Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 38 Вентвөртийн захидал


Бүлэг 38

Вентвөртийн захидал

Вентвөртийн захидал бол Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн өсөлт хөгжилт, мөрдлөг хавчлага, итгэл бишрэл,“ түүний дотор Итгэлийн Тунхаг хэмээн нэрлэгдсэн мэдэгдлийн тухай Бошиглогч Иосеф Смитийн шастир юм.

Иосеф Смитийн амьдралаас

Иосеф Смит Сүмийн Ерөнхийлөгч байснаас гадна Наувуд өөр олон үүрэг гүйцэтгэдэг байлаа. 1842 оны тавдугаар сард тэрээр Науву хотын захирагч болов. Энэ бол тэр Науву Хотын Шүүхийн ерөнхий шүүгч гэсэн үг юм. Тэрээр дэслэгч генерал бөгөөд Наувугийн легионы (торгон цэрэг) командлагч байв. 1842 оны хоёрдугаар сард тэрээр сард хоёр удаа нийтлэгддэг байсан Сүмийн тогтмол хэвлэл Times and Seasons-ын эрхлэгчийн үүргийг өөртөө хүлээн авчээ. Times and Seasons нь Сүмийн удирдагчдаас Гэгээнтнүүдтэй харилцах, илчлэлт болон чухал лекцүүдийг нийтэлж, Сүмийн тухай мэдээг хуваалцах арга хэлбэр болдог байв. Арванхоёрын Чуулгын гишүүн Жон Тейлор Бошиглогчийн удирдлага дор хэвлэн нийтлэх ажлын олон талт асуудлыг хариуцан ажиллахаар томилогдсон ажээ.

Бошиглогч эрхлэгч болоод анхныхаа хэвлүүлсэн дугаарт бичихдээ “бидний эргэн тойронд өдөр тутам болж байгаа чухал үйл явдлууд; үнэний эрчимтэй ахиц дэвшил; Нэгдсэн Улс болон Англид алс хол байгаа Ахлагч нараас, Европ тивээс болон дэлхийн бусад хэсгээс бидний хүлээн авдаг олон мэдээ, үндэстнүүдийн түгшүүртэй байдлын тухай өгүүллүүд, Арванхоёрын захидал, сургаалууд болон Бүхнээс Дээдээс бидний хүлээн авдаг илчлэлтүүдийг эл тогтмол хэвлэлд нийтэлж байх болно”1 гэжээ.

Бошиглогчийг эрхлэгчээр ажиллаж байсан үед Times and Seasons агуу ач холбогдолтой баримт бичгүүдийг нийтэлж байв. Абрахамын номын текст болон 1842 оны гуравдугаар сард хоёр хуулбар, тавдугаар сард гурав дахь хуулбар нийтлэгджээ. Гуравдугаар сард Бошиглогч хожим нь History of the Church болсон “History of Joseph Smith” хэмээх шастирыг нийтлүүлж эхэлсэн байна.

Times and Seasons-ын 1842 оны оны гуравдугаар сарын 1-ний өдрийн дугаарт Вентвөртийн захидал хэмээн нэрлэгдсэн зүйлийг Бошиглогч нийтлүүлжээ. Энэхүү баримт бичиг бий болсон шалтгааныг дүрсэлж, Бошиглогч тайлбарлахдаа: “Chicago Democrat-ын эрхлэгч бөгөөд эзэн, ноён Жон Вентвөртийн хүсэлтээр миний бие Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн өсөлт хөгжилт, амссан мөрдлөг хавчлага хийгээд итгэлийн тухай дараах товч тодорхойлолтыг, үүнийг үндэслэгч болох Бурханд гүнээ хүндэтгэл үзүүлэн бичсэн билээ. Нью Хампширийн түүхийг бичиж байсан өөрийн найз [Жорж] Барстөүд энэ баримт бичгийг өгөх юм хэмээн ноён Вентвөрт хэлсэн. Ноён Барстөү зөв мэдээ мэдээлэл авах зохих ёсны алхмыг хийсэн бөгөөд энэхүү шастирыг бүрнээр нь, сайжруулах зорилгоор элдэв нэмэлт, өөрчлөлт хийлгүйгээр, утгыг гуйвуулах буюу хуурмаг үг хэллэг нэмж оруулахгүйгээр нийтлэхийг би түүнээс эрхэмлэн хүссэн билээ.”2

Жорж Барстөү Бошиглогчийн шастирыг өөрийнхөө бичиж байсан түүхэнд ерөөсөө оруулаагүй аж. Учир нь тэрээр номондоо зөвхөн 1819 оныг дуусталх үйл явдлуудыг оруулахаар шийджээ.3 Гэвч Вентвөртийн захидал Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд үнэлж баршгүй чухал юм. Энэ бол Иосеф Смит Бурханаас хүлээн авсан өөрийн ариун дуудлага, үзэгдлүүд, үйлчлэл болон сургаалынхаа тухай гэрчилсэн эх шастир билээ. Энэ нь Сүмийн өсөлт хөгжилт, Гэгээнтнүүдэд учирсан мөрдлөг хавчлагын тухай өгүүлдэг. Энэ нь Аугаа Иеховагийн хамгаалагч мутраар дэлхий дээрх Сүмийн ирээдүйн амжилтын талаарх бошиглолын тунхаглалыг агуулдаг. Энд бас Бошиглогчийн сургаалууд, түүний дотор алтан ялтсууд болон Мормоны Номын агуулгын тоймд хаана ч байхгүй нэлээд хэдэн тодорхой санааг агуулдаг. Түүнчлэн Иосеф Смит Анхны Үзэгдлийнхээ тухай анх удаа өөрөө хэвлэлд нийтлүүлсэн нь чухал юм.

Сүмийн сургаалын 13 тунхгийг агуулдаг Итгэлийн Тунхаг нь Бошиглогч Иосеф Смитийн бурханлиг дуудлагын хүчирхэг гэрчлэл болж байгаа билээ.

Иосеф Смитийн сургаалаас

Бурхан Эцэг, Есүс Христ хоёр залбирлынх нь хариуд Иосеф Смит дээр хүрч ирсэн юм.

“Би МЭ 1805 оны арванхоёрдугаар сарын 23-нд Вермонтын Виндсор гүнлэгийн Шарон хотод төрсөн. [Намайг] 10-тай байхад эцэг эх минь Нью-Йоркийн Палмирад шилжиж ирэн, бид дөрвөн жил орчим тэнд амьдраад тэндээс Манчестер хот уруу шилжсэн юм. Аав минь фермер байсан бөгөөд надад фермийн ажлыг зааж сургасан. Би арван дөрвөн настайгаасаа эхлэн ирээдүйдээ бэлтгэх нь чухал болохыг эргэцүүлэн бодож, авралын төлөвлөгөөний [тухай] асуусны дараа шашны үзэл бодолд асар их ялгаа байгааг олж мэдэв. Хзрэв би шашны ямар нзг бүлзг уруу хүрч очих юм бол, тзд надад нзг төлөвлөгөөг танилцуулна. Өөр нзг бүлзг уруу очвол өөр төлөвлөгөөг танилцуулна. Эдгззр бүлзг бүр өөрсдийнхөө итгзлийг хамгийн төгс сайн нъ гзнз. Тзд бүгдззрзз зөв байж таарахгүйг бас Бурхан өдий их төөрөгдлийг бий болгосон байх ёсгүйг зргзцүүлзн бодож үзззд, би уг сздвийг илүү бүрзн дүүрзн судалж үззхззр шийдсзн билзз. Ингзхдзз, Бурханд Сүм байдаг бол знз нь олон хзсзг болон хуваагдсан байх учиргүй. Тзр шашны нзг бүлзгт нзг байдлаар, нөгөө бүлзгт өөр байдлаар зааж, адил ёслолуудыг өөр өөр байдлаар гүйцзтгзн, зсрзг тзсрзг зарчмуудыг заадаг байх ёсгүй.

“Би Бурханы үгзнд итгздзг байсан болохоор, ‘Та нарын хзн нзгзн нь мзргзн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тзгвзл түүнд өгөгдөх болно’ [Иаков 1:5] гзсзн Иаковын үгст итгзлгзй байлаа. Би ойн цоорхойд нууцхан газарт очиж, Их Эззнийг дуудаж зхзллзз. Даруухан залбиралд бие сзтгзлзз зориулан байх үед оюун санаа минь зргзн тойрон дахь зүйлүүдззс хол билчиж, тзнгзрлзг үзэгдэлд умбан байтал, дүр төрх, төстэй байдал нь яг ижилхэн, үд дундын нарнаас хурц гэрэл гялбасан, сүр жавхлант хоёр хүнийг харав. Бүх шашин буруу сургаалд итгэдгийг, тэдний алиныг нь ч Бурхан Өөрийн Сүм болон хаант улс хэмээн хүлээн зөвшөөрдөггүйг сайхь хоёр хүн надад хэллээ. Ингээд ‘тэдний хойноос гүйхгүй байхыг’ надад онцгойлон зарлиг болгосны хамт сайн мэдээний бүрэн байдлыг ирээдүйд нэгэн өдөр надад мэдүүлнэ гэсэн амлалтыг хүлээн авлаа.

Мормоны Ном эрт дээр үед алтан ялтсууд дээр бичигдсэн бөгөөд тэнгэрээс илгээгдсэы элч Иосеф Смитэд гардуудж өгсөн билээ.

“МЭ 1823 оны есдүгээр сарын 21-ний орой намайг Бурханд хандан залбирч, Судрын үнэт амлалтуудад итгэлээ юүлэхийг хичээн байтал сүр жавхлан төгс, хурцаас хурц өдрийн гэрэл лүгээ адил нэгэн гэрэл өрөөнд гэнэт цацрав. Эхлээд харахад байшинг түймрийн гал хуйхлах нь уу даа гэмээр байсан нь цахилгаан цахих лугаа адил бүх биед нөлөөлөв. Тэгтэл миний умбаад байсан нөгөөх сүр жавхлангаас бүр ч илүү сүр жавхлантай нэгэн хүн хормын дараа миний өмнө зогсож байх нь тэр. Энэхүү элч өөрийгөө Бурханы тэнгэр элч гээд Бурхан эртний Израилтай хийсэн гэрээгээ биелүүлэх цаг ойрхон болсныг, Мессиагийн хоёр дахь ирэлтэд бэлтгэх ажил эхлэх цаг даруйхан болсныг, Сайн мэдээ бүрэн байдлаараа эрх мэдэл хийгээд хүчээр бүх үндэстэнд номлогдох цаг хаяанд ирснийг, ийнхүү ард түмэн Мянган жилийн эрин үед бэлтгэж болох тухай баярт мэдээг авчрахаар илгээгдсэнээ мэдэгдлээ. Миний бие энэхүү алдар суут эрин үед Бурханы зарим зорилгыг гүйцэлдүүлэхэд Түүний мутарт зэмсэг нь байхаар сонгогдсоныг мэдээлэв.

Бас энэ орны уугуул оршин суугчдын тухай надад мэдээлж, тэд ямар хүмүүс байсныг хаанаас энд ирснийг, тэдний гарал үүсэл хөгжил дэвшил, соёл иргэншил, хууль ёс, засаглалын тогтолцоо, мөн тэдний зөв шударга байдал хийгээд алдас нүглийн тухай шастир болон ард түмний хувьд тэднээс Бурханы адислалууд эцэстээ хэрхэн татан авагдсан талаар бас надад мэдээлж, таниулсан билээ. Мөн энэ тив дээр аж төрж байсан эртний Бошиглогчдын цэдгүүдийн хураангуйг сийлбэрлэсэн ялтсуудыг хаана нуусныг надад хэлж өгөв. Сайхь тэнгэр элч тэр шөнө над дээр гурвантаа ирж, нэг л адил зүйлсийг дэлгэн өгүүлэв. Эцсийн өдрүүдэд тохиох ёстой алдар суут, аугаа үйл явдлуудыг нээн харуулсан Бурханы тэнгэр элчүүд над дээр олон удаа хүрэлцэн ирсний дараа, МЭ 1827 оны есдүгээр сарын 22-ны өглөө Их Эзэний тэнгэр элч мөнөөх ялтсуудыг миний гарт шилжүүлэн өгөв.

Эдгээр цэдгүүд алт шиг харагдах ялтсууд дээр сийлбэрлэгдсэн бөгөөд ялтас бүр нь 15 см өргөн, 20 см урт, тийм ч зузаан биш, ердийн тугалга шиг байв. Ялтсууд нь египет үсгээр бичигдсэн сийлбэрээр дүүрэн, номны хуудсууд шиг нийлүүлэн боть болгож үдсэн байлаа. Гурван цагирагаар ботийг бүхэлд нь холбосон байв. Боть нь ойролцоогоор 15 см зузаан, нэг хэсгийг нь лацадсан байв. Лацдаагүй хэсэг дэх үсэг нь гоёмсгоор сийлбэрлэгдсэн бөгөөд жижигхэн ажээ. Ном нь хийц хэлбэрээрээ маш эртнийх болох нь мэдэгдэх бөгөөд нэн уран сийлбэртэй байв. Цэдгүүдийн хамт нэгэн сонин зэмсэг олдсоныг эртний хүмүүс ‘Урим ба Туммим’ хэмээн нэрлэдэг байж. Энэ нь цээжний хуяганд бэхэлсэн хоёр тунгалаг чулуу байлаа. Би Урим ба Туммимаар дамжуулан Бурханы бэлэг болон хүчээр цэдгийг орчуулсан билээ.

“… Энэ ном нь… бидний Аврагч Амилалтынхаа дараа энэ тивд хүрч ирснийг, Тэрээр энд Сайн мэдээг бүрэн байдлаар нь баялаг агуулгаар нь хүч болоод адислалынх нь хамтаар үндэслэн бий болгосныг бидэнд өгүүлдэг. Мөн Хуучин Дэлхийд байсантай нэгэн адил Төлөөлөгчид, бошиглогч, пасторууд, багш нар, сургаалыг тунхаглагчид, мөн адил санваар, ёслолууд, бэлэг, хүч болон адислалууд ард түмэнд байсан ажээ. Гэвч ард түмэн зөрчлийнхөө улмаас тусгаарлагдсан байв. Тэдний дунд аж төрж байсан бошиглогчдын сүүлчийнхэд нь тэдний бошиглолууд болон түүхийг хураангуйлан бичиж, газарт булж нуухыг зарлиг болгосон ажээ. Уг цэдэг нь Библитэй нэгдэн Бурханы зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд эцсийн өдрүүдэд гарч ирэх ёстой байлаа. Илүү тодорхой шастирыг би Мормоны Номонд оруулсан болно. Энэ номыг Наувуд эсвэл Аялагч ахлагч нараас худалдан авч болно.

“Энэхүү шинэ нээлтийн мэдээ гарч ирмэгц худал ташаа, мушгин гуйвуулсан буюу гүжир гүтгэлгийн мэдээлэл салхиар тархах лугаа адил газар сайгүй түгэн дэлгэрсэн билээ. Амьдарч байсан байшинг минь танхайрагч бүлгүүд болон хорон санаатай хүмүүс олонтаа бүслэн хаадаг байлаа. Над уруу хэдэнтээ буудахад би арайхийн зугтаж амь гарсан юм. Ялтсуудыг надаас салгаж авахын тулд арга мэх бүхнийг хэрэглэж байв. Гэвч Бурханы хүч болоод адислал надад байсан болохоор зарим хүмүүс миний гэрчлэлд итгэж эхэлсэн юм.

Сүмийг мөшгөн хавчих нь гаарсан ч, үнэн өсч хөгжихийг юу ч зогсоож чадахгүй.

“1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм’ анх Нью-Йорк муж улсын Сенека дүүргийн Фейетте хотод зохион байгуулагдсан юм. Илчлэлтийн болон бошиглолын Сүнсээр цөөн хүн дуудагдаж, томилогдон Сүнс тэдэнд үгийг өгснөөр номлож эхлэв. Харин итгэл туршлагаараа сул дорой бөгөөд Бурханы хүчээр дөнгөж бэхэжсэн хүмүүс түүнчлэн бусад олон нь наманчлалд авчрагдан, усанд умбуулагдаж, гар тавилтаар Ариун Сүнсээр дүүрсэн байлаа. Тэд үзэгдэл харж бошиглон, чөтгөрийг хөөн зайлуулж, гар тавилтаар өвчтөнүүдийг эдгээж байлаа. Тэр үеэс эхлэн ажил гайхмаар хурдан урагшилж, нэн удалгүй сүмийн салбарууд Нью-Йорк, Пеннсильвани, Огайо, Индиан, Иллиной, Миссури муж улсуудад бий болов. Миссури муж улсын Жаксон дүүрэгт нэлээд олон хүн суурьшсан байв. Сүмд нэгдэгчид болон бидний тоо түргэн өсөв. Бид их хэмжээний газар худалдан авч, манай фермүүд үлэмж их газар боловсруулж, бидний гэр орон болон хөрш зэргэлдээх нутаг даяар амар амгалан, аз жаргал ирж баяртай байлаа. Гэвч бид хөршүүдтэйгээ харилцаж чадахгүй (тэднээс олон нь цагдаа, хуулийн байгууллагуудаас болон иргэншсэн нийгмээс зугтааж хязгаар нутагт оргон босож ирсэн, ёс суртахууны уналтад орсон хамгийн өөдгүй муу хүмүүс байв), тэдний шөнө дунд хүртэл үргэлжилдэг дуу шуугиан хадаасан наргиан цэнгээн, Хүндэтгэлийн өдрийг сахьдаггүй болон морины уралдаан, мөрийтэй тоглоомонд нь оролцдоггүй байлаа. Тэд эхлээд биднийг шоолдог байснаа дараа нь мөшгөн хавчиж, эцэст нь зохион байгуулалттай танхайрагч бүлгүүд цуглаж бидний гэр орныг шатааж, биен дээр давирхай түрхэж, өд наан, ах нараас маань олныг занчдаг байснаа бүр сүүлдээ хууль, шударга ёс, хүний мөс чанарыг умартан, хүмүүсийг суурьшсан газраас нь хөөсөн юм. Гэр оронгүй болсон хүмүүс зэлүүд хүйтэн хээр талд тэнүүчлэн, хүүхдүүдийн тавхайнаас урсах цус зам дээр мөр гарган үлдээж байлаа. Энэ явдал арваннэгдүгээр сард болсон бөгөөд жилийн хамгийн хатуу хахир энэ улиралд тэнгэрийн лаврингаас өөр хучлага тэдэнд байсангүй. Бид газар өмчлөх эрхийнхээ гэрчилгээг баталгаажуулсан ч засгийн газар энэ хэрэг явдлыг үл тоомсорлоно. Бид хууль зөрчөөгүй атлаа хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй байв.

Хүмүүнлэг бусаар гэр орноосоо хөөгдсөнөөс өвчилсөн олон хүн, энэхүү зүй бус хэрцгий явдлыг тэсвэрлэн, хаана ч хамаагүй толгой хоргодох орон гэртэй болохыг эрэлхийлж байлаа. Тэрхүү харгислалын уршгаар үй олон хүн тохь тухтай амьдралаасаа хагацаж, гэр оронгүй болж, нас барсан билээ. Олон хүүхэд өнчирч, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бэлэвсэрсэн юм. Бидний фермүүдийг олон мянган үхэр, хонь, адуу, гахайн хамт танхайрагчид булаан авч эзэмшин, бидний гэр ахуйн эд хогшил, агуулахын эд юмс, хэвлэлийн суурь машин, дардсыг эвдэлж устгасан буюу авч явсан байлаа.

“Бидний ах нараас олон нь Клей дүүрэг уруу шилжиж, 1836 оныг хүртэл гурван жил тэнд амьдарсан юм. Тэнд хүчирхийлэл байгаагүй ч, хүчирхийлэхээр заналхийлж байв. Гэвч 1836 оны зун заналхийлэл нь улам ноцтой болж, заналхийллээс олон нийтийн цуглаан зарлан хуралдуулж, тогтоол гаргаж, өш хонзон, устгалаар заналхийлж, хэрэг явдал дахин бүр ч аймаар шинжтэй болов. Жаксон дүүрэг энэ талаар бусад дүүргийн дагах загвар болсон билээ. Энэ дүүргийн эрх баригчид Гэгээнтнүүдийг мөрдөн хавчсан танхайрагчдын үйл ажиллагааг таслан зогсоогоогүйн адил, [Клей дүүргийн эрх баригчид] ч бас энэ хэрэгт оролцохгүй хэмээн бардамнаж байлаа. Бид эрх баригчдад гомдол мэдүүлсний дараа тэд Гэгээнтнүүдийг хамгаалахгүй юм байна гэдгийг мэдсэний дараа, өмч хөрөнгөө сүйтгүүлэн хохирч, гэр орноосоо дахин хөөгдөх нь тэр.

“Дараа нь бид Калдвелл, Давиесс дүүргүүдэд суурьшиж, цөөхөн хүн амтай шинэ дүүргүүдэд суурьшсанаар дарлагч хүчнээс ангижрав гэж бодтол, энд ч гэсэн бидэнд амар заяа үзүүлсэнгүй. 1838 онд танхайрагч бүлгүүд захирагч Боггсын хүйс тэмтрэгч захирамжийг эрхзүйн зөвшөөрөл болгон, дээрэмчдийн бүлгүүдийг орон даяар зохион байгуулж, биднийг дахин дайрч, үхэр, хонь, гахай мэтийг маань дээрэмдэн, олон хүний амь насыг санаатайгаар бүрэлгэн, манай эмэгтэйчүүдийн ариун явдлыг хүчээр зөрчсөн юм. Иймээс бид зэвсгийн хүчээр тулгасан эрхзүйн баримт бич гүүдэд гарын үсэг зуран өмч хөрөнгөө орхихоос аргагүйд хүрсэн билээ. Биднийг хүний ёсноос гадуур, бурханлиг бусаар доромжлон гутаасан тонуулчдын бүлгүүд арванхоёроос арвантаван мянган эрэгтэй, эмэгтэй, хүүхдийг гал голомтоос нь, өмчлөх эрхийг нь хуулиар баталгаажуулсан газраас нь албадан хөөсөн юм. Тийнхүү тэд (хөхөө өвлийн хүйтэнд) гэр оронгүй, найз нөхөдгүй, хээрээр гэр, хэцээр дэр хийж, арай аядуу зөөлөн, зэрлэг балмад биш хүмүүсийн дунд нөхөрсөг орчныг эрэн цөлөгдөгсөд лүгээ адил тэнүүчлэн бэдрэх болсон билээ. Хүйтэн болон тулгарсан түмэн бэрхшээл зовлонгийн улмаас олон хүн өвчилж, нас барсан юм. Олон эмэгтэй бэлэвсэрч, хүүхдүүд [өнчрөн] үгээгүй ядуу үлдэв. Миссури муж улсын зэрлэг бүдүүлэг, хүмүүнлэг бус, хууль бус хэрэг явдлаас үүдэлтэй шударга бус, хорон санаатай үйлс, аллага, цус урсгалт, дээрэм тонуул, гай зовлон, хар муу хэргийг энд дүрслэх гэвэл надад асар их хугацаа хэрэгтэй болох биз ээ.

Бид ийм л нөхцөл байдалд 1839 онд Иллиной муж улсад ирэв. Энд бид зочломтгой, найрсаг хүмүүстэй учирсан юм. Тэд бол хууль болон хүнлэг ёсны зарчмуудыг удирдлага болгохыг хүсдэг хүмүүс байлаа. Бид Ханкок дүүрэгт ‘Науву’ хэмээн нэрлэгдсэн хотыг байгуулж эхлэв. Энд зургаагаас найман мянган хүн ирснээс гадна эргэн тойрны дүүргүүдэд, тус муж улсын бараг дүүрэг бүрд манай хүмүүс олон мянгаараа ирээд байлаа. Бид хотын дүрэм, торгон цэргийн дүрэмтэй болоод байв. Торгон цэрэг тэр үед 1500 хүнтэй байлаа. Бид бас Их Сургууль, Хөдөө аж ахуй, Аж үйлдвэрийн дүрэмтэй, өөрсдийн хууль болон удирдагчидтай болж, эрх чөлөөтэй бөгөөд гэгээрсэн бусад иргэдийн эдэлдэг бүхий л онцгой боломжууд бидэнд байлаа.

Мөрдлөг хавчлага үнэний өсөлт хөгжилтийг зогсоож чадаагүй юм. Харин энэ нь гал дээр тос нэмсэн лүгээ адил улам эрч хүчээ аван, бүр ч түргэн тархсан юм. Энэ Сүмийн ахлагчид өөрсдийн баримталдаг зарчим болон сүүн цагаан сэтгэлээрээ, өөрсдийнх нь шашин үнэн гэдгээр бахархан, гүжир гүтгэлэг, доромжлол дор урагш одож, Нэгдсэн Улсын бараг муж улс бүрд Сайн мэдээг үндэслэн бий болголоо. Сайн мэдээ манай хот бүрд, манай тосгон болгонд нэвтэрч, ухаалаг, уужуу сэтгэлтэй, эх оронч мянга мянган иргэнийг сайн мэдээний бурханлиг үзэл санаанд дуулгавартай хандан, үүний ариун үнэнүүдээр удирдлага болгоход хүргэсэн билээ. Манай цөөхөн номлогч 1840 онд илгээгдсэн Англи, Ирланд, Шотланд, Уэльст Сайн мэдээ дэлгэрч, тэнд таван мянга гаруй хүн Үнэний Туган дор нэгдээд байна. Эдүгээ газар бүрд олон хүн сүмд нэгдсээр байна.

“Манай номлогчид олон улс оронд, түүний дотор Герман, Палестин, Нью Холланд [Австрали], Ийст Индиес (Одоогийн Зүүн өмнөд Ази, Энэтхэг, Энэтхэг-Хятадын хойг, Малайз) болон бусад газруудад илгээгдэж, тэнд Үнэний Туг үндэслэгдэн бий болсон билээ. Ямар ч ариун бус хүн энэ ажлын өсөлт хөгжилтийг зогсоож чадахгүй. Мөрдлөг хавчлага гаарч болно, танхайрагч бүлгүүд нэгдэж мэднэ, цэрэг арми цугларч болно, гүжир гүтгэлэг цадигаа алдаж мэднэ. Гэвч Бурханы үнэн тив бүрд, улс орон болгонд хүрч, хүн бүрд сонсогдох хүртэл, Бурханы зорилго гүйцэлдэж, аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл зоригтойгоор, ялгууснаар, юунаас ч үл хамааран урагш ахих болно.

Итгэлийн Тунхаг манай шашыы тулгуур сургаал болон зарчмуудыг дүрсэлдэг.

“Бид Бурхан Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ болон Ариун Сүнсэнд итгэдэг.

Хүмүүн Адамын зөрчлийн улмаас бус, өөрсдийнхөө нүглийн улмаас шийтгэгдэх болно гэдэгт бид итгэдэг.

Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг.

Сайн мэдээний анхдагч зарчмууд хийгээд ёслолууд нь: (1) Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл; (2) Наманчлал; (3) Нүглүүдийн ангижралын төлөөх усанд умбуулах баптисм; (4) Ариун Сүнсний бэлгийн төлөөх гар тавилт гэдэгт бид итгэдэг.

Сайн мэдээг номлох хийгээд үүний ёслолуудыг гүйцэтгэхийн тулд хүн бошиглолоор, мөн эрх мэдэл бүхий тэдний гар тавилтаар Бурханаас дуудагдах ёстой гэдэгт бид итгэдэг.

Анхны Сүмд байсан тэрхүү зохион байгуулалтад тухайлбал төлөөлөгчид, бошиглогчид, пасторууд, багш нар, евангелистууд болон бусдад бид итгэдэг.

Хзлний, бошиглолын, илчлэлтийн, үзэгдлийн, эдгээхийн, хэлнүүдийн хөрвүүлгийн болон бусад бзлзгт бид итгздзг.

Библи зөв орчуулагдсан байхын хзрззр Бурханы үг мөн гздзгт бид итгздзг; тзрчлзн Мормоны Ном бол Бурханы үг мөн гздзгт бид итгздзг.

Бурханы илчилсзн бүгдзд, здүгзз Түүний илчилж буй бүгдзд бид итгздзг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгззд чухал зүйлийг Тзрззр цаашид илчлзх болно гздзгт бид итгздзг.

Израил жинхзнз ёсоор нзгдзж, Арван овог дахин сзргзж, Сион знз тивд [Америк] байгуулагдах болно гздзгт; Христ өөрийн биезр дзлхий дззр хаанчлах болно гздзгт; мөн дзлхий шинзчлзгдзж, диваажингийн алдар суугаа хүлззн авах болно гздзгт бид итгздзг.

Бид ухамсрынхаа шаардлагын дагуу Бүхнийг Чадагч Бурханыг шүтзн бишрзх онцгой боломжийг шаардаж байна, мөн знзхүү онцгой боломжийг бүх хүмүүст зөвшөөрч, хзрхзн, хаана зсвззс юуг шүтзн бишрзх нь тздний хзрзг гздгийг хүлззн зөвшөөрдөг.

Бид хаад, ерөнхийлөгчид, удирдагчид, мөн шүүгчдзд захирагдаж, хуулийг дуулгавартай дагаж, хүндлзн дзздзлж, дзмжих ёстой гздзгт итгздзг.

Шударга, үнзнч, ариун явдалтай, нинжин сзтгзлтзй, ач буянтай байхад мөн бүх хүмүүсм сайн сайхныг үйлдзхзд бид итгздзг; чухамдаа-бид бүх зүйлд итгздзг, бид бүх зүйлд найддаг, бид олон зүйлийг хүлцзн тзвчлзз, мөн бүх зүйлийг хүлцзн тзвчих болно гздзгт найддаг гзсзн Паулын зөвлөгөөг бид дагадаг хзмззн хзлж болно. Хзрзв ариун журамтай, сайхан, зсвззс сайн гзгддзг буюу сайшаалтай ямар нзг зүйл байдаг бол, бид здгззр зүйлүүдийг зрзлхийлдзг. [Итгзлийн Тунхаг 1:1-13-ыг үз.]

Хүндзтгзсзн,

ИОСЕФ СМИТ.4

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Иосеф Смит Вентвөртийн захидлыг Жон Вентвөрт, Жорж Барстөү нарын хүсэлтийн хариу болгон бичжээ (хуудас 495). Сүмийн түүх болон итгэл бишрэлийн тухай хүмүүс чамаас хэзээ асуусан бэ? Энэ бүлгийг судлах буюу ярилцахдаа, ирээдүйд ийм асуултанд хариулж болно гэдгийг бод. Ийм асуултуудад хэрхэн хариулах талаар бид Вентвөртийн захидал дахь Иосеф Смитийн үгсээс юу сурч болох вэ?

  • Анхны Үзэгдлийнхээ талаар Бошиглогч юу хэлснийг унш (Хуудас 496). Та дараагийн удаа Анхны Үзэгдлийн тухай хэн нэгэнд ярихад тэр хүн ойлгоход хэрхэн тусалж болох вэ? Мөн уг үзэгдэл таны хувьд ямар утга учиртай вэ?

  • Мормоны Ном (Хуудас 497-499) ирсэн тухай Бошиглогчийн дүрслэлийг унш. Мормоны Ном амьдралд чинь ямар өөрчлөлт авчирсан бэ? Бид Мормоны Номын тухай гэрчлэлээ ямар арга замаар хуваалцаж болох вэ?

  • Хуудас 500-503 дээр Иосеф Смит Сүмийн эхэн үеийн түүхийг товчхон өгүүлж, дараа нь Сүмийн хувь тавилангийн талаар гэрчилжээ. Хуудас 502 дээрх гурав дахь догол мөрийг бүтнээр нь судлах үед танд ямар бодол төрсөн бэ? Мөрдлөг хавчлага Сүмийн өсөлт хөгжилтийг яагаад зогсоож чадахгүй гэж та боддог вэ? Эсэргүүцлийг эс хайхран хүмүүс өсч хөгждөгийн жишээ юу вэ? (Судрууд, Сүмийн түүх болон өөрийнхөө амьдралын жишээнүүдийг авч үз.)

  • Итгэлийн Тунхаг (Хуудас 503-504)-ийг нэгтгэн дүгнэ. Итгэлийн Тунхаг өөрт чинь ямар байдлаар тусалсан бэ? Итгэлийн Тунхгийг цээжил хэмээн бид хүүхдүүдээс яагаад хүсдэг гэж та нар бодож байна вэ? Итгэлийн Тунхгийг судлах буюу цээжлэхэд анхаар.

Холбогдох судрууд: Иосеф Смит-Түүх 1:1-75

Эшлэл

  1. “To Subscribers,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүлэл, 1842 оны 2-р сарын 15, х. 696; том үсгийн шинэчлэгдсэн; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  2. History of the Church, 4:535-536; Жон Вентвөрт, Жорж Барстөү нарын хүсэлтээр Иосеф Смитийн бичсэн захидлаас, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1842 оны 3-р сарын 1, х. 706. Ноён Барстөүгийн сүүлчийн нэрийг “Бастөү” хэмээнHistory of the Church болон Times and Seasons д буруу бичжээ.

  3. Жон Вентвөрт, Жорж Барстөү нар уг захидлыг нийтлээгүй ч гэсэн Даниел Папп 1844 онд “Latter Day Saints,” He Pasa Ekklesia [The Whole Church]-д зарим нэмэлт, засвар оруулж: An Original History of the Religious Denominations at Present Existing in the United States нэртэйгээр улс орны хэмжээнд нийтэлсэн ажээ, х. 404-410.

  4. History of the Church, 4:536-41; хуудас 438 дахь эхний догол мөрөн дэх “тухай” гэдэг үг эх баримт бичигт байгаа болно; хуудас 445 дахь найм дахь догол мөрөн дэх хаалтанд байгаа үгс эх баримт бичигт байгаа; зөв бичгийн дүрэм болон цэг тэмдэг шинэчлэгдсэн; Жон Вентвөрт, Жорж Барстөү нарын хүсэлтээр Иосеф Смитийн бичсэн захидлаас, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1842 оны 3-р сарын 1, х. 706-710. Анхны Үзэгдлийн тухай нарийн тодорхой өгүүлсэн шастирыг Бошиглогч Иосеф Смит нэлээд хэдэн үйл явдлаар Вентвөртийн захидал дахь шастирыг бичсэн буюу хэлж бичүүлсэн ажээ. Вентвөртийн захидал дахь шастир бол эдгээр шастируудын нэг мөн. Агуу Үнэт Сувд дахь Иосеф СмитТүүх бол албан ёсны судрын шастир юм. Мөн 1981 онд Агуу Үнэт Сувдад оруулж нийтлэхэд Итгэлийн Тунхгийг бэлтгэхийн тулд хэдэн жижиг өөрчлөлт оруулжээ. Тиймээс, Итгэлийн Тунхгийн одоогийн хувилбар болон энэ бүлэгт нийтлэгдсэн хувилбар хоёрын хооронд хэдэн жижиг ялгаа байгаа болно.

Зураг
Prophet Joseph writing

“Ноён Жон Вентвөртийн … хүсэлтээр миний бие Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн өсөлт хөгжилт, амссан мөрдлөг хавчлага хийгээд итгэлийн тухай дараах товн тодорхойлолтыг, үүнийг үндэслэгч болох Бурханд гүнээ хундэтгэл үзүүлэн бичсэн билээ.”

Зураг
Joseph receiving gold plates

“МЭ 1827 оны есЪүгээр сарын 22-ны өглөө Их Эзэний тэнгэр элч мөнөөх ялтсуудыг миний гарт шилжүүлэн өгөв.”