Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 43: ‘Тэр бол Бурханы бошиглогч байсан’: Иосеф Смитийн үеийнхэн түүний бошиглогчийн үүрэг зорилгын тухай гэрчилсэн нь


Бүлэг 43:

“Тэр бол Бурханы бошиглогч байсан”: Иосеф Смитийн үеийнхэн түүний бошиглогчийн үүрэг зорилгын тухай гэрчилсэн нь

“Би чинь Бошиглогч Иосеф Смитийг таньдаг байсан шүү дээ гэж бодсон хэдийд ч, хашгирмаар, бүр уухайлан хашгирмаар санагддаг.” (Бригам Янг)

Иосеф Смитийн амьдралаас

наувуд Гэгээнтнүүд Бошиглогч Иосеф Смитийн үг хэлэхийг сонсохын тулд олонтаа цугладаг байлаа. Бүх Гэгээнтнүүдийг баггаах барилга Наувуд байгаагүй учраас Бошиглогч ихэвчлэн гадаа үг хэлдэг байжээ. Тэрээр Ариун сүмийн баруунтаа, олон мянган хүн цуглаж болох задгай газарт үе үе үг хэлдэг байлаа. Сүмийн удирдагчид болон үг хэлэгчдэд зориулан авсаархан тавцан барьсан бөгөөд цугларагсад зүлгэн дээр эсвэл гуалин болон тоосгон дээр суудаг байжээ. Наувуд Бошиглогч өөр газруудад, тухайлбал дуусаагүй Ариун сүм дээр болон гишүүдийн гэр оронд үг хэлдэг байв. 1843 оны эхээр Наувуд ирсэн нэг зочин Ариун сүмийн газар давхрын овон товонтой шалан дээр цуглаан болж байсан тухай тэмдэглэжээ. Бошиглогч тэнд үе үе номлодог байсан аж.”1

Бошиглогч гадаа үг хэлэхдээ үг хэлж байх үед салхи, бороогүй байхын төлөө залбирахыг Гэгээнтнүүдээс хүссэний дараа ихэвчлэн хэлэх үгээ эхэлдэг байжээ. 1843 оны 4-р сарын 8-нд Наувуд болсон чуулган дээр Бошиглогч яриагаа: “Цугларагсдаас хүсэх гурван хүсэлт байна: Нэгдүгээрт гэвэл, итгэлтэй бүхэн итгэлээ ашиглан, салхийг намжаахыг Их Эзэнд хандан залбирна уу. Учир нь одоо салхитай байна. Иймд би эрүүл мэнддээ хохирол учруулахгүйгээр үг хэлж чадахгүй нь. Дараачийнх нь гэвэл, миний дуу хоолойг та бүгд сонсож чадахын тулд Их Эзэн миний уушгийг хүчтэй болгохын төлөө та нарын залбирал надад хэрэгтэй байна. Гурав дахь нь гэвэл, над дээр Ариун Сүнс оршиж, үнэн зүйлсийг тунхаглах боломж олдохын төлөө залбирна уу’ гэж эхэллээ.”2

Бошиглогчийн үг хэлэхээр товлосон хугацаа Сүмийн гишүүдэд туйлын чухал байсан бөгөөд заримдаа тэрээр хэдэн мянгаар тоологдох цугларагсдад хандан үг хэлдэг байв. “Түүний үгийг сонссон хэн ч гэсэн сонирхол буурч ядрахыг мэддэггүй байлаа. Тэрээр сонсогчдын хүсэл сонирхлыг хүйтэн жавар, халуун нартай үед ч, бороо салхинаар ч нэг удаа нэрхийтэл инээснээ дараа нь уйлах гэхчлэнгээр олон цагийн турш өөртөө татаж чаддаг байсныг би мэднэ”3 гэж Парли П.Пратт дурссан байдаг. Наувугийн жилүүдэд хөвгүүн байсан Алва Ж.Александр “түүний үг хэлэхийг сонсохоос илүү зугаатай эсвэл сонирхолтой зүйл надад байгаагүй”4 хэмээн дурсчээ.

Бошиглогч Иосеф Смит Наувуд Гэгээнтнүүдийн том бүлэгт номлосон нэг номлол дээр байсан тухайгаа Амаза Поттер дурссан нь:

“[Бошиглогчийг] үг хэлээд гучин минут орчим болж байтал хүчтэй салхилж, шуурч эхлэв. Өтгөн тоос босч бид бие биенээ холоос харж чадахгүй болоход зарим хүмүүс явж эхлэв. Иосеф тэднийг дуудаж, салхи зогсож, бороо намдахын төлөө Бүхнийг Чадагч Бурханд залбирлаа өргөнө үү хэмээн хүсэхэд тэд ёсоор болгов. Үнэхээр ч хэдэн минугын дараа бороо, салхи зогсож, цаг агаар зуны өглөөнийх шиг болох нь тэр. Шуурга хоёр хуваагдаж, хотын хойд, өмнөд хоёр тал уруу хөдлөхөд мод, бут салхинд найган бөхөлзөхийг бид холоос харж байлаа. Гэтэл бидний байгаа газарт нэг цаг орчим нам гүм байв. Энэ үед Бошиглогчийн амнаас урьд хожид гарч байгаагүй хамгийн агуу номлолуудын нэг-нас барагсдын сэдвээрх номлолыг заасан юм.”5

Бошиглогч Иосеф Смитийн үг хэлэхийг сонссон Гэгээнтнүүд түүний бошиглогчийн үүрэг зорилгын тухай хүчирхэг, амьд гэрчлэлүүдийг хэлдэг байлаа. Тэднээс олон нь түүний уншсан лекцүүдийн тухай мөн түүнтэй хамт ажилласан туршлагынхаа талаарх дурсамжид тэмдэглэсэн байдаг. Учир нь Иосеф Смит бол үнэхээр Бурханы Бошиглогч байсныг өөрсдийнхөө нэгэн адил хойч үеийнхэн нь мэдээсэй хэмээн тэд хүсдэг байлаа.

Иосеф Смитийн гэрчпэпүүд

Иосеф Смит боч Их Эзэн түүгээр дамжуучан сайн мэдээний бүрэн байддыг сэргээсэн Бошигчогч мөн гэдгийг бид анхны Гэгээнтнүүдийн нэгэн адич мэдэж бочно.

Сүмийн хоёр дахъ Ерөнхийлөгн Бригам Янг: “Их Эзэн түүнийг өсгөн өндийлгөж, томилсон бөгөөд дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулж, авч явах хүч, түлхүүрүүдийг түүнд өгсөн Бошиглогч Иосеф Смитийг би танина шүү дээ гэж бодсон хэдийд ч би хашгирмаар, бүр уухайлмаар санагддаг. Эдгээр түлхүүрүүд энэ хүмүүст итгэмжлэн олгогдсон бөгөөд Иосефын эхэлсэн ажлыг үргэлжлүүлэх хүч бидэнд байдаг билээ.”6

1866-1887 онд Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч асан Элиза Р.Снөү: “Үнэн хийгээд зөв шударга ёсны үүднээс авч үзвэл, нөхөрт нь ашиг тустай байх бүх зүйлд түүний чин шударга байдал Тэнгэрийн багана лугаа адил бат бөх байлаа. Бурхан өөрийг нь уг ажилд дуудсаныг, дэлхий болон тамын бүх хүч нэгдэн нийлээд ч түүнийг зорилгоос нь ухруулах буюу няцахад хүргэж чадахгүй гэдгийг тэр мэдэж байсан юм. Бурхан болон ах нарынхаа тусламжтайгаар тэр хүмүүнээр нэгэн цагт үндэслэгдсэн агуу ажлын-зөвхөн амьд байгаа бүх хүмүүст төдийгүй бас ирээдүйн бүх үеийнхэнд бас нас барагсдад хамаатай ажлын үндэс суурийг тавьсан билээ.

“Тэрээр хуурмаг уламжлал, мухар сүсэг, шүтлэг бишрэл, дэлхийн бурангуй үзэл болон харанхуй байдлыг зоригтойгоор сөрөн зогсож, тэнгэрээс илчлэгдсэн зарчим бүрд чин үнэнчээ, ах нартаа болон Бурханд чин үнэнчээ нотлон харуулж, улмаар өөрийн гэрчлэлийг цусаараа лацадсан юм.”7

1901-1910 онд Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч байсан Батшеба В.Смит: “Тэр бол Бурханы үнэн Бошиглогч байх хувь тавилангаараа л байсныг би мэднэ. Иймээс Их Эзэн түүгээр дамжуулан үүрдийн сайн мэдээг, тэрчлэн биднийг селестиел хаант улс уруу хөтлөх бүх ёслол болон хишгийг сэргээсэн юм.”8

Сүмийн дөрөө дэх Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф: “Би Иосеф ахын талаар харсан зүйлдээ үлэмж баясдаг. Учир нь тэрбээр албаны болон хувийн аливаа ажил үйлийг хэрэгжүүлэхдээ Бүхнийг Чадагчийн Сүнстэй ямагт хамт байж, өөр ямар ч хүнд миний хэзээ ч олж хараагүй тийм агуу сэтгэлийг харуулдаг байлаа.”9

Сүмийн анхны гишүүдийн нэг бөгөөд хожим нь гар тэрэгтэй анхны багуудын нэгийг Солт Лейк хот уруу удирдсан Цаниел Ц.МкАртур: “Тэр бол амьд Бурханы үнэн Бошиглогч байсныг би гэрчилж байна. Түүний хэлсэн үгсийг хэдийчинээ их сонсож, үйл хэргийг нь хэдийчинээ их харах тусам, тэр үнэхээр Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёртой бас Бурханы ариун тэнгэр элчүүдтэй уулзсан гэдэгт би төдийчинээ их итгэдэг болсон.… Хэрэв энэ дэлхий дээр миний баттай мэдэж чадсан ямар нэг зүйл байдаг бол, Иосеф яах аргагүй Бошиглогч байсан гэдгийг мэддэг байсан явдал гэж надад санагддаг.”10

Иосеф Смиттэй Либерти шоронд хоригдож байсан хүмүүсийн нэг Александр МкРей: “ ‘Их Эзэн ийн айлдлаа’ гэж түүнийг хэлэхэд, энэ нь үнэн гэдэгт, [Иосеф Смит] бол бошиглогч мөн гэдэгг бид улам бүр итгэдэг байлаа. Түүний хэлсэн зүйлс бидэнд хэдийчинээ их нотлогдох тусам бид төдийчинээ их итгэлтэй болдог байлаа. Учир нь түүний үг ганц ч тохиолдолд биелэгдэхгүй өнгөрснийг бид огт мэдэхгүй билээ.”11

Сионы Хуарангийн гишүүн Лайман О.Литтлфиелд: “Түүний сэтгэл санааны бүхий л эрч хүч Бурханлаг Эзэнээрээ дуудагдсан хожмын үеийн агуу ажилд эргэлт будалтгүй зориулагдсан юм.”12

1843 онд Наувуд цагаачлан ирсэн Английн хөрвөгч Мэри Алис Каннон Ламберт: “Би Иосеф Смитийг 1843 оны хавар харсан. Бидний сууж ирсэн усан онгоц Миссиппи мөрнөөр хүрч ирэн Наувуд зогсоход удирдагч ах нараас нэлээд хэд нь уг онгоцоор ирсэн Гэгээнтнүүдийн бүлгийг тэнд угтаж авсан юм. Тэдгээр ах нарын дотор Бошиглогч Иосеф Смит байлаа. Миний харц түүн дээр агшин төдийд тогтоход тэр бол Бурханы Бошиглогч мөн гэсэн гэрчлэлтэй болсноо би мэдсэн.… Тэр миний анхаарлыг татаагүй ч, хүүхдээрээ байсан (би дөнгөж 14-тэй байв) би түүнийг бусад бүх хүнээс ялган таньж Бурханы бошиглогч болохыг нь мэдсэн юм.”13

Залуу үедээ Наувуд амьдарч байсан бөгөөд хожим нь Солт Лейк хотод гадасны ерөнхийлөгч болсон Сүмийн гишүүн Ангус М.Каннон: “1844 оны хавар нэг үйл явдлыг тохиолдуулан Иосеф ах Гэгээнтнүүдэд хандан үг хэлж байсныг би бүр ч онцгой тод санадаг. Парлийн гудамжны ойролцоо, Ариун сүмийн өмнөд хэсэг дэх гүехэн хөндий дэх хэдэн бүдүүн царс модны дор тэр үг хэлж байлаа. Бурхан Өөрийн Сүмийг үндэслэн байгуулахдаа Сүмд үүрэг өгөх илчлэлтүүдийг Түүнээс хүлээн авах эрх мэдлийг ганцхан хүнд өгдөг гэсэн үзэл баримтлалын тухай тэрээр ярьж байв.… Петр, Иаков, Иохан нарын үйлчлэлээр Бошиглогч Мелкизедек санваар хүлээн авсан тухай би мөн тэр үед сонсож билээ.

“Иосеф Смитийн сүнслэг нөлөө бүхий үгсээр идэр залуу оюун ухаанд минь төрсөн тэрхүү сэтгэгдэл насан туршид сэтгэлд хоногшин үлдсэн юм. Тийнхүү, оюун санааг минь харанхуй бүрхсэн үед түүний гэрчлэл миний өмнө амьдран босох лугаа адил тодрон, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нэгэнтээ үндэслэгдэн бий болж, Бурханы илт хүч, эрх мэдлээр удирдагдаж байгаад итгэх итгэлийг надад өгдөг билээ.”14

Бошиглогчийн ах, Сүмийн патриарх Хайрум Смит: “Өмнө нь ч бошиглогчид байсан л даа. Гэвч бошиглогчдын сүнс, хүч Иосефт байсан юм.”15

Иосеф Смит бол Христийнхтэй адил зан төлөвийг хөгжүүпэхэд бидний дагах үпгэр жишээ байлаа.

1835-1857 онд Арөанхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн асан Парли П.Пратт: “Ерөнхийлөгч Иосеф Смит тэгшхэн өндөр нуруутай, хүч чадалтай, идэвхтэй, цайвар царай, шаргал үс, цэнхэр нүдтэй, иүүрэидээ маш тачирхан үстэй, өөрийгөө өвөрмөц байдлаар илэрхийлдэг хүн байлаа.… Царайн төрх байдал нь ямагт уян зөөлөн, нүдэнд дулаахан, ухаан сийрэг, авхаалж сэргэлэн, сониучхан атлаа цагаан цайлган харц нүдэнд нь тодхон илэрдэг, хөгжилтэй, биеэ барьж чаддаг атлаа аливаа байдлаар зохиомлоор ихэмсэглэж дүр исгэдэггүй хүн байсан юм. Тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийн гүн дэх хамгийн нандин бодол санаанд нэвтэрч, үүрд мөнхийн юмсыг харж, тэнгэрт нэвтрэн, бүх ертөнцүүдийг ойлгож чаддаг нь буурь суурьтай, тогтвортой, нэвт харагч мэлмийтэй нь холбоотой ямар нэг зүйлд байсан болов уу. Тэр бол уужуу саруул ухаантай, хэнээс ч хамааралгүй зан төлөвтэй хүн байв. Тэрээр хүнтэй амархан танилцдаг, хээ шаагүй нэгэн юм. Түүний шүүмжлэх нь арслан хүрхрэх лүгээ адил аймшигтай. Нинжин сэтгэл нь далай лугаа адил хязгааргүй; оюун билэг нь амьдралын бүх талыг хамран тунгаан боддог хүн байлаа.”16

Английн анхны хөрөөгчдийн нэг Жон Нийдхам: “Иосеф Смит бол зарчимтай, гүдэс шулуун, агуу хүн юм. Тэр бол хэт шүтлэгтэй, дүлий дүмбэд оргисон уйтгартай хүн биш, харин ч үүний эсрэг хүн юм. Хэрэг дээрээ тэр бол үнэнч шударга, илэн далангүй яриатай, хөгжилтэй хүн байсан болохоор би түүнийг бүр ч илүү хайрладаг байсан.”17

1910-1921 онд Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч асан Эммилин В.Веллз: “Тэр бол … Аврагчийн өдрүүдээс хойш төрсөн, энэ үеийн хамгийн агуу хүн, хамгийн агуу бошиглогч, тийм ээ, хамгийн агуу нэгэн байсныг би баттай хэлж чадна. Түүний гадаад төрх байдал дахь сүр жавхлан, ямар нэгэн гайхамшиг гэлтэй. Тэр бол байгаагаасаа хавьгүй илүү өндөр, хавьгүй том хүн байсан гэж бодвол зохино. Босоод явсан үедээ ийм сэтгэгдэл төрүүлдэг хүмүүсийг та нараас олон нь ажигласан байх. Бошиглогч Иосеф яг тийм хүн байсан. Түүний жавхлан төгс, эрхэмсэг сайхан дүр төрхтэй харьцуулахуйц зургууд байдаг эсэхийг би мэдэхгүй юм.”18

Мэри Алис Каннон Ламберт: “Түүнийг хайрладаг Гэгээнтнүүдийн хайрыг үгээр илэрхийлэх аргагүй их байлаа. Тэд түүний төлөө амиа өгөхөд ч бэлэн байсан юм шүү. Түүнийг ойрын үед үг хэлнэ гэж зарласан бол хүмүүс үгийг нь сонсохын тулд аливаа ажил хэргийг хойш тавьдаг байлаа. Тэр бол хаа ч байдаг л нэг ердийн хүн биш байлаа. Гэгээнтнүүд болон нүгэл үйлдэгчид түүний хүч, нөлөөг адилхан мэдэрч, хүлээн зөвшөөрдөг байлаа. Түүнтэй нүүр учирсан үед хувь хүнийх нь хүч чадал, нөлөөг гайхан бишрэхгүй өнгөрөх нь боломжгүй юм.”19

1843, 1844 онд Наувуд Иосеф, Эмма хоёрын гэрт хэдэн cap суусан эмч Жон М.Бернхизел: “Иосеф Смит бол төрөхөөсөө оюуны их эрч хүчтэй, шийдэмгий зан, ялган таних буюу ойлгох агуу ухаантай, хүний мөн чанарын тухай гарамгай мэдлэгтэй хүн юм. Тэр бол уужуу тайвуу, үзэл бодол нь өргөн хүрээнд төлөвшсөн, шударга ёсыг дээдлэх талаараа мэдэгдэхүйц ялгардаг хүн. Тэр бол нинжин сэтгэлтэй, хүнд туслахад ямагт бэлэн байдаг, өгөөмөр нигүүлсэнгүй, эв нийцтэй, хөгжилтэй, юмсыг олон талаас нь тунгаан боддог, шударга, илэн далангүй, аймхай хулчгар биш, бие даасан бодолтой, хэн хүнд байдаг хуурамч зангүй. [хуурамчаар дүр исгэдэггүй] хүн юм.… Шашны багшийн хувьд ч, хүний хувьд ч түүнийг хүмүүс агуу ихээр хайрладаг билээ.”20

Иосеф Смитийн үеэл Жессе Н.Смит: “[Бошиглогч бол] миний харснаар Бурхантай хэнтэй ч зүйрлэшгүй хамгийн адилхан хүн юм.… Тэрээр зан төлөвийн агуу нигүүлсэнгүй чанарыг эзэмшсэн, уужуу сэтгэлтэй хүн учраас заяанаасаа худал хэлж, хууран мэхэлж чаддаггүй байлаа. Дэргэд нь байх үед тэрээр намайг ямар хүн бэ гэдгийг нэвт шувт харах шиг санагддаг байж билээ. Тэрбээр хүн ямар байх ёстойг сургадаг шигээ өөрөө тийм хүн байсныг би мэднэ.”21

Иосеф Смитийн бичиг хэргийн ажилтиаар үйлчилж байсан Английн хөрвөгч Виллям Клейтон: “Түүнтэй хамт хэчнээн удаан байх тусам би түүнийг төдийчинээ их хайрладаг. Би түүнтэй хэдийчинээ сайн танилцах тусам түүнд төдийчинээ их итгэдэг болсон билээ.”22

Сүмийн зургаа дахь Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит: “Хүний хамгийн эрхэм, ариун сайхан чанарууд бүгд байсан. Энэ нь ах нартайгаа бөмбөг тоглох, барилдах, хүчээ үзэн тэмцэлдэж зугаацах зэрэг хор шаргүй тоглоом наргианд олонтаа илэрдэг байв. Тэр албархуу, хэт ёсорхуу биш, зүрх сэтгэлдээ баяр хөөргүйн улмаас хөмсөг зангидаж, инээмсэглэх нь өдрийн од шиг цөөхөн, сэхүүн зантай хүн огт биш. Харин тэр бол баяр баясгалан, хайр энэрэл, хүнийг агуу их, сайн сайхан болгодог бусад шилдэг чанаруудаар дүүрэн, тэгсэн атлаа эгэл борчуудын энгийн амьдрал ахуйд бууж очиж чаддаг даруу төлөв, цагаан цайлган сэтгэлтэй хүн байлаа. Бурханы нигүүлслээр Бүхнийг Чадагчийн зорилгуудыг ойлгох хүч түүнд байсан юм. Энэ бол Бошиглогч Иосеф Смитийн зан чанар байлаа.”23

Сайн мэдээ түүгээр дамжин сэргээгдсэн Бошигчогч Иосеф Смит Бурханы авралын төчөвчөгөөг тод томруун бөгөөд хүчтэйгээр заадаг байлаа.

Бригам Янг: “Иосеф Смит ахын зан төлөвийн онцгой эрхэм чанар нь тэнгэрийн зүйлсийг мөнх бус хүмүүст сэнхэртэл нь ойлгуулан тайлбарлаж чаддагт байлаа. Тэрээр Бурханаас илчлэгдсэн зүйлс, Бурханы таалал, авралын төлөвлөгөө, Иеховагийн зорилгууд, бид болон бүх тэнгэрлэг хүмүүн биес түүнтэй ямар харилцан хамааралд оршдог тухай хүмүүст номлохдоо өөрийн сургаалыг хүн бүрийн, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдийн чадварт тохируулан, энгийн, тод томруунаар тайлбарладаг байлаа. Бурханлаг эрх мэдэл, хүчний улмаас ийнхүү тайлбарладаг байснаар түүний ярихыг сонссон хүн бүгд сэнхрэн үнэмшдэг байсан юм. Учир нь өөр ямар ч хүн түүний заадаг шиг зааж чадахгүй. Зөвхөн Есүс Христийн илчлэлтүүдээр бус аваас ямар ч хүн Бурханы зүйлсийг илчилж чадахгүй.”24

Иосеф Смитийн бичиг хэргийн ажилтан Ховард Корей: “Би Иосеф Смитийн илчилснээр сайн мэдээг судалсан бөгөөд Бурханы Сүнсний туслалцаагүйгээр авралын болон хүмүүний өргөмжлөлийн тогтолцоог илчлэгдсэн байдлаар нь хүлээн авах нь боломжтой эсэхэд эргэлздэг байлаа. Миний эл дүгнэлт боломжгүй ажээ. Наувуд түүнийг индэр дээрээс номлохыг би олон удаа сонссон доо. Ингэх бүрдээ би түүний өгүүлшгүй уран цэцэн үг хэллэг, үгээр утга санааг илэрхийлэх хүчийг гайхан биширдэг байлаа. Нэг ч өөр хүнийг ийнхүү уран илтгэж байхыг нь огт сонсоогүй.”25

Науву дахъ бишопын зөвлөлийн зөвлөх Жозеф Л.Робинзон: “Иосеф Смит Бурханы үнэн бөгөөд даруухан бошиглогч гэдэгт бид итгэж, мэддэг болсноос хойш олон жил өнгөрчээ. Харин одоо бид түүнийг нүдээрээ харж, Тэнгэрийн аянга нүргэлэх лүгээ адил дуу хоолойг нь чихээрээ сонсож байна. Харин түүний хэл номхон дөлгөөн, сургамжилсан, үлэмж гэгээрүүлсэн шинжтэй билээ. Түүний үг, номлолд бид өмнө нь ямар ч хүнийхэд хараагүй тийм хүч, агуу нөлөө байдаг. Учир нь тэр бол хүчирхэг бошиглогч, Бурханы ариун хүн шүү дээ. Тэрбээр Бурханы хаант улсад хамаарах зүйлст үнэхээр боловсорсон, байнгын хамтрагч болох Ариун Сүнсээр ямагт дүүрэн байдаг хүн юм.”26

1841онд Сүмд нэгдсэн Баптист үйлчлэгч Оорсон Спенсер: “Ноён Смитийн сургаал судар дээр онцгой тулгуурласан байдаг. Шинэ болон Хуучин Гэрээн дэх ганц ч үнэнийг тэрээр үгүйсгэж, дутуу үнэлж байхыг би огт мэдэхгүй. Харин тэрээр эдгээр үнэнүүдийг маш чадамгайгаар тайлбарладаг байсныг би үргэлж мэддэг байсан. Сүмд зааж түүнийг төгөлдөржүүлэх зорилгын төлөө Бурханаар тослогдсон тэрээр, шинэ болон хуучин зүйлсийг тохиолгон авчрахад дутагдаж байсан юмсыг зохих голдрилд нь хэрхэн оруулахыг сайн зааварлагдсан бичээч лүгээ адил мэдэх хэрэгтэй байсан юм. Энэхүү албан тушаал болон төлөөлөгчийн үүргийг тэрбээр гарамгай сайн гүйцэтгэж байна. Түүний нөлөөгөөр эртний бошиглогчид амьдралд орж ирэн, сонсголонт сайхан, хүчирхэг илчлэлтүүд нь сонссон бүхний сонирхлыг ихэд татан, тэднийг өөрсдийг нь төлөөлөх лүгээ адил болдог билээ.”27

Наувуд амъдарч байсан Сүмийн гишүүн Жона Р.Болл: “Цуглаанд очлоо. Бошиглогч Ариун сүм дотор номлож байхыг сонслоо. Түүний үг хэлэхийг хэдэн мянган хүн сонсож байв. Алдаа мадаг гарсангүй. Судруудыг нээдэг түүний арга зам санаанд оромгүй сонин бас няцаах аргагүй байлаа. Түүний сэдэв 2 Петрийн 1-р бүлэг байлаа. Тэрээр үүнийг [үд дундын] нар лугаа адил тод томруунаар тайлбарлав.”28

Виллям Клейтон: “Бага Иосеф Смиттэй яриа хөөрөө өрнүүлэх онцгой боломж бидэнд тохиосон бөгөөд бид түүнтэй хамт байхдаа баяртай байдаг билээ.… Тэр бол … уужуу ухаантай, үлэмж өргөн оюун билэгтэй хүн. Түүний яриаг сонсох юм бол ухаан чинь өргөжин тэлж, зүрх сэтгэл тань баясах болно. Тэрбээр ядуу гэгээнтнүүдтэй ойр дотно байж, тэдэнд заахдаа баяртай байдаг. Би яг л тантай ярьж байгаа юм шигээр түүнтэй энгийн, хээ шаагүй байдлаар ярилцаж, ‘үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг’ хэмээн хэлсэн үгнийх нь дагуу харилцаж чадна. Тэр миний асуусан ямар ч асуултанд хариулахад ямагт бэлэн байдаг. Бас түүнээс асуулт асуухад дуртай. Тэр судруудыг тун гарамгай мэднэ. Ямар ч сэдвээр ярилцаж байсан, урьд өмнө нь миний огт хараагүй гэрэл, сайн сайхан зүйл илчлэгддэг. Би ганц нэгхэн өдөр ч болов түүнтэй ярилцах зорилго өвөрлөн Англиас ирсэн болохоор зорьж ирсэн хэрэг маань санасанчлан бүтсэн хэмээн үздэг билээ.”29

Нөхөр Роберт Б.Томпсон нь Иосеф Смитийн бичиг хэргийн ажилтнаар үйлнилж байсан Британийн хөрөөгч Мөрси Фиелдинг Томпсон: “Тэрээр … гүнзгий утгатай, ээдрээтэй олон асуултыг чадварлагаар, тод томруун тайлбарлахыг нь би сонссон. Бүх юмс түүний хувьд ойлгоход энгийн хялбар байдаг бололтой. Иймээс тэр юмсыг бусдад маш тодорхой ойлгуулж чадцаг. Өөр хэн нэгэн бусдад ингэж ойлгуулж чаддаг гэж би огт сонсоогүй.”30

Бид анхны Гэгээнтнүүдийн нэгэн адил Иосеф Смитийн үгсийг эрхэмлэн судачж, түүний заасан зарчмуудаар амьдарч чадна.

Эммилин Б.Веллз: “Гэгээнтнүүдэд баяр баясал, тайтгарлыг авчирсан сүнсний агуу хүч Бошиглогч Иосеф Смитэд байдагт би итгэсэн хүн.… Тэрээр олон тохиолдолд хувирсан нь Бурханы хүч ийм их хэмжээгээр түүнд оршиж байсных юм. Нүүр царайн төрх байдал нь эелдэг дөлгөөн, бараг л хүүхэд шиг амарлингуй. Хүмүүст хандан үг хэлж байхад тэд түүнийг бишрэн хүндэтгэж хайрладаг нь харагддаг. Тэр үед нүүр царайн төрх байдлын сайхныг нь өгүүлэхийн аргагүй. Бусад цагт түүний биеэ авч яваа байдал үг ярианаас нь (түүний үг яриа гойд цэцэн цэлмэг юм шиг надад санагддаг байв) илүү хүчтэйгээр бидний зогсож байгаа газрыг доргиох лугаа адил сонсогчдын зүрх сэтгэлийн гүнд нэвтрэн ордог байлаа. Тиймээс тэд түүнийг хамгаалахын төлөө амь насаараа дэнчин тавихад бэлэн байдагт би итгэлтэй байна. Эцсийн энэ эрин үед Бурханаар сонгогдсон түүний үг бүрийг би ямагт шимтэн сонсдог байлаа.”31

Сүмийн тав дахъ Ерөнхийлөгч Лорензо Снөү: “Би идэр насны хөвгүүн байхдаа [17 долоо орчим настай] бошиглогч Иосефыг анх харсан. Тэрээр цөөхөн хүнтэй цугларагсдад хандан үг хэлж байлаа. Тэнгэр элчүүд түүн дээр хүрч ирсэн тухай тэр тэдэнд ярьж байв.… Тэр илчлэлтээр дүүрэн байсан учраас хүмүүс дуртай сонсож байв.… Их Эзэний амлалтын дагуу түүний заасан зарчмуудыг хүлээн авсан хүмүүс эдгээр зарчмууд үнэн тухай илчлэлтийг Их Эзэнээс хүлээн авдаг байлаа.”32

1844-1897 онд Цалын гишүүн асан Эдвард Стийвенсон: “Би түүнийг анх 1834 онд Понтиакт [Мичиган] харахад надад мартахын аргагүй сэтгэгдэл төрснөө эдүгээ олон найз нарт нь дүрслэн өгүүлэхэд сайхан байдаг билээ. Бурханы үнэн бошиглогчийн хувьд түүнийг хайрлах хайр тэр үеэс хойш бараг жаран жил өнгөрсөн ч хэзээ ч мартахааргүйгээр сэтгэлд минь хоногшин үлдсэн билээ. Тэр жил, 1834 онд Бошиглогч олон хүн оролцсон том том цугларалт дээр Эцэг Хүү хоёр өөр дээр нь хүрч ирэн, тэдэнтэй ярилцсан тухай агуу хүчээр гэрчлэн ярьдаг байлаа. Би эдгээр үйл явдлуудын үеэр урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их хүчийг мэдэрч билээ.”33

Ахлагч Парли П.Праттын дагуул охин Мэри Анн Стеарнс Винтерс: “Бошиглогч Ариун сүмийн дэргэдэх ойн цоорхойд индианчуудад номлож байх үед би дэргэд нь ойрхон зогсож байлаа. Ариун Сүнс нүүрийг нь гэрэлтүүлж, эргэн тойронд нь гэрэлт цагираг лугаа адил гийхэд түүний үгс сонсож байсан бүх хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтрэн орж байв.…

“Иосеф ах, Хайрум ах нарын цогцсыг Картейжаас авчирч Маншен Хауст байрлуулсны дараа би тэдний цогцсыг бас цусанд будагдсан тэдний өмсөж байсан зарим хувцсыг харж билээ. Тэр хоёр бол Бурханы хүмүүс, бошиглогч бөгөөд патриарх чин үнэнч итгэлтэй эрчүүд байсныг би мэднэ. Бид ирэх дэлхийд тэдэнтэй хамт байхаар зохистой байх болгугай!”34

1837 оны 4-р сарын 6-нд хийсэн номлолын тэмдэглэл бичсэн Вилфорд Вудрафф: “Ерөнхийлөгч Бага Иосеф Смит босч цугларагсдад хандан гурван цагийн турш үг хэлэхдээ Бурханы хүч, сүнсээр дүүрч, Бурханы дүр төрхийг олсон байлаа. Тэрээр найз нөхдийнхөө гэрт бодол санаагаа чөлөөтэйгөөр илэрхийлж байв. Тэрээр Израилын Ахлагчдын оюун санаанд олон чухал зүйлийг толилуулж байлаа. Ай, бид тэдгээр зүйлсийг амьдралдаа үүрд хэрэгжүүлэхийн тулд тэдгээр нь бидний зүрх сэтгэлд төмөр үзгээр бичигддэг ч болоосой [Иов 19:23-24-ийг үз]. Зүрх нь Енохынх лугаа адил үүрд мөнхөд өссөн Бошиглогч Иосефын сэтгэл болоод амнаас гарсан гэрэл, зарчим, ариун журмын оргилуур нь аливаа итгэлгүй байдал болон эргэлзээг сонсогсдын оюун бодлоос эгнэгт үгүй болгон арилгаж байлаа хэмээн би нотлон хэлж байна. Ийм үг хэл, бодол санаа, зарчим болоод сүнс харанхуйгаас гарч чадахгүй шүү дээ. Бага Иосеф Смит бол Израилыг чөлөөлөхийн төлөө өсөн торнисон Бурханы үнэн бошиглогч гэдэг гэрчлэл эдүгээ зүрх сэтгэлд минь шатах лугаа адил төөнөн байдаг билээ.”35

Бригам Янг: “Би Бошиглогч Иосефыг анх харсан цагаасаа хойш хаант улсын талаар түүний хэлсэн нэг үгийг огт мартдаггүй. Өнөөдөр ч гэсэн энэ үг надад мэдлэгийн түлхүүр болсоор ирсэн бөгөөд Иосефын үгсийг анхааран сонсож, зүрх сэтгэлдээ нандигнан тээж, ирээдүйн төлөө нөөцлөн, хэрэг болсон үед тэдгээр үгсийг оюун ухаанд минь сануулж байхын төлөө түүний Хүү Есүс Христийн нэрээр Эцэгээс гуйдаг билээ. Миний бие Бурханы зүйлсийг зүрх сэтгэлдээ нандигнан нөөцөлсөн бөгөөд энэ бол өнөөдөр миний эзэмшдэг түлхүүр юм. Бурханы Сүнснээс суралцахын төлөө би санаа тавьдаг байлаа.”36

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 559-561 дээрх Бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчлэлүүдийг унш. Эдгээр гэрчлэлүүдийн юу нь та нарт гүнзгий сэтгэгдэл төрүүлэв? Иосеф Смитийн тухай та нарын гэрчлэлийн үндэс нь юу вэ? Энэ гэрчлэлийг та нар хэрхэн олж авсан бэ? Та өөрийнхөө гэрчлэлийг тэмдэглэлдээ бичих буюу гэрийнхэнтэйгээ хуваалцаж болно.

  • Хуудас 561-563 дээр Иосеф Смитийн гадаад төрх байдал, хувь хүний чанар, зан төлөвийн тухай өгүүлдэг. Эдгээр үгс Иосеф Смитийн тухай бодол санаанд чинь хэрхэн нөлөөлсөн бэ? Эдгээр зан чанаруудаас өөртөө хөгжүүлж болох арга замуудын талаар бод.

  • Сайн мэдээг заадаг болон судруудыг тайлбарладаг Бошиглогч Иосефын арга барилын тухай гэрчлэлүүдийг судал (хуудас 564-566). Сайн мэдээг судлах болон заахад эдгээр гэрчлэлүүд бидэнд хэрхэн тусалж болох вэ?

  • Энэ бүлгийн сүүлчийн хэсгийг нэгтгэн дүгнэ (хуудас 569-571). Та нар энэ номыг судлахдаа Вилфорд Вудрафф, Бригам Янг нарын үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ? Та нар амьд Бошиглогчдын сургаалыг судлахдаа тэдний үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ? “Төмөр үзгээр лүгээ адил бидний зүрх сэтгэлд үнэн бичигдэх” боломжийг олгох гэсэн нь юу гэсэн утгатай гэж та нар боддог вэ?

Холбогдох судрууд: 2 Нифай 3:6-19; С ба Г 24:1-9; 124:1

Эшлэл

  1. History of the Church, 5:408-д эш татжээ; том үсгийн дүрэм шинэчлэгдсэн; Boston Bee-гийн нэр нь үл мэдэгдэх сурвалжлагчийн захидлаас, 1843 оны 3-р сарын 24, Иллинойн Науву, Times and Seasons-д нийтлэгджээ, 1843 оны 5-р сарын 15, х. 200.

  2. History of the Church, 5:339; 1843 оны 4-р сарын 8-нд, Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс, Виллям Клейтон.

  3. Parley P. Pratt, Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. (1938), x. 46.

  4. Alvah J. Alexander, “Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, 1906 оны 12-р сар, x. 541.

  5. Aмaзa Поттер, ‘A Reminiscence of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1894 оны 2-р сарын 5, x. 132.

  6. Бригам Янг, Deseret News, 1855 оны 10-р сарын 31, х. 268.

  7. Элиза Р.Снөү, ‘Anniversary Tribute to the Memory of President Joseph Smith,” Woman’s Exponent, 1874 оны 1-р сарын 1, х. 117; цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  8. Батшеба В.Смит, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны 6-р сарын 1, x. 344.

  9. Вилфорд Вудрафф, Deseret News, 1858 оны 1-р сарын 20, x. 363; том үсгийн дүрэм шинэчлэгдсэн.

  10. Daniel D. McArthur, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны 2-р сарын 15, x. 129.

  11. Aлександр МкРей History of the Church, 3:258-д эш татжээ; Deseret News-ийн эрхлэгчид Александр МкРейгээс бичсэн захидлаас, 1854 оны 11-р сарын 1, Солт Лейк хот, Юта, Deseret News-т нийтлэгджээ, 1854 оны 11-р сарын 9, х. 1; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн.

  12. Лайман О.Лигтлфиелд, Reminiscences of Latter-day Saints (1888), x. 35.

  13. Мэри Алис Каннон Ламберт, “Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, 1905 оны 12-р сар, x. 554.

  14. Лнгус М.Каннон, “Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, 1906 оны 12-р сар, x. 546; зөв бичгийн болон хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн.

  15. Хайрум Смит, History of the Church, 6:346-д эш татжээ; 1844 оны 4-р сарын 28-нд Иллинойн Наувуд Хайрум Смитийн уншсан лекцээс.

  16. Parley P. Pratt,Autobiography of Parley P. Pratt, хянан тохиолдуулсан Бага Парли П.Пратт, (1938), х. 45-46; догол мөр өөрчлөгдсөн.

  17. Жон Нийдхамаас эцэг эхдээ бичсэн захидал, 1843 оны 7-р сарын 7, Иллинойн Науву, Millennial Star-д нийтлэгджээ, 1843 оны 10-р сар, х. 89.

  18. Emmeline B. Wells, “The Prophet Joseph,” Young Woman’s Journal, 1912 оны 8-р сар, x. 437-438; догол мөр өөрчлөгдсөн.

  19. Mary Alice Cannon Lambert, “Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, 1905 оны 12-р сар, x. 554.

  20. John M. Bernhisel, History of the Church, 6:468-д эш татжээ; догол мөр өөрчлөгдсөн; Том Фордод Жон М.Бернхизелээс бичсэн захидлаас, 1844 оны 6-р сарын 14, Науву, Иллиной.

  21. Jesse N. Smith, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны 1-р сарын 1, x. 23-24; догол мөр өөрчлөгдсөн.

  22. Виллям Клейтоноос Виллям Хардманд бичсэн захидлаас, 1842 оны 3-р сарын 30, Науву, Иллиной, Millennial Star-д нийтлэгджээ, 1842 оны 8-р сарын 1, p. 76.

  23. Жозеф Ф.Смит, “Joseph, the Prophet,” Salt Lake Herald Church and Farm Supplement, 1895 оны 1-р сарын 12, x. 211; зөв бичгийн дүрэм болон цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  24. Бригам Янг, Deseret News, 1860 оны 11-р сарын 28, х. 305; том үсгийн шинэчлэгдсэн.

  25. Ховард Корейгаас Марта Жейн Люист бичсэн захидал, 1889 оны 8-р сарын 2, Санфорд, Колорадо, х. 3-4, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  26. Joseph Lee Robinson, Autobiography and Journals, 1883-1892, хавтас 1, x. 22, Сүмийн Архив.

  27. Оорсон Спенсерээс үл мэдэгдэх нэг хүнд бичсэн захидал, 1842 оны 11-р сарын 17, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1843 оны 1-р сарын 2, х. 56-57; цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  28. Жона Р.Боллоос Харви Ховардад бичсэн захидал, 1843 оны 5-р сарын 19, Науву, Иллиной; Jonah Randolph Ball, Letters 1842-1843, to Harvey Howard, Шатесбөри, Массачусеттс, Сүмийн Архив.

  29. Виллям Клейтоноос Английн Манчестер дахь Сүмийн гишүүдэд бичсэн захидал, 1840 оны 12-р сарын 10, Науву, Иллиной, Сүмийн Архив.

  30. Мөрси Фиелдинг Томпсон, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны 7-р сарын 1, х. 399; догол мөр өөрчлөгдсөн.

  31. Эммилин Б.Веллз, “Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, 1905 оны 12-р сар, x. 556; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн.

  32. Lorenzo Snow, Deseret Weekly, 1889 оны 4-р сарын 13, х. 487.

  33. Edward Stevenson, Reminiscences of Joseph, the Prophet, and the Coming Forth of the Book of Mormon (1893), x. 4; догол мөр өөрчлөгдсөн.

  34. Mary Ann Stearns Winters, “Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, 1905 оны 12-р сар, x. 558; догол мөр өөрчлөгдсөн.

  35. Вилфорд Вудрафф, 1837 оны 4-р сарын 6-нд Огайогийн Көртландад Иосеф Смитийн уншсан лекцийн тэмдэглэл; Wilford Woodruff, Journals, 1833-98, Сүмийн Архив.

  36. Бригам Янг, Deseret News, 1877 оны 6-р сарын 6, х. 274; том үсгийн дүрэм шинэчлэгдсэн.

Зураг
Joseph Smith teaching

“Хүмүүс [Бошиглогч Иосеф Смитийг] сонсох дуртай байлаа. Учир нь түүний үг илчлэлтээр дүүрэн байдаг. Заасан зарчмуудыг нь хүлээн авсан хүмүүс Их Эзэний амлалтын дагуу эдгээр зарчмууд үнэн болох тухай гэрчлэлийг Түүнээс хүлээн авдаг байв” гэж Лорензо Снөү хэлжээ.

Зураг
Bathsheba W. Smith

Батшеба В.Смит

Зураг
Mary Alice Cannon Lambert

Мэри Алис Каннон Ламберт

Зураг
Parley P. Pratt

Парли П.Пратт

Зураг
John M. Bernhisel

Жон М.Бернхизел

Зураг
William Clayton

Виллям Клейтон

Зураг
Joseph L. Robinson

Жозеф Л.Робинзон

Зураг
Mercy Fielding Thompson

Мөрси Фиелдинг Томпсон

Зураг
Emmeline B. Wells

Эммилин Б.Веллз

Зураг
Lorenzo Snow

Лорензо Снөү