хос бүрийг  2 Нифай 31-ийг уншаад,  оноосон хэсгүүдийнхээ талаар заахдаа ашиглаж болох шүлгүүдийг хайж олоход урь. Тэд өөр ямар судар ашиглаж болох вэ? Хосууд бүрийг судраас олж мэдсэн зүйлээ ашиглан ангийнхаа бусад гишүүдэд заахад  урь.

  • Ангийн гишүүн бүрийг Миний сайн мэдээг номло удирдамжийн 3-р бүлэг дээрх “Есүс Христэд итгэх итгэл,” “Наманчлал,” “Баптисм, бидний анхны гэрээ,” “Ариун Сүнсний бэлэг,” “Эцсээ хүртэл тууштайгаар тэвчих” гэсэн хэсгүүдээс аль нэгийг нь уншихыг даалга. Тэднийг судар болон жишээнүүд эсвэл өөртөө тохиолдсон явдлуудыг ашиглан, ангийн үлдсэн гишүүддээ сурсан зүйлээ хуваалцахад урь.

  • Ангийн гишүүн бүрийг 2 Нифай 31 - ийг уншиж, Христийн сургаалын талаар Нифай юу гэж заасныг олж мэдэхийг тэднээс хүс (итгэл, наманчлал, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эцсээ хүртэл тууштай тэвчих). Ангийг хоёр эсвэл гурван хүүхэдтэй “хамтрал” болгон хуваарилж, Христийн сургаалыг өмнө сонсож байгаагүй хэн нэгэнд үүнийг зааж болох арга замуудыг төлөвлөх цаг тэдэнд өг. Өөр хамтралуудад зааж дадлага хийхэд бүх хамтралыг урь.

Өсвөр үеийнхнийг өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Христийн сургаалыг ойлгоход нь бусдад хэрхэн туслахаа тэд мэдэх үү? Энэ сургаалыг бусадтай хуваалцах үүргийнхээ талаар тэд ямар мэдрэмж болон сүнслэг өдөөлтүүдийг авсан бэ? Тэдэнд өөр ямар нэгэн асуултууд байна уу?

Заахад туслах арга

“Хэрвээ бид эцсийн дүндээ суралцагчдад нөлөөлөхийг хүсэж байвал тэдэнд хэрхэн бусдыг хайрлахыг заах төдий биш харин бидний заадаг хүн нэг бүрийг хайрлах хэрэгтэй” (Teaching, No Greater Call [1999], 31).

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлээсээ юу хийх хэрэгтэй гэж мэдэрснийг өсвөр үеийнхнээс асуу. Эдгээр мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж. Суралцагчид мэдрэмжийнхээ дагуу үйлдэж байгаа эсэхийг мэдэх аргуудыг бодож ол.