Номын сан
Хоёрдугаар сар: Авралын төлөвлөгөө


Хоёрдугаар сар: Авралын төлөвлөгөө

Энэ бүлгийн тоймууд нь өсвөр үеийнхнийг авралын төлөвлөгөөний талаар суралцахад болон заахын ач холбогдлыг ойлгоход нь тусална. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А. Бэднар “итгэлээр болон туршлагаас суралцах нь Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний үндсэн аргуудын хоёр нь юм” хэмээн заасан (“Итгэлээр суралцахыг эрэлхийл,” Ensign, 2007 оны 9-р сар, 63). Танд авралын төлөвлөгөөний тухай хүчтэй гэрчлэлтэй болж, үүнийгээ бусдад заах чадвартаа илүү итгэлтэй болоход нь өсвөр үеийнхэнд туслах боломж байна. Тэднийг сурч байгаа зүйлийнхээ тухай асууж лавлан, илүү ихийг сурахыг эрэлхийлж, сурч мэдсэн зүйлээ бусдад заахад нь дэмжээрэй.