Номын сан
Би хэрхэн бусдыг Аврагчтай илүү адил болоход урих вэ?


Би хэрхэн бусдыг Аврагчтай илүү адил болоход урих вэ?

Есүс Христ шавь нараа Өөрийг нь дагаж, Өөрийнх нь зарлигуудыг сахин, Өөртэй нь адил болоход урьсан. Сүмийн гишүүдийн хувьд бид Түүний жишээг дагах мөн бусдыг Түүний талаар суралцахад урих үүрэг хариуцлага хүлээдэг. Бид бүгд бусад хүнийг Христэд ирж, Түүгээр төгөлдөржихэд нь урих чадвараа дээшлүүлж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Танд Христтэй илүү адил болоход бусдын ямар урилгууд тусалж байсан бэ? Та хэрхэн бусдыг Аврагчтай илүү адил болоход туслах өөрчлөлтүүдийг амьдралдаа гаргахад урьж байсан бэ?

Амьдралдаа өөрчлөлт гаргахад бусдыг урих ямар боломжууд өсвөр үеийнхэнд байдаг вэ? Та бусдад Христтэй илүү адил болох урилгыг өгөх чадварыг олоход хэрхэн тусалж чадах вэ?

Эдгээр судар болон материалыг залбирч, судал. Бусдыг Христэд ирэхэд хэрхэн урих талаар ойлгоход нь өсвөр үеийнхэнд юу туслах вэ?

Марк 10:17–22; Лук 10:25–37; (Есүс бусдыг сайн мэдээний зарчмын дагуу амьдрахад урьж байгаа жишээнүүд)

Матай 11:28–30; Моронай10:32 (Христэд ирэх урилга)

Д.Toдд Кристоффэрсон, “Сэрэмжлүүлгийг дуу хоолой,” Ensign, 2017 оны 5-р сар, 108-111 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий Чуулган, 97-101

Брадли Д.Фостэр, “Хэзээ ч эртдэхгүй, мөн хэзээ ч оройтохгүй,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37–40

Хэнри Б.Айринг, “Сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо өргөцгөөе,” Ensign, 2009 оны 1-р сар, 4-9; Лиахона, 2009 оны 1-р сар, 2–7

Би хэрхэн амлалт өгч, амлалтаа биелүүлэхэд нь хүмүүст туслах вэ?Миний сайн мэдээг номло (2004), 221-230

Аврагчийн арга барилаар заах нь

Есүс Христ нифайчуудад айлчлах үедээ өөрийг нь харж, мэдэрч, мэдэж болохын тулд нэг нэгээрээ ирэхийг урьсан (3 Нифай 11:13–17-г үзнэ үү). Өсвөр үеийнхнийг Есүс Христийг хувь хувьдаа мэддэг болоход нь ямар арга замуудаар урьж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та хэрхэн өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм.

  • Өсвөр үеийнхнийг сайн мэдээний зарчмын дагуу амьдрахаар уригдсан саяхан тохиолдсон туршлагаасаа хуваалцахад урь. Тэдэнд эдгээр урилга хэрхэн амьдралаа сайжруулж мөн Аврагчтай илүү адил болоход тусалсан бэ?

  • Аврагч бусдыг сайн мэдээний зарчмын дагуу амьдрахад урьж байгаа жишээг судруудаас уншихад өсвөр үеийнхнийг урь (жишээлбэл, энэ тойм дахь судруудыг үзнэ үү). Бид бусдыг сайн мэдээний дагуу амьдрахад урих талаар Аврагчийн жишээнээс юу сурч чадах вэ?

Хамтдаа суралц

Христэд ирэхэд бусдыг урьж мөн тийнхүү үйлдэхэд хэрхэн өөртөө итгэлтэй болохыг ойлгоход өсвөр үеийнхэнд дараах үйл ажиллагаанууд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Өсвөр үеийнхнийг хэн нэгэн өөрсдийг нь аюултай нөхцөл байдлаас сэрэмжлүүлж байсан туршлагаасаа хуваалцахад урь. Эдгээр туршлага нь хөршүүдээ сэрэмжлүүлж, тэднийг Есүс Христийг дагахад урих бидний үүрэг хариуцлагатай юугаараа адилхан байна вэ? Ахлагч Д.Toдд Кристоффэрсоны хэлсэн “Сэрэмжлүүлгийн дуу хоолой” үгийн хэсгүүдээс сонгон, өсвөр үеийнхнээр уншуулж, хөршөө сэрэмжлүүлэх үүрэг хариуцлагадаа хэрхэн хандах талаар өгсөн зөвлөгөөг олоход урь. Аль нэгэн зарлигийг зөрчихийн үр дагаврын талаар найздаа сэрэмжлүүлэх боломж олгох хувилбарыг өсвөр үеийнхэнд өгөх талаар бодож үз. Өсвөр үеийнхэнд ахлагч Кристоффэрсоны өгсөн зөвлөгөөний дараа хариултуудаа бичиж, хуваалцах цаг гарга. Сүмийн гишүүнд өгөх сэрэмжлүүлэг тань Сүмийн гишүүн бус хүнд өгөх сэрэмжлүүлгээс хэрхэн өөр байх вэ?

  • Ангийнхныг ахлагч Брадли Д.Фостэрын “Хэзээ ч эртдэхгүй, мөн хэзээ ч оройтохгүй” хэлсэн үгээс Паблогийн болон аавынх нь түүхийг уншихад урь. Паблогийн аав түүнд Христтэй илүү адил болоход хэрхэн тусалсан бэ? Өсвөр үеийнхэн бусдыг Христтэй илүү адил болоход урьснаар энэ түүхээс мэдэж авсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлж чадах вэ? Жишээ нь, сайн мэдээний зарчмаар амьдарч чадахгүй байгаа найздаа юм уу гэр бүлийнхээ гишүүнд туслахдаа Паблогийн аавын ашигласан энэхүү загварыг хэрхэн дагаж чадахаа жүжигчлэн тоглож үзүүлэхэд өсвөр үеийнхнийг урь. 

  • Ангиараа “Миний сайн мэдээг номло” номын 223-р хуудсан дахь “Шууд чиглэсэн асуулт асуух нь” гарчигтай хэсгийг унш. Найз юм уу гэр бүлийнхээ гишүүнд амьдралдаа эерэг өөрчлөлт гаргахад нь туслахын тулд асуултууд ашиглаж болох нөхцөл байдлын талаар бодоход өсвөр үеийнхнийг урь (хараах зуршлаа хаяхад нь найздаа туслах эсвэл гэр бүлийнхээ нэг гишүүнийг сүмд очиход урамшуулах гэх мэт жишээнүүд багтаж болно). Иймэрхүү нөхцөлд тэд ямар шулуухан асуултуудыг тавьж болох вэ? Тэд хэрхэн эдгээрийг асууж болох вэ? Хэзээ асуух вэ? “Миний сайн мэдээг номло” номны 221-230-р хуудсан дахь “ Амлалтуудыг хийж, биелүүлэхэд нь би хүмүүст хэрхэн туслах вэ?” бүлгийн бусад хэсгээс ярилцах талаар бодож үзээрэй.

  • Өсвөр үеийнхнийг сайн мэдээний зарчмаар амьдрахад урьж болох хэн нэгний талаар бодоход урь. Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо өргөцгөөе“ өгүүллийн “Хайр эхэнд нь ордог“ хэсгийг уншихыг хүсвэл “Тохинууллын жишээнүүд” видео бичлэг үзээрэй. Тэднийг бодож байгаа хүнээ урихад нь туслах сурсан зарчмуудаа самбар дээр бичихэд урь. Тэд хэрхэн урих вэ? Тэд юу гэж хэлэх вэ?

  • Энэ тоймд байгаа Христэд ирэх урилга бүхий судруудыг уншихад өсвөр үеийнхнийг урь. Эдгээр сударт Христэд ирэх хүмүүст ямар адислалууд амлагдсан байна вэ? Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж, видео бичлэг дэх хүмүүс нь найзууд болон гэр бүлийнхнийхээ энгийн урилгын ачаар хэрхэн адислагдсан талаар хуваалцахад өсвөр үеийнхнийг урь. Өсвөр үеийнхэн найзууд болон гэр бүлийн гишүүддээ ямар энгийн урилгыг өгч болох вэ? Урилга хүлээн авснаар тэдний найзууд болон гэр бүл хэрхэн адислагдах вэ?

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд хэрхэн Аврагчтай адил болоход нь бусдыг урих талаар ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Хэрвээ бид суралцагчдад сайн нөлөө үзүүлэхийг хүсэж байгаа бол заах дуртай байх хэрэгтэй ба өөрийн зааж байгаа хүн бүрийг хайрлах ёстой” (Teaching, No Greater Call [1999], 31).

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ юу хийх мэдрэмж төрж байгаа талаар асуу. Тэднийг тэрхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж. Суралцагчид үүний дагуу үйлдэж байгаа эсэхийг шалгах аргуудыг бодож ол.