Номын сан
Гэр бүлийнхээ түүхийг судлах нь яагаад чухал вэ?


Гэр бүлийнхээ түүхийг судлах нь яагаад чухал вэ?

Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө нь гэр бүлийн харилцааг мөнхөд үргэлжлэх боломжтой болгодог. Гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан бид өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг сурч, сайн мэдээний ёслолууд хэрэгтэй байгаа тэдгээр хүмүүсийн нэрсийг олж тогтоон, бэлтгэж, ариун сүмүүдэд тэдний төлөө ёслолуудыг гүйцэтгэх боломжтой. Сүм биднийг гэр бүлийн түүхийн талаар судлах, нас барагсдын төлөө ариун сүмийн ажлыг гүйцэтгэхэд туслах олон эх сурвалжаар хангадаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та гэр бүлийнхээ түүхийн талаар хэрхэн суралцсан бэ? Танд гэр бүлийн түүхийн ажлын талаарх гэрчлэлийг тань хүчирхэгжүүлсэн ямар туршлагууд байдаг вэ?

Та өсвөр үеийнхнийг гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ? Өвөг дээдсийнхээ талаар суралцаж, нас барсан гэр бүлийнхнийхээ төлөө ёслолуудыг гүйцэтгэхэд нь тэдэнд туслах ямар эх сурвалжууд танай бүс нутагт боломжтой байдаг вэ?

Гэр бүлийн түүхийн ажлын талаар илүү ихийг ойлгохын тулд доорх материалуудыг ашиглана уу. Энэхүү тоймын үйл ажиллагаануудыг багтаагаад, гэр бүлийн түүхийн ажлын талаарх таны туршлага үүнийг үр дүнтэй заахад тусална. Энэ тойм дахь үйл ажиллагаанууд өсвөр үеийнхнийг гэр бүлийн түүхийн ажилд оролцуулах арга замуудыг төлөвлөхөд тань хэрхэн тусалж болох талаар бодож үз. Өсвөр үеийнхэнд гэр бүлийнхээ түүхийг судлахын ач холбогдлыг ойлгоход юу туслах вэ?

1 Кoринт 15:29 (Эрт цагийн гишүүд үхэгсдийн төлөө баптисмыг гүйцэтгэсэн)

1 Петр 3:18–20; 4:6 (Сайн мэдээ сүнсний дэлхийд номлогдож байна)

Малахи 4:5–6; С ба Г 2:1–3 (Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно)

С ба Г 110:13–16 (Елиа лацдан холбох түлхүүрүүдийг дахин сэргээв)

С ба Г 128:16–18 (Нас барагсдын төлөөх ёслолууд нь үе удмуудын хооронд гинжин холбоосыг бий болгодог)

Хэнри Б.Айринг, “Бурханы гэр бүлийг цуглуулах нь,” Ensign, 2017 оны 5-р сар, 19–22 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3-6

Ричард Г.Скотт, “Нас барагсдын авралаас ирдэг баяр баясгалан,Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 113–116

Дэвид A.Бэднар, “Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–31

Гэр бүлийн түүхийн ажил болон угийн бичиг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 68–72

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа итгэдэг байсан. Тэрээр тэднийг бэлтгэж, дараа нь тэдэнд заах, адислах мөн бусдад үйлчлэх чухал үүрэг хариуцлагуудыг өгсөн. Та өсвөр үеийнхнийг гэр бүлийнхээ түүхийг судлах үүрэг хариуцлагуудаа биелүүлэхэд мөн өвөг дээдсийнхээ төлөө ёслол хийлгэхэд нь хэрхэн бэлтгэж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын турш өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөл байдалд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та тэдэнд өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаа тусалж болох юм.

  • Эцэг эх, ах дүү эсвэл гэр бүлийн бусад гишүүнээс саяхан суралцсан сайн мэдээний нэг зарчмын талаар хуваалцахад хэд хэдэн өсвөр үеийнхнийг урь.

  • Өсвөр үеийнхнийг гэр бүлийн түүхийн ажлаа хийж байх үед тохиолдсон туршлагуудаасаа хуваалцахад урь . Түүнчлэн “Миний эмээтэй танилц” эсвэл “Гэр бүлийн түүх: Миний сурсан зүйл” бичлэгийг үзүүлж болно. Тэнгэрлэг Эцэг яагаад биднээс гэр бүлийн түүхийн ажлаа хийгээсэй гэж хүсдэг талаар ангиараа ярилц.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь өсвөр үеийнхэнд гэр бүлийн түүхийн ажилд хэрхэн оролцохыг суралцахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу, түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Ангиараа, ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Бурханы гэр бүлийг цуглуулах нь” гэх хэлсэн үгийн сүүлийн зургаан догол мөрийг хамтдаа уншаад (эсвэл ерөнхийлөгч Айринг эдгээр догол мөрийг хэлж байгаа хэсгийг үзээд), гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд оролцсоноор ирдэг адислалуудыг хайж ол. Танай ангийн өсвөр үеийнхнээс эдгээр адислалын талаарх гэрчлэлээ хуваалцах хүн байна уу? Ангиараа гэр бүлийн түүхийн ажилд илүү түлхүү оролцох зорилго тавих талаар бодож үз. Жишээ нь, ангийн гишүүд дараагийн удаа ариун сүм явахдаа авч явах гэр бүлийнхнийхээ нэрсийг бэлтгэж болно. 

  • Ангиараа Ахлагч Дэвид А.Бэднарын “Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно” хэлсэн үгээс “Өсвөр үеийнхэнд өгөх урилга”-ыг унш. Өсвөр үеийнхний гэр бүлийн түүхийн ажилд оролцохдоо хийж болох зүйлүүдийг олоход урь. Боломжтой бол өсвөр үеийнхэнд ёслол хэрэгтэй өвөг дээдсээ олоход FamilySearch.org-ыг хэрхэн ашиглахыг зааж өг. Тэднийг ариун сүм рүү явж, олсон өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад урамшуулан дэмж. Бишопын зөвшөөрлөөр та тойргийн гэр бүлийн түүхийн зөвлөгчийг (эсвэл гэр бүлийн түүхийн ажилд туршлагатай хэн нэгнийг) энэ үйл ажиллагаанд туслахад урь.

  • Өсвөр үеийнхнийг Ахлагч Ричард Г.Скоттын “Нас барагсдын авралаас ирдэг баяр баясгалан” хэлсэн үгээс “Ариун сүмд таны хийдэг ямар ч ажил” гэж эхэлсэн гурван догол мөрийг унш. Тэднийг гэр бүлийн түүхийн ажлыг хийх чухал шалтгаануудыг олж мөн хуваалцахад урь. Тэднээс уг хэлсэн үгийн сүүлийн хоёр догол мөрийг уншаад, өвөг дээдсээ хайж олохын тулд тэд юуг “хойш тавьж” болох талаар ярилцахыг хүс.

  • Өсвөр үеийнхний хагасыг нь Итгэлдээ үнэнч байх нь гарын авлагын “Гэр бүлийн түүхийн ажил болон угийн бичиг” бүлгээс “Нас барагсдыг аврах нь” хэсгийг (69-70-р хуудас) уншихад, үлдсэн хагасыг нь “Гэр бүлийн түүхийн ажил дахь таны үүрэг хариуцлагууд” хэсгийг (70-72-р хуудас) уншихад урь. Суралцсан зүйлийнхээ тухай бусадтайгаа хуваалцахад тэднийг урь. Өсвөр үеийнхэнд удмын бичгээ хөтөлж эхлэхэд нь тусал. Тэднийг удмын бичгээ гэртээ үргэлжлүүлэн хөтлөхөд урамшуулан дэмж. Тэднийг эцэг эх болон гэр бүлийнхээ гишүүдээс тусламж хүсэхэд урь.

  • Өсвөр үеийнхнийг жагсаасан судруудыг уншиж, “Бид яагаад гэр бүлийн түүхийн ажил хийдэг вэ?” гэсэн асуултын талаар тунгаан бодоход урь. Тэднээс санаа бодлоо хуваалцахыг хүс. Тэднийг гэр бүлийн түүхийн ажилд оролцож болох арга замуудыг жагсааж бичихэд урь. Тэднийг ирэх долоо хоногт уг жагсаалтаас юу хийхээ сонгоход урь. Тэднийг туршлагуудаа дараагийн хичээлүүд дээр хуваалцахад урамшуулан дэмж.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр юу сурснаа хуваалцахыг хүс. Тэд гэр бүлийнхээ түүхийн талаар суралцахын ач холбогдлыг ойлгож байна уу? Тэд ямар бодол эсвэл сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Суралцагчид чимээгүй болохоос бүү ай. Асуултад хариулж, бодлоо илэрхийлэхийн тулд хүмүүст ихэвчлэн бодох хугацаа хэрэгтэй байдаг. Та асуулт тавьж мөн сүнслэг туршлага хуваалцсаны дараа уг хүнд өөрийгөө илэрхийлэх нь хэцүү байгаа үед түр хүлээх хэрэгтэй (Teaching, No Greater Call [1999], 67).

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлээс өсвөр үеийнхэнд юу хийх мэдрэмж төрж байгаа талаар тэднээс асуу. Тэрхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж. Суралцагчид үүний дагуу үйлдэж байгаа эсэхэд хяналт тавих аргуудыг бодож ол.