Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 24: Их Эзэний арга замаар удирдах нь


Бүлэг 24

Их Эзэний арга замаар удирдах нь

“Би тэдэнд зөв зарчмуудыг заадаг. Харин тэд өөрсдийгөө захирдаг.”

Иосеф Смитийн амьдралаас

Гэгээнтнүүд Көртландад ариун сүм барихаар ажиллаж, золиослол хийж байсан үед Миссурийн Жаксон дүүрэгт Гэгээнтнүүд хүнд хэцүү хавчлагатай тулгарч байлаа. Миссурид Сүмийн гишүүд шилжин ирэх нь ихсэхийн хэрээр өмнө нь ирж суурьшсан хүмүүстэй зөрчилдсөнөөс хурцадмал байдал улам даамжирчээ. Миссуричүүд улс төрийн хяналтаа алдахаас айж, Сүмийн танил биш итгэлд сэжиглэнгүй ханддаг байснаас мөн Гэгээнтнүүд зөвхөн өөрсдийнхөө дунд худалдаа арилжаа хийх хандлагатай байсанд дүргүйцдэг байжээ. Танхайрагчид Гэгээнтнүүдийг хэрцгийгээр мөрдөн хавчихаа гааруулж, улмаар 1833 оны арваннэгдүгээр сард тэднийг гэр орноос нь албадан хөөсөн юм. Гэгээнтнүүд мал амьтан, гэрийн эд хогшлынхоо ихэнхийг орхиж, умард зүг, ихэвчлэн Миссурийн Клей дүүрэг уруу зугтаж, тэнд түр хугацаагаар толгой хоргодох газар олжээ.

Көртландад амьдарч байсан Бошиглогч Иосеф Смит Миссури дэх Гэгээнтнүүдэд учирсан гай зовлонд сэтгэл ихэд эмзэглэж, тэдэнд туслахыг хүсч байлаа. 1834 оны хоёрдугаар сард Их Эзэн, Жаксон дүүрэг уруу хээрийн аянаар хөдлөх Гэгээнтнүүдийн бүлгийг зохион байгуулах ёстойг түүнд илчилсэн ажээ. Сионы Хуаран хэмээн нэрлэгдсэн энэ бүлэг Сүмийн гишүүдээс хууль бусаар булаан авсан газар, өмч хөрөнгийг нь буцаан олгоход туслах ёстой байв. (С ба Г 103:21-40-ийг үз.) Хуаран 1834 оны тавдугаар сарын 6-нд албан ёсоор зохион байгуулагдаж, эцэстээ 200 гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн байлаа. Зэвсэглэж, цэргийн анги болон зохион байгуулагдсан хээрийн аяныхан 1450 гаруй км газрыг туулж, зургадугаар сарын дундуур Жаксон дүүргийн ойролцоо хүрч ирэв.

Хуарангийн гишүүд өдөр бүр аагим халуунд холын зайг тааруухан хоол хүнс, ус муутайгаар явган туулдаг байв. Аяны олон долоо хоногийн туршид хүмүүс хоорондоо ойр дотно болсон ч, ядарч, өлсөж цангадаг байсан нь зарим хүмүүсийг бусадтайгаа ам мурийх, Бошиглогчийг шүүмжлэхэд хүргэсэн ажээ.

Иосеф Смит энэхүү аяны хүнд хэцүү, аюул ослыг эс хайхран хуарангийн гишүүдийг өдөр бүр удирдахдаа удирдлагын чухал зарчмуудыг тэдэнд заадаг байв. Хожим нь Сүмийн дөрөв дэх Ерөнхийлөгч болсон, Сионы Хуарангийн гишүүн Вилфорд Вудрафф өгүүлсэн нь: “Бид өөр ямар ч арга замаар, хэзээ ч олж авч чадахгүй туршлагыг олж авсан юм. Бид Бошиглогчийн нүүрийг харж, түүнтэй хамт мянга гаруй км аялан, Бурханы Сүнс түүнтэй хамтран ажиллахыг, мөн Есүс Христээс түүнд олон илчлэлт ирж, тэдгээр нь биелэгдэхийг харах онцгой боломжтой байлаа.”1

Уг бүлэг Миссурид ирсний дараа тэд муж улсын албаны хүмүүстэй хэлэлцээр хийсэн ч асуудлыг энхийн журмаар шийдвэрлэх оролдлого амжилтгүй болжээ. Зэвсэгт мөргөлдөөн зайлшгүй мэт санагдсан үед Бошиглогч 1834 оны зургадугаар сарын 22-нд удирдамж хүсч залбирсанд тэр үед Сион гэтэлгэгдэх боломжгүйг, түүнчлэн хуаранг татан буулгах тухай илчлэлт хүлээн авчээ (С ба Г 105-ыг үз). Их Эзэн хуарангийн гишүүдийн талаар, “Би тэдний залбирлуудыг сонссон, мөн тэдний өргөлүүдийг хүлээн авах болно; мөн тэдний итгэлийн сорилтын учир тэд ийн хол авчрагдах ёстой нь надад шаардлагатай бөлгөө” (С ба Г 105:19) хэмээн хэлсэн ажээ.

Сионы Хуаран улс төрийн зорилгоо биелүүлж чадаагүй ч, өнө удаан үргэлжлэх сүнслэг байдлын үр нөлөөг бий болгосон юм. 1835 оны хоёрдугаар сард Бошиглогч Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга, Далын Чуулгыг зохион байгуулахад Арванхоёр Төлөөлөгчийн ес нь, Далын Чуулга бүгдээрээ Сионы хуаранд алба хаагчид байв. Далын анхны гишүүдийн нэг Жозеф Янгийн дурссанаар Бошиглогч эдгээр ах нарын бүлэгт хандан : “Бурхан та нарыг дайгахыг хүссэнгүй. Тэрээр дэлхийн үндэстнүүдэд сайн мэдээний үүд хаалгыг нээх Арванхоёр хүнийг мөн тэдний удирдлагаар замнаж, дагах далан хүнийг, амь амьдралаа зориулж, Абрахамынх шиг агуу золиослол хийсэн хүмүүсийн дундаас сонгож авахгүйгээр Өөрийн хаант улсыг зохион байгуулж чадахгүй байлаа”2 гэж тайлбарлажээ.

Бригам Янг, Хебер К.Кимбалл, Вилфорд Вудрафф болон бусад хүмүүс 1839 онд Гэгээнтнүүдийг Миссуригээс Иллиной уруу, хожим нь Солт Лейкийн Хөндий уруу удирдах боломжийг олгосон практик сургалтыг Сионы Хуарангаас олж авчээ. Эдгээр ах нар Бошиглогчтой хамтран ажилласан туршлагаасаа Их Эзэний арга замаар удирдахыг сурсан юм.

Иосеф Смитийн сургаалаас

Удирдагчид зөв зарчмуудыг зааж, удирддаг хүмүүс нь өөрсдийгөө захирч сурахад тусалдаг.

Сүмийн гурав дахъ Ерөнхийлөгч Жон Тейлор өгүүлсэн нъ: “олон жилийн тэртээ Наувуд хууль тогтоох байгууллагын гишүүн, нэг боловсон эр Иосеф Смит тийм олон хүнийг төгс эмх цэгцтэйгээр хэрхэн удирддагийг миний дэргэд түүнээс асуусан юм. Тэр ялдамд өөр хаана ч ийнхүү хүмүүсийг удирдаж чадахгүй байгааг нөгөөх хүн дурдсан аж. Энэ бол туйлын амархан зүйл гэж Ноён Смит хариулав. ‘Яаж тэр вэ? Энэ чинь бидэнд их хэцүү байдаг’ хэмээн нөгөөх хүн асуув. ‘Би тэдэнд зөв зарчмуудыг заадаг. Харин тэд өөрсдийгөө удирддаг’ ”3 гэж Ноён Смит хариулсан юм.

Сүмийн хоёр дахъ Ерөнхийлөгч Бригам Янг өгүүлсэн нъ: “Түүнийг болон түүний хүмүүсийг харахаар ирдэг байсан боловсон эрчүүд дээрх асуултыг Иосеф Смитээс олон удаа асуудаг байсан. ‘Та яаж өөрийнхөө хүмүүсийг ийм хялбархан хянаж чаддаг юм бэ? Тэд таны хэлснээс өөр юу ч хийдэггүй шиг харагдах юм. Та тэднийг яаж ийм амархан удирдаж чаддаг юм бэ?’ Би тэднийг ерөөсөө удирддаггүй шүү дээ. Бид эдгээр эцсийн өдрүүдэд тэнгэрээс Их Эзэний илчилсэн зарчмуудаар амьдрах ёстой. Их Эзэн Өөрийн хүмүүсийг ёс бусчуудаас ялган цуглуулж, Өөрийн ажлыг зөв шударга байдлаар гүйцэд, түргэн биелүүлэх цаг ойртсоор байна. Иймд би Түүний илчилсэн зарчмуудыг хүмүүст заахад тэд эдгээр зарчмуудын дагуу амьдрахыг хичээж, өөрсдийгөө хянадаг’ гэж тэр ярьдаг байлаа.”4

Тэрээр эрх мэдэл, хүчийг эрэлхийлж байна гэсэн зэмлэлийн хариуд Иосеф Смит хэлсэн нъ: “Миний эзэмшдэг хүн төрөлхтний оюун санааны талаарх хүчний тухайд бол, энэ нь, миний бие Бурханы мутарт зэмсэг болж, хүмүүнд танилцуулдаг сургаалууд дахь үнэний хүчний үр нөлөө болохоос биш, миний талаас хэрэгжүүлсэн аливаа албадлагын үр дүн биш. … Би асууя. Миний бие хэзээ нэгэн цагт аль нэг хүнд албадлага хэрэглэсэн гэж үү? Хэрэв тэрээр үүнийг зохимжтой гэж үзвзл, миний номлосон аль нзг сургаалд итгзхгүй байх зрх чөлөөг би түүнд олгоогүй гзж үү? Надад дайсагнагчид яагаад сургаалыг дайрч давшлахгүй байгаа юм бэ? Тэд ингэж чадахгүй. Учир нь сургаал үнэн юм. Иймээс сургаалыг сүйрүүлэх гэсэн хэн бүхнийг би эсэргүүцдэг.”5

“Сейнт Люис Газеттын оффист ажилладаг нэг ах ямар зарчмаар надад ийм их хүч байдгийг мэдэхийг хүсчээ. … Би үнэний болон ариун журмын хүчийг олж авсан юм. Энэ хүч хадан гэртээ харих хүртэл надад оршсоор байх болно хэмээн би түүнд хэлсэн.”6

Удирдагчид өөрсдөдөө хэрэгтэй мэргэн ухааныг Сүнснээс бочон Их Эзэний адислалуудыг хүчээн авснаар танин мэддэг

“Бурханы хүн Бурханы хүмүүст зааж, тэднийг удирдахын тулд мэргэн ухаан, мэдлэг, ойлголтоор хишиг хүртээгдсэн байх ёстой.”7

Иосеф Смит Арөанхоёрын Чуулгын гишүүд болот Их Британид номлолд үйлчилж байсан санваартны бусад удирдагчдад бичсэн нъ: “Миний бие та нарын үйл ажиллагаатай гүнзгий танилцах тусам, эдгээр нь мэргэн ухаанаар хийгдсэнд туйлын сэтгэл ханамжтай байгаагаа хэлж чадна. Их Эзэний Сүнс та нарыг удирдан чиглүүлж байсанд би эргэлзэхгүй байна. Та нар даруу байж, хүсэл бодол тань хүч эрх мэдлээ ахиулах, амин хувийн ашиг сонирхлын төлөө бус, харин нөхрийнхөө авралын төлөө байгааг надад нотолж байна. Гэгээнтнүүд ийм хүсэл эрмэлзлээ харуулах тусам тэдний зөвлөгөөг сайшаан дагах болно. Мөн тэдний хүч чармайлт амжилт олно.

Та нар зөвлөгөө хүсдэг олон чухал зүйл бий. Гэвч та нар тухайн нөхцөл байдалтай сайтар танилцах юм бол, надаас илүүгээр өөрсдөө төгс сайнаар шийдэж чадна. Иймээс би та нарын нэгдмэл мэргэн ухаанд илүү их найдаж байна . …

“Хайрт ах нар аа, эдүгээ урагш ахиж байгаа агуу ажлын талаар, мөн үүнд миний бие хэрхэн холбогдох тухай, бас энэ нь алс холын нутгуудад хүрч, мянга мянган хүн үүнийг баяртайгаар хүлээн авч байгаа талаар тунгаан бодоход надад төрдөг санаа бодлыг та нар ямар нэг хэмжээгээр мэддэг байх ёстой. Би өөрийн хариудлагыг, мөн дээрээс дэмжлэг, мэргэн ухааныг авах хэрэгцээгээ ямар нэг хэмжээгээр ухаарч байна. Ингэснээр эдүгээ асар олон тоотой болж чадсан энэ хүмүүс төгөлдөржиж, Их Эзэн Есүс Христийг аугаа алдар суундаа заларч ирэхэд Түүнийг угтахаар бэлтгэгдсэн байхын тулд зөв шударга ёсны зарчмуудыг тэдэнд зааж, тэднийг Тэнгэрийн хүслийн дагуу удирдах боломж надад олдох болно. Миний төлөө тэнгэрлэг Эцэгт хандсан та нарын болон Англи дахь бүх ах эгч нарын (тэднийг би хараагүй ч хайрладаг) залбиралд би найдаж болох уу? Ингэснээр би Сатаны заль мэхнээс зайлсхийн, бэрхшээлийг даван туулж, зөв шударга хүмүүст нөөцөлсөн адислалуудыг хүртэхэд энэ хүмүүсийг авчирч чадна биз дээ? Би үүнийг та нараас Их Эзэн Есүс Христийн нэрээр хүсч байна.”8

1833 онд Бошиглогч удирдагндаас Огайогийн Томпсон дахъ гишүүдэд, тэднийг тэргүүлэхээр Салмон Гий ах томилогдсоныг мэдэгдэж бичсэн нъ: “Бид хайрт ах Салмоныгаа … та нарыг удирдаж, бурханлиг байдлын дагуу та нарт заалгахын тулд томиллоо. Та нарын адил бид ч түүнд агуу итгэл хүлээлгэдэг билээ. Тиймээс бид та нарт, төдийгүй бас Их Эзэнд хандан-тэр бол бидний агуу итгэл хүлээлгэсэн удирдагч хэмээн үзэж, түүнийг хүлээн аваарай гэж хэлж байна. Их Эзэн та нарын сайн сайхны төлөө түүнийг энэ албан тушаалд томилсныг ойлгож, тэрээр Их Эзэний тухай мэдлэгт мэргэн ухаан, ойлголтоор өсч хөгжиж байхын төлөө үргэлж залбирч, залбирлаараа түүнийг дэмжиггүн. Та нар түүгээр дамжуулан муу ёрын сүнс, аливаа зөрчил сөргөлдөөн, санал зөрөлдөөнөөс хол байж, Их Эзэн бөгөөд Аврагч, Есүс Христийн ач ивээл, түүний тухай мэдлэгт өсч хөгжинө.

“… Эцэст нь ах нар аа, бид дуудагдсан ажлаа хийх боломжтой байхын тулд бас та нар Бурханы нууцуудыг бүрэн байдлаар нь хүртэхийн тулд бидний төлөө залбирч байна уу.”9

Бошиглогч дараах зөвлөгөөг санөаартны хэсэг удирдагчдад ярилцлага хийх удирдамж болгон өгчээ: “Бүх зүйлд төгс дэг журамтай байхын тулд хүн бүр өөрийнхөө ээлжинд, өөрийнхөө байрнаас, өөрт нь өгсөн хугацаанд багтааж ярих ёстой. Мөн … хүн бүр … учир нь үл ойлгогдох юмсын тухай биш, харин тухайн сэдвээр оновчтой тодорхой ярихад анхаарах ёстой … Хүмүүс судруудыг болон Их Эзэний оюун ухаан, хүслийг чамбай судлахад өөрсдийгөө дайчилсан үед дээрх байдлаар ярьж чадна. Их Эзэний Сүнс, уг Сүнсийг эзэмшсэн бүх хүмүүст үнэнийг ямагт үзүүлж, ойлгуулах болно.”10

“Арванхоёр болон бусад гэрчүүд дэлхийн цугларагсдын өмнө зогсож, Бурханы Сүнсний хүч болон илэрхийллээр тэдэнд номловол, хүмүүс сургаалыг биширч, мэл гайхан, ‘Энэ хүн хүчтэй сургаал номлож, агуу номлол айлдлаа’ хэмээн хэлнэ. Тэр үед сайхь хүн эсвэл нөгөөх хүмүүс алдар сууг өөрсдөдөө авахыг горилох биш, харин даруу байж, магтаал сайшаал, алдар сууг Бурхан болон Хурганд өргөхөд санаа тавиг. Учир нь тийнхүү ярих хүч нь тэдэнд Ариун Санваар болон Ариун Сүнсний хүчээр байгаа билээ. Ай хөөрхий, хүмүүн чи тоос биш, юу юм бэ? Чи өөртөө байгаа хүч, адислалуудыг өөр хэнээс ч биш, зөвхөн Бурханаас авдаг бус уу?”11

Их Эзэний хаант улсын удирдагчид үйлчилдэг хүмүүсээ хайрладаг.

“Нас ахих тусам зүрх сэтгэл минь та нар уруу тэмүүлэх юм. Буруу бүхнийг орхих хүсэл надад цаг үргэлж байдаг. Учир нь би энэ хүмүүсийг ариун журамт удирдагчид байгаасай хэмээн хүснэ. Христ Есүсийн тухай юмсыг мэдэх боломжийг та нарт олгосноороо оюун санаанд чинь эрх чөлөөг олгож байгаа билээ . … Зөвхөн сайн сайхан мэдрэмж л зүрх сэтгэлд минь оршдог.”12

“Өөр сүмийн санваартнууд миний талаар гонгинолдон, ‘Энэ хоосон чалчигч яахлаараа өдий олон дагалдагч олж авчихаад, тэднийгээ алдахгүй байлгаад байдаг юм бол оо?’ гэж гайхдаг. Энэ бол би хайрын зарчмыг эзэмшдэгийнх хэмээн хариулна. Дэлхийд миний өгч чадах юм гэвэл хайрлагч зүрх сэтгэл, хөдөлмөрч гар юм.”13

Бошиглогч Картейж шорон уруу явахаасаа хэд хоногийн өмнө Гэгээнтнүүдэд хайраа илэрхийлсэн нъ: “Бурхан та нарыг сорилоо. Та нар бол сайн хүмүүс. Тиймээс би та нарт бүх зүрх сэтгэлээсээ хайртай. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй [Иохан 15:13-ыг үз]. Гай зовлонгийн цагт та нар надтай хамт байлаа. Иймээс би та нарыг хамгаалахын төлөө амь насаа золиослоход бэлэн байна.”14

Их Эзэний хаант улсын удирдагчид үйлчлэл, үлгэр жишээгээрээ заадаг.

Сионы Хуарангийн гишүүд Огайогийн Көртландаас Миссури уруу хээрийн аян хийх үед Иосеф Смиттэй хамтран ажилласнаас удирдлагын олоон зарчимд суралцжээ. Сионы хуарангийн гишүүн Жорж А.Смит дурссан нъ: “Бошиглогч Иосеф бол хээрийн аяны бүх хүнд бэрхшээлийг нуруун дээрээ үүрч туулсан хүн. Тэрээр Хуаранг хэрэгцээт зүйлсээр хангахад санаа тавьж, үүнийг тэргүүлж байснаас гадна жилийн халуун улиралд өдөрт 40-65 км замын ихзнхийг явган туулсан учир хөл нь өвдөж, цэврүүтэн, цус шүүрч байлаа. Гэвч тэрээр аяны туршид хэзээ ч дургүйцэж, гомдоллож байсангүй. Гэтэл Хуарангийн ихэнх эрчүүд хуруу холголоо, хөл цэврүүтлээ, өдөрт хэтэрхий их явж байна, хангамж муу байна, талх, эрдэнэ шишийн бингийн [эрдэнэ шишийн талх] чанар муу, тос хөгцөрсөн [үнэр орж муудсан], зөгийн бал эсч гашуурсан байна, гахайн өвчүү, бяслаг өтсөн байна гэхчлэнгээр үглэж, гомдоллодог байлаа. Зарим хүмүүс Иосефт дургүйцэн гомдоллодог байсныг юман чинээ боддоггүй байв. Хзрэв хуаран ус муутай байх юм бол тзд бараг л бослого гаргах дайны юм болдог байв. Биднийг Сионы хуаран гэх боловч, олон хүн залбирдаггүй, болчимгүй, хайхрамжгүй, хэнэггүй, ухаан мулгуу эсвэл атгаг санаатай байлаа. Харин бид энэ тухай мэддэггүй байв. Иосеф тэвчээртэй хандаж, бидэнд хүүхэд шиг л зааж сургана. Хэзээ ч үглэж дургүйцдэггүй, удирдагчийнхаа хүссэн юуг боловч хийхэд бэлэн байдаг хүмүүс Хуаранд байлаа.”15

Дараах хэсгүүдийг Бошиглгчийн 1834 оны таөдугаар сарын түүхэн намтраас авчээ: “Бид шөнө бүр амрахаар унтахынхаа өмнө бүрээн дуунаар хэдэн хэсэг хуваагдаж, майхнуудад орон Их Эзэний өмнө мэхийн залбирал, даруухан гуйлтаар түүнд талархлаа илэрхийлдэг байлаа. Өглөөний дөрвөн цагийн орчимд мөн л бүрээн дуугаар хүн бүр дахин Их Эзэний өмнө өвдөг сөгдөн тэр өдөр Их Эзэний адислалуудыг гуйн залбирдаг байв.”16

1834 оны 5-р сарын 27: “Дайснууд хүчирхийлэл үйлдэхээр байнга заналхийлж байсан ч бид үүнээс айсангүй. Бас хээрийн аянаа үргэлжлүүлэхээс ч ухарсангүй. Учир нь Бурхан бидэнтэй хамт байлаа. Мөн Түүний тэнгэр элчүүд бидний өмнө явж, манай жижигхэн бүлгийн итгэл гуйвшгүй тууштай байлаа. Тэнгэр элчүүд бидний хамтрагчид гэдгийг бид мэдэж байв. Яагаад гэвэл бид тэднийг харж байсан юм.”17

1834 оны 5-р сарын 29: “Хамтран аялагч хэсэг нөхдөд минь эсгэлэн амттай талх өгсөн атлаа надад сайхан амттай талх өгснийг би мэдлээ. Гэхдээ нэг л гал тогооноос шүү дээ. Энэхүү тал засалтын төлөө би Зебедий Колтрин ахыг зэмлэв. Учир нь ах нарт яг л надад үйлчилдэг шиг үйлчлэхийг би хүсдэг байв.”18

Сионы Хуарангийн гишүүн Жон М.Чайдестер өгүүлсэн нъ: “Сионы Хуаран Индиана муж улсаар дайран өнгөрөх үед нэг удаа маш их намаг дундуур гарах шаардлагатай болов. Иймээс бид намгийг гатлахад морин тэрэгнүүдэд туслахын тулд урт аргамжаар оосорлон татахад Бошиглогч хамгийн түрүүнд хөл нүцгэлэн аргамжинд орж билээ. Энэ бол бэрхшээл тулгарсан бүх цагт илэрдэг түүний зан төлөвийн чанар байлаа.

Бид аянаа амралтгүй, хоол ундгүйгээр үргэлжлүүлж, дөчин км яваад [Вакенда] мөрөнд хүрэв. Бид мөрнийг гаталга онгоцоор гатлахаас аргагүй болов. Тэгээд мөрний нөгөө эрэгт буудаллахад нэн тохиромжтой сайхан газар байсан нь ядарч, өлсөж цангасан хүмүүсийн санаанд ихэд нийцэв. Бошиглогч энэ газарт ирснийхээ дараа аянаа цаашид үргэлжлүүлэх ёстойг мэдэрлээ гэж Хуаранд мэдэгдэв. Тэгээд тэрээр удирдлагыг гартаа авч, өөрийгөө дагахыг уриалав.

“Энэ нь хуарангийн дотор хагарал гарахад хүргэсэн юм. Эхлээд Лайман Вайт болон бусад хүмүүс Бошиглогчийг дагахаас татгалзсан ч эцэстээ буцаж ирэв. Дахиад арваннэгэн км орчим газар цааш явахад Бошиглогч сүнсээр нөлөөлөгдсөнийг дараа нь болсон үйл явдал харуулсан юм. Биднийг мөрнийг гаталж байхад тэр хэсгээс доош 13 км-т хэсэг хүмүүс шөнө довтлохоор бүлэг болон зохион байгуулагдсаныг дараа нь бидэнд мэдэгдэж билээ.”19

Сионы Хуарангийн хээрийн аяны үед зарим оролцогчид дургүйцэн, гомдоллож байжээ. Бошиглогч тэднийг шүүмжилж, хэрэв тэд наманчлахгүй бол өвчин гарна гэж сануулж байв. Зарим хүмүүс түүний зөөлөгөөг аөсан ч, бусаЪ нь дагасангүй. Удалгүй булчин задрах тахал гарч хуарангийн хэдэн гишүүн нас барав. Хожим нь Арөанхоёрын Чуулгад үйлчилсэн Оорсон Хайд дурссан нь: “Бошиглогч хуарангийн төлөө анхаарал халамж тавихаа больсон уу? Шүүмжлэл, зовлон зүдгүүрийн цагт тэрээр нөхөддөө санаа тавихаа сулруулсан уу? Тэрээр тэдний эсрэг эвгүй зүйл ярьснаас дайсан нь болж хувирсан уу? Үгүй шүү! Зүрх сэтгэл нь талархлаар дүүрсэн, цээж нь хайр, өрөвч зөөлөн сэтгэл, нигүүлслээр бялхсан, хүнд үед бие сэтгэл, аливаа бүхнээ зориулдаг үнэнч итгэлтэй, эрч хүчтэй найз нөхрийн шинжийг өөртөө бүрдүүлсэн тэрбээр өвчтэй болон хорвоог орхин одож байгаа хүмүүсийг өөрийн биеэр адисалж, нас барагсдыг нутаглуулахад тусалж байлаа. Тэрхүү хүнд сорилтын үед түүний үйлдэл бүр нь хуаранд улам илүү итгэл найдварыг төрүүлж байлаа. Хуаранд олон дутагдал байсан ч, тэрээр гишүүдийг нь хайрласан хэвээр байсан юм.”20

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 382 дээрх гурав дахь догол мөрийг унш. Бошиглогч Иосеф Смитийн удирдлагын арга барилд та нар ямар хүч чадлыг олж хардаг вэ? Удирдлагын ийм арга барилд ихэнх хүмүүс яаж хариулдаг гэж та нар боддог вэ?

  • Удирдагчид Сүнснээс мэргэн ухаан хүлээж авах хэрэгцээний тухай Бошиглогчийн сургаалуудыг нэгтгэн дүгнэ (хуудас 322-324). Өөртөө хэрэгтэй мэргэн ухааныг эзэмшихэд удирдагчдад юу тусалж чадах вэ?

  • Хуудас 322 дээрх догол мөрийг бүтнээр нь нэгтгэн дүгнэ. Даруу зан, амин хувиа хичээдэггүй үзэл яагаад удирдагчдын зан төлөвийн нэн чухал шинж чанар байдаг вэ? Зан төлөвийн өөр ямар шинж чанарууд удирдагчдад байх ёстой гэж та нар боддог вэ?

  • Иосеф Смит Гэгээнтнүүдийг хайрлаж, тэдэнд өрөвч зөөлөн сэтгэлээр ханддагаа нийтийн өмнө ярьдаг байжээ (хуудас 325). Аль нэг удирдагч чамайг үнэхээр хайрладгийг чи яаж мэддэг вэ? Чи удирдагчийн хайраар хэрхэн адислагдсан бэ?

  • Хуудас 325-328, 319-321 дээрх Сионы Хуарангийн тухай мэдээллийг судал. Бошиглогч удирдлагын ямар чанаруудыг харуулсан бэ?

  • Өөрийнхөө гэр бүл, Сүм, мэргэжил, сургууль, хамт олны болон бусад удирдагчдын тухай бод. Иосеф Смитийн үлгэр жишээг дагахын тулд та нар юу хийж болохоо авч үз.

Холбогдох судрууд: Египетээс Гарсан нь 18:13-26; Сургаалт Үгс 29:2; Матай 20:25-28; Нифай 1:26; С ба Г 107:99-100

Эшлэл

  1. Wilford Woodruff, Deseret News: Semi-Weekly, 1869 оны 12-р сарын 21, х. 1; зөв бичгийн дүрэм ба том үсгийн дүрэм шинэчлэгдсэн.

  2. Ахмад Жозеф Янг History of the Church, 2:182, зүүвэр тайлбарт эш татжээ; Ахмад Жозеф Янг History of the Organization of the the Seventies (1878), x. 14.

  3. John Taylor, “The Organization of the Church,” Millennial Star, 1851 оны 11-р сарын 15, x. 339.

  4. Brigham Young, Deseret News: Semi-Weekly, 1870 оны зургадугаар сарын 7, x. 3.

  5. History of the Church, 6:273; 1844 оны 3-р сарын 24-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  6. History of the Church, 6:343; Иосеф Смигийн хувийн тэмдэглэлээс, 1844 оны 4-р сарын 25, Науву, Иллиной.

  7. History of the Church, 5:426; 1843 оны зургадугаар сарын 11-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдаглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс.

  8. History of the Church, 4:228-230; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смитээс Арванхоёрт бичсэн захидлаас, 1840 оны 12-р сарын 15, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1841 оны 1-р сарын 1, х. 259-260; History of the Church-д энэ захидлын огноог 1840 оны 10-р сарын 19 гэж буруу бичжээ.

  9. Иосеф Смит болон бусад хүмүүсээс Огайогийн Томпсон дахь Сүмийн гишүүдэд бичсэн захидлаас, 1833 оны 2-р сарын 6, Огайогийн Көртланд; Letter Book 1, 18291835, х. 25-26, Joseph Smith, Collection, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  10. History of the Church, 2:370; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1836 оны 1-р сарын 15, Огайогийн Көртланд.

  11. History of the Church, 3:384; 1839 оны долдугаар сарын 2-нд Айовагийн Монтрөүзд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс.

  12. History of the Church, 6:412; 1844 оны тавдугаар сарын 26-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Томас Буллок.

  13. History of the Church, 5:498; 1843 оны долдугаар сарын 9-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдаглэлийг хийсэн Виллард Ричардс; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  14. History of the Church, 6:500; 1844 оны зургадугаар сарын 18-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан History of the Church-ийг эмхтгэгчид нэг лекцэнд нүдээр харсан нэлээд хэдэн гэрчийн аман мэдүүлгийг хавсаргажээ.

  15. George A. Smith, “History of George Albert Smith by Himself, Papers, 1834-1835, Сүмийн Архив.

  16. History of the Church, 2:64-65; Хебер К.Кимбалл, “Elder Kimball’s Joumal-”аас, Times and Seasons, 1845 оны 1-р сарын 15, x. 771.

  17. History of the Church, 2:73; Хебер К.Кимбалл, “Elder Kimball’s Journal- ”аас, Times and Seasons, Jan. 15, 1845 оны 1-р сарын 15, x. 772.

  18. History of the Church, 2:75; George A. Smith, “History of George Albert Smith by Himself-”ээс, Papers, 1834-1875, Сүмийн Архив.

  19. John M. Chidester, “Recollections of the Prophet Joseph Smith,’ Juvenile Instructor, 1892 оны 3-р сарын 1, x. 151; цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  20. Orson Hyde, Deseret News, 1853 оны долдугаар сарын 30, х. 66.

Зураг
council meeting

Их Эзэний хаант улсын удирдагчид Бурханы хумүүст зааж, тэднийг удирдахын тулд “мэргэн ухаан, мэдлэг, ойлголтоор хишиг хуртээгдсэн байх ёстой.”

Зураг
men pulling wagon

“Бошиглогч хамгийн түрүүнд хвл нүцгэлан аргамжинд орж билээ. Энэ бол бэрхшээл тулгарсан бүх цагт илэрдэг түүний зан төлөвийн чанар байлаа” гэж Сионы Хуарангийн нэг гишүүн дурсчээ.