Номын сан
Судар судлах ур чадваруудыг ашиглах нь санваарын тухай илүү ихийг мэдэхэд надад хэрхэн туслах вэ?


Судар судлах ур чадваруудыг ашиглах нь санваарын тухай илүү ихийг мэдэхэд надад хэрхэн туслах вэ?

Санваарын тухай сурч мэдэх хамгийн сайн аргуудын нэг бол судруудыг судлах явдал мөн. Судруудыг судлах нь тэдгээрийг зүгээр нэг уншаад өнгөрөх явдал биш. Бид санваарын тухай заадаг судруудыг ойлгохын тулд хүнд үгсийн тодорхойлолтыг унших, зүүлт тайлбар, суралцахад туслах бусад гарын авлагуудыг ашиглах зэрэг судар судлах ур чадварыг эзэмшиж, хэрэглэж сурах хэрэгтэй.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ямар судрууд санваарын тухай ойлгоход тань тусалсан бэ? Судар судлах ямар ур чадвар судруудыг сайн ойлгоход тань тусалсан бэ?

Санваарын тухай өсвөр үеийнхэнд ямар асуултууд байдаг вэ? Санваарын тухай илүү ихийг мэдэхийн тулд судруудыг ашиглахад тэдэнд ямар ур чадварууд туслах вэ?

Эдгээр судар ба суралцах материалуудыг залбирч судал. Заадаг өсвөр үеийнхэнтэйгээ юуг хуваалцах хэрэгтэй гэж та бодож байна вэ?

С ба Г 20:46–59 (Аароны санваарын үүргүүд)

С ба Г 121:34–46 (Санваарын хүч нь зөв шударга байдлын зарчмуудаас хамааралтай байдаг)

С ба Г 84:33–44 (Санваарын тангараг ба гэрээ)

“Meлкизедек санваар,” Библийн лавлах 

Боид K.Пакэр “Ахлагч бүрийн, мөн эгч бүрийн сайн мэдэх ёстой зүйл” Ensign, 1993 оны 2-р сар, 7–13

СанваарИтгэлдээ үнэнч байх нь (2004), 124–28

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн сайн мэдээг бусадтай хэрхэн хуваалцахыг шавь нартаа зааж, энэ ажлыг тэдэнд итгэмжлэн даатгаж, тэднийг бэлтгэсэн билээ. Санваарын тухай илүү ихийг мэдэж, сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцахыг хүсэхэд нь та өсвөр үеийнхэнд хэрхэн сүнслэгээр нөлөөлж чадах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та тэдэнд яаж тусалж чадах вэ? Дараах санаанууд танд тусалж болно:

  • Санваар ба санваарын түлхүүрүүдийн тухай асуух гэсэн бүх асуултаа асуухад өсвөр үеийнхнийг урь.

  • Судрыг уншаад ойлгохгүй бол яадаг вэ? гэж өсвөр үеийнхнээс асуу. Судар судлахад ямар материалууд тэдэнд тусалдаг вэ? Тэд судрын тухай ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд өөр юу хийдэг вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь санваарын тухай илүү ихийг мэдэхийн тулд судар судлах ур чадварыг хэрхэн ашиглахыг ойлгоход өсвөр үеийнхэнд тусална. Ариун Сүнсний удирдамжийг даган ангийнханд чинь хамгийн сайн тохирох нэг буюу түүнээс олон үйл ажиллагааг сонгоорой:

  • Сургаал ба Гэрээ 121:34–46-г уншиж, эзэгнэх, хянах, шилбүүрийн эсрэг өшиглөхөөр, сэнхрүүллээр зэрэг ойлгоход хүнд үгсийг олоход өсвөр үеийнхнийг урь. Эдгээр үгсийн тайлбарыг толь бичгээс харах буюу судрын шүлгүүдийг дахин уншихыг өсвөр үеийнхнээс хүс. Эдгээр үгсийг тайлбарласны дараа өсвөр үеийнхний ойлголт өмнөхөөсөө сайжирсан уу? Санваарын тухай өөр судруудыг сонгож, мэдэхгүй буюу ойлгоход хүнд үгсийг тайлбарлахад өсвөр үеийнхнийг урь (жишээ нь тэд Итгэлдээ үнэнч байх нь товхимлын “Санваар” хэсэгт эсвэл ерөнхийлөгч Боид К.Пакэрын “Ахлагч бүр бас эгч бүр юуг сайн мэдэх ёстой вэ?” өгүүлэл дэх судруудыг судлаж болно). Олж мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.

  • Сургаал ба Гэрээ 20:46–59 эсвэл 84:33–44-аас судлах нэг, хоёр шүлгийг ангийн гишүүн бүрд хуваарилж өг. Санваарын тухай өөр мэдээллийг олж үзэхийн тулд эдгээр шүлгийн зүүлт тайлбарыг ашиглахад тэднийг урь. Олж мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Зүүлт тайлбарууд судруудыг илүү сайн ойлгоход тэдэнд хэрхэн тусалсан бэ?

  • Саяхан хамаатны нэг хүн нь Мелкизедек санваар авсан тухай найздаа ярьж байна гэж төсөөлөн бодохыг өсвөр үеийнхнээс хүс. Тэд сүмийн тухай мэдэхгүй найздаа Мелкизедек санваарын тухай юу гэж тайлбарлах вэ? Хэрэв найз нь асуултууд асуувал тэд ямар судруудыг хуваалцах вэ? Библийн лавлахаас “Meлкизедек Санваар”-ын тайлбарыг уншиж, найзтайгаа ярилцах үед ямар судруудыг ашиглаж болохыг мэдэхийг өсвөр үеийнхнээс хүс.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ тухай хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Судар судлах ур чадварыг ашиглах нь санваарын тухай илүү ихийг мэдэхэд тэдэнд тусална гэдгийг тэд ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Харцаараа суралцагсадтай харилцах нь тэднийг хичээлд идэвхтэй оролцуулах нэг арга зам мөн. Харцаараа суралцагсадтай харилцсанаар та сургалтын материал дээр биш, харин зааж байгаа хүмүүс дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг. Тайлбар яриа, асуултуудыг нь сонсох үед суралцагсадтай харцаараа харилцахад та тэдний ярьж байгаа зүйлийг сонирхож байгааг тэд мэдрэх болно” (Teaching, No Greater Call [1999], 71).

Үйлдэхэд урь

Өнөөдөр санваар болон санваарын түлхүүрүүд мөн сайн мэдээний бусад сэдвүүдийг судлах үеэр эзэмшсэн ур чадвараа ашиглахад өсвөр үеийнхнийг урамшуулан дэмж. Дараа дараагийн хичээлүүд дээр сурч мэдсэн зүйлээ хуваалцахад тэднийг урь.

Сайн мэдээг судалснаар хүлээн авсан адислалуудынхаа тухай өсвөр үеийнхэнд ярь.