Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 19: Амьдралын бэрхшээлд бат бөх зогс


Бүлэг 19

Амьдралын бэрхшээлд бат бөх зогс

“Бурханы Гэгээнтнүүд та нар итгэлээ хадгалан арай удаан тэс, тэгвэл амьдралын бэрхшээл өнгөрч, та нар Бурханаас шагналаа авна. Та нар Түүний үйлчлэгчид билээ.”

Иосеф Смитийн амьдралаас

1832 оны 3-р сарын 24-ний шөнө Иосеф Смит улаан бурхнаар өвчилсөн 11 сартай хүүгээ асран шөнө орой болтол унтсангүй. Тэр үед Смитийн гэр бүл Огайогийн Хайрамд Жон Жонсоны гэрт амьдарч байв. Бошиглогч сүүлдээ дугуйтай түрдэг орон дээр дуг хийхээр хэвттэл виски уусан согтуу арав гаруй хүн гэрт нь дайран орж ирэв. Бошиглогч тэр аймшигт шөнийн тухай хожим нь ийн дүрсэлжээ:

“Танхайрагчид хаалга нээн дайран орж ирээд, эгшин зуурт орыг бүчиж авахад … миний ухаарсан анхны зүйл бол би уурлан хилэгнэсэн танхайрагчдын гарт орж гадаа гарчихсан байлаа. Би тэдний гараас мултрах гэж чадлаараа л чармайсны хүчинд өрөөсөн хөлөө суллаж аваад нэг хүнийг өшиглөтөл нөгөөх хүн довжоон дээр унав. Би тэр дорхноо давуу хүчинд дахин дийлдэв. Тэд намайг зүгээр байхгүй бол ална шүү гэж… сүрдүүлсэн учир би номхров.…

“Тэд намайг багалзуурдахад би ухаан алдав. Ухаан орсны дараа тэд намайг гэрээс 150 метр хол аваачих үед би газарт сунан унасан Ахлагч Ригдоныг харлаа. Тэд түүнийг хөлөөс нь чирж ийш нь авчирсан ажээ. Би түүнийг цааш нь харуулчихсан юм болов уу гэж бодсон шүү. ‘Та нар надад энэрэнгүй хандаж, амийг минь өршөөнө гэж найдаж байна’ гэж би тэдэнд хэлэн өршөөл хүсэв. ‘… Бурханаасаа л тусламж гуй, бид чамайг өршөөхгүй’ хэмээн тэд миний гуйлтад хариулав.”

Танхайрагчид хэсэг ярилцсаны дараа “намайг алахгүй байхаар шийдсэн ч нэвширтэл занчиж, шалба маажаад цамц, өмдийг минь урж, нүцгэлж орхиод явав. … Тэд буцаж ирэхдээ хувинтай давирхай авчирч, ‘Аманд нь давирхай цутгая байз’ гэж тэдний нэг нь заналхийлэн дуу алдав. Тэгээд тэд давирхайны утгуурыг миний аманд хийх гэж оролдож байлаа. Би толгойгоо бултуулж байсан болохоор тэд миний аманд утгуурыг хийж чадсангүй. Тэгээд тэд, ‘… Толгойгоо гэдийлгэ. Чамд жаахан давирхай амсуулаадахъя’ хэмээн хашгирч байлаа. Тэгээд тэд миний ам уруу хуруу шил хийх гэж оролдсон ч шүдэнд минь цохиод хагалчихав. Цамцны захнаас бусад бүх хувцас минь урагдсан байв. Тэгтэл нэг хүн миний дээрээс дарж унан, бүх биеийг минь хумсаараа галзуу муур шиг маажиж гарах нь тэр.…

Тэгээд тэд намайг орхин явахад би босох гэж оролдсон ч дахин унав. Давирхайг уруулаасаа арилгахад арай чөлөөтэй амьсгалах болов. Жаахан байтал тамир тэнхээ сэргэхээр нь бостол тээр тэнд хоёр гэрэл харагдлаа. Нэг гэрлийг нь чиглэн алхтал энэ нь Жонсоныхны аав байв. Намайг хаалган дээр хүрч ирэхэд биед түрхсэн давирхай цусаар будагдсан юм шиг харагдсанд эхнэр маань миний биеийг хэдэн хэсэг болгон урж тасчсан юм байна гэж бодоод ухаан алдаж унав.…

Найз нар маань шөнөжингөө миний биеэс давирхайг хусч арилган, угааж, цэвэрлэв. Иймээс би өглөө болоход хувцас өмсөхөд бэлэн болсон байлаа гэж Бошиглогч ярьжээ.”

Энэхүү хүнд сорилтын дараа ч Бошиглогч Их Эзэний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд шантаршгүй тууштай байсан юм. Маргааш нь Хүндэтгэлийн өдөр байлаа. “Хүмүүс ариун ёслолд ердийнхөөрөө цагтаа цугласан байлаа. Тэдний дунд бас нөгөөх танхайрагчид ч иржээ. … Шалба маажуулж, муухай царайтай болсон би ердийнхөөрөө цугларагсдад номлож, тэр өдрийн үдээс хойш гурван хүнд баптисм хүртээв”1 хэмээн Бошиглогч өгүүлжээ. Иосеф, Эмма хоёрын хүү, улаан бурхнаар өвчлөөд байсан Жозефыг хүйтэн шөнө гадаа байлгаснаас, тэднийхийг танхайрагчид дайрснаас хойш тав хоногийн дараа нас баржээ.

Сүмийн дөрөв дэх Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф ярьсан нь: “Тэрээр бүр амь нас нь хөнөөгдөхөд хүрлээ ч гэсэн Өөрийнх нь гэрээгээр амьдрах нь уу, үгүй юү гэдгийг Их Эзэн сорих болно гэдгийг Иосефт хэлсэн юм. Тэр үнэхээр түүнийг сорьсон билээ. [Иосефыг] бүх дэлхий болоод урвагч хуурамч найз нар нь эсэргүүцэн тэмцсэн ч, бүх амьдрал нь гай зовлон, айдас түгшүүр, асуудал бэрхшээлээр дүүрэн байсан ч, тэрээр бүхий л гай зовлон, шорон гяндан, танхайрагчид болоод өөртэй нь харгис хэрцгий харьцаж байсныг шүд зуун тзсвзрлэж, өөрийнхөө Бурханд ямагт үнэнч байсан билзз.”2

Иосеф Смитийн сургаалаас

Есүс Христийг дагагсад соригдоно. Харин тэд итгэлээ Бурханд нотлох ёстой.

“Иеховагийн хүчээр биш бол аюулгүй байдал гэж үгүй. Өөр хэн ч чөлөөлж чадахгүй. Бид үлэмж их зовлонгоор түүнд итгэлтэйгээ нотлохгүй бол тэр ч чөлөөлөхгүй. Учир нь Хурганы цусаар дээлээ угаах хүн үлэмж их зовлон, бүр бүх гай зовлонгоос хамгийн ихийг нь туулах ёстой [Илчлэлт 7:13-14-г үз].”3

“Бүх ард түмнүүдийн хувь заяа шударга Бурханы мутарт байдаг бөгөөд Тэрбээр хэнд ч шударга бусыг үйлдэх нь үгүй. Тийнхүү Христ Есүс дотор бурханлагаар амьдардаг хүмүүс мөрдлөг хавчлагад зовох болно [2 Тимот 3:12-ыг үз]. Тэдний хувцас Хурганы цусанд цагаан болгогдохоос өмнө Илчлэгч Иоханы хэлснээр үлэмж их гай зовлонг туулах ёстой билээ [Илчлэлт 7:13-14-ийг үз].”4

“Хүмүүс Уулан дээр гарч дээр тэнгэрт өргөмжлөгдөхийн тулд зовох ёстой юм.”5

1838-1839 оны өвөл Иосеф Смит Либерти шоронд хоригдон үлэмж зовон шаналж байхдаа Сүмийн гишүүдэд ийн бичжээ: “Хайрт ах дүүс минь, Бурхан соригдож хатуужсан хүмүүстэй байхын тулд тэднийг алт мэт цэвэршүүлэх болно [Малахи 3:3-ыг үз] гэж хэлсний дагуу энэ үеийг Тэрээр Өөрийн хатуу сорилтын цаг болгон сонгожээ хэмээн бид та нарт хэлж байна. Иймээс бид соригдож байгаа юм. Хзрэв бид сорилтыг эсэн мэнд давж, итгэлээ хадгалж үлдвэл, энэ үеийнхнийг нүглийнх нь төлөө бүхэлд нь аливаа шалтаггүйгээр үлдээх тэмдэг болно. Мөн энэ нь Абрахамын итгэлтэй эн тэнцүү бидний итгэлийн сорилт, түүнчлэн эртний Гэгээнтнүүд биднийхээс илүү хүнд гай зовлонг туулсан хэмээн шүүлтийн өдөр сайрхахгүй байхын учир үндэслэл юм. Ийнхүү бид тэдний нэгэн адил зохистой хэмээн шүүгдэж болно хэмээн бодно.”6

“Хүнд сорилтууд нь зөвхөн эртний гэгээнтнүүдийн оюун ухааныг ойлгоход шаардлагатай мэдлэгийг бидэнд олгох болно. Миний хувьд л гэхэд, хэрэв би ийм зовлон зүдгүүрийг биеэрээ туулаагүй бол, одоогийнх шиг санаа бодол надад хэзээ ч төрөхгүй байсан гэж боддог. Бурханыг хайрладаг хүмүүсийн сайн сайхны төлөө бүх зүйл хамтдаа ажиллах болно [Ром 8:28-ыг үз].”7

Сүмийн гураө дахъ Ерөнхийлөгн Жон Тейлор ийн хэлжээ: “Бошиглогч Иосеф нэг үйл явдлын үеэр Арванхоёрт хандаж үг хэлэхдээ: ‘Та бидэнд бүх төрлийн хүнд сорилт тулгарах болно. Абрахам болон Бурханы бусад хүмүүст тохиолдсон тттиг тийм сорилтоор (тэр ийн хэлэв) Бурхан та нарыг сорино. Тэрээр та нарыг хараандаа байлгаж, зүрх сэтгэлийн хүсэл бодлыг сорих болно. Та нар үүнийг тэсвэрлэж чадахгүй бол Бурханы Селестиел хаант улсыг өвлөхөөр зохистой биш байх болно’ … Иосеф Смит үнэнийг хүлээн авсан цагаасаа хойш хэдэн cap ч болов амар тайван байж чадаагүй юм. Эцэстээ тэрбээр Картейж шоронд амь насаа хөнөөлгөсөн билээ хэмээн ярихыг би сонссон.”8

Хүнд сорилтын үед Өөрт нь итгэсэн хүмүүсийг Бурхан дэмжиж, адисална.

“Бидэн дээр тал талаас ирж буй гай зовлонг тэвчээрээр даван туулах боломжийг Сайн мэдээний хүч бидэнд олгох болно.… Хавчлага хэдийчинээ хатуу харгис байх тусам түүний сүм дээр ирэх Бурханы бэлэг төдийчинээ их байх болно. Тийм зз, Христийн төлөө амь насаа зориулахад бэлэн байгаа хүмүүсийн сайн сайхны төлөө бүх зүйл хамтдаа ажиллах болно.”9

“Миний цорын ганц итгэл найдвар бол намайг бий болгосон, бүх хүч түүнд байдаг, эдүгээ миний өмнө байгаа, зүрх сэтгэлийн минь хүсэл бодол түүний мэлмийн өмнө ил тавигдсан Бурханд итгэх итгэл юм. Тэр бол намайг тайтгаруулагч. Тэрээр намайг хаяхгүй.”10

“Хзнд итгэдгээ би мэднэ. Би хадан дээр зогсож байна. Үер, тийм зз, үер намайг унагаж чадахгүй.”11

Бошиглогч Либерти шоронгоос суллагдсаныхаа дараа өөртөө тохиолдсон яөдлын талаар дараах зүйлийг яръжээ: “Бурханд таларх. Ах нарын маань зарим нь гзрчлзлзз цусаараа лацдаж, үнзний улмаас амь насаа хөнөөлгөсөн ч бид чөлөөлөгдлөө шүү дзз-

“Тздний зовлон гашуун байсан ч,

Баяр баясал нь үүрдийнх билзз.

“‘Ямар ч найдваргүй хүмүүсийн’ [1 Тесалоник 4:13-ыг үз] адилаар уй гашуу болохгүй байцгаая. Бид тздзнтзй дахин уулзаж, ёс бус хүмүүсийн айдасгүйгззр хамтдаа баясан цзнгзх цаг түргзн ойртож байна. Тийм зз, Тзрбззр Өөрийн Гзгззнтнүүдззр алдаршиж, итгзгч бүх хүмүүсийг гайхан бишрүүлзхийн тулд, бас дайснуудаасаа болон Сайн мздззг дагаагүй бүх хүмүүсззс өш хонзон авахын тулд ирзхдзз Христ дотор нойрссон хүмүүсийг Өөртзйгөө хамт авчирна.

“Тзр үед бзлзвсзн змзгтзйчүүдийн болон зцзггүй хүүхдүүдийн зүрх сзтгзл тайтгарч, нүүрнззс нь бүх нулимс нь арчигдана. Тздний туулсан хүнд сорилтууд өнгөрч, тздний сайн сайхны төлөө хамтдаа ажиллан, үлзмж гай зовлонг итгзлтзйгззр даван туулсан хүмүүсийн хамт олон болгон тзднийг бзлтгзх болно. Мөн тздний хувцас угаагдаж, Хурганы цусаар цагаан болгогдоно. [Ром 8:28; Илчлзлт 7:13-14, 17-г үз.]”12

Хожим нъ Сургаал ба Гэрээний 127:2-т цэдэглэгдсэн дараах зүйлийг Бошиглогч Гэгээнтнүүдэд 1842 оны есдүгээр сарын 1-нд бичжээ: “Мөн миний туулахаар дуудагдсан зовлон зүдгүүрүүдийн хувьд тэдгээр нь хүмүүний атаа жөтөө хийгээд хилэгнэл амьдралын минь бүх өдрүүдэд миний нийтлэг хувь заяа байсан болохоор надад өчүүхэн зүйл мэт санагдана.… Гүнзгий ус бол дотор нь миний сэлж сурсан зүйл. Энэ бүгд миний хувьд ердийн мөн чанар болжээ; мөн бибээр гай зовлондоо Паулын адил бахархмаар санагдана; энэ өдрийг хүртэл миний эцгүүдийн Бурхан тэдгээр бүгдээс намайг чөлөөлсөн бөлгөө; учрыг болгоогтун, мөн харагтун, би бүх дайснаа ялах болно, учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярилаа.”13

Итгэгч хүмүүс гай зовлон тохиолдоход үглэж, гомдоллодоггүй, харин Бурханы нинжин сэтгэлд талархдаг.

Миссурид хавчигдаж байсан Гэгээнтнүүдийг тэргүүлж байсан ёүмийн удирдагчдад Бошиглогч 1833 оны Арванхоёрдугаар сарын 5-нд бичсэн нъ: “Бурханаас Өөрийн бүтээлүүдгэй ажилладаг үйл хэрэгт үглэж гомдоллохгүй байхыг санагтун. Эртний бошиглогчид, Төлөөлөгчдийнхтэй адил тийм хатуу сорилтонд та нарыг хараахан оруулаагүй байна. Даниел, Еврейн гурван хүүхэд [Шадрах, Мешах, Абеднего], Иеремиа, Паул, Стефен болон тоог нь дурдахад хэтэрхий олон бусад хүмүүсийг санагтун. Тэднийг чулуугаар шидэж, тас хөрөөдөж, сорин, илдээр цавчин алж байснаас [тэд] хонь ямааны арьс нөмөрч тэнүүчлэн, ядуу зүдүү, гай зовлонд нэрвэгдсэн, тарчлан зовсон, дэлхий тэдний талаар огт санаа тавьдаггүй хүмүүс байсан шүү дээ. Тэд эзгүй цөл, уул нуруудаар тэнүүчлэн газрын нүх сүв, агуйд нуугдаж явсан юм. Гэсэн ч тэд бүгд итгэлээрээ сайн гэрчлэлийг олж авсан юм [Еврей 11:37-39-ийг үз]. Ийнхүү тэд бүхий л гай зовлонгийхоо дунд Христийн төлөө хавчигдах болсондоо баяртай байлаа.

“Сион чөлөөлөгдөж, үндэслэн байгуулагдахаас өмнө бидэнд юу тохиолдох учиртайг бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс Бурхантай ойр амьдарч, Түүний зарлигуудад ямагт чанд дуулгавартай байх нь бидний агуу хэрэгцээ бөгөөд ингэснээрээ бид Бурхан ба хүмүүсийн өмнө хүний мөс, жудгаар гэм зэмгүй байж чадна.…

“… Бид Бурханд итгэж, шийдвэр төгс байвал, Бурханы ажлыг урагш ахиулж, эцсийг хүртэл итгэлтэй хэвээр үлдэхийн тулд Түүний нигүүлслээр дамжуулан тусламж олж авна. Ингэснээр бид селестиел алдар сууг олж, Бурханы хүүхдүүдэд бэлтгэсэн амралтад орж чадна.”14

Тав хоногийн дараа Бошиглогч Миссури дэх Сүмийн удирдагчид болон Гэгээнтнүүдэд бичсэн нъ: “Бидэнд хүмүүс талархалтай ханддагчлан бид тэдэнд талархалтай байцгаая. Бид амьд мэнд байгаа болохоор энэ үед Бурхан бидэнд зориулж эрхэм сайхан зүйлийг нөөцөлсөн байж мэднэ. Мөн Түүний нэрийг алдаршуулах боломжийг бидэнд олгох болтугай. Итгэлийг үгүйсгэдэг хүмүүс байхгүй болсонд би баяртай байна. Та бүгд эцсийг хүртэл итгэлээ сахин хадгалахын төлөө би Есүсийн нэрээр Бурханд хандан залбирч байна.”15

Бошиглогчийн, 1836 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн тэмдэглэлд өгүүлсэн нъ: “Нэг шинэ жил эхэлж, нөгөө нь улиран одсон энэ үед Бурхан миний бас гэрийнхний минь амийг аварсны төлөө зүрх сэтгэл минь Түүнд өргөх талархлаар дүүрэн байна. Ёс бус бөгөөд тэрс үеийнхний дунд хүмүүний амьдралд жам ёсны зүйл болох бүхий л төрлийн зовлон зүдгүүр, хүнд сорилт, гай түйтгэр бидэнд учирсан ч биднийг дэмжиж, урам хайрлаж байна. Үүний төлөө би Их Эзэний өмнө байгаа мэтээр, шороо ба үнсэн дунд өөрийгөө даруусгаж байна.”16

Бошиглогч өвчнөөсөө илааршсан тухай 1837 оны зургадугаар сард өгүүлсэн нъ: “Энэ бол миний эрүүл мэнд гэнэт муудаж, үхдэгийн даваан дээр тулж очоод гэнэт илааршсан олон тохиолдлын нэг юм. Илааршсаныхаа төлөө зүрх сэтгэл минь Тэнгэрлэг Эцэгтээ талархах талархлаар дүүрч, өөрийгөө болон бүх хүч чадлаа Түүнд үйлчлэхэд зориулахаар тухай бүр шийддэг байлаа.”17

Бурханы хүч, мэргэн ухаан, хайранд итгэх нь хүнд сорилтын үед санаа сэтгэчээр унахаас зайлсхийхэд бидэнд тусална.

“Тохиолдож болох бүхий л хүндрэл бэрхшээлийг бид даван туулах ёстой. Бие сэтгэлээр соригдож, зүрх алдран, гар цуцаж болох ч бид ухрах ёсгүй. Сэтгэлийн хаттай байх ёстой.”18

“Гэгээнтнүүд Бурханы хүч, мэргэн ухаан хайранд итгэснээр хамгийн хүнд нөхцөлд ч, тэгэхдээ бүр олонтаа, хүний төрх байдал үхлээс өөр юуг ч бодогдуулахгүй, мөхөл гарцаагүй юм шиг [санагдаж] байсан ч Бурханы хүч үзүүлэгдэн, Түүний алдар суу илчлэгдэж, чөлөөлөлт ирсэн билээ. Тийнхүү Гэгээнтнүүд, Улаан Тэнгис дундуур хуурай газраар гарч ирсэн Израилын хүүхдүүд лүгээ адил түүний ариун нэрийг алдаршуулан магтуу дуу дуулсан юм.”19

“Гай зовлон төгсөж, Сатаны хаант улс бүх хар төлөвлөгөөтэйгөө хамт балгас болон сүйрнэ гэдгийг, Гэгээнтнүүд галд долоон удаа улайсгасан алт лугаа адил гай зовлон, сорилтоороо хатуужин төлөвшиж, Христийн төлөө Бурханы соёрхох тэнгэр, газрын адислалууд тэдний тэргүүн дээр элбэг дэлбэгээр юүлэгдэнэ гэдгийг би мэднэ.”20

“Бурханы Гэгээнтнүүд та нар арай удаахан тэсч, тууштай зогсогтун. Тэгвэл амьдралын зовлон зүдгүүр өнгөрч, та нар үйлчлэгчид нь болох Бурханаас шагналаа хүлээн авна. Тэрээр Христийн болон Сайн мэдээний төлөө та нарын туулсан гай түйтгэр, зовлон зүдгүүрийг зохих ёсоор үнэлэх болно. Бурханы Гэгээнтнүүд та нарын нэрс үр удамд чинь хойшид дамжуулагдах болно.”21

Ерөнхийлөгн Бригам Янгийн зөвлөхөөр үйлчилж асан Жорж АСмит үлэмж их хүндрэл бэрхшээлийн үед дараах зөвлөгөөг Бошиглогч Иосеф Смитээс хүлээн авчээ: “Ямар ч хүндрэл бэрхшээл тохиолдлоо гэсэн хэзээ ч санаа сэтгэлээр унаж болохгүй гэсэн зөвлөгөөг тэр надад өгч билээ. Би Нова Скотын хамгийн гүн хонхорт живж, Хадат Уулс бүхлээрээ дээрээс минь нурлаа ч гэсэн санаа сэтгэлээр унах ёсгүй, харин үл шантарч, итгэлээ ашиглан, зоригоо чангалж, эцэстээ дээрээс чинь овоорч унасан юмны орой дээр гарч ирэх болно гэв.”22

Бошиглогч хөнөөгдөхөөсөө ердөө хэдхэн хоногийн өмнө амь нас нь аюулд учраад байгааг тэр өөрөө болон Гэгээнтнүүд мэдэж байсан үед Абрахам КХожийн гарыг барьж: “Ингэхэд, Хож ах аа, болох ёстой юм болдгоороо болог. Харин итгэлийг бүү үгүйсгэ. Тэгвэл бүх юм сайн болно ”23 гэжээ.

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 257-259 дээрх шастирыг нэгтгэн дүгнэ. Бошиглогч Иосеф Смит өөртөө тохиолдсон хүнд сорилтуудыг яагаад даван туулсан гэж та нар боддог вэ? “Шалба маажуулж, муухай царайтай болсон” түүнийг цугларагчдад зааж байсныг дүрслэхэд чамд ямар бодол төрдөг вэ?

  • Хуудас 259 дээрх гурав дахь догол мөрийг унш. Өргөмжлөлд бэлтгэхэд зовлон зүдгүүр бидэнд хэрхэн тусалдаг гэж та нар боддог вэ? (Зарим жишээг хуудас 259-261-ээс үз.) Өөртөө тохиолдсон хүнд сорилтуудаас чи юу мэдэж авсан бэ?

  • “[Бидний] туулсан хүнд сорилтууд, [бидний] сайн сайхны төлөө хамтдаа ажиллах болно” хэмээн Иосеф Смит энэ бүлэгт бидэнд гурван удаа амласан байна (хуудас 260; мөн хуудас 261). Энэхүү амлалтын үнэнийг чи хэрхэн харсан бэ?

  • Хуудас 261 дээрх гурав дахь, дөрөв дэх догол мөрийг унш. Хүнд сорилтын цагт чинь Их Эзэн өөрийг чинь тайтгаруулсан ямар туршлагыг чи хуваалцаж чадах вэ? “Хадан дээр зогсох” гэдэг нь чиний хувьд юу гэсэн үг вэ?

  • Бидэнтэй харьцдаг Бурханы үйл хэргүүдэд үглэж, гомдоллохгүй, эсвэл дургүйцэхгүй байхыг Иосеф Смит Гэгээнтнүүдэд зөвлөжээ (хуудас 262-263). Дургүйцэх нь бидэнд ямар байдлаар нөлөөлж болох вэ? Бид хүнд сорилтуудад ямар арга замаар хариулах ёстой вэ? (Зарим жишээг хуудас 262-265-аас үз.)

  • Бэрхшээлтэй тохиолдоход “сэтгэлийн хаттай” байна гэсэн нь юу гэсэн үг вэ? (хуудас 263).

  • Жорж А.Смитэд өгсөн Бошиглогчийн зөвлөгөөг унш (хуудас 265). Хүнд сорилтуудтай тулгарахад чинь энэ зөвлөгөө та нарт хэрхэн тусалж болох вэ?

Холбогдох судрууд: Дуулал 55:22; Иохан 16:33; Нифай 36:3; Хиламан 5:12; С ба Г 58:2-4; 90:24; 122:5-9

Эшлэл

  1. History of the Church, 1:261-264; налуу бичлэгийг арилгасан; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 205-208, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. Wilford Woodruff, Deseret News: Semi-Weekly, 1881 оны 10-р сарын 18, х. 1; цэг тэмдэг, том үсгээр бичих дүрэм шинэчлэгдсэн.

  3. Иосеф Смитээс Виллям В.Фелпс болон бусад хүмүүст бичсэн захидал, 1833 оны 8-р сарын 18, Огайогийн Көртланд; Joseph Smith, Collection, Сүмийн Архив.

  4. History of the Church, 1:449; Иосеф Смитээс Эдвард Партриж болон бусад хүмүүст бичсэн захидлаас, 1833 оны 12-р сарын 5, Огайогийн Көртланд.

  5. History of the Church, 5:556; 1843 оны 8-р сарын 27-нд Иллинойн Наувуд Иосеф Смигийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс, Виллям Клейтон.

  6. History of the Church, 3:294; Иосеф Смитээс Эдвард Партриж болон Сүмд бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 20, Либерти шорон, Либерти, Миссури.

  7. History of the Church, 3:286; Иосеф Смитээс Презенди Хантингтон Буеллд бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 15, Либерти шорон, Либерти, Миссури; Буелл эгчийн сүүлчийн нэрийг History of the Church-д “Булл” хэмээн буруу бичжээ.

  8. Жон Тейлор, Deseret News: Semi-Weekly, 1883 оны 8-р сарын 21, х. 1.

  9. Иосеф Смитээс Виллям В.Фелпс болон бусад хүмүүст бичсэн захидлаас, 1833 оны 8-р сарын 18, Огайогийн Көртланд; Joseph Smith, Collection, Сүмийн Архив.

  10. Иосеф Смигээс Виллям В.Фелпст бичсэн захидал, 1832 оны 7-р сарын 31, Огайогийн Хайрам; Joseph Smith, Collection, Сүмийн Архив.

  11. History of the Church, 2:343; Иосеф Смитээс Виллям Смитэд бичсэн захидлаас, 1835 оны 12-р сарын 18, Огайогийн Көртланд.

  12. History of the Church, 3:330-331; цэг тэмдэг шинэчлэгдсэн; “Extract, from the Private Journal of Joseph Smith Jr.,” Times and Seasons, 1839 оны 11-р сар, x. 8.

  13. Сургаал ба Гэрээ 127:2; Иосеф Смитээс Гэгээнтнүүдэд бичсэн захидлаас, 1842 оны 9-р сарын 1, Науву, Иллиной.

  14. History of the Church, 1:450; Иосеф Смитээс Эдвард Партриж болон бусад хүмүүст бичсэн захидлаас, 1833 оны 12-р сарын 5, Огайогийн Көртланд.

  15. History of the Church, 1:455; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитээс Эдвард Партриж болон бусад хүмүүст бичсэн захидлаас, 1833 оны 12-р сарын 10, Огайогийн Көртланд.

  16. History of the Church, 2:352; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1836 оны 1-р сарын 1, Огайогийн Көртланд.

  17. History of the Church, 2:493; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book B-1, x. 762-63, Сүмийн Архив.

  18. History of the Church, 4:570; 1842 оны 3-р сарын 30-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү.

  19. History of the Church, 4:185; Иосеф Смит болон Тэргүүн зөвлөл дэх түүний зөвлөхүүдээс Гэгээнтнүүдэд бичсэн захидлаас, 1840 оны 9-р сар, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1840 оны 10-р сар, х. 178.

  20. History of the Church, 2:353; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1836 оны 1-р сарын 1, Огайогийн Көртланд.

  21. History of the Church, 4:337; Иосеф Смит болон Тэргүүн зөвлөл дэх түүний зөвлөхүүдийн тайлангаас, 1841 оны 4-р сарын 7, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1841 оны 4-р сарын 15, х. 385.

  22. George A. Smith, “History of George Albert Smith by Himself,” x. 49, George Albert Smith, Papers, Сүмийн Архив.

  23. History of the Church, 6:546; цэг тэмдэг шинэчлэгдсэн; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book F-1, x. 147, Сүмийн Архив.

Зураг
Joseph being tarred and feathered

1832 оны гуравдугаар сарын 24-ний шөнө Огайогийн Хайрамд Иосеф Смитийг уурлан хилэгнэсэн танхайрагчид гэрээс нь чирж гарган биеЪ нь давирхай түрхэж, өд наажээ.

Зураг
John Taylor

Жон Тейлор

Зураг
family in hospital

“Бид Бурханд итгэж, шийдвэр төгс байвал, Бурханы ажлыг урагш ахиулж, эцсийг хуртэл итгэлтэй хэвээр үлдэхийн тулд Түүний нигүулслээр дамжуулан тусламж олж авна.”