Номын сан
Суралцахад минь Ариун Сүнс надад хэрхэн тусалдаг вэ?


Суралцахад минь Ариун Сүнс надад хэрхэн тусалдаг вэ?

Ариун Сүнс бидэнд бүх зүйлийг заах бөгөөд бүх зүйлийг сануулах болно хэмээн Аврагч амласан (Иохан 14:26-г үзнэ үү). Сайн мэдээг — ангидаа, хувиараа мөн өөр бусад үед суралцахад биднийг өдөөж болохын тулд Ариун Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлэх нь сайн мэдээнээс суралцагч бидний үүрэг юм. Түүний нөлөөний төлөө залбирч мөн ойлголтыг маань гэгээрүүлэх тэр өдөөлтүүдийг сонсох нь Сүнсээр суралцахад хүргэдэг (Aлма 32:28-г үзнэ үү).

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Сайн мэдээг сурахад Ариун Сүнс танд яаж тусалсан бэ? Ямар туршлагыг та өсвөр үеийнхэнтэй хуваалцаж болох вэ?

Өсвөр үеийнхэн маань сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэйгээр хичээлдээ ирдэг үү? Тэд Сүнсийг эрэлхийлснээр тэдний сурч мэдэх зүйл хэрхэн нэмэгдэх вэ?

Эдгээр судрууд болон материалуудыг залбиралтайгаар уншаарай. Сүнсээр сурахыг эрэлхийлэхэд нь өсвөр үеийнхнийг юу урамшуулан удирдана гэж та бодож байна вэ?

Иохан 16:13 (Ариун Сүнс биднийг үнэн рүү удирдана)

1 Коринт 2:9–14 (Бурханы зүйлсийг Ариун Сүнсээр л ойлгодог)

1 Нифай 10:19 (Бид хичээнгүйлэн эрэлхийлэх аваас, Бурханы нууцуудыг Ариун Сүнс илчлэх болно)

Алма 5:45–46; Моронай 10:3–5 (Ариун Сүнсээр дамжуулан бид үнэний гэрчлэлийг олж авч чадна)

С ба Г 11:12–14 (Сүнс оюуныг гэгээрүүлдэг)

Доналд Л.Холлстром “Түүний Сүмээр дамжуулан Түүний Сайн мэдээнд хөрвүүлэгдэх нь,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 13–15

A.Рожэр Мэррилл “Сүнсээр хүлээн авах нь” Ensign эсвэл Лиахона,  2006 оны 11-р сар, 92–94

Ариун Сүнсээр сурах ньМиний сайн мэдээг номло (2004), 20

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа итгэн, тэдэнд заах, адислах мөн бусдад үйлчлэх үүргийг оноосон. Сурч байгаа зүйлээ бусадтай хуваалцах ямар боломжуудыг та өсвөр үеийнхэнд өгч чадах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутанд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээлүүд, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Бурханы талаар заалгасан зүйлсээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг суралцагсдаас хүс.

  • “Танд ариун ёслолын уйтгартай цуглаанд оролцож байгаа мэт санагдвал та яах вэ?” гэсэн асуултанд хариулсан ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хариултыг уншихыг өсвөр үеийнхнээс хүс. (Доналд Л.Холлстромийн хэлсэн “ Түүний сүмээр дамжуулан Түүний Сайн мэдээнд хөрвүүлэгдэх нь” хэлсэн үгэнд). Яагаад ерөнхийлөгч Кимбалл хэзээ ч ариун ёслолын уйтгартай цуглаанд сууж үзээгүй гэж хэлсэн бэ? Ариун ёслолын цуглаан эсвэл сүмийн өөр бусад хичээлийн үеэр Сүнсийг мэдэрсэн туршлагаасаа хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Цуглаан болон хичээл дээр Сүнсийг мэдрэхийн тулд тэд хэрхэн бэлдсэн бэ? Тэднийг хариултаа самбар дээр жагсаан бичихэд урь.

Хамтдаа суралц

Сүнсээр сурна гэдэг нь юу гэсэн үг болохыг өсвөр үеийнхэн ойлгоход дараах үйл ажиллагаанууд туслах болно. Ариун Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Энэ тоймд санал болгосон судраас уншихыг мөн сайн мэдээг сурахад бидэнд Ариун Сүнс яаж тусалдаг талаар олж уншихыг ангийн гишүүн бүрээс хүс. Сайн мэдээг Сүнсний нөлөөгүйгээр сурахаар хичээхэд гарч болох үр дагаврууд нь юу вэ? Сайн мэдээг суралцах явцдаа Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн талаар хувийн туршлагаасаа хуваалц. Тэднээс бас тиймэрхүү туршлага байвал хуваалцахыг хүс.

  • А.Рожэр Мэрриллийн хэлснээр Сүнсээр хүлээж авахын тулд бидний хийх ёстой гурван зүйлийн жагсаалтыг уншихыг залуу үеийнхнээс хүс (“Сүнсээр хүлээн авах нь” түүний хэлсэн үгсээс). Ангийн гишүүн бүрийг энэхүү гурваас аль нэгийг нь сонгон, түүнтэй холбоотой судар эсвэл туршлагаасаа хуваалцахыг хүс. Хувиараа судраас суралцах үед, Ням гарагийн хичээлд эсвэл сайн мэдээнээс суралцах бусад үед тэд Мэррилл ахын зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж болох талаар саналаа хуваалцахыг тэднээс хүс.

  • Миний сайн мэдээг номло номноос (20-р хуудас) тэд “Ариун Сүнсээр сурах нь” гэсэн хэсгийг уншихыг мөн Сүнсээр суралцсанаар ирэх адислалуудыг олж мэдэхэд өсвөр үеийнхнийг урь. Бишопын зөвшөөрөлтэйгээр бүрэн цагийн номлогч нарыг (эсвэл саяхан буцаж ирсэн номлогчийг) урин, Сүнсээр сурахыг эрэлхийлснээр эдгээр адислалууд хэрхэн биелэгдсэнийг харсан тухайгаа ангийнхантай хуваалцахад урь. Сүнсээр суралцах нь тэдний амьдралыг хэрхэн адислаж болох тухай хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Сайн мэдээг сурах явцдаа Сүнсийг урихын тулд тэд юуг хийх хэрэгтэй вэ?

Өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ тухай хуваалцахыг тэднээс хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Сүнсээр сурна гэдэг нь юу гэсэн үг болохыг тэд ойлгож байна уу? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Заах тэдний зүрх сэтгэлд нь сайн мэдээг хүргэхийн тулд Сүнс байх хэрэгтэй (2 Нифай 33:1; C ба Г 42:14 үзнэ үү). Тиймийн тулд, Сүнсийг урин мөн хичээлд зөв уур амьсгалыг бий болгох арга барилыг та нар ашиглах хэрэгтэй” (Teaching, No Greater Call [1999], 91).

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлийнхээ улмаас тэд юуг хийх урмыг авч байгаа талаар тэднээс асуу. Уг мэдрэмжүүдийнхээ дагуу үйлдэхэд тэднийг уриал. Дагаж болох арга замуудын талаар залбиралтайгаар бодохдоо Сүнсийг эрэлхийлээрэй.