Номын сан
Би санваарын тухай бусдад заахдаа түүхүүдийг хэрхэн ашиглаж болох вэ?


Би санваарын тухай бусдад заахдаа түүхүүдийг хэрхэн ашиглаж болох вэ?

Түүхүүд нь бидний заах үйл явцыг баялаг агуулгатай болгож, зааж байгаа хүмүүсийн сонирхлыг татдагаас гадна биднийг чухал жишээнүүдээр хангаж, Есүс Христийн сургаалуудыг дагаснаас ирдэг адислалуудыг харуулдаг. Санваарын тухай заахад бидний ашиглаж болох олон түүх судрууд ба амьд бошиглогчдын үгс болон бидний өөрсдийн амьдралд байдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Санваарын тухай ямар туршлага таны гэрчлэлийг бэхжүүлсэн бэ? Судрын ямар түүхүүд болон амьд бошиглогчдын үгс санваарын хүчийг ойлгоход тань тусалсан бэ?

Өсвөр үеийнхэн санваарын талаар ямар туршлагатай вэ? Санваарын тухай ямар түүхүүд тэдний гэрчлэлийг бэхжүүлэхэд туслах вэ?

Эдгээр судар, суралцах материалыг залбирч судлаарай. Санваарын тухай бусдад заахдаа түүхүүдийг хэрхэн ашиглахыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд юу тусалж болох вэ?

Лук 10:1 (Аврагч Далыг томилов)

Үйлс 3:1–9 (Петр төрөлхийн хазгар хүнийг эдгээв)

Үйлс 8:14–24 (Симон санваарыг мөнгөөр худалдаж авахыг хүсэв)

3 Нифай 18:1–9 (Есүс ариун ёслолыг гүйцэтгэв)

Дийтр Ф.Угдорф, “Чин үнэнч байх нь,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 66–69 

Дэвид A.Бэднар “Tэнгэрийн хүчнүүд,” Ensign эсвэл Liahona, 2012 оны 5-р сар, 48–51

Л.Том Пэрри, “Аароны санваар,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 91–94

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч зааж байгаа хүмүүстээ ойлгомжтой энгийн түүх, сургаалт зүйрлэл болон амьдралын бодит жишээнүүдийг хуваалцдаг байлаа. Та санваарын хүчийг ойлгоход нь тэдэнд туслахын тулд ямар түүхүүдийг өсвөр үеийнхэнтэй хуваалцаж болох вэ? Санваарын тухай бусдад заахад нь тэдэнд туслах ямар түүхүүдийг өсвөр үеийнхэн мэддэг вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар тэдэнд яаж тусалж чадах вэ? Дараах санаанууд танд тусалж болно:

  • Хувиараа, гэр бүлээрээ, семинарт болон сүмийн бусад хичээл дээр судлаж, мэдсэн зүйлээ амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаа тухайгаа хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.

  • Санваарын тухай гэрчлэлийг нь бэхжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Та өөрийн туршлагыг хуваалцаж болно. Түүх хуваалцах нь яагаад санваарын тухай бусдад заах сайн арга зам болдгийг өсвөр үеийнхнээс асуу.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд санваарын тухай бусдад заахдаа түүхүүдийг хэрхэн ашиглахыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд тусална. Ариун Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Ариун ёслолын цуглаан дээр санваарын талаар үг хэлэхийг тэднээс хүссэн хэмээн төсөөлөн бодохыг өсвөр үеийнхнээс хүс. Судраас санваарын тухай заадаг (өвчтэй хүнийг эдгээсэн буюу ёслолуудыг гүйцэтгэсэн гэх мэт) түүхийг олж, хэлэх үгэндээ ашиглахыг тэднээс хүс. Шаардлагатай бол тэд энэ тоймд санал болгосон судруудыг ашиглаж болно. Олсон судрын түүхээ ангийнхантайгаа хуваалцаж, уг түүх санваарын тухай юу зааж байгааг болон үүнийг хэлэх үгэндээ хэрхэн ашиглаж болохыг тайлбарлахад тэднийг урамшуулан дэмж.

  • Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс санваарын тухай нэг түүх уншихыг ангийн гишүүн бүрд даалга  (ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн Потемкиний тосгоны талаарх түүхийг “Чин үнэнч байх нь” үгээс, ахлагч Дэвид А.Бэднарын аавынх нь тухай түүхийг ахлагч Дэвид А.Бэднарын “Тэнгэрийн хүч” үгээс эсвэл ахлагч Л.Том Пэрригийн хэлсэн “Аароны санваар” үгээс Аароны санваарын зөвлөхийн гэрчлэл дэх түүхүүд гэх мэт).  Өсвөр үеийнхнийг уншсан түүхээ дүгнэж, уг түүх санваарын тухай юу зааж байгааг тайлбарлахыг хүс.  Эдгээр түүхийг ашиглан санваарын тухай бусдад заах ямар боломж өсвөр үеийнхэнд байж болох вэ?

  • Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс санваарын тухай нэг түүх уншихыг ангийн гишүүн бүрд даалга (Санваарын адислал хүлээн авсан Брадын тухай түүхийг ерөнхийлөгч Томас С.Монсоны “Хамгийн сайнаараа бай” хэлсэн үгээс, ахлагч Дэвид А.Бэднарын аавынх нь тухай түүхийг “Tэнгэрийн хүчнүүд” хэлсэн үгээс нь эсвэл Аароны санваарын зөвлөгчийн гэрчлэлийг ахлагч Л.Том Пэрригийн “Аароны санваар” хэлсэн үгээс олж болно). Тэднийг уншсан түүхээ дүгнэж уг түүх санваарын тухай юу зааж байгааг тайлбарлахыг хүс. Эдгээр түүхийг ашиглан санваарын тухай бусдад заах ямар боломж өсвөр үеийнхэнд байж болох вэ?

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Бусдад санваарын тухай заахдаа түүхүүдийг хэрхэн ашиглаж болохыг тэд ойлгож байна уу?  Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

Зарчмуудыг олох нь. Зарчим гэдэг нь бидний үйлдлийг удирдах мөнхийн үнэн юм. Зарчмууд нь заримдаа судрууд болон бошиглогчдын үгсэд шууд утгаараа байдаг бол зарим үед түүх эсвэл жишээн дээр далд утгаар хэлэгдсэн байдаг. Энэ хэсгийн эхний үйл ажиллагаанд өсвөр үеийнхнийг санваартай холбогдолтой зарчмуудыг дүрсэлсэн түүхийг олоход урьсан байгаа. Эдгээр зарчмыг таньж мэдэж сурахад нь туслахын тулд та тэднээс “Энэ зарчмыг ойлгоход туслах эдгээр судраас би юу сурах вэ? Энд Аврагчтай илүү адил болохыг надад заах ямар нэгэн зүйл байна уу?” гэх мэт асуултыг тавьж болно. Тэднийг хувиараа болон гэр бүлээрээ сайн мэдээг судлахдаа зарчмуудыг хайхад урамшуулан дэмж.

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу юу хийхээр сүнсээр өдөөгдсөнийг нь өсвөр үеийнхнээс асуу. Тэрхүү өдөөлтийнхөө дагуу үйлдэхэд нь тэднийг урамшуулан дэмж. Суралцагчдын ойлголтыг шалгаж болох арга замуудыг олохын тулд залбирч, Сүнсийг эрэлхийл.