Номын сан
Би сүнслэг байдлын хувьд хэрхэн бие даах чадвартай болох вэ?


Би сүнслэг байдлын хувьд хэрхэн бие даах чадвартай болох вэ?

Сүнслэг байдлын хувьд бие даах нь бидний мөнхийн сайн сайханд зайлшгүй чухал. Бид сүнслэг байдлын хувьд бие даах үед бидний гэрчлэл бусдын гэрчлэл дээр тулгуурладаггүй. Бид өдөр бүр залбирч, судраас суралцан, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн өөрсдийн сүнслэг туршлагыг эрэлхийлдэг. Бид тулгарсан хүнд асуудлуудаа шийдэхдээ Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг хүсэн Түүнд ханддаг. Түүнчлэн бид сүнслэг байдлын хэрэгцээ гарах үед нь бусдыг хүчирхэгжүүлж чаддаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та сүнслэг байдлын хувьд илүү бие даах чадвартай болохын тулд юу хийж байна вэ? Сүнслэг байдлын хувьд бие даах чадвартай байснаар та хэрхэн адислагдсан бэ?

Өсвөр үеийнхэн сүнслэг байдлын хувьд бие даах чадвартай болохын тулд юу хийж чадах вэ? Өсвөр үеийнхэн сүнслэг байдлын хувьд илүү бие даах чадвартай болсноор тэдэнд ямар ашиг тустай вэ?

Эдгээр судар болон бусад материалыг залбирч судална уу. Сүнслэг байдлын хувьд бие даах чадвартай болохын ач холбогдлыг ойлгоход өсвөр үеийнхэнд юу туслах вэ?

Матай 25:1–13 (Арван онгон охины сургаалт зүйрлэл)

Мормон 9:27 (Бид өөрсдийн авралыг гүйцээх хэрэгтэй)

Моронай 10:3–5 (Бид үнэнийг өөрсдөө мэдэж авч чадна)

С ба Г 58:26–28 (Бид туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор өөрсдөө сонгох ёстой)

C ба Г 130:18–19 (Хичээл зүтгэл, дуулгавартай байдал нь илүү мэдлэг, оюун билгийг хуримтлуулахад бидэнд тусалдаг)

Дийн М.Дэйвийс, “Шүтлэг бишрэлийн адислал,” Ensign, 2016 оны 11-р сар, 93-95 эсвэл  2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  85–88

Дийтр Ф.Угдорф, “Хувийн гэрчлэлийн хүч,” Ensign эсвэл Лиахона 2006 оны 11-р сар, 37–39

Жорг Клэбингат, ”Бурханы сэнтий рүү дөхөж очихдоо өөртөө итгэлтэй байх нь,“ Ensign эсвэл Лиахона 2014 оны 11-р сар, 34-37

Дэвид А.Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11 сар, 106–9

“Мэргэн тэд нь” видео бичлэг; түүнчлэн Doctrine and Covenants and Church History Visual Resource DVD-г үзнэ үү.

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа итгэж, тэднийг бэлтгээд, заах, адислах мөн бусдад үйлчлэх чухал үүргүүдийг тэдэнд оноосон. Та өсвөр үеийнхнийг сурсан зүйлээ бусдад заахад нь хэрхэн бэлтгэж чадах вэ?

Зураг

Бусад видео бичлэгийг үзнэ үү

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм.

  • Өсвөр үеийнхнийг ням гаргийн хичээлд сурч байгаа зүйлээ мөн сайн мэдээнээс хувиараа суралцахдаа хэрэгжүүлсэн ямар нэг зүйлийн талаар хуваалцахад урь.

  • Энэ хичээлийн эхэнд байгаа догол мөрийг уншихыг ангийн нэг гишүүнээс хүсэн, бусад гишүүнийг “Сүнслэг байдлаар бие даах гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэсэн асуултын хариултыг олж сонсоход урамшуул. Уг асуултын хариултыг бичиж авах цөөн хэдэн хормыг ангийн гишүүдэд гаргаж өгөөд, хариултуудаа хуваалцах боломжийг тэдэнд олго.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь өсвөр үеийнхэнд сүнслэг байдлын хувьд хэрхэн илүү бие даах чадвартай болоход суралцахад нь туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Бурханыг шүтэн бишрэх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг өсвөр үеийнхнээс асуугаад, хариултуудыг нь самбарт бич. Тэд эдгээр арга замаар шүтэн биширснээр ямар сүнслэг туршлагуудыг хуримтлуулсан бэ? Өсвөр үеийнхнийг бишоп Дийн М.Дэйвийсийн “Шүтлэг бишрэлийн адислал” хэлсэн үгээс Бурханыг жинхэнээсээ шүтэн бишрэх нь ямар утгатай болохыг мөн шүтэн биширснээр бидний хүлээн авдаг адислалуудыг хайж судлахад урь. Жинхэнэ шүтлэг бишрэлээс ирдэг эдгээр адислал нь биднийг сүнслэг байдлын хувьд бие даах чадвартай болоход хэрхэн тусалж болох вэ?

  • Бурханы сэнтий рүү дөхөж очихдоо өөртөө итгэлтэй байх нь хэмээх ахлагч Жорг Клэбингатын хэлсэн үгийн эхний догол мөрөөс асуултууд сонгон, өөрсдөө хариулахад өсвөр үеийнхнийг урь. Бүх өсвөр үеийнхнийг ахлагч Клэбингатын санал болгосон 6 зүйлээс нэгийг судлахад урьж, энэ нь сүнслэг байдлын хувьд илүү бие даах чадвартай болоход хэрхэн тусалж чадах талаар ангийнхандаа тайлбарлахыг тэднээс хүс.

  • Бүх өсвөр үеийнхнийг энэ тоймд санал болгосон судруудаас нэгийг уншихад урь. Өсвөр үеийнхэнд судар унших цаг гаргаж өгснийхөө дараа тэднийг хоёр хоёроор нь хуваарилан, бие биенээсээ дараахтай адил асуултууд асуухад урь: Чиний уншсан сударт юу гэж бичсэн байсан бэ? Чи эдгээр шүлгээс сүнслэг байдлын хувьд бие даах чадвартай болох тухай юу сурч авсан бэ? Уншсан зүйлдээ үндэслээд юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ? Өсвөр үеийнхэнд ангийнхнаасаа асуулт асуух боломж олгоорой.

  • Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын ”Хувийн гэрчлэлийн хүч“ хэлсэн үгэн дэх ”Бид хэрхэн гэрчлэлтэй болдог вэ?“ гарчигтай хэсгийг уншихыг өсвөр үеийнхнээс хүс. Бид өөрийн гэсэн гэрчлэлтэй байх нь яагаад чухал вэ? Өсвөр үеийнхнийг сайн мэдээний үнэний талаарх гэрчлэлээ хэрхэн олж авсан талаар хуваалцахад урь. Та өөрийн гэсэн гэрчлэлтэй болоход ямар адислалууд ирсэн талаар гэрчлээрэй. Энэ ярилцлагын нэг хэсэг болгож, ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн үгээс дараах хэсгийг хуваалцаж болох юм: “Биднийг буруу зүгт татах бүх хүчийг эсвэл буруу зам руу урин дуудах дуу хоолойнуудыг сөрөн, хүчтэй байж, гуйвалтгүй зогсохын тулд бид гэрчлэлтэй байх нь чухал юм. Та нар 12-той юм уу 112-той эсвэл эдгээрийн хоорондох настай ч бай, Есүс Христийн сайн мэдээ үнэн гэдгийг өөрсдөдөө мэдэж авч чадна” (“Ганцаар зогсох зоригтой бай,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11 сар, 62). Өсвөр үеийнхэн сүнслэг байдлын хувьд бие даах чадвартай болохын тулд өөр ямар зүйлүүдийг хийж болох вэ?

  • Өсвөр үеийнхнийг Матай 25:1–13-ыг уншихад эсвэл “Мэргэн тэд нь” видео бичлэгийг үзэхэд урь. Өсвөр үеийнхэн энэ сургаалт зүйрлэлээс сүнслэг байдлын хувьд бие даах чадвартай болох талаар юу сурч авсан бэ? Энэ ярилцлагын нэг хэсэг болгож, ахлагч Дэвид А.Бэднарын “Их Эзэнд хөрвүүлэгдэв” хэлсэн үгийн “Гэрчлэл, хөрвүүлэлт болон арван онгон охины сургаалт үлгэр” гарчигтай хэсгийг уншихад өсвөр үеийнхнийг урь. Өөрсдийн дэнлүүнд тос нэмэхийн тулд өсвөр үеийнхэн юу хийж чадах вэ?

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд сүнслэг байдлын хувьд хэрхэн бие даах чадвартай болох талаар ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?

Сайн мэдээг судлах чадварууд

Хичээлийн дүгнэлт. Энэ хэсгийн эхний үйл ажиллагаа болгож, өсвөр үеийнхнийг Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс юу уншсан талаар товч дүгнэлт бичихэд урина. Тэд уг хэлсэн үгийн захиасыг ойлгож байгаа эсэхийг бататгахад энэ нь тэдэнд туслах юм. Түүнчлэн тэднийг уг захиасыг амьдралдаа хэрэгжүүлэхэд урь; “Их Эзэн намайг энэ хэлсэн үгээс юу сураасай гэж хүсч байна вэ?” гэхчилэн асууснаар тэд үүнийг хийж чадна. Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс суралцах бүрдээ ийнхүү үйлдэхэд өсвөр үеийнхнийг урамшуулан дэмж.

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхэнд өнөөдөр сурсан зүйлээсээ юу хийх мэдрэмж төрж байгаа талаар тэднээс асуу. Тэрхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж. Суралцагчид үүний дагуу үйлдэж байгаа эсэхэд хяналт тавих аргуудыг бодож ол.