Номын сан
Би хэрхэн ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад өөрийгөө бэлдэх вэ?


Би хэрхэн ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад өөрийгөө бэлдэх вэ?

Бид ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахаасаа өмнө ариун сүмд орохуйц зохистой амьдарч, хийсэн гэрээнүүдээ дагаж, ариун сүмийг амьдралынхаа нэгэн хэсэг болгон өөрсдийгөө бэлдэж болдог. Бид мөн судрууд болон бошиглогчдын үгсээс ариун сүмийн ёслолуудын талаар судалж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Хэрэв та ариун сүмийн ёслолуудаа хүлээн авсан бол үүний тулд өөрийгөө хэрхэн бэлтгэсэн бэ?

Өсвөр үеийнхэн ариун сүмийн талаар юу гэж боддог талаар ойлгоход тань тусалсан ямар зүйлийг та тэднээс сонсож эсвэл анзаарч харж байсан бэ? Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхийн тулд тэд юу хийж байгаа вэ?

Анхааруулга: Тойрогтоо Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмүүд (09339) номтой болох талаар бишоптоо санал тавь. Энэ нь өсвөр үеийнхэнд ариун сүмд ороход бэлтгэхэд нь тусална.

Эдгээр судар, материалыг залбирч судал. Өсвөр үеийнхэнд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахаар бэлтгэхэд нь юу тусална гэж та бодож байна вэ?

Дуулал 24:3–4; С ба Г 97:15–17 (Их Эзэний өргөөнд орохын тулд бид цэвэр байх ёстой)

Квинтин Л.Күк, “Өөрийгөө ариун сүмд байгаагаар хар,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 83–87

Квинтин Л.Күк, “Нямбай мөн Бристоль маягаар: Сайн, муу ямар ч үед ариун сүмд орох зохистой бай,” Ensign  эсвэл Liahona, 2015 оны 11-р сар, 39–42

Рассэлл М.Нэлсон, “Ариун сүмийн адислалуудад бэлтгэ,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 10-р сар, 40–51

Линда К.Бөртон, “Хэзээ ч мэдэгдээгүй тийм маягаар бэлтгэсэн байв,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 11-р сар, 111–114

“Ариун сүмийг өөрсдийнхөө амьдралын нэг хэсэг болгох нь,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 10-р сар, 76–78

“Тогтмол асуудаг асуултууд,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 10-р сар, 79–80

Тэргүүн Зөвлөлөөс өсвөр үеийнхэнд өгсөн захиас,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), ii–iii

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нарынхаа чадавхыг олж хардаг байв. Тэрээр тэдэнд итгэдэг байсан бөгөөд тэднийг бусдад үйлчилж, адислахад бэлтгэж байсан юм. Та ангийнхаа өсвөр үеийнхэнд ирээдүйн адислал, боломжуудад бэлтгэхэд нь туслахын тулд юу хийж чадах вэ?

Зураг

Бусад видео бичлэгийг үзнэ үү

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид, өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Эдгээр санаа тус болж болох юм.

  • Бусад ангид эсвэл хувиараа суралцах үедээ ёслол, гэрээнүүдийн талаар сүүлийн үед олж авсан мэдлэгээсээ хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.

  • Өсвөр үеийнхнийг “Залуучуудын бат бөх байдлын төлөө” номын Тэргүүн Зөвлөлөөс залуучуудад өгсөн захиасыг уншихад урь. Тэднийг энэхүү захиасыг уншиж дууссаны дараа, яагаад энэ товхимлын нүүр хуудсанд ариун сүмийн зураг тавихаар сонгосныг асуу.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь ариун сүмийн ёслолуудад оролцоход өсвөр үеийнхнийг бэлтгэхэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Одооноос зохистой амьдрах нь өсвөр үеийнхний ариун сүмд ороход өөрийгөө бэлтгэх хамгийн чухал арга замын нэг юм. Квинтин Л.Күкийн “Нямбай мөн Бристоль маягаар: Сайн, муу ямар ч үед ариун сүмд орох зохистой бай” хэлсэн үгийн эхний гурван минутын бичлэгийг үзүүл. Ахлагч Квинтин Л.Күкийн харьцуулалт нь ариун сүмд орохуйц зохистой байхтай хэрхэн холбогдож байгаа талаар хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Өсвөр үеийнхнийг гурван бүлэгт хуваагаад, бүлэг бүрийг ахлагч Квинтин Л.Күкийн зохистой амьдрах талаар өгсөн гурван зарчмын нэгийг уншихад урь.  Дараа нь сурсан зүйлээ ангийнхаа бусад гишүүнтэй хуваалцахыг бүлэг бүрээс хүс. Өсвөр үеийнхэнд ахлагч Күкийн санал болгосон зарчмуудын дагуу амьдрах зорилго тавих хугацаа гаргаж өг.  

  • “Always in Our Sights” видео бичлэгийг үзүүлж, ангийн гишүүн нэг бүрийг уг видео бичлэгтэй холбоотой судрын хэсгийг бодоход урь (гурамсан судрын сэдвийн жагсаалт эсвэл индексээс судрын хэсгийг хэрхэн олохыг тэдэнд үзүүл). Өсвөр үеийнхнийг судрын хэсгээсээ хуваалцан, энэ нь тэднийг ариун сүм рүү явахад бэлтгэх талаар юу зааж байгааг тайлбарлахыг хүс. Өсвөр үеийнхэнд Квинтин Л.Күкийн “Өөрийгөө ариун сүмд байгаагаар хар” хэлсэн үгэнд санал болгосон шиг “өөрсдийгөө ариун сүмд байгаагаар харах” арга замуудын тухай бодоход тусал. Тэд олсон судруудаараа чимэглэсэн картууд хийж болох бөгөөд картуудаа толь юмуу ариун сүмийн адислал хүлээн авах зорилгыг нь сануулах, гэрийнхээ нүдэнд тусахуйц газар байрлуул. Өсвөр үеийнхэн ахлагч Күкийн хэлсэн үгнээс ямар амлалт, урилгыг олж чадах вэ?

  • Ангиараа Дуулал 24:3–4-ийг уншиж, цэвэр гартай, ариун зүрхтэй байх гэдэг нь юу гэсэн үг болохыг өсвөр үеийнхнээс асуу. Сүнслэг байдлын хувьд ариун байх нь яагаад ариун сүмд орох шалгуур болдог вэ? (C ба Г 97:15-17-г үзнэ үү). Бишопын зөвлөлөөс нэг гишүүнийг ариун сүмийн эрхийн бичигтэй байхын тулд хувь хүний хийх ёстой зүйлсийн талаар үг хэлэхэд урь. Тэрээр өсвөр үеийнхэнд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхийн тулд юу хий гэж зөвлөж болох вэ?. Өсвөр үеийнхнийг асуултууд тавихад урамшуулан дэмж.

  • Өсвөр үеийнхэн бүрд ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсоний “Ариун сүмийн адислалуудад бэлтгэ” хэлсэн үгийн нэг хэсгийг уншуулахаар оноож өг. Өөрт оногдсон хэсгээс ариун сүмд ороход бэлтгэх талаар сурсан зүйлээ хуваалцахад өсвөр үеийнхнийг урь. Ерөнхийлөгч Нэлсоний захиасаас өөр юу нь тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? 

  • “Тогтмол асуудаг асуултууд” өгүүллээс ангийн тань өсвөр үеийнхэнд хамгийн их хамаатай гэж үзсэн асуултуудыг сонгож, уг асуултуудыг самбар дээр бич. Өгүүлэл дээрх хариултуудыг бичсэн нарийхан цааснуудыг бэлд. Өсвөр үеийнхнээр самбар дээрх асуултуудаас сонгуулж, бэлдсэн цааснуудаасаа хариултыг олуул. Олж мэдсэн зүйлээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.

  • Линда К.Бөртон эгч “Хэзээ ч мэдэгдээгүй тийм маягаар бэлтгэсэн байв” хэлсэн үгэндээ биднийг ариун сүмд ороход “дусал дуслаар” бэлтгэхэд урамшуулан дэмжсэн. Ариун сүмийн ёслолуудад нэг дор биш, харин “дусал дуслаар” бэлтгэх нь яагаад илүү үр дүнтэй байдаг вэ? Ариун сүмд бэлтгэхэд тэдэнд туслах тогтмол хийх үйлдлүүдийг жагсаан бичихэд өсвөр үеийнхнийг урь. Тэд Бөртон эгчийн хэлсэн үгээс санаа авч болно.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Ариун сүмийн ёслолуудад хэрхэн бэлтгэхээ тэд ойлгосон уу? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?

Сайн мэдээг судлах чадварууд

Судруудын удирдамжийг ашиглах нь. Энэ хэсгийн хамгийн эхний үйл ажиллагаа нь өсвөр үеийнхнийг Судруудын удирдамжийг ашиглан судрууд олоход урамшуулан дэмжих явдал юм (Teaching, No Greater Call, 57-р хуудсыг үзнэ үү). Тэд сайн мэдээнээс хувиараа суралцах үедээ Судруудын удирдамжийг болон бусад суралцах материалыг байнга ашигладаг байхын тулд тэдгээрийг хайж олж сурахад нь өсвөр үеийнхэнд туслаарай.

Үйлдэхэд урь

  • Өнөөдөр сонсож, мэдэрсэн зүйлийнхээ талаар тунгаан бодоод, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхийн тулд ямар нэг зүйл хийхээр сонгоход тэднийг урь.

  • Ариун сүмийн ёслолууд чухал болох талаар гэрчлэлээ хуваалц.