Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 34: Уучлалын хүч


Бүлэг 34

Уучлалын хүч

“Дайн дууссан шүү, хайрт найз минь, нааш up, Давын өмнө найз нараа л гэх юм, дахиад л тэд сүүл барих юм.”

Иосеф Смитийн амьдралаас

Mиссиппи мөрний Иллинойн тал дээр Гэгээнтнүүдийн цугларч байсан газрыг 1839 оны зун Бошиглогч Науву хэмээн нэрлэжээ. Энэ нэр “үзэсгэлэнт нутаг, эсвэл амрахад сайхан газар”1 гэсэн утгатай еврей үгнээс гаралтай аж. Гэгээнтнүүд Бошиглогчийн удирдлагаар Коммерс тосгоныг үзэсгэлэнтэй сайхан хот болгон хувиргаж байлаа. Тэд эхлээд шавар тагз, майхнуудаа нэг талыг нь зассан гуалан байшингуудаар сольж, дараа нь засмал дүнзэн байшин, бат бөх тоосгон байшингууд олноороо босох болжээ. Тэд их хэмжээний газрыг гоё сайхан болгохын тулд жимсний болон навчит модод, усан үзмийн мод, бут сөөг тарьсан аж. Гэгээнтнүүд Миссурид үзсэнтэй адил мөрдлөг хавчлагаас зайлсхийж болох газрыг үзэсгэлэнт сайхан Наувуд олж, амар амгалан аж төрөх найдвар өвөрлөж байлаа.

Хот байгуулалтын энэ үед уучилж, өнгөрсөн үед үйлдсэн буруу зүйлийнхээ төлөө наманчлах хүсэл болон нигүүлсэнгүй зан төлөвийг нь харуулсан нэгэн туршлага Иосеф Смитэд тохиолдсон ажээ. Эл туршлагын тухай Даниел Тайлер дурссан нь:

“Сүмд дээгүүр албан тушаалтай байсан нэг хүн Фар Вестэд [Миссурийн] байх үедээ, чичирч халуурдаг хумхаа өвчнөөр өвчлөв. Түүний бие суларч, ухаан нь сааралтсан үед дургүйцэгч бүлгийнхэн толгойг нь эргүүлж, Гэгээнтнүүдийг орхин өөрсөдтэйгөө хамт явахыг түүнд ятгасан ажээ. Тэрээр Бошиглогчийн эсрэг гэрчлэл хэлсэн гэнэ. Гэгээнтнүүдийг Коммерст суурьшиж байх үеэр түүний өвчин илааршиж, Миссуригээс Иллинойн Квинсид шилжиж ирсэн байв. Тэнд тэрээр өөрийгөө болон гэр бүлээ Наувуд аваачих мөнгө олохын тулд бас Бурханы хэлмэгдсэн хүн (Бошиглогч Иосеф) өөрийг нь уучилж, сүрэгт эргэж ирэх боломж олгох юм бол түүнд бэлэг болгон [өгөхөөр] түлээний мод бэлтгэж багладаг байжээ.… Өөрийнх нь хувьд аврал өөр хаана ч байхгүй бөгөөд аврал түүнд үгүйсгэгдвэл бүх юм үгүй болно гэж бодоход сэтгэл санаа нь уймардаг байжээ. Тэрээр зүрх сэтгэлдээ уй гашуу тээн, уруу царайлж явах болжээ.

[Нөгөөх хүнийг] замд явж байхад нь Их Эзэн Иосеф ахад, түүнийг ирж явааг хэлжээ. Бошиглогч цонхоор нөгөөх хүн гудамж өгсөн ирж явааг харав. Тэрээр хаалга онгойлгомогц Бошиглогч сандал дээрээсээ үсрэн босч, харайж гараад хашаан дотор түүнтэй уулзаж, ‘Ай хөөрхий,- ах минь, Чамайгаа хараад би чинь хөл газарт хүрэхгүй баярлаж байна!’ хэмээн дуу алдав. Тэрээр нөгөө хүнийг хүзүүдэн тэвэрч хоёулаа хүүхэд шиг уйлж гарчээ.

“Зохих нөхөн сэргээлт хийгдэж нөгөөх унасан хүн баптисмаар дамжин Сүмд дахин элсэж, Санваарыг дахин хүртээд, хэдэн чухал номлолд явж Гэгээнтнүүдтэй хамт Сионд цуглаж, бүрэн итгэлтэйгээр өөд болсныг хэлэхэд хангалттай байна.”2

Тэргүүн Зөвлөлийн зөвлөхөөр үйлчилж асан Жорж К.Каннон Иосеф Смитийн уучлагч чанарын тухай цааш нь гэрчлэн: “Иосеф үнэнийг хатуу хамгаалдаг, Бурханы зарлигуудад тууштай үнэнч байсан болохоор ядуу дорой болон алдаа гаргасан хүмүүст үргэлж нигүүлсэнгүй ханддаг байлаа. 1835 оны зун Көртланд бас зэргэлдээх газруудад зөвлөл болон хурлуудад ажиллаж, Сүмийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн эсрэг мэдэгдэл хийх гэж оролдсон нэлээд хэдэн гишүүний хэргүүдэд оролцсон ажээ. Тэрээр хэрэгтнүүдийг өмгөөлж хамгаалахаар шодогдсон байна уу эсвэл өөрөө буруу байна уу ялгаагүй нэн их энэрэнгүй, чин шударга ханддаг байсан нь бүхний хайрыг булаадаг байв.”3

Иосеф Смитийн сургаалаас

Бид нигүүлслийн зарчмыг хөгжүүлж, ах эгч нараа уучлах үүрэгтэй.

“Нэг хүн нөгөөгийнхөө эсрэг нүгэл үйлдсэн үед газар дэлхий дээр тохиодог хамгийн баярлууштай үйл хэрэг бол тэрхүү нүглийг уучлах явдал байдаг. Үүний дараа Аврагчийн тод томруун, төгс загварын дагуу, тэнгэр дэх бидний Эцэгт хандан бас [нүгэлтнийг] уучлахын төлөө залбирагтун.”4

“Нигүүлслийн зарчмыг үргэлж баримталж, наманчлалын эхний шинж тэмдгээр нь ах дүүсээ уучлахад бэлэн байж, түүний төлөө уучлалыг гуй. Бид ах дүүсээ, тэр ч байтугай дайснаа, тэрээр наманчлах буюу уучлал гуйхаас нь өмнө, Тэнгэрлэг Эцэг маань бидэнд нигүүлсэнгүй ханддаг лугаа адил түүнийг уучлах ёстой.”5

“Бие биедээ тэвчээртэй ханд. Учир нь Их Эзэн бидэнд ийн ханддаг билээ. Сүм дэх дайснуудынхаа төлөө залбирч, Сүмийнх биш дайснуудаа бүү зүх. Учир нь өшөө авалт минийх, Би будааж төлнө хэмээн Их Эзэн хэлсэн байдаг [Ром 12:19-ийг үз]. Нигүүлсэнгүй бай, тэгвэл та нар өөрсдөдөө нигүүлслийг олно хэмээн бид томилогдсон гишүүн бүрд, бас бүх хүмүүст хандан хэлж байна. Бодгалиудыг хөнөөх биш, харин тэдэнд туслахыг эрэлхийл. Учир нь ‘гэмших шаардлагагүй ерэн есөн зөвт хүнээс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно’ [Лук 15:7-г үз]”6 гэдгийг та нар үнэнээр мэднэ шүү дээ.

Элиза Р.Снөү Бошиглогчийн дараах үгсийг тэмдэглэжээ: Бидний дунд алдас байдаг ч, “[Гэгээнтнүүд] нигүүлслээр зэвсэглэх ёстой. Тэрээр алдсыг илчлэхэд зэмсэг болсоор ирснээ хэлэв. Өдий олон хүн өөрсдийгөө чөтгөрийн ялан дор тавьж, мөхөл уруу явж байгааг бодоход гунигтай,бас аймаар байна. Нэгэнтээ хайрладаг байсан мөнх бус нөхөд бидэнд бийг тэрээр гүнээ сэтгэл хөдлөн өгүүлж, тэднийг өөрчлөгдөхөд бид урам хайрлаж болохгүй юү? хэмээн асуув. Бид тэднийг Аврагчийнхаа хэлснээр далан удаа [хараахан] уучлаагүй байна [Матай 18:21-22]. Магадгүй бид тэднийг ганц удаа ч болов уучлаагүй байж мэднэ. Нүгэлтнүүд наманчилж, өөрчлөгдөх авралын өдөр эдүгээ ирээд байна.”7

“Есүс Христ болон ариун тэнгэр элчүүд үл ялих юмсыг бидэнд зорилго болгон өгдөг гэж бодох юм бол бид ямар хүмүүс болж таарах вэ? Бид бие биендээ нигүүлсэнгүй байж, үл ялих юмсыг хайхардаггүй байх ёстой.”8

Арванхоёрын Чуулгын гишүү Виллард Ричардс өгүүлсэн нъ: “Тэнгэр болон түүний хооронд бүх зүйл сайн байсныг, хэний ч эсрэг дайсагнадаггүйгээ Иосеф онцлон тэмдэглэв. Есүсийн залбирлын дагуу, эсвэл түүний загвараар, Иосеф-’Аав аа, надад алдаа гаргасан хүмүүсийг би уучилсны адилаар миний алдааг уучилна уу’ [Матай 6:12, 14-ийг үз], учир нь би бүх хүмүүнийг чөлөөтэйгөөр уучилдаг билээ хэмээн залбирдаг байлаа. Бид бусдын хайрыг хүлээж, үүнийгээ бэхжүүлэхийг хүсвэл, бидний дайснууд ч найз нар маань байхаар бусдыг хайрлаж чадна.”9

Уучлах нь эв нэгдлийн мэдрэмжийг сэргээдэг.

“Сэтгэл санааны агуу эв нэгдэл байхгүй байгаа нь миний сэтгэлийг эмзэглүүлдэг. Хэрэв нэг эрхтэн нь зовбол түүний хамт бүх эрхтэн зовно. Бид сэтгэл санааны эв нэгдлээрээ Бурханы хүчийг олж авдаг. Христ нүгэлтнүүдийг наманчлалд дуудаж, тэднийг аврахаар ирснээ хэлсэн билээ. Христ нүгэлтнүүдтэй нөхөрлөдөг байсан учраас, зөвхөн өөрөө л зөв байх ёстой гэж боддог иудейчүүд Түүнийг буруутгадаг байв. Тэрээр тэдэнтэй нүглээ наманчилсных нь үндсэн дээр нөхөрлөдөг байсан юм.… [Нүгэлтнүүд] наманчилбал, бид тэдэнтэй нөхөрлөх ёстой. Бид тэднийг ажиглан харж, эелдэг уриалгахнаар бас өөрсдийн нөлөөгөөр бүхий л зөв шударга бусаас цэвэршүүлэх үүрэгтэй.… Хүмүүстэй нөхөрлөж, тэдэнд нинжин сэтгэлээр хандахаас өөр юу ч тэднийг нүглээ орхиход ийм хүчтэйгээр хөтөлдөггүй билээ.”10

Бошиглогч Иосеф Смит Сүмийн хэсэг удирдагчдад бичсэн нъ: “Эдүгээ, ах нар минь, би та нарын болон хүн төрөлхтний бүх ертөнцийн гэм согог, мунхаглал, сул дорой тал хийгээд ёс бусыг бүхий л тэвчээр, хүлцэнгүй байдлаар хуваалцаж, уучлах нь миний хүслэн гэдгийг хэлье. Та нарт итгэдэг миний итгэл та нарыг хайрладаг миний хайр багасаагүй, бас сулраагүй байна. Харин эдүгээ ямар нэг байдлаар өөрсдийнхөө сул дорой байдал болоод мунхаглалыг бидэнтэй хамт тэвчээртэйгээр хүлээн зөвшөөрч, өөрсдийнхөө талаарх шүүмжлэлийг хүлээн авахад та нарыг уриалан дуудаж байгаад бүү гомдоорой.… Та бид нүүр тулан уулзсан үед бидний хоорондох аливаа асуудлыг шударгаар ойлгож, төгс хайр давамгайлах болно гэдгийг, хамтдаа үүрэг хүлээн холбогдсон ариун гэрээ бидний зүрх сэтгэлд хамгаас эрхэм дээд байрыг олно хэмээн би өчүүхэн ч эргэлзээгүйгээр хүсэн хүлээж байна.”11

Бошиглогч Иосеф Смит Тэргүун Зөвлөл дэх өөрийн зөвлөхүүд болон Арванхоёртой хамтран хийсэн нэг хурал дээр дараах үгсийг хэлжээ: “Би тухайн үеийн сэтгэл санааны байдлаас хамаарч, заримдаа хэтэрхий хатуу хахир үг хэлж, сэтгэл санааг тань эмзэглүүлсэндээ ах дүүс та нараасаа уучлал гуйж байна. Учир нь би та нарт хайртай бас та нарыг Их Эзэний өмнө, бүх хүмүүний өмнө бүх зүрх сэтгэлээрээ аливаа зөвт байдлыг тань тулж дэмжиж явах болно. Иймээс ах дүүс минь, Бурхан болон Түүний удирдамж биднийг хааш нь дуудна, шуурга, хуй салхи, аянгын цахилгаан дотор ч, далай тэнгис, хуурай газар дээр ч, эзгүй цөлд, хуурамч ах дүүс буюу танхайрагчдын дотор ч, миний бие аливаа эсэргүүцлийн урсгалыг таслан зогсоохыг хүсч байгаад итгэлтэй байгтун. Өндөр ч, гүн ч, вант улсууд ч, хүч ч, одоогийн юмс ч, ирэх юмс ч эсвээс аливаа бусад бүтээл ч намайг та нараас салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна [Ром 8:38-39-ийг үз].

Мөн эдүгээ би та нарын алиных нь ч талаар гутаан доромжилсон үг яриаг сонсохгүй, та нартай нүүр тулан уулзаж, баттай мэдэхээс өмнө, тэнгэрийн доорх алдаж эндэхээс ангид гэрчлэл дээр тулгуурлахгүйгээр та нарыг буруутгахгүй гэдэг гэрээнд Бурханы өмнө та нартай орж байна. Иймээс би та нарын үгэнд бат итгэсээр байх болно. Учир нь та нар бол үнэнийг эрхэмлэдэг хүмүүс гэдэгт би итгэдэг. Иймээс би ямар нэг юмны тухай ярихад та нар миний үгэнд мөн адил хэмжээгээр итгэдэг байхыг та нараас хүснэ. Учир нь би өөрийнхөө мэддэггүй ямар нэг юмыг та нарт ярихгүй.”12

1835 оны намар Бошиглогчийн дүү Виллям Бошиглогчийн гаргасан нэг шийдөэрийг зөвшөөрөхгүй, уурлаж, Бошиглогчийг жигшин зэвүүцэж, бусдыыг мөн ийм байдлаар түүнтэй харъцахад турхирсан ажээ. Дүүгийнхээ энэ авирт Бошиглогч гомЪож, дараах үгсийг Виллямд зориулан бичжээ: “Виллям ах аа, чамайг өөрийгөө даруусгаасай хэмээн би хүснэ. Би чамайг уучилна. Чи миний өөрчлөгдөн хувиршгүй чин хүслийг мэднэ шүү. Би хэнд итгэх ёстойгоо мэднэ. Би хадан дээр зогсож байгаа хүн. Үер, тийм ээ, үер намайг тэндээс унагаж чадахгүй. Миний заадаг сургаал үнэнийг, Бурхан намайг адисалсныг чи мэднэ шүү дээ.… Чамайг буруу юм хийж байхад зөвлөгөө өгөх нь миний үүрэг гэдгийг чи мэднэ. Энэхүү эрх чөлөөгөө би ямагт хадгалж явах болно. Ийм онцгой боломж чамд бас бий. Би өв залгамжлах эрхтэй учраас чамд зөвлөгөө өгөх эрх чөлөө надад бий. Даруу байж, ахаасаа болон найзаасаа зэмлэл, заавар авах нь миний үүрэг учраас би чамд ч ийм онцгой боломжийг олгож байна.…

“Өдгөө эцгийн минь гал голомт дээр Бурханы нигүүлсэл орших болтугай. Чи бид хоёрын хоорондох дургүйцлийг Бурхан зайлуулж, бүх адислал сэргээгдэн, өнгөрсөн явдал үүрд мартагдах болтугай. Даруухан наманчлал бид хоёрыг хоёуланг нь Танд, Таны хүч болон хамгаалалтад, мөн аав, ээж, Алвин, Хайрум, Софрони, Самуел, Катерин, Карлос, Люси болон Гэгээнтнүүдийн, түүнчлэн амар амгаланд үүрд ариуссан бүх хүмүүсийн эдэлж буй алдар суугийн титэмд аваачих болтугай, Ай Бурхан минь хэмээн ах чинь залбирч байна.”13

1836 оны нэгдүгээр сарын 1-нд Бошиглогч гэр бүлд нъ тохиолдсон асуудлыг шийдвэрлэх талаар гаргасан хүч чармайлтынхаа тухай дараах зүйлсийг хэлжээ: “Өнгөрсөн жилийн үйл явдлуудыг тунгаан бодох үед талархал хийгээд бидэн дээр ирсэн олон адислал зүрх сэтгэлийг минь дүүргэсэн ч, эцгийн минь гэр бүлд тохиолдсон хүндрэлийн улмаас зүрх сэтгэл минь эмзэглэж байна.… Энэ өдөр гэр бүлийнхээ бүх асуудлыг эе эв, зүй зохисоор шийдвэрлэхэд миний талаас юу ч дутагдахгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Ирэх он жилүүдэд ийм асуудал ганц нэгхэн ч байна уу, олон ч байна уу ялгаагүй Бурханы өмнө зөв шударгаар тавигдах болтугай .…

Дүү Виллям, ах Хайрум, авга ах Жон Смит нар манайд орж ирэн, аав, Ахлагч Мартин Харрис хоёртой хамт өрөөнд орлоо. Тэгээд аав Смит бидний ярилцлагыг залбирлаар нээж, дараа нь тэрээр болсон хэрэг явдлыг нэн энэрэнгүй, сэтгэл хөдлөм байдлаар, бүр эцэг ёсны бүхий л анхаарал халамжаар илэрхийлэхэд гэр бүлд нь болсон энэхүү хэрэг явдал сэтгэлийг нь гүнзгий эмзэглүүлсэн нь харагдаж байлаа. Тийнхүү аавыг бидэнд хандаж үг хэлэхэд Бурханы Сүнс үлэмж хүчтэйгээр бидэн дээр оршиж, бидний зүрх сэтгэл уяран халгилж байв. Миний дүү Виллям буруугаа даруухнаар хүлээж, надтай зүй бус харьцсаныхаа төлөө уучлал гуйв. Би ч бас буруугай байсан зүйлээ хүлээж, түүнээс уучлал гуйв.

“Буруугаа хүлээж уучлал гуйх сүнс бид бүгдийн дунд байсан бөгөөд Бурханы болон ариун тэнгэр элчүүдийн хараан дор эдгээр ах нарын дэргэд, энэ цагаас хойш аливаа зүйлд бие биенээ зөв шударга байдалд тулж дэмжин, бие биенийхээ талаарх хорон санаатай үг яриаг сонсохгүй байхын төлөө, харин үүний оронд зовлон бэрхшээл тохиолдсон үед ахан дүүсийн ёсоор бие биендээ хандаж, номхон дөлгөөн байдлын сүнсээр эвлэрч, өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ аз жаргалыг, товчхон өгүүлбэл, хүн бүхний аз жаргал, сайн сайхан байдлыг хөхүүлэн дэмжихийн төлөө бие биетэйгээ гэрээнд орсон билээ. Тэр үед миний эхнэр, ээж, бичээч нарыг дуудан оруулж ирэхэд бид өөрсдийнхөө хийсэн гэрээг тэдэнд давтан өгүүлэв. Ийнхүү бидний зүрх сэтгэл талархлаар дүүрч, нулимс асгарч байлаа. Тэгээд ярилцлагыг хаахыг надаас хүсэхэд би үүнийг залбирлаар гүйцэтгэв. Энэ нь үнэхээр баяр баясгалантай үйл явдал байлаа.”14

Бид наманчилдаг хүмүүст тэсвэр, тэвчээр, нигүүлслийг харуулснаар “Бурханы хайртай хүүхдүүдийг чөлөөлөхөд” оролцоход нь тэдэнд тусалж чадна.

1838 оны сүүлчээр Сүмийн итгэмжит гишүүн асан Виллям В.Фелпс, Бошиглогч болон Сүмийн бусад удирдагчдыг Миссурид шоронд хоригдоход хүргэсэн, тэдний эсрэг худал гэрчлэл хэлсэн хүмүүсийн дунд байжээ. 1840 оны 6-р сард, Фелпс ах Иосеф Смитэд захидал бичиж уучлал гуйсан аж. Бошиглогч Иосеф хариулсан нъ: “Таны 29-ний өдрийн [сүүлчийн сарын] захидлын хариу болгож хэдэн үг тэрлэх гэж оролдох үед надад ер бусын мэдрэмж төрснийг би хэлэх ёстой. Энэ ялдамд өөртөө олсон энэхүү онцгой боломжийн төлөө би баяртай байна.

“Та миний, Ахлагч Ригдонгийн болон Хайрум ахын санаа бодлыг ямар нэг хэмжээгээр ойлгосныг бид захидлаас тань уншиж, таны шийдвэрийн тухай мэдсэнээр бидний зүрх үнэнхүү нигүүлсэл, өрөвч сэтгэлээр бялхлаа. Би таны хэрэгг Иеховагийн (би түүний үйлчлэгч билээ) сайшаалыг хүлээж, илчлэгдсэн үнэний болон зөв шударга ёсны зарчмуудад нийцүүлэн үйлдэх хүсэлтэй байгаагаа танд батлан хэлж чадна. Даруу бөгөөд гэмшдэг хүмүүсийн талаарх бидний тэнгэрлэг Эцэгийн үйл хэргийг ямагт тодорхойлж ирсэн тэвчээр, нигүүлслийн жишээг өвлөн авч, дээрх зарчмуудыг хөгжүүлснээр би нөхдийнхөө аврагч байж чадна гэж бодно.

Бид зан авирынхаа улмаас, мөнх бус хүмүүний биеэр туулах ёстой гашуун зовлонг амсаж, ихэд зовсон нь үнэн билээ. Та нарыг бидний эсрэг эргэсэн тэр үед, бид хамтдаа амттай яриа дэлгэж, Их Эзэнээс баясал, амар амгаланг олон удаа авдаг бай сан ч та нар -’бидний дайсан болоход бид урвалтыг чинь хүлцэн тэвчсэн билээ.’ [Дуулал 55:12-14-ийг үз.] ‘Чи хол хөндий зогсож, харь хүмүүс түүний баялгийг авч одон, гадаадынхан түүний дааман хаалгаар орж ирэн [Фар Вестийн] төлөө шавга хаях тэр өдөр чи ч гэсэн тэдний нэг байсан. Өөрийн дүүгийн өдөр болох түүний золгүй өдрийг бүү хар. Тэдний гай зовлонгийн өдөр чи амаа бүү ангайлга’ [Обадиа 1:11-12-ыг үз].

Гэвч гашуун аяганаас ууж, Эцэгийн хүсэл биелэгдсэн бөгөөд үүний улмаас бид өдий хүртэл амьд байгаа шүү дээ. Үүний төлөө бид Их Эзэнд баярлаж явдаг билээ. Ийнхүү бид Бурханыхаа нигүүлслээр ёс бус хүмүүсийн гараас чөлөөлөгдсөн болохоор, дайсны хүчнээс чөлөөлөгдөж, Бурханы хүндтэй хүүхдүүдийн эрх чөлөөнд эргэж ирэн, Бүхнээс Дээдийн Гэгээнтнүүдийн дундах байр сууриа эзэлж, хичээл зүтгэл, даруу байдал, жинхэнэ хайраар өөрийгөө бидний Бурхан, бас өөрийнхөө Бурханд болоод Есүс Христийн Сүмд зориулах нь таны онцгой боломж гэдгийг бид хэлж байна.

Таны гэмшил, наманчлал үнэн гэдэгт би итгэсэн учраас таныг бүрэн нөхөрлөлд дахин хүлээж авсандаа бас үрэлгэн хүү эргэж ирсэнд баяртай байна.

Таны захидлыг өнгөрсөн ням гарагт Гэгээнтнүүдэд уншиж өгсөн бөгөөд В.В.Фелпсийг бүрэн нөхөрлөлд хүлээн авахыг тэд санал нэгтэйгээр илэрхийлж, уг асуудлыг шийдлээ.

‘Дайн дууссан шүү, хайрт найз минь, нааш ир,

Давын өмнө найз нараа л гэх юм, дахиад л тэд сүүл барих юм.’ ”15

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-ыг үз.

  • Энэ бүлэгт Иосеф Смит бусдыг уучилсан тухай нэлээд хэдэн шастир агуулагддаг. Хуудас 443-445, 449-450, 450-452 дахь шастируудыг нэгтгэн дүгнэ. Эдгээр түүхүүд бусдыг уучлахаар хичээж байгаа хүнд ямар байдлаар тусалж болох вэ?

  • Өөрсдийгөө гомдоосон хүмүүсийг уучилснаар бидний амьдралд ямар адислалууд ирдэг вэ? Заримдаа бусдыг уучлах нь яагаад бидэнд хэцүү байдаг вэ? Илүү уучлагч сүнсийг хөгжүүлэхийн тулд бид юу хийж болох вэ?

  • Хуудас 446 бусдыг уучлах тухай товч, ухаалаг зөвлөгөөнүүдийг агуулдаг. Жишээ нь: “Бие биедээ тэвчээртэй ханд. Учир нь Их Эзэн бидэнд ийн ханддаг билээ.” “Нигүүлсэнгүй бай, тэгвэл та нар өөрсдөдөө нигүүлслийг олно.” “Бодгалиудыг хөнөөх биш, харин тэдэнд туслахыг эрэлхийл.” “Бид бие биедээ нигүүлсэнгүй байж, үл ялих юмсыг хайхардаггүй байх ёстой.” Эдгээр үгс тус бүрээс та нар юу мэдэж авав?

  • Хуудас 446 дээр эхэлсэн догол мөрөн дэх нигүүлсэл, өрөвч сэтгэлийн үр нөлөөний тухай Бошиглогч Иосеф Смитийн үгсийг нэгтгэн дүгнэ. Яагаад энэ зөвлөгөө үнэн гэж та нар боддог вэ? Та нар эдгээр туршлагыг амьдралдаа хэрхэн биеэр үзсэн бэ?

  • Хуудас 447-ийн доод талаас эхэлсэн догол мөрийг нэгтгэн дүгнэ. Бид энэ зөвлөгөөг дагах үед ямар асуудлаас зайлсхийж болох вэ? Яагаад зарим үед энэ зөвлөгөөг дагахад хэцүү байдаг вэ? Бусад хүмүүсийн тухай нааштай биш үг ярианд итгэх уруу таталтыг бид хэрхэн даван туулж чадах вэ?

  • Бошиглогч бусдыг уучлах хүч чармайлтандаа Тэнгэрлэг Эцэгийн “жишээг өвлөн авах” (хуудас 452) хүсэл болон “Аврагчийн тод томруун, төгс загварын дагуу” (хуудас 446) амьдрах тухай өгүүлжээ. Бид Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн үлгэр жишээг дагахыг хичээхдээ ямар зан чанарыг хөгжүүлэхийг хичээх ёстой вэ?

Холбогдох судрууд: Дуулал 86:5; Матай 18:21-35; 1 Нифай 7:16-21; Мозая 26:29-31; С ба Г 64:9-11

Эшлэл

  1. History of the Church, 4:268; Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдээс Гэгээнтнүүдэд бичсэн захидлаас, 1841 оны 1-р сарын 15, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1841 оны 1-р сарын 15, х. 273-274.

  2. Daniel Tyler, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны 8-р сарын 15, x. 491; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн.

  3. George Q. Cannon, The Life of Joseph Smith, the Prophet (1888), x. 190-191.

  4. History of the Church, 6:245; “A Friendly Hint to Missouri,” Иосеф Смитийн удирдлагаар бичсэн өгүүллээс, 1844 оны 3-р сарын 8, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1844 оны 3-р сарын 15, х. 473.

  5. History of the Church, 3:383; 1839 оны 7-р сарын 2-нд Айовагийн Монтрөүзд Иосеф Смигийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс.

  6. History of the Church, 2:230, зүүвэр тайлбар; “To the Saints Scattered Abroad,” Messenger and Advocate, 1835 оны 6-р сар, x. 138.

  7. History of the Church, 5:19-20; хаалтан дахь “хараахан” гэсэн үг эх баримт бичигт байгаа; догол мөр өөрчлөгдсөн; 1842 оны 5-р сарын 26-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү.

  8. History of the Church, 5:23; 1842 оны 6-р сарын 9-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү.

  9. History of the Church, 5:498; цэг тэмдаг шинэчлэгдсэн; 1843 оны 7-р сарын 9-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  10. History of the Church, 5:23-24; 1842 оны 6-р сарын 9-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү.

  11. Иосеф Смитээс Эдвард Партриж болон бусад хүмүүст бичсэн захидлаас, 30, 1834 оны 3-р сарын 30, Көртланд, Огайо; Oliver Cowdery Letterbook, х. 34-35, Хантингтон Номын сан, Сан Марино, Калифорни; хуулбар нь Сүмийн Архивт байгаа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  12. History of the Church, 2:374; догол мөр өөрчлөгдсөн; 1836 оны 1-р сарын 16-нд Огайогийн Көртландад болсон Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрын хамтарсан хурлын тэмдэглэлээс, тэмдэглэлийг хийсэн Уоррен Парриш.

  13. History of the Church, 2:343; Иосеф Смитээс Виллям Смитэд бичсэн захидлаас, 1835 оны 12-р сарын 18, Көртланд, Огайо.

  14. History of the Church, 2:352-354; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1836 оны 1-р сарын 1, Көртланд, Огайо.

  15. History of the Church, 4:162-164; гурав дахь догол мөрөн дэх хоёр дахь хаалтанд байгаа үгс эх баримт бичигт байгаа болно; цэг тэмдэг болон том үсгийн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; налуу бичлэгийг арилгасан; Иосеф Смитээс Виллям В.Фелпст бичсэн захидлаас, 1840 оны 7-р сарын 22, Науву, Иллиной.

Зураг
Christ teaching

Аврагч садар самууныг үйлдээд баригдсан эмэгтэйд өрөвч сэтгэлээр хандсан нь (Иохан 8:1-11-ийг үз). “Христ нүгэлтнүүдийг наманчлалд дуудаж, тэднийг аврахаар ирснээ хэлсэн билээ” гэж Иосеф Смит мэдэгджээ.

Зураг
W. W. Phelps speaking with Joseph

Виллям В.Фелпс, Гэгээнтнүудтэй бүрэн нөхөрлөлд эргэж ирснийхээ дараа Иосеф Смиттэй хөрөг зураг зуруулж, өөрийг нь шууд уучилсан Бошиглогчийн тухай ийн бичжээ: “Иеховатай уулзсан тэр хүнийг магтъя!” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 27).