Номын сан
Би сүм дэх зөвлөлүүдэд хэрхэн үр дүнтэй оролцож болох вэ?


Би сүм дэх зөвлөлүүдэд хэрхэн үр дүнтэй оролцож болох вэ?

Их Эзэний Сүм нь зөвлөлүүдээр дамжуулан удирдагддаг. Удирдагчид санваарын удирдлагаар дамжуулан хувь хүмүүс, гэр бүлүүд болон сүмийн сайн сайхны төлөө хамтран зөвлөлддөг. Сайн ажилладаг зөвлөл нь Бурханы хаант улсыг байгуулахын төлөө Ариун Сүнсээр удирдагдаж, нэгдмэл байхыг эрэлхийлдэг зөвлөлийн гишүүн бүрийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд урьдаг. Зөвлөлүүдэд түүний дотор ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлууд, бишопын өсвөр үеийнхний хорооны хурлууд болон гэр бүлийн зөвлөгөөнүүд дээр илчлэлт хэрхэн хүлээн авдагийг мэдэх нь эдгээр хурал, зөвлөгөөнүүдэд үр дүнтэй оролцоход бидэнд тусална.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та зөвлөлийн хуралдаанд хэзээ оролцсон бэ? Их Эзэний ажилд зөвлөлүүдийн үүрэг хэчнээн чухал болохыг ойлгоход тань ямар туршлага тусалсан бэ?

Өсвөр үеийнхэн ямар зөвлөлүүдэд оролцдог вэ? (жишээ нь: ангийн болон чуулгуудын ерөнхийлөгчийн зөвлөлүүд, бишопын өсвөр үеийнхний хороо). Өсвөр үеийнхэн зөвлөлүүдийн зорилгыг хэр зэрэг сайн ойлгодог вэ?

Сүм дэх үр ашигтай зөвлөлийн зарчмуудыг эхлээд өөрөө ойлгохын тулд доорх эх сурвалжуудыг ашигла. Дараа нь энэ тоймын үлдсэн хэсэг дэх үйл ажиллагаанууд өсвөр үеийнхнийг суралцах үйл хэрэгт идэвхтэй оролцуулах арга замуудыг төлөвлөхөд өөрт чинь хэрхэн тусалж болохыг авч үз. Зөвлөлүүдэд оролцох өөрийн тань туршлага үр өгөөжтэйгөөр заахад тань туслах болно.

Maтай 18:20 (Их Эзэн Өөрийнх нь нэрээр цугларагчдын дунд байх болно)

Moронай 6:4–5 (Сүмийн гишүүд хүмүүсийг халамжлах асуудлыг хэлэлцэхээр олонтоо хамт цуглан зөвлөлддөг)

С ба Г 38:27 (Нэгдмэл байхыг бидэнд зарлигласан юм)

С ба Г 88:122 (Бүгдээрээ ярих болон сонсох боломжтой байгаа үед сэнхэрдэг)

Хэнри Б.Айринг “Санваарт суралцах нь” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 62–65

Дийтр Ф.Угдорф “Есүс Христийн сайн мэдээний үнэнүүд дээр үйлдэх нь” Дэлхий дахины удирдагчдын сургалт, 2012 оны 2-р сар

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заадаг хүмүүстээ асуулт асууж, санаа бодлоо хуваалцах боломжийг олгож, (Лук 10:25–37-г үзнэ үү), тэдний асуултуудад хариулан, яриаг нь сонсдог байлаа. Та өсвөр үеийнхнийг асуулт асууж, санаа бодлоо хуваалцахад хэрхэн урамшуулан дэмжиж чадах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар тэдэнд яаж тусалж чадах вэ? Доорх санаанууд танд тусалж болно:

  • Сайн мэдээний тухай ямар нэг зүйлийг үр өгөөжтэйгөөр сурч мэдсэн туршлагаа хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Тэд сүм, семинар, гэр бүлийн үдэш, хувиараа судар судалсан буюу өдөр тутмын амьдралынхаа туршлагаас жишээ авч болно.

  • Ангиудын болон чуулгуудын ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын өсвөр үеийнхний хорооны хуралдаан зэрэг сүм дэх зөвлөлүүдийн хуралд оролцсон туршлагаа хуваалцахад өсвөр үеийнхнийг урь. Тэд хуралд бэлтгэхийн тулд юу хийсэн бэ? Уг хурал Их Эзэний ажлыг хийхэд хэрхэн тусалсан бэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь сүм дэх үр ашигтай зөвлөлийн зарчмуудыг ойлгоход өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа хамгийн сайн тохирох нэг буюу түүнээс олон үйл ажиллагааг сонго. Энэ хэсгийн төгсгөл дэх зөвлөлийн загвар хуралдаанд оролцох цагийг өсвөр үеийнхэнд гаргаж өг.

  • Энэ тоймд зөвлөмж болгосон судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Ангийн гишүүн бүрийг нэг судрын эшлэлийг судлахаар сонгож аван, Их Эзэн Өөрийн ажлыг хийхийн тулд яагаад зөвлөлүүдийг ашигладаг тухай бодохыг тэднээс хүс. Хэрэв хүн бусадтай зөвлөлдөхгүйгээр бүх шийдвэрийг ганцаараа гаргавал шийдвэрүүд нь яагаад үр нөлөө тааруухан байдаг вэ? Өсвөр үеийнхэн эдгээр зарчмыг гэр бүлтэйгээ харилцахдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

  • Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Есүс Христийн сайн мэдээний үнэнүүд дээр үйлдэх нь” хэлсэн үгийг хэсгүүдэд хувааж, ангийн гишүүн бүрд нэг хэсгийг уншуулахаар өг. Зөвлөлд хэрхэн оролцох тухай уншсан хэсгээсээ хариулах нэг асуулт бичихийг тэднээс хүс. Асуултууд болон ярианы хэсгүүдийг хоорондоо сольж, ярилцахад тэднийг урь. Тэд гэр бүлийн зөвлөгөөн болон сүмийн зөвлөлүүдэд оролцохдоо хэрэгжүүлж болох юуг ерөнхийлөгч Угдорфоос сурсныг асуу.

  • Амжилттай ажиллагч зөвлөлийн түлхүүр хэсгүүдийг ярилцан тэмдэглэж авахад өсвөр үеийнхнийг урь (жишээ нь, Сүнсийг дагах, бие биенээ сонсох, үүрэг даалгавар өгөх, авах зэрэг). Зөвлөлийн хурал болон бусад үйл ажиллагаанууд дээр эдгээр зарчмуудыг хэрэгжүүлж буйг харсан туршлагаа хуваалцахад тэднийг урь.

  • Өсвөр үеийнхнээс хэдэн хүнийг ерөнхийлөгч Хэнри Б.Айринг өсвөр насандаа пристүүдийн чуулгад хэрхэн үйлчилж байсан туршлагыг (“Санваарт суралцах нь” хэлсэн үгэнд), бусдыг нь тэрээр 20 жилийн дараа бишоп болсон үеийнх нь туршлагыг (мөн дээрх хэлсэн үгнээс) уншихад урь. Түүхийг бие биедээ дахин ярьж өгөхийг тэднээс хүс. Зөвлөлүүдийн тухай эдгээр түүхээс тэд юу сурсан бэ? Их Эзэний ажлыг үр өгөөжтэйгөөр хийх ямар арга замыг зөвлөлүүд санал болгосон бэ? Хамтаараа зөвлөлдөх ямар боломж өсвөр үеийнхэнд байдаг бэ?

Дараах үйл ажиллагаа нь зөвлөлд оролцох дасгал хийх боломжийг өсвөр үеийнхэнд олгох болно. Энэ үйл ажиллагаа тэдний ойлголтыг гүнзгийрүүлж, сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхэд тэднийг бэлтгэх болно.

  • Дээрх үйл ажиллагаануудаас нэгийг нь хийсний дараа зөвлөлд хэрхэн оролцохыг жүжигчлэн тоглох замаар сурч мэдсэн зарчмуудаа амьдралд хэрэгжүүлэхэд өсвөр үеийнхнийг урь. Ангийн гишүүн бүрийг жүжигчилсэн тоглолтод оролцуулж, хүндэтгэл ба даруу байдлын ач холбогдлыг ойлгоход нь тойргийн гишүүдэд хэрхэн туслах вэ? гэх мэт хамтран зөвлөлдөх боломжтой сэдвийг сонгохыг тэднээс хүс.

Өсвөр үеийнхнийг өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Сүм дэх зөвлөлүүдэд хэрхэн үр ашигтай оролцохыг тэд ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Хичээлийн өмнө асуултуудыг самбар дээр бичсэн байх нь хичээл эхлэхээс өмнө сэдвийн тухай бодоход суралцагсдад туслах болно” (Teaching, No Greater Call [1999], 93).

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан буюу дадлага хийсэн зүйлээ зөвлөлүүдийн хуралд оролцохдоо хэрхэн хэрэглэхийг ярихад өсвөр үеийнхнийг урь (дуудлага, гэр бүлийн зөвлөгөөн, семинартай холбоотой удирдлагын асуудал гэх мэт). Дараагийн хичээлийн эхэнд туршлагаа хуваалцахыг хэдэн суралцагсдаас хүс.