Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 42: Гэр бүл: Энэ амьдралд болон үүрд мөнхөд хамгийн сайхан холбоо


Бүлэг 42

Гэр бүл: Энэ амьдралд болон үүрд мөнхөд хамгийн сайхан холбоо

“Ер бусын бам бөх эв нэгдэл, аз жаргал манай гэрм ноёрхдог байлаа. Амар амгаланг маань эвдэн бусниулагч хэрүүл маргаан, санал зөрөлдөөн аль аль нь байсангүй. Иймээс бид амар тайван байдалд аж төрдөг байлаа.” (Люси Мак Смит)

Иосеф Смитийн амьдралаас

1843 он гэхэд Наувугийн Ариун сүм хараахан дуусаагүй ч, Бошиглогч нас барагсдын авралын тухай сургаалыг тунхаглаж, итгэлтэй хэсэг Гэгээнтнүүдэд Ариун сүмийн хишгийг нь хүртээжээ. Гэвч Ариун сүмийн эрхэм нандин ажлын нэг чухал хэсэг хараахан эхлээгүй байв. Бошиглогч 1843 оны 5-р сарын 16-нд Наувугаас Иллинойн Рамуст ирж, дотнын найз Бенжамин Ф.Жонсоныд буусан аж. Тэр үдэш тэрээр Жонсон ах эгч хоёр болон дотныхоо хэдэн найзад “гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээний” тухай зааж, энэ гэрээ бол селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүртэхэд шаардлагатай “санваарын жаяг” болохыг тайлбарлажээ. (С ба Г 131:1-4-ийг үз.) Эрэгтэй, эмэгтэй хоёр мөнхийн гэрлэлтийн гэрээнд орохгүй бол, “нас барснаасаа хойш өсч үржихгүй. Энэ нь тэд амилуулалтынхаа дараа үр хүүхэдтэй болохгүй.” Энэхүү гэрээнд орж, итгэлтэй хэвээр үлдсэн хүмүүс “селестиел алдар сууд өсч үржин, үр хүүхэдтэй болно”1 хэмээн тэрээр бас заасан ажээ.

Хоёр сарын дараа 1843 оны 7-р сарын 12-нд Бошиглогч Улаан тоосгон дэлгүүрийнхээ дээд давхрын өрөөнд мөнхийн гэрлэлтийн гэрээний тухай илчлэлтийг Виллям Клейтонд хэлж бичүүлэв (С ба Г 132-ыг үз). Бошиглогч энэ сургаалын тухай нэлээд өмнөөс мэддэг бас үүнийг заадаг байжээ. Эхнэр нөхөр хоёр ариун санваарын хүчээр лацдан холбуулахгүй бол, “өсч үржихгүй, аврагдах боловч бүх үүрд мөнхийн туршид тус түсдаа, ганц бие байж өргөмжлөлгүй үлдэнэ” хэмээн Их Эзэн энэ илчлэлтэд тунхаглажээ (С ба Г 132:15-18-ыг үз). Эхнэр нөхрүүд өргөмжлөлийг хүлээн авахын тулд санваарын хүчээр лацдан холбуулсан байх ёстой. Тэгвэл тэд гэрээнүүддээ итгэлтэй хэвээр үлдэнэ:

“Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв эр хүн миний хууль болох миний үгээр, мөн шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр нэг эхнэртэй гэрлэж, мөн энэ нь амлалтын Ариун Сүнсээр энэхүү хүч хийгээд энэхүү санваарын түлхүүрүүдийг миний томилсон, тослогдсон түүгээр тэдэн дээр лацдагдах аваас; … энэ амьдралд мөн бүх үүрд мөнхөөр дамжуулан тэдэн дээр юуг ч тавилаа гэсэн бүх зүйлд энэ нь тэдэнд хийгдэх болно; мөн тэднийг дэлхийгээс гадна байхад бүрэн хүчтэй хэвээр байх болно; мөн тэдний тэргүүн дээр лацдагдсан тэрхүү алдар суу нь бүрэн дүүрэн, мөн үүрд хийгээд мөнхөд үр удмынх нь хувьд үргэлжлэл байх өөрсдийн өргөмжлөл хийгээд бүх зүйл дэх алдар суу тийш тэнд буй тэнгэр элчүүд мөн бурхдын дэргэдүүр өнгөрөх болно.

Тэгээд тэд бурхад байх болно, учир нь тэдэнд төгсгөл гэж үгүй; тиймийн тул, тэд үүрдээс үүрдэд байх болно, учир нь тэд үргэлжилсээр байх болно, учир нь бүх зүйл тэдэнд захирагддаг бөлгөө. Тийнхүү тэд бурхад байх болно, учир нь бүх хүч тэдэнд буй, мөн тэнгэр элчүүд тэдэнд захирагддаг болой. Үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, та нар миний хуулийг дагахаас бусдаар энэхүү сүр жавхланд хүрч чадах нь үгүй” (С ба Г 132:19-21).

Арванхоёрын Чуулгын Ахлагч Парли Р.Праттын хувьд энэ сургаалын мэдлэг гэр бүлээ хайрлах хайрыг нь улам гүнзгийрүүлсэн ажээ: “Эцэг эх, эхнэр, нөхөр, ах дүүс, хүү охин хоёрын харилцааг хэрхэн энхрий ялдамхан болгохыг надад заасан хүн бол Иосеф Смит юм. Хайрыг минь булаасан миний гэргий надад энэ амьдралд болон үүрд мөнхөд хань минь байхыг би түүнээс мэдсэн юм. Бие биеэ хайрладаг бид хоёрын цэвэр хайр бурханлиг мөнхийн хайраас ундаргатай билээ. Бид хоёрын эцэс төгсгөлгүй ханийн барилдлагын үр дүн болох үр удам маань тэнгэрийн одод эсвээс далайн эргийн элс лүгээ адил олон болж өсч, үржих үед энэхүү хайрыг тэжээн тэтгэж, бүх үүрд мөнхийн туршид өсгөн нэмэгдүүлж болно гэдгийг би түүнээс мэдсэн юм.… Би өмнө нь хайрладаг байсан. Гэвч яагаад гэдгийг мэддэггүй байлаа. Харин одоо бол би эрч хүчтэй, өөдрөг өрнүүн мэдрэмжээр, цэвэр хайр энэрлээр хайрладаг болсон. Энэхүү хайр золгүй энэ дэлхийн зуурдын юмсаас бие сэтгэлийг минь өргөж, далай лугаа адил үлэмж өргөн болгодог билээ.… Товчхон хэлбэл, эдүгээ би сүнсээр бас ойлголтоор хайрлаж чаддаг боллоо.”2

Иосеф Смитий сургаапаас

Эхнэр, нөхөр хоёр хайр энэрэл, нинжин сэттэлийг харуулснаар бие биеэ хүндэггэдэг.

“Гэрлэлт бол Едений Цэцэрлэгт үндэслэгдсэн тэнгэрийн институт (байгууллага) [юм].”3

“Эхнэрээ хайрлаж, баярлуулан сэтгэл санааг нь өргөн дэмжиж, өөр хэнтэй ч биш, зөвхөн түүнтэй нэг хүн мэт нэгдэн нийлэх нь нөхрийн үүрэг мөн [С ба Г 42:22-ыг үз]. Тэрээр эхнэрээ өөрийнхөө адил хүндэтгэх ёстой. Мөн бодол санаанд нь эелдэг уриалгахнаар анхаарал тавьж байх хэрэгтэй. Учир нь эхнэр нь нөхрийнхөө мах, яс нь бөгөөд материаллаг болон сүнсний зүйлст аль алинд түүний туслагч байх үүрэгтэй юм. Нөхөр нь өөрийн бүх гомдол, сэтгэл дундуур байдаг зүйлийг нууж хаалгүйгээр эхнэртээ хэлдэг байх хэрэгтэй. Эхнэр нь нөхрийнхөө ачааны нэг хэсгийг үүрэлцэж, санаа бодолд нь эелдэг ялдамхан дуу хоолойгоороо урам хайрлаж байх үүрэгтэй (үүрэг хүлээсэн) юм.

Эр хүн гэр бүлийнхээ тэргүүн байх нь түүний байр суурь юм … Харин тэр эхнэрээ дарангуйлан захирагч байх ёсгүй бас эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжийг эхнэр нь өөрт нь олгохгүй давраад байж мэднэ хэмээн айх буюу хар буруу санах ёсгүй. Бурханы хүн болж (учир нь Бурханы хүн бол мэргэн ухаантай хүн байдаг), илчлэлтүүдийг судруудаас олж авах, гэр бүлээ гэгээрүүлж, аврахад шаардлагатай заавруудыг дээрээс хүлээж авахад цаг ямагт бэлэн байх ёстой.”4

Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нарын хурал дээр Иосеф Смит хэлсэн нь: “Та нар нөхрөө ажил хэрэгтэй нь холбогдуулан бүү шоолж бай. Харин цагаан цайлган сэтгэл, нинжин сэтгэл, хайр энэрлээрээ нөлөөлж бай. Энэ нь хүзүүндээ тээрмийн чулуу зүүснээс хавьгүй илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. Бүү арцалд, бүү хэрүүл [маргаан] өд, бүү үг сөрж, зөрчил үүсгэ. Харин номхон дөлгөөн зан, цэвэр ариун сэтгэл бол таныг бүх сайн хүмүүсийн нүдэнд дулаахан харагдуулдаг зүйлс мөн.…

“… Хүнд гай зовлон, асуудал бэрхшээл тохиолдож, тэвдэж сандарч явахад нь түүнтэй үг сөрж марган, дургүйцэж үглэхийн оронд инээмсэглэн, эелдэг уриалгахан хандах юм бол санаа сэтгэл тайвшрах болно. Цөхрөл гутрал тохиолдсон үед хүнд хайр нинжин сэтгэл үгүйлэгддэг. … Та нар гэртээ харьсан цагаасаа хойш нөхөртөө хэзээ ч бүү уурлаж уцаарла, хэзээ ч хатуу хахир үт бүү хэлж бай. Харин энэ цагаас хойш эелдэг уриалгахан зан, хайр энэрлээр ажил үйлс тань дүүрэн байг.”5

Элиза Р.Снөү өгүүлсэн нь: “Итгэл, залбиралдаа ямагт анхаарал төвлөрүүлж, Бурхан тэдэнд томилсон нөхрүүдээ хүндэтгэж байхыг [Бошиглогч Иосеф Смит] эгч нарт ухуулан зөвлөв.”6

Хүүхдүүд эцэг эхдээ талархал илэрхийшк, насан туршдаа хайрлан энэрснээр тэднийг дээдлэн хүндэтгэдэг бипээ.

1835 оны аравдугаар сард Бошиглогч хунд өвчтэй байсан аав дээрээ нэлээд хэдэн хоногийн турш өдөр бүр очиж, “маш их халамжилж” байсныг Бошиглогчийн хувийн тэмдэглэлд өгүүлжээ: “Хүнд өвчхэй байсан аавыгаа дахин сахьж сууна. Өглөө хийсэн чимээгүй залбиралд Их Эзэн, ‘Үйлчлэгч минь, аав чинь амьд явах болно’ хэмээн хэлэв. Есүс Хрисхийн нэрээр зүрх сэхгэлээрээ Бурханд хандан, Тэрээр аавын минь эрүүл мэндийг сэргээхийн өлөө, миний бие Түүний нөмөр нөөлөг, зөвлөгөөгөөр адислагдахын төлөө, энэхүү адислалыг өндөр нас сүүдэр зооглосон эцэг эхийнхээ хамт адислагдсан дэлхийн агуу адислалуудын нэг хэмээн эрхэмлэж, энэ өдрийн турш аавыгаа сахилаа. Аав ээж минь хамгийн үнэтэй зөвлөгөө өгч чадахаар өндөр нас сүүдэр зооглож, туршлага хуримтлуулсан юм. Орой нь Давид Витмер ах орж ирлээ. Бид Есүс Христийн нэрээр хүчирхэг залбиралд Их Эзэнийг дуудан, түүн дээр гар тавьж, өвчнийг зэмлэн буруутгав. Бурхан бидний залбирлыг сонсож, хариулсанд бидний сэтгэл ханаж, агуу баяр хөөр болов. Өндөр настай аав минь босч, өөрөө хувцсаа өмсөөд, баярлан дуу алдаж, Их Эзэнийг магтав.”7

“Ээж минь ч бас адислагдсан юм. Учир нь ээжийн минь бодгаль хайр энэрэл, өрөвч сэтгэлээр дүүрсэн байлаа. Ээж минь наснаасаа үл хамааран хүч чадалтай болж, гэрийхэнтэйгээ хамт байхдаа тайтгарлыг олдог байлаа. Тэр мөнх амьдрах болно. Эцэг минь адислагдсан билээ. Учир нь Их Эзэний мутар түүн дээр байх болно. Хүүхдүүдэд нь учирсан гай зовлон арилахыг тэрээр харна. Тэгээд амьдралынх нь үр жимс боловсорч гүйцэхэд өөрийгөө дааж ядсан арвин жимстэй чидун жимсний мод лутаа адил болохыг харна. Бас тэрээр дээд тэнгэрт харш эзэмших болно.”8

“Би хүүхэд ахуйн үйл явдлуудаа санадаг. Өөд болсон аавынхаа тухай бодож үзлээ.… Аав минь уужуу тайвуу, ариун, сүүн цагаан сэтгэлтэй, өөдрөг өрнүүн бодол санаатай сайн хүн байлаа. Түүний санаа бодол хүмүүний зүрх сэтгэлд заяамал байдаг явуургүй, мулгуу, зусарч зарчмуудаас ямагт өндөрт байдаг байлаа. Аав минь миний мэдэхээр энэ амьдралдаа сэтгэл гонсойлгохоор муу юм хэзээ ч хийж яваагүйг би хэлж чадна. Би аавыгаа бас түүний тухай дурсамжийг хайрладаг. Түүний ариун үйл хэргийн тухай дурсамж оюун санаанд минь чухал нөлөө үзүүлдэг билээ. Аавын минь эелдэг уриалгахан, эцэг ёсны сургамж хайрласан олон үгс сэтгэл зүрхний минь гүнд бичигдсэн.

Төрсөн цагаас минь хойш миний өөрийн ажиглалтаар төлөвшин тогтож сэтгэлд минь гүн хоногшин үлдсэн түүний амьдрал надад ариун гэгээн юм. Түүнээс үлдсэн зүйлс, түүнийг нутаглуулсан газар надад ариун гэгээн юм. Түүний толгойн дээр миний тавьсан тэр булшны чулуу надад ариун гэгээн билээ. Аавын минь тухай дурсамж үүрд мөнхөд оршиг. … Миний хайрладаг Бурхан дээрээс доош харж, гараас минь хөтлөн, дайснуудаас минь намайг аварч, Сионы Уулан дээр гарахад Тэрээр аавтай минь хамт надад алдар суугийн үүрд мөнхийн титмээр адислах болтугай.

Ийм ач буянтай эцэг эхийг надад хайрласны төлөө би Бурханд өртэй бөгөөд үүний төлөө талархлаа илэрхийлэх үг олдохгүй байна.

“Ээж минь бас бүх эмэгтэйчүүдээс хамгийн ач буянтай, чухам хүний дээж болсон хүн байлаа. Ээж бид хоёр бие биедээ түшит болж явахын тулд ээжийн минь болон миний ус уух хутацааг Бурхан уртасгаж өгөх болтугай.”9

“Аав ээж хоёр маань хүүхдүүд бидэнд ямар их анхаарал халамж тавьдаг байсныг, бас өлгийтэй бяцхан үрээ бүүвэйлэн, өвчин ороосон үед орных нь дэргэд салахтүй сахъж, уй гашуу, сэтгэл санааны зовлон эдэлж, хэчнээн олон цагийг өнгөрүүлснийг эргэн санахад, бид тэднийг өтөл насанд нь асарч тойлох ямар их үүрэг хүлээх учиртай билээ! Бидний хэлсэн эсвэл хийсэн аливаа зүйлс тэдний буурал тэргүүнийг булш уруу гашуудалтайгаар үдэх эх сурвалж болох ёсгүй.”10

Ах эгч нараа хайрлах нь бүхнээс илүү сайхан, өнө удаан үргэлкилдэг зүйл мөн.

Залуудаа нас барсан ах, эрэгтэй дүү хоёрынхоо тухай Бошиглогч бичсэн нъ: “Ах Алвин минь нас барсан үед идэр залуутийн булбарайхан зүрх минь шимшрэн дэлбэрэх шахаж, уй гашуу болж байсныг би сайн санадаг. Тэр бол аавын минь гэр бүлийн уутан, хамгийн уужуу сайхан сэтгэлтэй хүү нь байсан юм. Тэр бас хүмүүний хөвгүүдээс хамгийн сайхан сэтгэлтэй нэгэн байлаа.… Тэр дотроо заль мэхгүй байлаа. Тэрбээр хүүхэд ахуй үеэсээ толботоогүй үлдсэн юм.… Хамгийн саруул ухаантнуудын нэг нь тэр байв. Мөн Их Эзэний тэнгэр элч амьсгалаа хураах сүүлчийн мөчид нь түүн дээр хүрч ирсэн билээ.…

“Миний дүү Дон Карлос Смит … бас л сайхан сэтгэлтэй хөвгүүн байлаа. Түүнд ямар нэг алдаа дутагдал байсныг би ерөөсөө мэдэхгүй юм. Түүнийг ёс суртахуунгүй ямар нэг юм хийж байхыг эсвэл төрснөөс нь хойш нас барахыг нь хүртэл шүтлэг бишрэлгүй буюу олиггүй муухай ямар нэг юмыг ганц удаа боловч хийж байхыг нь би огт хараагүй. Тэр бол хайр булаам, нүдэнд дулаахан, нинжин сэтгэлтэй, ариун журамтай, итгэл бишрэлтэй, үнэнч шударга хүүхэд байв. Түүний санаа сэтгэл хаана байна, минийх бас бас тэнд байдаг байлаа.”11

Иосеф Смит дараах зүйлийг ах Хайрумдаа бичсэн нэг захидалд дурджээ: “Хайрт ах Хайрум минь, таныхаа төлөө санаа зовних юм бишгүй дээ л байх юм. Иймээс хүмүүний болон чөтгөрийн хорлолоос Бурхан таныг хамгаалахын төлөө би залбиралдаа үргэлж санадаг шүү.… Бурхан таныг хамгаалах болно.”12

Хайрумын тухай Бошигмогч бичсэн нъ: “Бүх ах дүүс минь миний хайрт ах Хайрум шиг хурганы уяхан зөөлөн сэтгэлтэй, Иов шиг цэвэр ариун санаатай, товчхон хэлбэл Христ шиг номхон даруу байгаасай хэмээн би зүрх сэтгэлдээ залбирдаг. Иймээс би түүнийг аминаасаа илүү хайрладаг билээ.”13

Хүүхдүүдээ хайрчаж, дэмжин, тэдний төдөө залбирдаг эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ амьдралд хэмжээлшгүй их адислалыг авчирдаг.

Иосеф Смит 1823 оны есдүгээр сард Кумора гүвээнд очсоныхоо дараа өөртөө тохиолдсон яөдлыг гэрийнхэндээ яръснаас хойш тохиолдсон Өүх яөдлыг тэдэнтэй хуваал цах болжээ. Бошиглогчийн ээж өгүүлсэн нъ: “Бид орой бүр хүүхдүүдээ цуглуулдаг байлаа. Аав, ээж, хөвгүүд, охид бүгд суудлаа эзэлж, [арвандолоон]настай хөвгүүний заадаг шашны сургаалуудыг амьсгаа даран сонсоход бид хорвоо дээр аж төрж байгаа үед гэр бүлдээ тохиолдсон хамгийн онцгой үйл явдлуудын тухай танилцуулдаг байсан гэж би бодно.…

“Бид өөрсдийгөө оюун санааны болон сүнслэг байдлын хувьд хүчирхэгжүүлж чадах ямар нэг зүйлийг, өмнө нь бидний заалгаж байсан зүйлээс илүү тодоор ойлгогдох ямар нэг зүйлийг Бурхан гэрэлд авчирна гэдэгт итгэдэг байлаа. Иймээс бид үүнд үлэмж ихээр баярладаг байв. Ер бусын бат бөх эв нэгдэл, аз жаргал манай гэрт ноёрхдог байлаа. Амар амгаланг маань эвдэн бусниулагч хэрүүл маргаан, санал зөрөлдөөн аль аль нь бидний дунд байсангүй.”14

Иосеф Смит, Хайрум Смит болон бусад олон хүмүүс 1834 оны 6-р сард Сионы Хуарангийн хээрийн аяны бараг төгсгөлд булчин задрах тахлаар өвчилжээ. Иосеф Хайрум хоёрын ээж тэдэнд тохиолдсон яөдлын талаар дараах зүйлийг өгүүлжээ: “Биднийг дахин уулзахад Хайрум, Иосеф хоёр эрүүл мэндийнхээ талаар хэмжээлшгүй, ер бусын баяртай … байлаа. Учир нь тэр хоёрыг эзгүй байх үеэр хүмүүс аюулаас мултарч чадсан ажээ. Тэр хоёр ээлжээр миний дэргэд сууж, Иосеф миний нэг гараас, Хайрум нөгөө гараас барьж, дараах зүйлийг ярьж билээ:…

“ ‘Өвчин бидэнд хэлж ирээгүй хийсч ирсэн болохоор бид хоёр багахан хугацаанд аймшигтай байсан шүү. Бид хоёр харцаараа бие биедээ дохио өгөөд Бурхан биднийг энэхүү аймшигтай нөлөөнөөс чөлөөлөхийн төлөө залбирал хийх буйдхан газар уруу явахаар гэрээсээ гарав. Гэвч бид анхаарал сарниулахгүй байх нэлээд зайтай газарт хүрч очих хүртлээ хөл дээрээ арай ядан тогтож байсан болохоор сэтгэл ихэд түгшин, гэрээсээ хол баруун зүгийн эл хуль зэлүүд газар, үр хүүхдээ адислах онцгой боломжгүйгээр, тэдэнтэйгээ салах ёс гүйцэтгэн ганц үг хэлж зөвлөгөө өгч чадалгүйгээр үхэх юм биш байгаадаа хэмээн айдас төрж байлаа. “Иосеф оо, одоо яах вэ? Бид энэхүү аймшигт зүхлээр газрын гадаргуугаас тусгаарлагдах хувь тавилантай гэж үү?” хэмээн Хайрум дуу алдахад, “Хоёул өвдөг сөгдөж, гэдэс базлах энэхүү өвчин болон бусад гай зовлонгоос ангижирч, гэртээ эргэж очихын төлөө эрүүл мэндээ сэргээж өгөхийг гуйж“ Бурханд хандан залбиръя гэж [Иосеф] хэлжээ.” Бид тийнхүү гуйсан боловч ямар ч ашиг тусыг эс олон, бие улам дордсоор байлаа.…

‘Бид удалгүй Бурханд дахин хандаж, нигүүлслийг гуйхдаа эдгэрнэ гэсэн гэрчлэл хэн нэгэнд маань бий болтол сөгдөн өвдөг дээрээсээ босохгүй байхаар шийдэв.… Бид хоёр эхлээд нэг нь дараа нь нөгөө нь нэлээд удаан хутацаагаар залбиртал удалгүй гэдэс базалж өвдөх нь суларч байгаа нь мэдэгдлээ. Үүнээс хойш удалгүй Хайрум үсрэн босч. “Иосеф оо, бид гэртээ харих болно. Учир нь алимны модны дор суутаад өвдөг сөгдөн бидний төлөө залбирч байгаа ээжийгээ би үзэгдэлд харлаа. Ээж бүр нулимс урсган, биднийг махан бодод дахин харахын төлөө амь насыг нь авраач хэмээн Бурханаас гуйж байх юм. Ээжийн минь залбирал бас бидний залбирлыг Бурхан сонссоныг Сүнс надад гэрчилсэн юм.” Ингээд тэр үеэс хойш бид хоёр эдгэрч, баяртайгаар замд гарч билээ.’

“ ‘Ай, ээж минь биднийг үхлийн сүүдэр салахгүй дагаж байхад залбирал тань хэчнээн ч олон удаа бидэнд тусалсан билээ дээ’ ”15 гэж Иосеф хэлэв.

Хөвгүүдээ хайрлах Пюси Мак Смитийн хайрыг 1838 оны 11-р сард Миссурийн Фар Вестээс Индепенденст дараа нъ Миссурийн Ричмондод хоригдлуудыг шилжүүлэн хоръсон тухай Бошиглогч болон түүний ах Хайрумын шастир харуулдаг. Иосеф Хайрум хоёрыг алагдахвий хэмээн гэрийнхэн нъ айж байжээ: “Манай хөвгүүдийг авч явсан тухай мэдээг бидэнд авчирсан элч, бид хөвгүүдтэйгээ дахин амьд уулзах ч юм уу үгүй ч юм уу бүү мэд, тэднийг хэдхэн минутын дараа морин тэргээр авч явах гэж байна, тиймээс биднийг тэдэнтэй очиж уулзаж болно гэж хэллээ. Тэр үед нөхөр маань явж чадахааргүй өвчтэй байсан болохоор Люси[охин нь] бид хоёр явлаа. Учир нь зөвхөн бид хоёр л гэрээсээ эрүүл байсан юм.

“Бид тэднийг авч явах морин тэргэнд 360 орчим метр газар ойртож очсон ч тойрон хүрээлж бүсэлсэн хүмүүсээс болж цааш явж чадахтүй болов. ‘Би бошитлогчийн ээж байна. Хүүхдүүдээ сүүлчийн удаа харж, эцсийн замд нь үдэхийн өмнө хэд гурван үг солимоор байна шүү дээ. Шахцалдсан олны дундуур гарч морин тэрэг уруу очиход надад түслах ач буянтан байна уу’ гэж би хашгирлаа. Нэг хүн гараараа олны дундуур зайчлан зам гаргаж, бид илд жад, хуят дуулга, буу зэвсгийн дундуур алхам тутамд үхэл заналхийлсэн орчинд зүтгэсээр сая нэг юм хүрч очив. Намайг дагуулж очсон нөгөөх хүн, өмнө талд сууж байсан Хайрумд ээж чинь ирлээ гэж хэлээд, гараа ээждээ өгнө үү гэж хүсэв. Хайрум надад гараа өглөө. Хөвгүүдээ харах боломж надад олдсонгүй. Учир нь мухлаг тэрэгний оройг зузаан даавуутаар бүтээж, урд тал уруу нь унжуулан доод талд нь бөх гэгч хаджээ.…

Дараа нь нөгөөх хүн бид хоёрыг Иосефын сууж байсан мухлаг тэрэгний ар тал уруу аваачиж, Иосефт ‘Ноён Смит, ээж, дүү хоёр чинь ирээд тантай гар барихыг хүсч байна’ гэж хэллээ. Иосеф морин тэрэг, оройг нь бүтээж доод талд нь бэхэлсэн бүрээсний хоорондуур гараа шургуулан гаргаж ирлээ. Люси бид хоёр түүний гараас барьж авлаа. Гэвч тэр бидэнтэй ярьсангүй. Дуут нь сонсохгүйгээр би түүнийг орхиод явж чадахтүй байлаа. ‘Ай Иосеф минь, ‘хөөрхий муу ээждээ ядаж дуутаа нэг сонсгооч дээ’ гэж би хэллээ.

‘Бурхан таныг адислаг, Ээж минь’ гэж түүнийг хэлэхэд хэн нэгэн нь чанга хашгирч, Люси ахынхаа гарыг цээжиндээ наан чанга барьж байснаа сүүлчийн удаа үнсмэгц морин тэрэг ухасхийн хөдөлж, хүүт минь аваад явчих нь тэр. Тэднийг буудан хороож яллах болно гэдгийг бид мэдэж байлаа.

Сэтгэл санаа өөдрөг биш байлаа ч гэсэн бид гэр уруутаа буцахаас өөр яах ч билээ дээ.… Хэсэг хутацаанд гэр оронд маань шүүрс алдан уй гашуу болохоос өөр ямар ч дуу чимээ үл сонсогдоно. Бид тэр үед Иосеф, Хайрум хоёртой мэнд мэдэж, хэдэн үг сольсноос өөр юу ч мэдэхгүй байлаа. Гэвч уй гашуу болж байсан тэр үед би дэлхийн аливаа тайтгарлаас үлэмж давуу нэгэн тайвшралыг мэдэрч билээ. Миний бие Бурханы Сүнсээр дүүрч, бошиглолын бэлгээр дараах үгсийг хүлээн авлаа: ‘Хүүхдүүдийнхээ төлөө зүрх сэтгэл тань тайтгараг. Учир нь хүмүүс тэдний толгойн ганц үсийг ч болов гэмтээхгүй’ … ‘Хүүхдүүд минь, энэ цагаас хойш бүү гомдоллон гонгино. Танхайрагчид тэдний амь насыг хөнөөж чадахгүй. Учир нь Их Эзэн тэднийг дайснуудынх нь гараас чөлөөлнө гэдгийг надад мэдэгдсэн’ хэмээн би хэллээ. Энэ нь бид бүгдэд агуу тайтгарал болсон бөгөөд түүнээс хойш тэдний амь насанд аюул учрахвий хэмээн төдийлөн зовж шаналахгүй болсон билээ.”16

Судлах болон заах зөвпөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-ooc үз.

  • Мөнхийн гэрлэлтийн тухай мэдлэг амьдралыг нь хэрхэн адисалсан тухай Ахлагч Парли П.Праттын дүрслэлийг нэгтгэн дүгнэ (хуудас 545). Энэ сургаал гэр бүлийнхээ талаарх бидний бодол санаанд, гэр орондоо бие биетэйгээ харилцах харилцаанд ямар арга замаар нөлөөлж болох вэ?

  • Эхнэр нөхрүүдэд Иосеф Смитийн өгсөн зөвлөгөөг унш (хуудас 546-547). Энэ зөвлөгөөний зарим нь хэрхэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль алинд нь хамаатайг авч үз. Аав, ээж аль аль нь яагаад гэр бүлээ удирдахын тулд судруудыг судалж, илчлэлт хүлээн авах нь чухал вэ? Эхнэрт нь “гай зовлон, асуудал бэрхшээл” тохиолдсон үед нөхрийнх нь хийж болох зарим зүйл юу вэ? Эхнэр нөхөр аль аль нь бие биедээ “хатуу хахир үг” хэлэхээс зайлсхийх нь яагаад хэрэгтэй гэж та боддог вэ?

  • Бошиглогч Иосеф насанд хүрсэн үедээ ч эцэг эхтэйгээ хамт байж, зөвлөгөөг нь сонсон, тэднийг дээдлэн хүндэтгэсээр байжээ (хуудас 547-549). Эцэг эхийнхээ талаарх бошиглогчийн үгсээс аль нь танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ? Эцэг эх нь хүүхдүүддээ сайн нөлөө үргэлж үзүүлдэг ямар жишээг та харсан бэ? Эцэг эхээ илүү их хүндлэхийн тулд юу хийж болох тухайгаа бод.

  • Ах Алвин, Хайрум, дүү Дон Карлос нарынхаа тухай Бошиглогчийн хэлсэн үгсийг нэгтгэн дүгнэ (хуудас 550-551). Ах дүүсийн харилцаа яагаад өнө удаан үргэлжлэгч, бат бөх байж болно гэж та нар боддог вэ? Хөвгүүд охидоо сайн найз нар болгохын түлд эцэг эхчүүд юу хийж болох вэ? Ах дүүс бие биетэйгээ харилцах харилцаагаа улам сайжруулахын тулд юу хийж болох вэ?

  • Хүү Иосеф нь гэр бүлдээ хэрхэн заадаг байсныг дурссан Люси Мак Смитийн дурдатгалыг нэгтгэн дүгнэ (хуудас 551). Гэр бүлийнхээ гишүүдийн хамт “эв нэгдэл, аз жаргалыг” мэдэрсэн ямар туршлагыг та нар хуваалцаж чадах вэ? Иосеф Хайрум хоёр булчин задрах тахлаас эдгэрсэн туршлагаас эцэг эхчүүд юут мэдэж болох вэ? (Хуудас 553-555-ыг үз.)

Холбогдох судрууд: Египетээс Гарсан нь 20:12; 1 Коринт 11:11; Ефес 6:1-4; Мозая 4:14-15; Мосе 3:18, 21-24

Эшлэл

  1. History of the Church, 5:391; 1843 оны 5-p сарын 16-нд Иллинойн Рамуст Иосеф Смитийн өгсөн заавраас; тэмдэглэлийг хийсэн Виллям Клейтон.

  2. Parley P. Pratt, Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P Pratt Jr. (1938), x. 297-298; догол мөр өөрчлөгдсөн.

  3. History of the Church, 2:320; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1835 оны 11-р сарын 24, Огайогийн Көртланд.

  4. “On the Duty of Husband and Wife,” in Elders’ Journal-д нийтлэгдсэн редакцийн өгүүлэл, 1838 он, х. 61; догол мөр өөрчлөгдсөн, Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  5. History of the Church, 4:605-607; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн, 1842 оны 4-р сарын 28-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  6. History of the Church, 4:604; 1842 оны 4-p сарын 28-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  7. History of the Church, 2:289; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1835 оны 10-сарын 8, 11, Огайогийн Көртланд.

  8. History of the Church, 1:466; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1833 оны 12-р сарын 18, Огайогийн Көртланд.

  9. History of the Church, 5:125-126; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1842 оны 8-р сарын 23, Иллинойн Наувугийн ойролцоо; энэ тэмдэглэлийн History of the Church-д 1842 оны 8-p сарын 22 гэж буруу тэмдэглэжээ.

  10. History of the Church, 2:342; Виллям Смитэд Иосеф Смитийн бичсэн захидлаас, 1835 оны 12-р сарын 18, Огайогийн Көртланд.

  11. History of the Church, 5:126-127; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1842 оны 8-р сарын 23, Иллинойн Наувугийн ойролцоо; энэ тэмдэглэлийн History of the Church-д 1842 оны 8-p сарын 22 гэж буруу тэмдэглэжээ.

  12. Хайрум Смитэд Иосеф Смитийн бичсэн захидал, Mar. 3, 1831 оны 3-р сарын 3, Огайогийн Көртланд; Joseph Smith, Collection, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  13. History of the Church, 2:338; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1835 оны 12-р сарын 18, Огайогийн Көртланд.

  14. Люси Мак Смит, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844-1845 оны rap бичмэл, book 4, x. 1, Сүмийн Архив.

  15. Люси Мак Смит, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844-1845 оны rap бичмэл, book 13, x. 12-14, Сүмийн Архив.

  16. Люси Мак Смит, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844-1845 оны rap бичмэл, book 16, x. 3-6, Сүмийн Архив.

Зураг
family praying

“Эцэг эх, эхнэр, нөхөр, ах дуүс, хүү охин хоёрын харилцааг хэрхэн энхрий ялдам болгохыг надад заасан хүн бол Иосеф Смит юм” хэмээн Парли П.Пратт хэлжээ.

Зураг
Smith family

Эцэг эх болон хүүхдүүд нь бие биеэ хайрмш хундэтгэдэг гэр бүлд Иосеф Смит өсч хүмүүжсэн юм. Энэ зураг нь Смит гэр бүлээ Нью-Йоркийн Палмирад шилжин ирэхээс өмнө 1816 онд тэнд очоод ирсний дараа тэднийхэн аавтайгаа уулзсаныг харуулжээ.

Зураг
Joseph teaching

“Бид орой бүр хүүхдүүдээ цуглуулдаг байв. Аав, ээж, хөвгуүд, охид бүгд суудлаа эзэлж, [арвандаолоон] настай хөвгүүний заадаг байсан шаины сургаалуудыг амьсгаа даран сонсдог байлаа” гэж Люси Мак Смит дурсчээ.