Номын сан
Би заахдаа асуултуудыг хэрхэн үр дүнтэйгээр хэрэглэх вэ?


Би заахдаа асуултуудыг хэрхэн үр дүнтэйгээр хэрэглэх вэ?

Эзэн Багш Есүс Христ Өөрийнх нь заасан зарчмуудыг тунгаан бодож мөн хэрэгжүүлэхэд хүмүүсийг урамшуулахын тулд байнга асуулт асуудаг байсан. Түүний асуултууд нь бодох, дотоод сэтгэлийн гүнд орох мөн амлахад хүргэдэг байв. Бид зааж байгаа хүмүүстээ туслахын тулд сайн мэдээний талаар бодож, ярилцаж, хэрэгжүүлэхэд нь туслах асуултуудыг тэднээс асуух талаар суралцаж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Бусдыг сайн мэдээний талаар тунгаан бодож, тэдгээрийг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд асуултууд ашигладаг бүтээлч багш нарыг та харж байсан уу? Та заахдаа асуултуудыг хэрхэн ашигладаг вэ?

Өсвөр үеийнхэн илүү сайн багш болоход нь туслах асуултуудыг асуух талаар юу ойлгох хэрэгтэй вэ?

Дараах судар болон материалуудыг залбирч, судал. Таны зааж буй өсвөр үеийнхэнд юу сүнслэгээр нөлөөлөх вэ?

Матай 7:7–11 (Залбирлын зарчмыг хэрэгжүүлэхэд бидэнд туслах асуултуудыг Аврагч асуусан нь)

Матай 16:13–17 (Петрийг гэрчлэхэд урих асуултуудыг Аврагч асуусан нь)

Матай 16:24–26 (Гүнзгий бодол төрүүлэх асуултуудыг Аврагч асуусан нь)

Алма 5:14–30 (Алма нифайчуудад заахдаа асуултууд ашигласан нь)

Дийтр Ф. Угдорф “Нигүүлсэнгүй сэтгэлт хүмүүс нигүүлслийг олдог,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 70–76

Видео бичлэг: “Юмсыг байгаагаар нь”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн заасан хүмүүст юм бодуулж, ямар нэгэн зүйл мэдрүүлэх асуултуудыг асуудаг байв. Тэрээр тэднийг хайрладаг байсан учраас тэд Түүнтэй бодол санаа, хувийн асуудлаа илэн далангүй хуваалцдаг байсан. Өсвөр үеийнхэн санаа зоволтгүйгээр асуултуудад хариулах таатай уур амьсгалыг та хэрхэн бий болгож болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Өнгөрсөн долоо хоногийн туршид Христийн адил зан чанарын талаар сурч байгаа нэг зүйлийнх нь талаарх ойлголтыг гүнзгийрүүлсэн туршлагаасаа хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.

  • Хичээл орохоос долоогоос дээш хоногийн өмнө багш нарынхаа асууж буй асуултуудыг бичиж авахыг өсвөр үеийнхнээс хүс (семинар, сургууль болон сүмийн хичээлүүдэд). Тэднээс багш нарынхаа асуултууд ашигладаг өөр өөр арга замуудын талаар ангидаа ярилцахыг хүс. Тэд үр дүнтэй байсан юуг харсан бэ? Асуулт асуух нь яагаад заах чухал хэсэг болдог вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь бусдад зааж байхдаа асуултуудыг үр дүнтэйгээр хэрхэн ашиглаж болохыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Энэ тоймд жагсаасан судруудаас нэгийг уншин мөн эдгээр судрууд дахь Аврагчийн асуусан асуултуудыг олоход өсвөр үеийнхэн бүрийг урь. Тэр яагаад энэ асуултуудыг асуусан бэ? Аврагч тухайн нөхцөл байдлуудад асуулт асуугаагүй бол заах байдлууд нь ямар ялгаатай байх байсан бэ? Асуулт асуух нь яагаад бусдад заах үр дүнтэй арга зам болдог вэ? Бусдад зааж болох боломжуудын талаар бодоход өсвөр үеийнхнийг урь (гэр бүлийн багшийн хувьд, ариун ёслолын цуглаан дээр, гэр бүлийн үдшээр, энгийн үед гэх мэт). Эдгээр нөхцөлд асуулт асуух нь тэдний заах чадварыг хэрхэн дээшлүүлэх вэ?

  • Өсвөр үеийнхнийг Алма 5:14–30-ийг уншиж, “Юмсыг байгаагаар нь” видео бичлэгийг үзэх эсвэл ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорфын “ Нигүүлсэнгүй сэтгэлт хүмүүс нигүүлслийг олдог” сэдэвт хэлсэн үгийг тоймлон уншихад урь. Алма болон ахлагч Бэднар эсвэл ерөнхийлөгч Угдорфын заахдаа хэрэглэдэг зарим асуултуудын жагсаалтыг гаргахыг тэднээс хүс. Эдгээр асуултууд нь биднийг сурахад хэрхэн тусалдаг вэ? Дараагийн удаа яриа өгөхийг тэднээс хүсэх үед асуултууд ашиглаж болох арга замуудын талаар бодож үзэхэд өсвөр үеийнхнийг урь.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд заахдаа асуулт хэрхэн ашиглахаа ойлгож мэдэж байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү хугацаа зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Хариултыг нь судар болон хожмын үеийн бошиглогчдын сургаалуудаас олохыг суралцагчдаас шаардах асуултуудыг асуу” (Teaching, No Greater Call [1999], 62).

Зураг

Видео бичлэг: “Шалгах асуултууд асуух нь”

Бусад видео бичлэгүүдийг үзнэ үү

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйл дээрээ тулгуурлан тэдэнд юу хийх мэдрэмж төрж байгаа талаар асуу. Тэднийг тэрхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж. Суралцагчид үүний дагуу үйлдэж байгаа эсэхийг шалгах аргуудыг бодож ол.