Ерөнхийлөгчдийн сургаал
Оршил


Оршил

Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга сэргээгдсэн сайн мэдээний тухай ойлголтыг тань гүнзгийрүүлж, Сүмийн хожмын үеийн Ерөнхийлөгчдийн сургаалаар дамжуулан Их Эзэнд улам ойр болоход тань та бүхэнд туслахын тулд Сүмийн Ерөнхийлөгндийн цуөрал сургаалыг хэвлэн гаргасан билээ. Эдгээр цуврал дээр Сүмийн ном товхимол, гарын авлагуудыг нэмэх юм бол та гэртээ сайн мэдээний тухай номын цуглуулгатай болно. Энэ цуврал дахь номуудыг хувиараа болон чуулга, анги бүлгээр судлахад зориулсан болно.

Энэхүү ном нь хожмын өдрүүдэд цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийг эхлүүлэхээр Бурханаас дуудагдсан Бошиглогч Иосеф Смитийн сургаалын тухай өгүүлдэг. 1820 оны хавар Эцэг Хүү хоёрыг харсан үзэгдлээс эхлэн 1844 оны зургадугаар сард егүүтгэгдэх хүртлээ тэрбээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг үндэслэн байгуулж, дэлхийгээс дахин хэзээ ч үл авагдах сайн мэдээний бүрэн байдлыг сэргээсэн билээ.

Хувиараа судлах нь

Та Бошиглогч Иосеф Смитийн сургаалыг судлахдаа, Сүнсний нөлөөг эрэлхийл. “Хичээнгүйлэн хайгч тэр олох болно; мөн Бурханы нууцууд нь тэдэнд Ариун Сүнсний хүчээр задлагдах ажгуу” (1 Нифай 10:19) гэсэн Нифайн амлалтыг санагтун. Судлахдаа залбирлаар эхэлж, уншихдаа үргэлж залбиран, зүрх сэтгэлдээ тунгаан бодож бай.

Иосеф Смитийн сургаалуудыг ойлгож, амьдралд хэрэгжүүлэхэд тань туслах асуултууд, судрын эшлэлүүд бүлэг бүрийн төгсгөлд байгаа. Тухайн бүлгийг уншихаасаа өмнө эдгээр асуултууд, судрын эшлэлүүдийг тоймлон авч үз.

Дараах зөвлөмжүүдийг анхаар:

  • Хамгийн чухал үг хэллэг, өгүүлбэрүүдийг эрж ол. Хэрэв ойлгохгүй үг тааралдвал утгыг нь илүү сайн ойлгохын тулд толь бичиг эсвэл өөр ямар нэг эх сурвалжийг ашигла. Уг үгийн талаар мэдсэн зүйлээ санахад чинь туслах тэмдэглэлийг номын зах дээр хийж болно.

  • Иосеф Смитийн сургаалын утга учрын тухай бод. Сайн мэдээний тодорхой нэг зарчмыг заасан эсвэл оюун ухаан, зүрх сэтгэлд тань нөлөөлсөн үг хэллэг, өгүүлбэрүүдийг тэмдэглэх буюу бодол санаа, мэдрэмжийнхээ тухай номын зах дээр бичиж болно.

  • Бошиглогчийн сургаалуудад холбогдох өөрийнхөө туршлагыг тунгаан бод.

  • Иосеф Смитийн сургаал өөрт чинь хэрхэн холбогдохыг тунгаан бод. Эдгээр сургаалууд өөрт чинь тулгардаг асуулт болон асуудлуудад хэрхэн холбогддог тухай бод. Сурч мэдсэн зүйлийнхзз үр дүн болгож юу хийхээ шийд.

Энэ номоос заах нь

Энэ номыг гэртээ болон сүм дээр заахад ашиглаж болно. Дараах зөвлөмжүүд танд тусална.

Иосеф Смитийн үгс болот судрууд дээр анхаарал төөлөрүүл

“Бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн бичсзнээс, мөн итгэлийн залбирлаар дамжин Тайтгаруулагчаар [бидэнд] заагдах тэр зүйлээс өөр ямар ч зүйлүүдийг үл ярихыг” (С ба Г 52:9). Их Эзэн зарлиг болгосон билээ. “Энэ сүмийн ахлагчид, санваартнууд хийгээд багш нар Библи хийгээд сайн мэдээний бүрэн байдал байгаа Мормоны Номон дахь миний сайн мэдээний зарчмуудыг заах ёстой” (С ба Г 42:12) хэмээн Тэр тунхагласан юм

Бошиглогч Иосеф Смитийн сургаал болон судруудыг ойлгоход бусдад туслах нь таны зорилго мөн. Энэ номыг ашиглахгүй, өөр материалуудаар хичээлээ бэлтгэх ёсгүй. Энэ номон дахь Иосеф Смитийн сургаалыг уншиж, утгыг нь мөн амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцахад хичээлийнхээ ихэнх хэсгийг зориул.

Хичээл дээр суралцагчдыг илүү сайн бэлтгэлтэй байлгахын тулд номоо авчирч байхыг дэмж.

Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл

Тусламжийн төлөө залбирч, хичээл зүтгэл гарган бэлтгэсэн үед Ариун Сүнс хүч чармайлтыг чинь удирдана. Сайн мэдээг ойлгож, амьдралд хэрэгжүүлэхэд бусдыг урамшуулан дэмждэг бүлэг бүрийн хэсгүүдэд онцгой анхаарал хандуулахад Ариун Сүнс танд туслах болно.

Хичээл заах үеэр хэлэх үгсийг тань, хичээл дээрх ярилцлагыг Сүнсний хүч дагалдаж байхын төлөө зүрх сэтгэлээрээ залбирч бай. “Хүн Ариун Сүнсний хүчээр ярихад Ариун Сүнсний хүч үүнийг хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэдэг” (2 Нифай 33:1; С ба Г 50:13-22-ыг үз)гэж Нифай хэлжээ.

Заахад бэлтгэ

Энэ номын бүлгүүд заахад бэлтгэхэд тань туслахаар зохион байгуулагдсан юм. Бүлэг бүр дэх “Иосеф Смитийн амьдралаас” хэсэгт хичээлийг эхлэн заахад ашиглаж болох Иосеф Смитийн амьдрал, Сүмийн эхэн үеийн түүхийн тухай мэдээлэл байдаг. “Иосеф Смитийн сургаалаас” хэсэг нь тухайн бүлэг дэх гол санааг товчлон хураангуйлсан гарчигтай хэд хэдэн дэд хэсэгт хуваагддаг. Эдгээр гарчгууд заах зүйлийн чинь ерөнхий тойм болж чадна. “Судлах болон заах зөвлөмж” сүүлчийн хэсэгт тухайн бүлэг дэх сургаалуудтай холбоотой асуултууд болон судрууд байдаг.

Дараах зүйлүүдийг хийвэл, хичээлийн чинь үр өгөөж илүү сайн байх болно:

  1. Бүлгийг судал. Иосеф Смитийн сургаалыг сайн ойлгохын тулд бүлгийг унш. Түүний үгс өөрт чинь нөлөөлсөн үед та илүү чин сэтгэлээсээ, илүү хүч нөлөөтэйгөөр заах болно (С ба Г 11:21-ийг үз). Унших үедээ заадаг хүмүүсийнхээ хэрэгцээг дотроо бодож бай. Тэдэнд туслах болно гэж бодсон уг бүлэг дэх сургаал, зарчмуудыг тэмдэглэж болно.

  2. Алъ хэсгүүдийг ашиглахаа шийд. Нэг хичээлээр заах боломжгүй их материал бүлэг бүрд байгаа. Бүлгийг бүхэлд нь заах гэж хичээх биш, харин заадаг хүмүүст чинь хамгийн хэрэгтэй гэж бодсон сургаал, зарчмуудыг залбиран сонгож ав. Жишээ нь, сонгож авсан хэсгүүд дэх зарчмуудыг ярилцахад оролцогчдод туслах хоёр дэд хэсэг эсвэл хэдэн асуултыг тусгайлан сонгон авч болно.

  3. Хичээлээ яаж эхлэхийг шийд. Хичээлийн эхэнд оролцогчдын анхаарлыг төвлөрүүлэхийн тулд та хувийнхаа туршлагыг хуваалцаж, бүлгийн эхэн дэх түүхийг унших эсвэл бүлэг дэх аль нэг зургийг харахыг тэднээс хүсч болно. “Энэ түүх (эсвэл зураг) гол сэдвийн талаар юу зааж байна вэ?” гэж асууж болно. Судар унших, бүлгээс судрын аль нэг эшлэл татах эсвэл дуулал дуулах нь хичээлээ эхлэх нэг хувилбар байж болно. Өөр нэг ашигтай санаа бол тухайн хичээлээс ойлгох гол зүйл юу болохыг мэдэх боломжийг оролцогчдод олгох явдал мөн. Өнгөрсөн хичээлээр ярилцсан үйл явдал, хүмүүс, зарчим, сургаалуудыг санахыг оролцогчдоос хүсэх замаар өнгөрсөн хичээлийн тухай сануулан давтаж болно.

  4. Ярилцлагыг хэрхэн хөхүүлэн дэмжихээ шийд. Оролцогчид сургаал, зарчмуудын тухай ярилцах үед тэдгээрийг хамгийн сайн ойлгодог учраас хичээлийнхээ ихэнх хэсгийг үүнд зориулах хэрэгтэй. Энэ номон дахь үр өгөөжтэй ярилцлага явуулах зөвлөмжүүдийг нэгтгэн дүгнэ. Бүлгийн төгсгөл дэх “Судлах болон заахад зориулсан зөвлөмж”-ийн асуултуудыг ашиглаж болно. Бас дараах зөвлөмжийг ашиглан өөрийнхөө асуултуудыг бэлтгэж болно.

    • Баримт, үйл явдал, сургаал, зарчмуудыг эрж олоход оролцогчдод туслах асуултуудыг асуу. Ийм асуултууд нь өөрийн тань онцгойлон авч үзэхийг хүссэн үнэнүүд дээр тэрчлэн Бошиглогчийн сургаалууд дахь өвөрмөц мэдээлэлтэй танилцахад анхаарал төвлөрүүлэхэд оролцогчдод тусалдаг. Жишээ нь, аль нэг эшлэл татсаны дараа, “Энэ эшлэлд хамгийн чухал ямар үгс өгүүлбэрүүд байна вэ?” “Энэ эшлэлийн сэдэв нь юу вэ?” гэж асууж болно.

    • Иосеф Смитийн заасан сургаал, зарчмуудын тухай бодоход оролцогчдод туслах асуултуудыг асуу. Ийм асуултууд нь оролцогчид Иосеф Смитийн сургаалуудын талаарх бодол санаа, мэдрэмжээ шалгах, хуваалцахыг хөхүүлэн дэмждэг. Жишээ нь, “Энэ сургаал яагаад чухал гэж та нар бодож байна?” “Энз эшлэлийн талаар та нар юу бодож, мэдэрч байна вэ?” эсвэл “Энз сургаал та нарт хэрхэн холбогдох вэ?” гэж асууж болно.

    • Оролцогчдыг Бошиглогчийн сургаалуудаас сурч мэдсэн зүйлээ өөрсдийн бодол санаа, мэдрэмж, туршлагатай харьцуулахад хөхүүлэн дэмжих асуултуудыг асуу. Жишээ нь, “Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн зүйлтэй холбоотой ямар туршлага та нарт тохиолдсон бэ?”

    • Заасан зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэхэд оролцогчдод туслах асуултуудыг асуу. Ийм асуултууд Иосеф Смитийн сургаалын дагуу амьдрах арга замын тухай бодоход оролцогчдод тусална. Жишээ нь, “Иосеф Смит юу хийхэд биднийг уриалан дууддаг вэ? Түүний хэлсэн зүйлийг бид ямар арга замаар хэрэгжүүлж болох вэ?” Зөвхөн түүний хэлсэн үгсээс төдийгүй бас өөрсдөд нь шууд хандсан илчлэлтээс суралцах ёстойг оролцогчдод сануул (С ба Г 121:26-г үз).

  5. Хичээлээ хэрхэн төгсгөхийг шийд. Та өөрөө хичээлийг түргэн дүгнэж болно. Эсвэл нэг буюу хоёр оролцогчоор үүнийг хийлгэж болно. Сүнсээр өдөөгдсөний дагуу ярилцсан сургаалуудынхаа тухай гэрчил. Бас бусдыг гэрчлэлээ хуваалцахад урьж болно. Ариун Сүнснээс хүлээн авсан өдөөлтүүдийг дагахад заадаг хүмүүсээ урамшуулан дэмж.

Заахаар бэлтгэх үедээ Teaching, No Greater Call (36123), хэсэг B, бүлэг 14, 16, 28, and 29; эсвэл Заах Удирдамж (34595). дахь санаануудыг ашиглаж болно.

Үр өгөөжтэй ярилцлага явуул

Үр өгөөжтэй ярилцлагыг хөхүүлэн дэмжиж, явуулахад дараах зөвлөмжүүд туслах болно:

  • Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Тодорхой асуултууд асуух, ярилцлагад тодорхой хүмүүсийг оролцуулахад Ариун Сүнс таныг өдөөж болно.

  • Иосеф Смитийн сургаал дээр анхаарлаа төвлөрүүлэхэд оролцогчдод тусал. Ярилцлагыг эхэлж, асуултуудад хариулахын тулд түүний үгсийг уншуул. Хзрэв ярилцлага сздвззсээ хазайж зхлзх зсвзл сургаалын биш учир шалтгаан, санаан дззр тулгуурлах, маргах янзтай болбол, тухайн бүлэг дэх үйл явдал, сургаал буюу зарчмыг эргэн сануулах замаар ярилцлагын чиглэлийг өөрчил.

  • Тухайн бүлэг дэх сургаалуудтай холбоотой туршлагыг тохиромжтой үед хуваалц.

  • Бодол санаагаа хуваалцаж, асуулт асуун, бие биедээ заахад оролцогчдыг урамшуулан дэмж (С ба Г 88:122-ыг үз). Жишээ нь, та бусдын хэлсэн зүйлийн талаар санал бодлоо илэрхийлэхийг оролцогчдоос хүсч, хэд хэдэн оролцогчид хандан нэг асуулт тавьж болно.

  • Асуулт асуусны чинь дараа оролцогчид нэг хэсэг чимээгүй болбол бүү ай. Ихэвчлэн бодол санаа, гэрчлэл, туршлагаа хуваалцахаас өмнө заадаг хүмүүст тань бодох, номоосоо харах цаг хэрэгтэй байдаг.

  • Хүн бүрийн санал зөвлөмжийг чин сэтгэлээсээ сонсож, ойлгохыг хичээ. Хичээлд идэвхтэй оролцсонд нь талархал илэрхийл.

  • Оролцогчид хэд хэдэн санаа хуваалцаж байгаа тохиолдолд тэдгээрийг самбар дээр жагсаан бичих буюу хэн нэгнээр үүнийг хийлгэж болно.

  • Заадаг хүмүүсээ ярилцлагад идэвхтэй оролцуулах янз бүрийн аргыг эрж хай. Жишээ нь, тэднийг жижиг бүлгүүд болгон хувааж асуултуудыг ярилцуулах юм уу тэдний өөдөөс харж суусан нэг хүнтэй ярилцлага хийлгэж болно.

  • Нэг эсвэл хоёр оролцогчтой урьдчилан холбоо барихыг хичээ. Өөрийнхөө бэлтгэсэн нэг асуултанд хариулахаар бэлтгэж ирэхийг тэднээс хүс.

  • Сайн мэдээний үнэний тухай ярилцлагыг үр өгөөжтэй болгохын тулд дуулал, ялангуяа Сэргээлтийн тухай аль нэг дууллыг ашигла. Дуулал дуулах нь хичээлийг эхлэх буюу төгсгөх үр ашигтай нэг арга юм.

  • Бэлтгэсэн бүх материалынхаа талаар ярилцахын төлөө амжилттай болж байгаа ярилцлагыг бүү зогсоо. Оролцогчид Сүнсний нөлөөг мэдэрч, сайн мэдээгээр амьдрах шийдвэр төгс байдал нь өсч байгаа бол, ийм ярилцлага хамгийн үр өгөөжтэй байдаг.

Өнөө үед зориулсан сургаалууд

Энэ ном өнөө үеийнхэнд хамаатай Бошиглогч Иосеф Смитийн сургаалыг авч үздэг. Жишээ нь, энэ ном өргөлийн хууль болон өмч хөрөнгийг эрхлэн зарцуулахтай холбоотой Бошиглогчийн сургаалуудыг авч үздэггүй. Гэгээнтнүүд уг хуулиар амьдрахад бэлтгэгдээгүй байсан учраас Их Эзэн энэ хуулийг татан авсан билээ (С ба Г 119-р хэсгийн тоймыг үз). Бас олон эхнэр авах ёсны тухай ярилцдаггүй. Олон эхнэр авах ёстой холбоотой сургаал, зарчмууд 1831 оны эхээр Иосеф Смитэд илчлэгдсэн юм. Бошиглогч олон эхнэр авах тухай сургаалыг зааж байлаа. Түүнийг амьд байхад нэлээд олон ийм гэрлэлт гүйцэтгэгдсэн юм. Дараагийн хэдэн арван жилийн турш Иосеф Смитийг залгамжилсан Сүмийн Ерөнхийлөгчдийн удирдлага дор Сүмийн нэлээд олон гишүүн олон эхнэр авч байжээ. 1890 онд Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф Сүмийн хэмжээнд олон эхнэр авах ёсыг зогсоосон Тунхаг Бичгийг гаргасан юм (Албан Тунхаг 1-ийг үз). Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм тэр үеэс хойш олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлээгүй байна.

Энэ номонд эш татсан эхсурвалжуудын тухай мэдээлэл

Энэ номонд толилуулж буй Бошиглогч Иосеф Смитийн сургаалуудыг нэлээд хэдэн эх сурвалжаас, тухайлбал: Бошиглогч өөрөө эсвэл түүний удирдлагаар хэвлэхэд зориулан бэлтгэсэн Бошиглогчийн номлол, өгүүллүүд, захидал, тэмдэглэл, тэрчлэн түүний хэлсэн үгийг сонссон хүмүүсийн тэмдэглэж авсан дуртгалууд, хожим нь судар хэмээн албан ёсоор тунхагласан Бошиглогчийн сургаалууд болон бичсэн зүйлүүдээс сонгон авсан юм. Иосеф Смитийн олон сургаалыг History of the Church-д дурдан эш татсан байдаг. Эдгээр эх сурвалжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

Хзвлэгдээгүй нэлээд олон эх сурвалжийг энэ номонд эш татсан байгаа. Ойлгомжтой байлгах үүднззс шаардлагатай газарт зөв бичгийн дүрэм, цэг таслал, том үсгээр бичих болон хэлзүйн дүрмийг стандартад нийцүүлэн өөрчилсөн болно. Мөн догол мөрүүдээр зааглаж, зарим догол мөрийг өөрчилжээ. Нийтлэгдсэн эх сурвалжаас авсан эшлэлүүдийг өөрчлөлтгүйгээр оруулсан болно. Дөрвөлжин хашилтан дахь бүх материалыг энэ номын редакторууд нэмж оруулсан юм.

Зураг
Joseph Smith
Зураг
signature

“Их Эзэний Бошиглогч хийгээд Үзмэрч Иосеф Смит энэ дэлхийдхүмүүний аөралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээрамьдарч асан аль ч Өусад хүнээс илүү ихийг хийсэн юм. … ТэрӨээр Бурханы болон өөрийн хүмуүсийн мэлмийд агуу байдлаар амьдарч, мөн агуу байдлаар наснаас халив” (С ба Г 135:3).