Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 32: Мөрдлөг хавчлагыг итгэл, эрэлхэг зоригоор хариулсан нь


Бүлэг 32

Мөрдлөг хавчлагыг итгэл, эрэлхэг зоригоор хариулсан нь

“Бүү ай, харин Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн.”

Иосеф Смитийн амьдралаас

1838-1839 оны өвөл Миссури муж улсын сайн дурын цагдаагийн газар Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг тус муж улсаас хөөн гаргах тухай захирагчийн тушаалыг биелүүлэх үеэр Бошиглогч Иосеф Смит Либерти шоронд хоригдож байлаа. Тэр өвөл болон дараагийн хавар нь аймшиггай гай зовлон мянга мянган Гэгээнтнийг нөмөрч, тэд өмч хөрөнгийнхөө ихээхэн хэсгийг болон Миссури дэх гэр орноо орхин, Бригам Янг болон Сүмийн бусад удирдагчдын удирдлагаар баруун Иллинойн зүүнтэйх нутгийг зорин 320 гаруй км замыг туулах аянд гарахаар албадуулсан юм. Гэгээнтнүүдээс цөөхөн нь морин тэрэг, морьдтой байсан бөгөөд олон нь цас, борооноор задгай газар унтдаг байлаа. Гуталгүй зарим хүмүүс цасан дундуур явахдаа хуучин даавуугаар хөлөө ороодог байв.

1839 оны хоёрдугаар сард нэг найрсаг хөрш нь, сүрэл дэвссэн өөрийнхөө морин тэргэнд дөрвөн хүүхдээ суулгаж, цөөхөн эд юмсаа дайж явахад нь Эмма Смитэд тусалжээ. Тэдний хэсэг хөлдсөн Миссиппи мөрөнд тулж ирэхэд Эмма хүүхдүүдтэйгээ хамт мөсөөр явган гарахдаа Бошиглогчийн Библийн орчуулгын гар бичмэлүүдийг хоёр даавуун цүнхэнд хийж даашинзныхаа дотуур бүсэлхийгээрээ уяжээ. Эмма болон ядуу зүдүү бусад олон Гэгээнтэн Иллинойн Квинсид нутгийнхны дунд толгой хоргодох газар олж, энэхүү найрсаг хамт олон тэдний зовлон зүдгүүрийг олон талаар хөнгөвчилсөн ч тэд өлсөж, дааран, өвчин эмгэгт нэрвэгдсэн хэвээр байлаа.

Бошиглогч Иосеф Гэгээнтнүүдэд туслахсан гэж хэчнээн хүсэвч, залбирах болон өөрийнх нь эзгүйд Гэгээнтнүүдийг удирдаж байсан Бригам Янг болон бусад ах нарт захидал бичих замаар удирдамж өгөхөөс өөр зүйл хийж чадахгүй байв. Тэрээр энэхүү хүнд нөхцөл байдалд Сүмийн гишүүдэд урам дэм, амар амгаланг хайрласан зоригжуулагч үгсийг бичсээр байсан билээ: “Эрхэм хайрт ах дүүс минь, өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг зоригтойгоор хийцгээе; мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна, учир нь түүний гар илчлэгдэх болно” (С ба Г 123:17).

Шүүх хурал болох газар өөрчлөгдсөн учраас Бошиглогч болон түүний нөхөд хоригдлуудыг 1839 оны дөрөвдүгээр сарын 6-нд Либерти шоронгоос Миссурийн Давиесс дүүргийн Галлатин уруу шилжүүлсэн байна. Тэнд нэг шүүх хурал болсны дараа ах нарыг Галлатинаас шүүх хурал болох газар Миссурийн Бүүн дүүргийн Колумб уруу шилжүүлэв. Гэвч дөрөвдүгээр сарын дундуур Бошиглогч болон бусад хоригдлуудыг Колумб уруу шилжүүлэх үед харгалзагчид оргох боломжийг тэдэнд олгосон байна. Ах нар долоо хоногийн дотор Иллинойн Квинси дэх Гэгээнтнүүдийн хэсэгтэй нэгдэв. Ахлагч Вилфорд Вудрафф Бошиглогчтой дахин учран золгосон тухай хувийн тэмдэглэлдээ бичсэн нь: “Бид… Иосеф ахын гараас дахин нэгэнтээ барих баяртай хувь тохиолтой байж.… Тэрээр агуу баяр баясгалантайгаар бидэнтэй мэндчилэв. Тэр дөнгөж саяхан шоронгоос бас дайснуудын гараас чөлөөлөгдөж, гэрийнхэн болон найз нар нь түүнийг халуун дотноор хүлээн авлаа.… Иосеф ердийнх шигээ илэн далангүй, нийтэч хэвээрээ байлаа. Эмма эгч үнэхээр баяртай байлаа.”1

Түүнтэй хамт байж, Есүс Христийн сэргээгдсэн Сайн мэдээнд итгэх итгэлийнхээ төлөө өдий ихийг зоригтойгоор хүлцэн тэвчсэн өөрийн нөхөд Гэгээнтнүүдэд Бошиглогч хожим нь хүндэтгэл илэрхийлжээ: “Төдий их шударга бус явдал, зовлон зүдгүүрийг хүлцэн тэвчсэн Гэгээнтнүүдийн биеэ авч яваа байдал, ах дүүсээ танхайрагч бүлгүүдийн харгис дайралтаас хамгаалахад тэдний харуулсан эрэлхэг зориг, хүмүүний тэсвэрлэн давж чадахаас хэтэрсэн гай зовлон учирсан үед үнэний төлөөх зорилгодоо чин үнэнч байсан нь үнэхээр магтууштай юм. Бие биеэ хайрлах тэдний хайр, гянданд хоригдсон надад болон бусад ах нарт маань туслахад ямагт бэлэн байсан нь, Миссурийг орхин явах болон ядуу бэлэвсэн эмэггэйчүүд, өнчин хүүхдүүдэд туслах талаар хийсэн тэдний золиослол үнэхээр гайхамшигтай юм. Тэдэнд найрсаг зочломтгой хандаж, орон байраар хангасан нь, тэрчлэн тэднийг сайн сайхан бүхнийг эрхэмлэдэг, ариун журамтай хүмүүс болгон өсгөн өндийлгөж, үүрд мөнхөд хэвээр үлдэх нэр, Иеховагийн ивээл, тааллыг тэнд баталгаатай болгохын төлөө бүгд хамтран ажиллаж байгаа нь үнэхээр гайхамшиг мөн.”2

Иосеф Смитийн сургаалаас

Үнэний дайсан Их Эзэний үйлчлэгчдийг Их Эзэнд ойртох тусам эсэргүүцдэг.

“Мөрдлөг хавчлага… бидний сүсэг бишрэлийн улмаас аянгын цахилгаан лугаа адил үе үе бидэн дээр ирсээр байна.”3

“Дэлхий бүх хүмүүнээр судлагдан эзэмшихэд бэлэн болохоос өмнө манай шашны зарчмууд байсан ч бидний нөхдийн эсрэг аливаа мөрдлөг хавчлага нь гүжир гүтгэлгийн [хуурамчаар ял тулгах] түүнчлэн үнэн болон зөв шударга ёсны үнэр ч үгүй буруу ойлголтын үр дагавраас улбаатайг бид мэднэ. Бид энэхүү мөрдлөг хавчлагыг бусад бүх шашны нийгэмлэг анх үүсч байхдаа туулж өнгөрүүлсэн шиг тэсвэрлэн өнгөрүүллээ.”4

“Тиймээс та нар хавчигдаж байгаадаа бүү гайх. Харин: Боол эзнээсээ илүү агуу биш. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно’ [Иохан 15:20-ийг үз] гэсэн Аврагчийн үгсийг санагтун. Иймээс Гэгээнтнүүдэд учирч байгаа аливаа гай зовлон бол дэлхийн эхлэлээс хойш хэлэгдсээр ирсэн бошиглогчдын үгсийн биелэлт юм.”5

“Намайг чадах бүхнээ хийсэн үед, сайн сайхны охь манлайг гүйцэтгэсэн үед, хамгийн олиггүй хилэнцэт, бусармаг санаа бодол миний эсрэг босч ирсэн юм.… Энэ хүмүүсийн дайснууд ялагдахаа хүртэл Сүмийг мөрдөн хавчихаасаа хэзээ ч ухрахгүй. Тэд хяналт тавих хүч чадлынхаа хэрээр бүхнийг миний эсрэг эргүүлэх болно. Ийнхүү бид урт удаан хугацаанд ужигран сунжирсан дайны байдалд байх болно гэж би бодно. Эдгээр эцсийн өдрүүдийн ялзралын эсрэг жинхэнэ Христийн тэмцлийн эсрэг дайтагч түүнд ёс бус хүмүүс болон чөтгөрийн элчүүд байх болно. Мөн харанхуй тамын бүх хүчнүүд түүний эсрэг тэмцсээр байв. Ёс бус хийгээд завхарсан хүмүүс эсэргүүцэн тэмцэж байвал тухайн хүн Христийн тэмцлийн эсрэг дайтаж байна уу гэдэг нь шалгуур болно. Бүх хүмүүс өөрийн чинь тухай хорон мууг хилсээр өгүүлж байвал, адислагдсан болой чи [Матай 5:11-ийг үз]. Бүх хүмүүс түүний тухай хорон мууг ярьж байвал тэр хүн муу хүн үү? Үгүй. Хэрэв хүн нүглийн ертөнцийн эсрэг сөрөн тэмцэж байгаа бол аливаа ёс бус, бусармаг сүнснүүд өөрийн чинь эсрэг тэмцэлд босохыг хүлээж болно.

“Гэвч багахан хугацаа өнгөрсний дараа эдгээр бүх гай зовлон биднээс авагдана. Бид итгэлтэй байхын хэрээр эдгээр хилэнцтэнгүүд биднийг ялж чадахгүй. Хишиг хүртзлтийн адислалууд урагш ахиж байгааг, хаант улс далайгаас далай хүртэл өргөжин тэлж байгааг бид хараад эдгээр мунхаг юмс биднийг ялж чадахгүйд баясах болно.”6

“Намайг цааш нь харуулснаар дайснуудын маань сэтгэл ханана гэж зарим хүмүүс бодож байна. Харин тэд миний цусыг урсгангуут Сайн мэдээний бүрэн байдлын сүнсний ганцхан гялбаа зүрх сэтгэлд нь байгаа хүн бүрийн цусыг урсгахаар улайрах болно гэдгийг би та нарт хэлье. Эдгээр хүмүүсийн эсэргүүцэл бүх зөв шударгын дайсны сүнсээр өдөөгдөн хөдөлж байгаа юм. Зөвхөн намайг биш, харин энэ үеийнхэнд заахад Бурхан надад сүнсээр нөлөөлсөн сургаалуудад итгэхээр зориглосон эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг цааш харуулах болно.”7

“Үнэний дайсан үүрмэглэж суухгүй, бас аливаа чухал буюу эрх ашгийн асуудлуудаар хүмүүсийн хилэгнэлийг өдөөн турхирах замаар олон түмний санаа бодлыг Их Эзэний үйлчлэгчдийн эсрэг чиглүүлэх хүч чармайлтаа зогсоохгүй байна.”8

Бурханыг хайрладаг хүмүүс мөрдлөг хавчлагыг эрэлхэг зориг, итгэлээр даван туулах болно.

Гэгээнтнүүд ээ! Та нарын бүхий л хүнд сорилт, гай зовлон, уруу таталт, зовлон зүдгүүр, боолчлол, шоронд хоригдож, үхэж үрэгдэж байгаа нь та нар тэнгэрээс урван тэрслээгүйг, Есүс Христээс мөн, ах дүүсээсээ урван тэрслээгүйг, Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээнд, эсвэл урьд өмнө нь хүмүүнд энэ дэлхийд илчлэгдсэн эсвэл ирэх дэлхийд илчлэгдэх Бурханы илчлэлтүүдээс та нар урваагүйг харуулж байгаа энэхүү чухал Түлхүүрээс ашиг тусыг ологтун. Тийм ээ, та нарын хувцсан дээр гэм буруугүй цус үсрэхгүйн тулд, та нар там уруу доош одохгүйн төлөө та нар бүхий л тэмцэлдээ ийм зүйлийг хийдэггүй нь тодорхой билээ.”9

1830 оны хавар Мормоны Ном хэвлэгдсэнээс үүдэлтэйгээр Гэгээнтнүүдийг хаөчиж байлаа: “Мормоны Ном (Ефраимын гар дахь Иосефын саваа) хэвлэгдээд нэлээд хугацаа өнгөрсөн ч, эртний бошиглогч уг номын тухай угтан хэлсэнчлэн, ‘тэдгээр нь гадны зүйлс мэт тооцогджээ’ [Хосеа 8:12-ыг үз]. Эл ном хэвлэгдэн гарснаар их үймээн самуун дэгдэх нь тэр. Энэ ном үнэн гэдэгт итгэсэн хүмүүсийг асар их эсэргүүцэж, мөшгөн хавчсан юм. Гэвч эдүгээ энэхүү үнэн газраас оргилон, зөв шударга байдал тэнгэрээс өнгийн харж байна [Дуулал 85:11; Мосе 7:б2-ыг үз]. Иймээс үнэн, шударга ёс хоёул бидний талд байгааг мэддэг учраас, Эцэг Хүү хоёр бидэнд байгаа учраас, Христийн сургаалууд бидэнд байгаа бөгөөд эдгээр сургаалуудаар амьдардаг учраас эсэргүүцэгчдээс бид айдаггүй. Тиймээс бид сонсох хүсэлтэй бүхэнд номлож, мэдээлэл өгөхөө үргэлжлүүлсээр байсан билээ.”10

1839 оны долдугаар сард Вилфорд Вудрафф өгүүлсэн нь: “Иосеф бидэнд хандаж хэдхэн үг хэлээд, өгүүлсэн нь, ‘Та нар шоронд хоригдох боллоо гэхэд Иосеф ах та нараас өмнө шоронд хоригдох ёстой. Хэрэв та нарыг Есүс Христийн Сайн мэдээний улмаас төмөр торон дотроос цонхны хаалтаар ах нарыгаа харж чадах газарт байрлуулбал, Иосеф ах ч ийм л нөхцөлд байгаа гэдгийг санагтун.’”11

1841 онд Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд бичсэн нь: “Хүдэр чийрэг царс лугаа адил эл үнэн, өөрийг нь агуу хүчээр цохьж байгаа сөрөн тэмцэгч элементүүдийн дунд ажралгүй зогссоор байна. Үер бууж, давалгаа дараа дараалан түргэн хуйлран нөмөрсөн ч үүнийг залгиж эс чадав. ‘Өө ЭЗЭН, их ус өндөрсгөж, Их ус дуугаа өндөрсгөсөн. Харин ‘далайн хүчит давалгаануудаас ч өндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй’ [Дуулал 93:3-4-ийг үз]. Галын дөл лүгээ адил мөрдлөг хавчлага, танхайрагч бүлгүүдийн бүх нөлөөгөөр ч үүнийг устгаж эс чадав. Харин Мосегийн бут лугаа адил энэ нь залгиулалгүй зогссоор, энэхүү агшинд хүмүүс, тэнгэр элчүүд аль алинд нь чухал үзэгдэл болж байна.

“Бид ийнхүү хавчигдаж байгаа өөр хүмүүсийг хаана олж харахсан бол? Нэрд гараагүй шашныг баяртайгаар хүлээн авч, үүнд үнэнч байсныхаа улмаас олон удаа давтагдсан хавчлагыг биеэрээ амссан хүмүүсийн тухай бид бодож байна. Бурханыг хайрлаж, Түүний зорилгод үнэнч байсныхаа төлөө энэ хүмүүс өлсөж, хувцасгүйгээс даарч, аюул заналхийлэл дор, бараг л юм бүхнээр гачигдаж байсан билээ. Шүтлэг бишрэлийнхээ төлөө энэ хүмүүс эцэг эхчүүд, эхнэр, нөхөр, үр хүүхдээ цаг бусаар алдан гашуудаж байлаа. Хүмүүний сэтгэлийн хатыг сорьсон үед энэ хүмүүс боолчлогдох буюу хоёр нүүр гаргаснаас үхэхийг илүүтэйд үзэж, зан чанараа дээдлэн, хөдөлшгүй бат бөх зогссон юм.”12

Бурханы аугаа хүч зөв шударга ёсны төлөө мөрдөгдөн хавчигдаж байгаа хүмүүсийг дэмжих болно.

Иосеф Смит Либерти шоронд хоригдож байхдаа Гэгээнтнүүдэд бичсэн нъ: “Ямар нэгэн хачирхалтай юм бидэнд тохиолдсон ч [1 Петр 4:12-ыг үз] биднийг үхээнц хулчгар зүрхтэй гэж бүү бод. Учир нь бид эдгээр бүх зүйлийг урьдаас харж, мэдэж байсан бөгөөд биднийг мөшгөн хавчигчдаас илүү баталгаатай найдвар бидэнд буй бөлгөө. Тиймээс Бурхан бидний мөрийг ачаа даахаар хүчирхэг болгосон юм. Би гай зовлонгоороо Бурхан бидэнтэй хамт байгааг, Тэрээр бидний анд найз Тэрбээр бидний бодгалийг аврах болно гэдгийг мэддэг учраас бид гай зовлонгоосоо алдрыг олж байгаа билээ. Биеийг хөнөөж чадах хүмүүсээс бид айдаггүй. Тэд бидний сэтгэлийг хөнөөж чадахгүй [Матай 10:28-ыг үз]. Бид танхайрагчдын, бас дэлхийн, эсвэл чөтгөрийн, тэдний элч нар болох тэрслүү үзэлтнүүдийн, мөн бидний амь насыг бүрэлгэхийн төлөө худлыг хайрладаг, үйлддэг, андгай тангараг тавьдаг хүмүүсийн гараас ивээлийг үл хүснэ. Бид үнэн санаа зорилгоо хэзээ ч нуудаггүй бас амь амьдралынхаа төлөө нуух ч үгүй.… Бид Бурханы хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө, бидэнд Түүний зарлиг болгосон юу боловч бүх зүйлийг хийхийн төлөө бүх оюун ухаан, хүч болон чадлаараа тэсэн зогсож чадсан билээ.…

… ‘Бүдрүүлэх саад ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ’ [Матай 18:7-г үз.] хэмээн Аврагч хэлсэн билээ. Мөн дахин, ‘Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ. Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд тийнхүү хавчсан юм.’ [Матай 5:11-12.]

Иймээс эрхэм хүндэт ах нар аа, энэ амлалтыг хүсэх шалтгаан аливаа хүмүүст байх аваас, бид бол хүмүүс шүү дээ. Учир нь дэлхий биднийг зөвхөн үзэн яддаг төдийгүй, бидний талаар зүсэн бүрийн хорон мууг ярьдагийг бид мэднэ. Бид Есүс Христийн Сайн мэдээний бүрэн байдлыг заахад тууштай хичээнгүй байснаас өөр шалтгаан байхгүй юм.…

“Мөн эдүгээ, эрхэм хайрт ах дүүс минь, бид ийнхүү ах дүүс хэмээн, Христэд итгэлтэй хэвээр байгаа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хэлж байна. Шинэ бөгөөд үүрдийн гэрээнд итгэх итгэлээрээ хүчирхэг байж, дайснуудаасаа огтхон ч айхгүй байхыг бид Их Эзэн Есүсийн нэрээр ухуулж байна.… Үхэх хүртлээ итгэлээ хадгалан үлдэгтүн. Учир нь ‘хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, Сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна’ хэмээн Есүс Христ хэлжээ [Марк 8:35-ыг үз].”13

Мөн Либерми шоронгоос Бошиглгогч Тэргүүн Зөвлөл дэх мүүний зөвлөхүүд Сүмийн удирдагчдад бичсэн нъ: “Ах нар аа, бүү ай, харин Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн. Бурханы үйлчлэгч түүнээс айх учиртай хүн гэгч юу юм бэ? Эсвээс түүнээс айж дагжин чичрэх хүний хүү гэгч хэн юм бэ? Биднийг сорихын тулд ирдэг галт сорилтонд ямар нэг хачирхалтай юм бидэнд тохиолдсон мэт бүү гайх. Бүх хүмүүс гай зовлонг хуваалцагчид байдгийг санагтун. [1 Петр 4:12-13-ыг үз.] Тиймээс, та нар үүгээр төгс болох гай зовлондоо баяс. Бидний авралын Зохиогч бас үүгээр төгс болгогдсон юм шүү дээ. [Еврей 2:10-ыг үз.] Та нар өөрсдийнхөө зүрх сэтгэлийг бас бүх Гэгээнтнүүдийн зүрх сэтгэлийг тайтгаруулж, үлэмж ихээр баясгагтун. Учир нь тэнгэр дэх бидний шагнал агуу юм. Учир нь биднээс өмнө байсан бошиглогчдыг ёс бус хүмүүс бас ийнхүү хавчсан юм [Матай 5:11-12-ыг үз].”14

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-ыг үз.

  • Хуудас 419-421 дээрх шастирыг нэтгэн дүгнэ. Иосеф Смит болон түүний нөхөд Гэгээнтнүүд хавчлагад хариулсан байдал нь та нарт ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Тэд яагаад хавчлагыг тэсэн гарах хүсэлтэй байсан бэ?

  • Зөв шударга хүмүүс хавчлагатай олонтаа тохиолддог гэж Бошиглогч Иосефын заасан хуудсыг унш 422-423. Яагаад ингэдэг гэж та нар бодож байна вэ? Өнөөдрийн хавчлага Иосеф Смитийн үеийн хавчлагатай хэрхэн адилхан байж болох вэ? Энэ нь өнөөдөр хэрхэн өөр байдаг вэ?

  • Хуудас 424 дээр Иосеф Смит Гэгээнтнүүдэд туслах түлхүүрийн тухай хуваалцжээ. Энэ түлхүүрийн үнэ цэнэ та нарт ямар туршлагыг харуулсан бэ? Итгэлийнхээ улмаас хавчлагатай учирсан хүнд та нар өөр ямар зөвлөгөө өгч болох вэ? (Зарим жишээг, хуудас 424-425-өөс үзнэ үү.)

  • Бид хавчлагад итгэл, зоригоор хариулсан үед Их Эзэн биднийг дэмжинэ гэсэн амлалтыг Иосеф Смит бидэнд өгсөн хуудас 425-426-г нэгтгэн дүгнэ. Бурхан “бидний мөрийг ачаа даахаар хүчирхэг болгосон” гэж хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? Бид хэрхэн “гай зовлонгоосоо алдрыг олж,” “зовлон зүдгүүртээ” баясаж болох вэ? Бидэнд тохиолдсон гай зовлон төгс болоход бидэнд ямар арга замаар тусалж болох вэ?

Холбогдох судрууд: Матай 5:43-44; Ром 8:35-39; 2 Нифай 26:8; Мозая 24:8-16; 3 Нифай 6:13

Эшлэл

  1. Вилфорд Вудрафф, 1839 оны 5-р сарын 3-ны өдрийн тэмдэглэл, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. History of the Church, 3:329-360; “Extract, from the Private Journal of Joseph Smith Jr.,” Times and Seasons, Nov 1839 оны 11-p сарын 8.

  3. History of the Church, 6:210; 1844 оны 2-р сарын 8-нд, Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  4. History of the Church, 2:460; Иосеф Смит болон бусад хүмүүсээс Жон Торнтон болон бусдад бичсэн захидлаас, 1836 оны 7-р сарын 25, Көртланд, Огайо, Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1836 оны 8-р сар, х. 358.

  5. History of the Church, 3:331; цэг тэмдэг шинэчлэгдсэн; from “Extract, from the Private Journal of Joseph Smith Jr.,” Times and Seasons, 1839 оны 11-р сар, x. 8-9.

  6. History of the Church, 5:140-141; догол мөр өөрчлөгдсөн; 1842 оны 8-р сарын 31-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  7. History of the Church, 6:498; 1844 оны 6-р сарын 18-нд, Иллиной Наувуд Иосеф Смитийн уншсан The compilers of History of the Church-ийг эмхтгэгчид нүдээр харсан нэлээд хэдэн гэрчийн аман гэрчлэлийг нэг шастир болгон нэгтгэжээ.

  8. History of the Church, 2:437; Иосеф Смитээс Оливер Каудерид бичсэн захидлаас, 1836 оны 4-р сар, Көртланд, Огайо, Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1836 оны 4-р сар , х. 289.

  9. History of the Church, 3:385; 1839 оны 7-р сарын 2-нд Айовагийн Монтрөүзд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс нар.

  10. History of the Church, 1:84; “History of the Church” (rap бичмэл)-ээс, book A-1, x. 41, Сүмийн Архив.

  11. Вилфорд Вудрафф, Иосеф Смитийн хийсэн илтгэлийн тэмдэглэл, 1839 оны 7-р сарын 7, Коммерс, Иллиной; Вилфорд Вудрафф, Journals, 1833-1898 он, Сүмийн Архив.

  12. History of the Church, 4:337; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдийн тайлангаас, 1841 оны 7-р сарын 7, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1841 оны 4-р сарын 15, х. 384-385.

  13. History of the Church, 3:227-229, 232-233; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Миссурийн Калдвелл дүүрэг дэх Сүмийн гишүүдэд Иосеф Смитийн бичсэн захидлаас, 1838 оны 12-р сарын 16, Либерти шорон, Либерти, Миссури.

  14. Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдээс Хебер К.Кимбалл, Бригам Янг нарт бичсэн захидлаас, 1839 оны 1-р сарын 16, Либерти шорон, Либерти, Миссури, Сүмийн Архив.

Зураг
Emma fleeing Missouri

1839 оны хоёрдугаар сард Иосеф Смитийг Либерти шоронд хоригдож байх үед, Эмма Смит хүүхдүүдтэйгээ хамт хөлдсөн Миссиппи мөрнийг явган гаталж Миссурийн хавчигчЪаас зугтжээ.

Зураг
Saints fleeing Missouri

1838-1839 оны өвөл, мянга мянган Хожмын Үеийн Гэгээнтэн Миссури дэх гэр орноо орхин, Иллиной уруу 320 орчим км замыг туулан зугтахаар албадуулжээ.