Ирээд, Намайг дага
Сурах болон заах санаанууд


Сурах болон заах санаанууд

Аврагч Өөрийн номлолыг зааж, гэрчлэхдээ судруудыг ашигладаг байлаа. Тэрээр хүмүүст өөрсдөд нь зориулсан судруудын талаар тунгаан бодож, асуултынхаа хариултыг судруудаас олохыг заасан. Тэрээр өөрсдийнх нь туршлагаар болон эргэн тойронд нь байгаа зүйлсийг жишээ болгон авч, сайн мэдээний хичээлийг ойлгоход нь хүмүүст тусалдаг байсан. Тэднийг бусдад зааж мөн гэрчилснээр Түүний сургаалын гэрч болохыг Тэрээр хүсдэг байв. Ингэснээр сургаалын талаарх тэдний ойлголт улам гүнзгий болдог байв.

Өсвөр үеийнхний багшийн хувьд таны үүрэг хариуцлагын нэг хэсэг бол Аврагчаар жишээ болгогдсон эдгээр зарчмыг дагадаг үйл ажиллагаануудыг бэлдэх явдал юм. Зүүн талд байгаа холбоосууд дээр дарж, бошиглогчдын үгсийг хайж олоход нь өсвөр үеийнхэнд туслах санаануудыг харах, зааж буй зарчмуудынхаа жишээг харах болон бусадтай сургаалыг хуваалцахдаа ашиглаж болно. Эдгээр санааг ямар ч хичээлийн сэдэвтэй нийцүүлэн хэрэглэж болно.

Үйл ажиллагаануудыг төлөвлөхдөө өсвөр үеийнхнийг сурсан зүйлсээ бусадтай хуваалцахад урамшуулан дэмжих нь хамгийн чухал зорилгуудын тань нэг юм гэдгийг санаарай. Тэд сургаалын үнэнийг илэрхийлэх үед тэдгээр үнэн нь Ариун сүнсний хүчээр тэдний зүрх сэтгэл, оюун санаанд нь батлагдаж байдаг. Сайн мэдээг бусадтай хуваалцсанаар өсвөр үеийнхэн нэг нэгнээ хүчирхэгжүүлдэг. Үе тэнгийнхнээсээ сайн мэдээний үнэнийг сонсох нь зарим үед удирдагч, багш нараасаа сонсохоос илүү хүчтэй байдаг.