Ирээд, Намайг дага
Уялдаа холбоог бий болгох үйл ажиллагаанууд


Уялдаа холбоог бий болгох үйл ажиллагаанууд

Дараах үйл ажиллагаанууд нь:

  • Өсвөр үеийнхэнд гэртээ, сүм дээр, семинар дээр сурч байгаа зүйлс болон өдөр тутмын амьдралдаа олж авч байгаа туршлагуудынхаа хооронд уялдаа холбоог бий болгоход тусална.

  • Өсвөр үеийнхэнд ангидаа сурах сургаалыг танилцуулна.

Өсвөр үеийнхэн эдгээр үйл ажиллагаанд нэг нэгээрээ, багаараа, ангиараа эсвэл чуулгаараа оролцож болно. Та өөрийн хичээл заадаг өсвөр үеийнхний хэрэгцээг анхаарч үзэх үед хамгийн шилдэг санаанууд таньд ирэх болно гэдгийг санаарай.

Өсвөр үеийнхнийг гэртээ, сүм дээр болон бусад газарт сурч байгаа зүйлсийнхээ хооронд уялдаа холбоог бий болгоход тусал.

Үнэнүүдийн жагсаалт гаргах

Сурч байгаа сайн мэдээний үнэнүүдийг жагсаан бичихийг тэднээс хүс. Дараа нь эдгээр нь хоорондоо ямар хамааралтай болох талаар ярилц.

Үг эсвэл хэллэг бичих

Сүүлийн үед суралцсан ямар нэгэн зүйлээ нэг үг эсвэл хэллэгээр хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.

Судар хуваалцах

Хамгийн сүүлд судалсан судрынхаа талаар хуваалцаж, үүнээс юу сурснаа ярихыг тэднээс хүс.

Суралцах туршлагаа хуваалцах

Сайн мэдээний сургаалыг ач холбогдолтой байдлаар суралцсан талаарх туршлагаа хуваалцахыг тэднээс хүс.

Заах туршлагаа хуваалцах

Хамгийн сүүлд сайн мэдээг заасан туршлагаа хуваалцахыг тэднээс хүс. Заахдаа юу мэдэрсэн ба хичээл нь ямар байсан бэ? Тэд юуг сайжруулахыг хүсч байна вэ?

Хэрэгжүүлсэн талаараа хуваалцах

Суралцаж буй зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдарч байгаа талаараа хуваалцахыг тэднээс хүс.

Aсуулт асуух

Суралцаж байгаа сургаалынхаа талаар асуулт асуухыг тэднээс хүс.

Асуултууд хуваалцах

Сүмийн талаар эсвэл тэдний итгэдэг зүйлийн талаар хүмүүсийн асуусан асуултуудыг бусадтайгаа хуваалцаж, хэрхэн хариулсан тухайгаа ярихыг тэднээс хүс.

Өсвөр үеийнхний ангидаа үзэх сургаалыг танилцуулах

Судрууд дахь уг сургаалыг олох

Уг хичээлийн сургаалыг агуулсан судрын эшлэлийг олохыг тэднээс хүс.

Асуулт асуух

Сургаалын талаарх асуултад хариулахыг тэднээс хүс.

Дууллыг дуулах

Сургаалтай холбогдолтой дууллыг дуулахыг тэднээс хүс.

Хичээлийн гарчигт агуулагдаж байгаа асуултад хариулах

Хичээлийн гарчигт агуулагдаж байгаа асуултыг самбар дээр бичээд, уг асуултад хэрхэн хариулах талаар тунгаан бодохыг тэднээс хүс.

Дүр бүтээх

Хэн нэгэн тэднээс сургаалтай холбогдолтой асуулт асууж байгаа нөхцөл байдлыг жүжиглэн үзүүлэхийг тэднээс хүс. Тэд хэрхэн хариулах вэ?

Мэдэж байгаа зүйлээ тайлбарлах

Сургаалын талаар мэддэг зүйлсээ тайлбарлахыг ангийн гишүүдээс хүс.

Сургаалыг хэсгүүдэд хуваах

Сургаалыг хэдэн хэсэг болгон хувааж, хэсэг бүр ямар утгатай болохыг ангийн өөр гишүүдээр тайлбарлуул.

Зураг эсвэл бодит зүйлийг тайлбарлах

Энэ долоо хоногийн сургаалтай холбогдолтой зураг эсвэл ямар нэгэн зүйлийг харуулж, тэдгээрийг тайлбарлахыг тэднээс хүс.

Зураг зурах

Ярилцах гэж байгаа сургаалын тань талаар өсвөр үеийнхэн ямар ойлголттой байгааг харуулах зураг зурахыг тэднээс хүс.

Судрууд олж хуваалцах

Хичээлийн гарчигт агуулагдаж байгаа асуултад хариулахад туслах судар олохыг тэднээс хүс.

Мэдэж байгаа зүйлээ дүгнэх

Уг сургаалын талаар тэд юу мэдэж байгаа болон ямар туршлагатай гэдгээ цөөн үгээр эсвэл хэллэгээр дүгнэж хэлэхийг тэднээс хүс.

Нэрээ бичих шаардлагагүй судалгаа

Уг сургаалтай холбоотой мэдрэмж болон туршлагынх нь талаар асуусан богинохон, нэрээ бичих шаардлагагүй судалгааг тэдэнд тарааж өг.

Шалгалт

Тэд уг сургаалын талаар юу мэдэж байгааг мэдэхийн тулд богино шалгалт ав.

Үгсийн жагсаалт гаргах

Ярилцах гэж буй сургаалтай холбоотой үгсийн талаар бодохыг тэднээс хүс. Тэдэнд ямар үг эсвэл хэллэгийн талаар асуулт байна вэ?