Номын сан
Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болохыг сурахад маань зарлигууд надад хэрхэн тусалдаг вэ?


Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болохыг сурахад маань зарлигууд надад хэрхэн тусалдаг вэ?

Зарлигууд нь Тэнгэрлэг Эцэгтэй илүү адилхан болоход маань туслахын тулд биднийг хайрлах Түүнээс бидэнд өгөгдсөн зааварчилгаа юм. Зарлигуудаар дамжуулан Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөрийн хүслийг заадаг бөгөөд нэг нэгнээ хэрхэн хайрлаж мөн эгэл хүнээ хэрхэн ялан дийлэхийг бидэнд үзүүлдэг. Зарлигуудыг дуулгавартай дагах нь биднийг Бурханы дэргэд эргэж очин, мөнхийн амьдралыг хүртэхэд бэлтгэдэг. Бид үүнийг ойлгосноор зарлигуудыг ачаа дарамт гэж бодохгүй харин адислал хэмээн бодож эхэлдэг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Эдгээр судар ба материалуудыг залбирч судал. Бурханы зарлигуудын зорилгуудыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд юу туслах вэ?

Дэд Хууль 10:12–13; С ба Г 82:8–10 (Их Эзэний бидний төлөөх хүслийг ойлгоход зарлигууд нь бидэнд тусалдаг)

Maтай 22:34–40 (Бидэнд бусдыг хайрлахыг зарлигласан)

Иохан 14:15; 1 Иохан 5:1–3 (Бид Бурханд хайртай учраас зарлигуудыг дагадаг)

С ба Г 88:22 (Селестиел алдар сууг хүлээн авахын тулд бид селестиел хуулиар амьдрах ёстой)

С ба Г 93:20 (Хэрвээ бид зарлигуудыг дагах аваас бид яваандаа Бурханы бүрэн дүүрэн байдлыг хүлээн авах болно)

Дийтр Ф.Угдорф “Намайг бүү мартаарай,” Ensign эсвэл Лиахонa 2011 оны 11-р сар, 120–23

Д.Тодд Кристоффэрсон, “‘Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм,’” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 97–100

Дуулгавартай байдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 85–86

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Саяхан сурсан нэг зүйлтэй нь холбоотой сүмийн дууллыг олохыг өсвөр үеийнхнээс хүс (дууллын номын арын хуудсуудад байгаа “Сэдэв” хэсгийг ашиглахыг тэдэнд санал болгож болох юм). Уг дууллаас нэг мөрийг хуваалцаж мөн энэ нь сайн мэдээний зарчмыг ойлгоход нь тэдэнд хэрхэн тусалдаг талаар тайлбарлахыг тэднээс хүсээрэй.

  • Эгц хавцлын дээгүүр, уулын бэлийн дагуух хажуугаараа хашлагатай зам дээр явж буйгаар төсөөлөхийг өсвөр үеийнхнээс хүс. Ангийнхаа өөр нэг гишүүнтэй дараах асуултуудын талаар ярилцахыг тэднээс хүс: Их Эзэний зарлигууд нь энэ хашлагатай юугаараа адилхан бэ? Тэдгээр нь энэ замтай юугаараа адилхан бэ? Санал бодлоо ангийнхантайгаа хуваалцахад тэднийг урь.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход маань зарлигууд бидэнд хэрхэн тусалдгийг өсвөр үеийнхэн ойлгоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Самбар дээр бидэнд зарлигууд яагаад өгөгдсөнийг тайлбарлах хэд хэдэн судрыг бич (энэ тоймд дурдагдсан мөн та нарын мэддэг өөр судруудыг оруулж болно). Уг судруудыг ангиараа хамтдаа уншин, Тэнгэрлэг Эцэг биднийг зарлигуудаас юу сураасай хэмээн хүсч байдаг талаар ярилц. Өсвөр үеийнхнийг эдгээр шүлгийг судар дээрээ тэмдэглэн мөн хажуу талын зайнд нь уг шүлэг юу зааж байгааг дүгнэн бичихэд урь. Судрууд дахь шүлгүүдийг хэрхэн хэлхэж холбохыг өсвөр үеийнхэнд үзүүл.

  • Самбар дээр “Бурхан бидэнд яагаад зарлигуудыг өгсөн бэ?” гэж бич. Өсвөр үеийнхнийг Сургаал ба Гэрээ 82:8–10-ыг уншин самбар дээрх асуултанд тохирох хариултуудыг хуваалцахыг хүс. Өсвөр үеийнхнээс яагаад Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудын зорилгуудыг мэдэх нь чухал гэж бодож байгааг нь асуу. Энэхүү ярилцлагын нэг хэсэг болгож энэ тоймын эхэнд байгаа догол мөрийг хуваалц эсвэл ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Намайг бүү мартаарай” хэлсэн үгнээс “Дөрөвдүгээрт, сайн мэдээний “яагаад” гэдгийг битгий мартаарай” гэдэг догол мөрийг уншиж өг.

  • Ангийнхаа нэг хэсгээс ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “‘Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм,’” хэлсэн үгний эхний догол мөрийг, нөгөө хэсгээс нь хоёрдугаар догол мөрийг уншихыг хүс. “Бурхан бидэнд яагаад зарлигуудыг өгсөн бэ?” гэсэн асуултын хариултыг уг догол мөрүүдээс хайж олохыг тэднээс хүс. Тэдний олж мэдсэн зүйлсийг ярилц. Бурханд байдаг шинж чанаруудыг жагсаан бичихийг өсвөр үеийнхнээс хүс. Тэгээд тэднээс уг шинж чанаруудыг өөрсөддөө хөгжүүлэх мөн Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход туслах зарлигуудыг бодож олохыг хүс.

  • Самбар дээр Арван зарлиг мөн (Eгипетээс гарсан нь 20:3–17-г үзнэ үү) санаж байгаа өөр бусад зарлигуудыг жагсаан бичихийг ангийнхнаасаа хүс. Тэнгэрлэг Эцэг бидэнд яагаад энэ зарлиг бүрийг өгсөн гэж бодож байгаагаа хоёр хоёроороо эсвэл жижиг бүлэг болон хуваагдаж ярилцахыг өсвөр үеийнхнээс хүс. Тэгээд тэднийг Maтай 22:34–40-г уншин самбар дээр жагсаан бичсэн зарлиг бүр Бурханыг мөн хөршөө хайрлах хайрыг хөгжүүлэхэд бидэнд хэрхэн тусалж болох талаар ярилцахад урь.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Зарлигуудыг сахих нь Тэнгэрлэг Эцэгтэй илүү адилхан болоход бидэнд хэрхэн тусалдаг болохыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлийнхээ тухай тунгаан бодохыг өсвөр үеийнхнээс хүс. Энэ нь Бурханы зарлигуудын талаар бодох тэдний бодолд хэрхэн нөлөөлсөн бэ? Зарлигуудыг дуулгавартай дагах тэдний хандлагад энэ нь хэрхэн нөлөөлж болох вэ? Энэ нь тэдний хийх сонголтуудад хэрхэн нөлөөлж болох вэ? Өөрсдийн бодол сэтгэгдлээ өдрийн тэмдэглэлдээ бичихэд тэднийг дэмж.