Номын сан
Би сайн мэдээний ёслолуудаас ямар сүнслэг үнэнүүдийг сурч болох вэ?


Би сайн мэдээний ёслолуудаас ямар сүнслэг үнэнүүдийг сурч болох вэ?

Ёслолууд нь ариун нандин бөгөөд санваарын эрх мэдлийн дор гүйцэтгэгддэг. Ёслолууд нь сайн мэдээний үнэнүүдийг бэлэгддэг бөгөөд эдгээр нь бидэнд Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө ба Есүс Христийн Цагаатгалын тухай заадаг билээ. Ёслолууд нь бидэнд хэн болохыг маань заадаг. Мөн Их Эзэний өмнө хүлээх бидний үүргийг сануулдаг. Ёслолууд дахь бэлэгдлийн талаар судлах нь сайн мэдээг илүү бүрэн дүүрэн ойлгоход бидэнд тусалдаг бөгөөд Есүс Христэд итгэх бидний итгэлийг хүчирхэгжүүлдэг. 

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Эдгээр судрууд болон материалуудыг залбирч судлаарай. Сайн мэдээний ёслолууд дахь бэлэгдлээс өсвөр үеийнхэн юу сурч чадах вэ?

Лук 22:19–20; 3 Нифай 18:1–11 (Ариун ёслол нь Аврагчийн бие ба цусыг төлөөлдөг)

Ром 6:3–6; С ба Г 76:51 (Баптисм нь Христийн үхэл ба дахин амилалт мөн бидний сүнслэг дахин төрөлтийг бэлэгддэг)

С ба Г 84:19–22 (Бурханлаг хүч чадал нь санваарын ёслолуудаар дамжин илэрхийлэгддэг)

Боид К.Пакэр “Ариун нандин ариун сүм” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 10-р сар, 29–35

Дэннис Б.Нэшвандэр, “Ёслолууд ба Гэрээнүүд,” Ensign, 2001 оны 8-р сар, 20–26

Аврагч болон Түүний Цагаатгалыг дурсан санах ньИтгэлдээ үнэнч байх нь (2004), 25–26

ЁслолуудИтгэлдээ үнэнч байх нь (2004), 99–100

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Эдгээр санаанууд тусалж болох юм:

  • Найздаа сургаалын үнэнийг тайлбарлаж байсан бол туршлагаасаа хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.

  • Тэд эсвэл гэр бүлийнх нь гишүүн нь саяхан ёслол хүртсэн бол туршлагаасаа хуваалцахад урь (баптисм, санваарын томилгоо эсвэл ариун сүмийн ёслолууд гэх мэт). Ёслолын юу нь тэдэнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь сайн мэдээний ёслолууд дахь сүнслэг үнэнүүдийг олоход нь өсвөр үеийнхэнд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Ангийг хоёр бүлэг болгон хуваарил. Нэг бүлэгт баптисм юу бэлэгддэг, нөгөө бүлэгт ариун ёслол юу бэлэгддэг болохыг судрууд болон бусад материалуудыг (энэхүү тоймд санал болгосон материалууд) ашиглан судлахыг даалга. Эдгээр ёслол нь тэдэнд Цагаатгалын тухай юу заадаг вэ? Бүлэг бүрээс сурсан зүйлээ бусадтайгаа хуваалцахыг хүс. Тэд Сайн мэдээний уран зургийн цуглуулга-ын 103–4 ба 107–8-р зургуудыг ашиглаж болно. Эдгээр ёслолын бэлэгдлийг ойлгох нь дараагийн удаа ёслолуудад оролцоход тэдний бодол санаа болон мэдрэмжинд хэрхэн нөлөөлөхийг өсвөр үеийнхнээс асуу.

  • Өсвөр үеийнхнийг ахлагч Дэннис Б.Нэшвандэрын “Ёслолууд ба гэрээнүүд” хэлсэн үгийн “Бурханыг таньж мэдэх арга” гарчигтай хэсгийг уншаад “Сайн мэдээний ёслолууд Бурханы тухай бидэнд юу заадаг вэ?” гэсэн асуултад хариулт олохыг урь. Тэднээс уншсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэднээс дараагийн удаа ёслолд гэрчилж, оролцохдоо энэхүү асуултыг өөрсдөөсөө асуун, тэдэнд төрсөн бодол, сэтгэгдлээ дараагийн хичээл дээр хуваалцахын тулд бичиж тэмдэглэхийг урамшуулан дэмж.

  • “Teaching, No Greater Call” номын Зүйрлэлүүд ба үзүүлэнт хичээлүүд-ийг ангиараа уншаад Их Эзэн яагаад бидэнд бэлэгдлээр дамжуулан заадаг шалтгааныг олохыг хүс. Их Эзэн бидэнд баптисмын ёслол болон ариун ёслолоор дамжуулан мөнхийн ямар үнэн ба зарчмуудыг заадаг вэ? Өсвөр үеийнхнийг энэхүү асуултын хариуг энэ тоймд жагсаасан судруудаас эсвэл Итгэлдээ үнэнч байх нь номын баптисм ба ариун ёслолын хэсгээс олоход урамшуулан дэмж.

Өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ тухай хуваалцахыг тэднээс хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Сайн мэдээний ёслолууд дахь сүнслэг үнэнүүдийг хэрхэн хайж олохоо тэд ойлгож мэдэж байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү хугацаа зарцуулах шаардлага байна уу?

Үйлдэхэд урь

  • Удахгүй болох гэж байгаа баптисм ба Ариун Сүнсний бэлэг өгөх ёслолд оролцохыг өсвөр үеийнхэнд санал болго. Өнөөдөр сурсан зүйл нь баптисм ба ариун ёслолыг хүртэх талаарх тэдний бодолд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Сайн мэдээний ёслолуудын хүч чадлын тухай гэрчлэлээ хуваалц.