Номын сан
Гэр орондоо суралцах болон заах ямар боломжууд байдаг вэ?


Гэр орондоо суралцах болон заах ямар боломжууд байдаг вэ?

Гэр орон бол суралцах, заах, сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой газар юм. Хожмын үеийн бошиглогчид гэр бүлүүдийг гэр бүлийн залбирал, гэр бүлийн үдэш, сайн мэдээнээс суралцах болон заахыг мөн гэр бүлийг бүхэлд нь хамрах үйл ажиллагаануудыг нэн тэргүүнд тавихыг чухалчлан хүсдэг билээ.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Гэр орондоо сайн мэдээнээс суралцах, заах ямар туршлагууд танд байдаг вэ? Та өсвөр үеийнхэнтэй ямар туршлагаа хуваалцаж болох вэ?

Гэр орондоо сайн мэдээнээс суралцахад нь өсвөр үеийнхнийг та хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ? Ямар амлагдсан адислалууд тэдэнд сүнслэгээр нөлөөлж болох вэ?

Өсвөр үеийнхнийг гэр орондоо сайн мэдээний үнэнүүдийг зааж мөн суралцахад нь бэлтгэхийн тулд доорх материалуудыг ашиглана уу. Таны хувийн туршлага өсвөр үеийнхэнд үр дүнтэй заахад тусална. Энэхүү тоймын үйл ажиллагаанууд нь өсвөр үеийнхнийг урамшуулах арга замуудыг төлөвлөхөд тань хэрхэн туслах талаар бод.

Moзая 4:14–15; С ба Г 68:25–28 (Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заах үүрэгтэй)

Валэри В.Кордон, “Сайн мэдээний хэл,” Ensign, 2017 оны 5-р сар, 55–57 эсвэл 2017 оны 4 дүгээр сарын Ерөнхий чуулган, 42-45

М.Рассэлл Баллард, “Гэр бүлийн зөвлөл,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган,  49–52

Квинтин Л.Күк, “Эзэн бол миний гэрэлEnsign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50–54

Гэр бүлийн үдэш,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 72–74

Гэр бүлийн залбирал,” Итгэлдээ үнэнч байх нь, 105

Өдөр бүр судраас судлахын ач холбогдол,” Итгэлдээ үнэнч байх нь, 175–177

Гэр ба СүмГарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 1.4

Аврагчийн арга барилаар заах нь

Есүс Христ Өөрийн заасан хүмүүсийг итгэлээр үйлдэж, Түүний заасан үнэнүүдийн дагуу амьдрахад урьсан. Та хэрхэн өсвөр үеийнхнийг гэр бүлдээ одоо ба ирээдүйд сайн мэдээнээс суралцахад урамшуулан дэмжиж болох вэ?

Зураг

Видео бичлэг: “Биднийг хөрвөлт рүү удирд”

Бусад видео бичлэгийг үзнэ үү

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид, өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та нар тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаа тусалж болох юм.

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээл дээр сурсан зүйлээ долоо хоногийн туршид хэрхэн хэрэгжүүлснийг хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.

  • Өсвөр үеийнхнээс тэд өөрсдийгөө эцэг, эх хэмээн төсөөлөхийг хүс. Тэд хүүхдүүдийнхээ өмнө ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ? Ангийн нэг гишүүнийг тэдгээрийг самбар дээр жагсаан бичихийг хүсэн, өсвөр үеийнхнийг Moзая 4:14–15 ба Сургаал ба Гэрээ 68:25–28  зэргээс өөр нэмэлт хариуцлагуудыг хайж олоход урь. Эдгээр шүлэгт өгүүлснээр үүрэг хариуцлагуудаа биелүүлэхийн тулд эцэг эхчүүдэд ямар боломжууд байдаг вэ? Өсвөр үеийнхэн тэдэнд туслахын тулд юу хийж болох вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь өсвөр үеийнхэнд гэр орондоо сайн мэдээнээс суралцах ба заахад бэлтгэж, боломжуудыг хайхад туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Бишопынхоо зөвшөөрлөөр шинэ хэл, соёл сурч байсан туршлагатай хүнийг ангидаа авчран, өсвөр үеийнхэнд туршлагаасаа хуваалцахад урь. Хичээл эхлэхийн өмнө, уг хүнээс ахлагч Валэри В.Кордоны “Сайн мэдээний хэл” гэх хэлсэн үгнийхээ эхний зургаан догол мөрөнд эх хэлээ гээх тухай өгүүлсэн зүйрлэлийг уншихыг хүс. Түүний туршлага хэрхэн ахлагч Кордоны зүйрлэлтэй ижил байсныг хуваалцахыг хүс. Өсвөр үеийнхнийг гурван бүлэг болгон хувааж, бүлэг бүрд гэр орондоо сайн мэдээний хэлийг хадгалж үлдэх арга замыг тодорхойлсон хэсгүүдээс нэгийг өг. Бүлгийнхнийг сурсан зүйлээ мөн яг одоо гэр орондоо сайн мэдээний хэлийг хадгалж үлдэж болох арга замыг хуваалцахад урь. 

  • Ангийн гишүүдийг ахлагч М.Рассэлл Баллардын “Гэр бүлийн зөвлөл” хэлсэн үгийг уншаад,  хүүхдүүдийн хувьд гэр бүлдээ хэрэгжүүлж болох зөвлөгөөг олж мэдэн, тэмдэглэж авахад урь. Өсвөр үеийнхнийг онцгой санагдсан зүйлээ хуваалцахад урь. Ахлагч Баллард техник технологитой холбоотой ямар зөвлөгөө өгсөн бэ? Өсвөр үеийнхэн гэр бүлийн зөвлөлд эцэг эх, ах, эгч, дүүгээ хэрхэн дэмжиж болох вэ? Та гэр бүлийн зөвлөл ямар байдгийг харуулахын тулд гэр бүлийн зөвлөлийн талаар жүжигчилэн тоглоход өсвөр үеийнхнийг урьж болно. 

  • Өсвөр үеийнхнээс ахлагч Квинтин Л.Күкийн “Эзэн бол миний гэрэл” хэлсэн үгээс “Гэрт хэдэн цаг болж байна” гарчигтай хэсгийг уншихыг хүс. Өсвөр үеийнхэн уг түүхэн дэх Ваун Кимбалл ба түүний гэр бүлийн жишээнээс юу сурч болох вэ? Өсвөр үеийнхэн эцэг эхээсээ юу сурсан бэ? Тэд гэр орондоо суралцаж, заахад нь хэрхэн тусалж болох вэ?

  • “Тэнгэрийн удирдамжит хөтөлбөр” видео бичлэгийг үзүүлж, дэлхийн ямар аюулуудаас тэд хамгаалагдаж болох, мөн сайн мэдээнээс хамтдаа суралцдаг гэр бүл, хувь хүмүүст ямар хүч чадал ирдэг талаар хайж олохыг өсвөр үеийнхнээс хүс. Өсвөр үеийнхнийг Итгэлдээ үнэнч байх нь номон дахь “Гэр бүлийн үдэш” хэсгийг уншиж, өөрсдийн сонгосон сэдвээр гэр бүлийн үдшийн нэг хичээлийн энгийн төлөвлөгөө бэлтгэхэд урь. Өсвөр үеийнхнийг бэлтгэсэн хичээлээ дараагийн хичээл дээр бие биедээ заахад урь.

  • Ангиараа “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 7-р догол мөрийг унш. Өсвөр үеийнхнийг амжилттай гэр бүлүүдийн баримталдаг зарчмуудыг самбар дээр жагсаан бичихэд урь. Өсвөр үеийнхнээс гэр бүлээрээ хийх дуртай зугаатай үйл ажиллагааныхаа талаар хуваалцахыг хүс. Тэдгээр үйл ажиллагаанд оролцох үедээ сайн мэдээний ямар үнэнүүд эсвэл зарчмууд сурснаа хуваалцахад тэднийг урь. Жишээ нь, хамтдаа хоолоо бэлтгэх нь үйлчлэл ба хайрыг, хамтдаа спортоор хичээллэх нь тэвчээр ба шаргуу занг тэдэнд зааж болно. Өсвөр үеийнхнийг чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ хийх үйл ажиллагааг төлөвлөөд, эдгээр үйл ажиллагаа нь хэрхэн сайн мэдээтэй холбогддог талаар тэдэнтэй ярилцахад урамшуулан дэмж.

  • Хүмүүс гэр бүлээрээ залбирах, судар судлах үедээ гэр бүлээ урамшуулан дэмжихэд ашиглаж болох санаануудыг өсвөр үеийнхнээр бодож олуул. Эдгээр үйл ажиллагаанаас гэр бүлүүдэд ирэх адислалуудын талаар ярилц. Өсвөр үеийнхэн санаа авахаар Итгэлдээ үнэнч байх нь номны “Гэр бүлийн залбирал” болон “Өдөр бүр судраас судлахын ач холбогдол” хэсгүүдийг уншиж болно. Өсвөр үеийнхэн эцэг эхтэйгээ хэрхэн ярилцах, гэр бүлээрээ тогтмол залбирч мөн судраас судлахад тэднийг хэрхэн урамшуулан дэмжих талаар жүжигчлэн тогло. Өсвөр үеийнхнийг гэр бүлээрээ залбирах болон судраас судлах талаарх туршлагаасаа хуваалцахад урь.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Гэртээ заах болон суралцахад хэрхэн бэлтгэж, боломжуудыг хэрхэн хайх талаар тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?

Сайн мэдээг судлах ур чадварууд

Судар судлах чадвар нь ихэнх хүнд төгөлдөр хуур тоглож, зураг зурдаг шиг аяндаа бий болдоггүй. Судруудыг үр дүнтэй судлахад суралцах нь ихэвчлэн ур чадваруудаа хөгжүүлэхийг шаарддаг. Энэхүү тоймд тусгагдсан сайн мэдээнээс суралцах ур чадварууд өсвөр үеийнхнийг сайн мэдээний хичээнгүй суралцагчид болоход тусална. Эдгээр ур чадварыг өсвөр үеийнхэнд онцгойлон зааж, тэд сайн мэдээнээс суралцах үедээ эдгээрийг ашигладаг байхад урамшуулан дэмж.

Үйлдэхэд урь

Залбирах, судраас суралцах, гэр бүлийн үдэш хийх болон бусад чөлөөт үйл ажиллагаагаар дамжуулан гэр бүлтэйгээ сайн мэдээнээс суралцахад оролцсоноор ирдэг адислалуудаа хайж олоход ангийн гишүүдийг урь.