Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 18: Хөшигний цаана: Мөнхийн амьдрал


Бүлэг 18

Хөшигний цаана: Мөнхийн амьдрал

“[Нас барсан зөв шударга хүмүүс] уй гашуу, „ай зовлон, үхэл хагацлыг дахин үзэхгүйгээр үхэшгүй байдлын алдар суугийн үүрд мөнх дүрэлзэгч „алан дунд амьдрахаар дахин босч ирнэ. Бурханы өв залгамжлагчид бас Есүс Христийн хамт өв залгамжлагчид болно.”

Иосеф Смитийн амьдралаас

Библийн Иосеф Смитийн орчуулгын ажил нь мөнх амьдралын хамгийн гайхамшигт нэг үзэгдэл уруу хөтөлжээ. 1832 оны хоёрдугаар сарын 16-нд Бошиглогч Огайогийн Хайрам дахь Жон Жонсоны гэрт бичээчээр үйлчилж байсан Сидней Ригдонгийн хамт ажил дээрээ байлаа. Тэрээр Иоханы Сайн мэдээг орчуулж байв. “Хүлззж авсан янз бүрийн илчлэлтээсээ Бошиглогч хожим нь, ”Хүмүүний авралтай холбоотой олон чухал асуудал Библийг эмхтгэхээс өмнө авагдсан буюу алга болсон нь тодорхой байлаа. Хзрэв Бурхан хүн бүрийг биеэр үйлдсэнийх нь дагуу шагнавал, Гзгззнтнүүдийн мөнхийн гзр орон болох ‘Тзнгзр’ хзмззх нзр томьёо нь нзгззс илүү олон хаант улсыг өөртөө багтаадаг байх ёстой нь авагдалгүй үлдсзн үнзнүүдззс тодорхой нотлогдож байна гзж хзлжзз.”1

Бүх хүн амилуулалтаар хзрхзн “урагш гарч ирзх ёстойг” дүрсзлсзн Иохан 5:29-ийг Бошиглогч “сайныг үйлдсзн хүмүүс амьдралд; харин хилзнцийг үйлдсзн хүмүүс яланд амилуулагдана” хзмззн орчуулжзз. Тзрззр Сиднейн хамт знз судрыг тунгаан бодох үед нзгзн гайхамшигт үззгдзл тздзнд нззгдсзн ажзз. Бошиглогч знз тухай өгүүлсзн нь: “Сүнсний хүчззр бидний нүд нззгдзж мөн бидний ойлголтууд гзгззрүүлзгдсзн бөлгөө. Тийнхүү Бурханы зүйлүүдийг харж мөн ойлгоход хүрсзн буюу-Бүр зхлзлззс Эцзгийн цззжинд байсан түүний Төрсөн Ганц Хүүгээр дамжуулан Эцэгийн томилсон бүр дэлхий байхаас өмнө эхлэлээс байсан тэдгээр зүйлүүдийг буюу” (С ба Г 76:12-13).

Бошиглогч, Сидней Ригдон хоёр энэхүү алдар суут үзэгдэлд Бурханы Хүүг Эцэгийн баруун гар талд харж, “түүний бүрэн байдлыг хүлээн авчээ” (С ба Г 76:20). Бурханы хүүхдүүддээ бэлтгэсэн алдар суугийн гурван хаант улсыг тэд харж, эдгээр хаант улсуудыг хэн өвлөхийг мэдсэн аж. Тэд бас Бурханы дэргэдээс хөөгдсөн Сатаныг болон Сатаны эрхшээлд өөрсдийгөө оруулсан тэдний зовлонг харжээ.

Энэ үзэгдэл хожим нь Сургаал ба Гэрээний 76 дугаар хэсэг болсон юм. Бошиглогч ийн тайлбарлажээ: “Их Эзэний хаант улсын энэхүү жаягаас өөр юу ч өмнөх үзэгдлээр дэлхийд цацарсан гэрлээс илүүгээр Гэгээнтнүүдийг баярлуулж чадахгүй биз ээ. Эхлэлээс аваад Илчлэлтийг хүртэл судруудад хүмүүний мунхаг үйлдлээр өөрчлөгдөөгүй ирсэн, хүмүүний хувь заяатай холбоо бүхий хууль, зарлиг, амлалт, үнэн, үзэл бодол бүр нь … уг баримт бичиг бол мөнхийн ертөнцийн цэдгийн хуулбар гэдгийг гэрчилж байна. Авралыг өвлөгчид Их Эзэнд гэмээ хүлээн өвдөг сөгдөн бөхийхөөр санаа нь онцгой яруу, хэл нь цэвэр ариун, цар хүрээ нь хүмүүнд боломжтой бөгөөд итгэлд шагнал, нүгэлд шийтгэл болох ажээ. Энэ нь явцуу ухаант нэгэнд хэтэрхий ахадсан зүйл ч шударга хүн бүр: ‘Энэ чинь Бурханаас ирсэн юм байна шүү дээ’ хэмээн зайлшгүй дуу алдах болно.”2

Иосеф Смитийн сургаалаас

Бурхан хүүхдүүддээ зориучж ачдар суугийн гурван зэрэгчэчийг бэчтгэсэн юм.

“Нас барагсдын амилуулалтын талаар миний өгүүлэх сэдвийг та нар Иоханы 14 дүгээр бүлгээс олно-’Миний Эцэгийн гэрт орон байр олон бий’ [Иохан 14:2]. Энэ бол та нар Бурханы өв залгамжлагчид бас надтай хамт өв залгамжлагчид байхын тулд ‘Миний Эцэгийн хаант улсад олон хаант улс бий’ гэсэн үг байх ёстой.… Селестиел хуулийг дуулгавартай дагадаг хүмүүст зориулсан, бас уг хуулийг дагадаггүй хүмүүст, хүн бүрд өөрийнх нь нөхцөлд тохируулсан орон байрууд байгаа билээ.”3

“ ‘Гэвч би ертөнцийн нэг тэнгэр, нэг там руу бүх хүмүүс очдог, бүгд адилхан гаслан зовлонтой эсвэл бүгд адилхан аз жаргалтай байдагт итгэдэг хэмээн хүн хэлж болно.’

Юу гээч вэ! Хүмүүс биеэр хийсэн үйлсийнхээ дагуу шүүгдэнэ хэмээн бичигдсэн байтал шударга сайн, ариун журамт хүмүүс, алуурчид, завхайрагчид бүгд нэг дор шавааралдан байх юм гэж үү? Гурван алдар суу, гурван тэнгэрийн тухай Гэгээнтэн Паул бидэнд мэдээлсэн шүү дээ. Тэрээр гурав дахь тэнгэрт дээш аваачигдсан нэг хүнийг таньдаг байжээ [1 Коринт 15:40-41; 2 Коринт 12:2-4-ийг үз].… Есүс шавь нартаа ийн хэлсэн байдаг, ‘Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрэв би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.’ [Иохан 14:2-3-ыг үз.]”4

Явж [Сургаал ба Гэрээ 76] дахь үзэгдлийг уншигтун. Тэнд нэг алдар суугийн дараа нөгөө алдар сууг-нарны алдар суу, сарны алдар суу, оддын алдар сууг тодорхой дүрсэлсэн байгаа. Нэг од нөгөөгөөсөө сүр жавхлангаараа ялгардаг лугаа адил телестиел дэлхийнхэн алдар суугаараа ялгардаг. Мөн селестиел алдар сууд захирдаг хүн бүр өөрийнхөө эзэгнэлд Бурхан юм.…

“ ‘Нарны алдар өөр, сарны алдар өөр, одны алдар өөр байдаг. Од одноосоо алдраараа ялгардаг. Үхэгсдийн амилалт нь тийм байна’ [1 Коринт 15:41-42.]”5 хэмээн Паул хэлжээ.

Есүсийн тухай гэрчлэчийг болон сайн мэдээыий ёслолуудыг хүлээн авдаг итгэлтэй хүмүүс селестиел хаант улсыг өвлөнө.

Хожим нь Сургаал ба Гэрээний 76:50-59, 62, 68-70-д цэдэглэгдсэн дараах зүйлийг Бошиглогч Иосеф Смит үзэгдлээр харжээ: “Мөн дахин бид гэрчилж байна-учир нь бид харж мөн сонссон болой, мөн энэ бол шударга хүмүүсийн амилуулалтад урагш гарч ирэх тэдний талаарх Христийн сайн мэдээний гэрчлэл болой-Тэд бол Есүсийн тухай гэрчлэлийг хүлээн авсан, мөн түүний нэрэнд итгэсэн, мөн түүний оршуулгын маягаар баптисм хүртсэн, түүний нэрээр усанд оршуулагдсан тэд болой, мөн энэ нь түүний өгсөн тэрхүү зарлигийн дагуу буюу-Тийнхүү тэд зарлигуудыг сахиснаар бүх нүглээсээ угаагдаж цэвэршигдэн мөн энэ хүчинд томилогдон мөн лацдагдсан түүнээс гар тавилтаар Ариун Сүнсийг хүлээн авч болох ажгуу; мөн итгэлээр дийлж, мөн шударга хийгээд үнэнч тэд бүгдийн дээр Эцэгийн цутгадаг амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан тэд буюу.

“Тэд бол Ууган Хүүгийн сүм болох тэд бөлгөө. Тэд бол Эцэг бүх зүйлийг гарт нь өгсөн тэд буюу-Тэд бол түүний бүрэн байдлыг, мөн түүний алдар сууг хүлээн авсан санваартнууд хийгээд хаад болох тэд болой. Мөн Төрсөн Ганц Хүүгийн жаягийн дагуу байсан Енохын жаягийн дагуу асан Мелкизедекийн жаягийн дагуух Бүхний Дээдийн санваартнууд бөлгөө.

Иймийн тул, энэ нь бичигдсэнчлэн, тэд бол бурхад, бүр Бурханы хөвгүүд бөлгөө-Иймийн тул бүх зүйл тэднийх болой, амьдрал эсвээс үхэл, эсвээс одоогийн зүйлүүд, эсвээс ирэх зүйлүүд бүгд тэднийх болой, мөн тэд бол Христийнх мөн Христ нь Бурханых бөлгөө.…

Эдгээр нь Бурхан хийгээд түүний Христийн дэргэд үүрд мөнхөд орших болно.… Эдгээр нь Бурхан хийгээд Христ бүхний шүүгч байдаг тэнгэрт нэр нь бичигдсэн тэд буюу. Эдгээр нь өөрийнхөө цус урсгалтаар дамжуулан энэхүү төгс цагаатгалыг хийсэн, шинэ гэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогдсон шударга хүмүүс болох тэд бөлгөө. Эдгээр нь бие махбод нь селестиел, алдар суу нь нарных, бүр бүхнээс хамгийн дээд, алдар суу нь огторгуйд ердийн байдаг нар лугаа адил хэмээн бичигдсэн Бурханы алдар суу болой.”6

Хожим нь Сургаал ба Гэрээний 131:1-4-т цэдэглэгдсэн дараах зүйлийг Бошигмжч Иосеф Смит 1843 оны тавдугаар сард заажээ: “Селестиел алдар сууд гурван тэнгэр буюу зэрэглэл буй; мөн хамгийн дээдхийг нь олж авахын тулд хүн санваарын энэхүү ариун жаягт санваар [гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг хэлж буй] орох ёстой; мөн хэрэв тэрээр үгүй аваас, тэрээр үүнийг олж авч чадахгүй. Тэрээр нөгөөд нь орж болно, гэвч тэр нь түүний хаант улсын төгсгөл болой; тэрээр өсөн нэмэгдэж үл чадна.”7

“Эндээс харвал, мөнх амьдрал гэдэг нь цорын ганц мэргэн болоод үнэн Бурханыг танин мэдэх явдал мөн. Та нар өөрсдөө… нэгэн жижигхэн хэмжээнээс арай илүү хэмжээнд, багаахан чадвараас илүү дээд чадварт, нэг өргөмжлөлөөс нөгөөд, нигүүлслээс нигүүлсэлд, хүрэх замаар нойрсогсдоос амилуулагдах хүртлээ түймэрлэгч галан дотор амьдарч чадах хүртлээ, үүрдийн хүчиндээ хаан сэнтийд залран буй тэдний адилаар хэрхэн алдар сууд залран, бурхад, хаад болон Бурханы санваартнууд болохыг мэдэх шаардлагатай.…

… [Нас барсан зөв шударга хүмүүс] уй гашуу, гай зовлон, үхэл хагацлыг дахин үзэхгүйгээр үхэшгүй байдлын алдар суугийн үүрд мөнх дүрэлзэгч галан дунд амьдрахаар дахин босч ирнэ. Бурханы өв залгамжлагчид бас Есүс Христийн хамт өв залгамжлагчид болно. Энэ юу гэсэн үг вэ? Та нар Бурханы байгаа газарт хүрч мөнхийн хүчит хаан сэнтийд залрахдаа өөрсдөөсөө өмнө энэ үйл явцыг биеэр туулсан хүмүүстэй нэг адил хүч, мөн тийм алдар суу болон өргөмжлөлийг өвлөнө гэсэн үг юм.”8

“Нойрсогсдоос алдар суут амилуулалтыг хүртэх хүмүүс үүрд мөнхийн бүх хүчийг эзэмшин, хаан ширээнүүд, ноёрхлууд, удирдлагууд эсвэл эрх мэдлүүдэд болон тэнгэр элчүүдээр өргөмжлөгдөж, Бурханы өв залгамжлагчид, Есүс Христийн хамт өв залгамжлагчид хэмээн яруу тодоор тунхаглагдана [Ром 8:17-г үз].”9

Есүсийн тухай гэрчлэлээр нэн хүчтэй биш, “дэлхийн шударга сайн хүмүүс” террестриел хаант улсыг өвлөнө.

Хожим нь Сургаал ба Гэрээ 76:71-79-д цэдэглэгдсэн дараах зүйлийг Бошиглогч Иосеф Смит үзэгдлээр харжээ: “Мөн дахин, террестриел дэлхийг бид үзэв, мөн болгоогтун мөн харагтун, тэдгээр нь террестриелийнх болох тэд бөлгөө, тэдний алдар суу нь Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авсан Ууган Хүүгийн Сүмийнхээс, бүр огторгуй дахь нарнаас cap ялгардгийн адил ялгарах авай.

“Болгоогтун, эдгээр нь хуульгүйгээр нас барсан тэд бөлгөө; мөн тэрчлэн тэд бол хүмүүсийн шоронд хоригдсон сүнснүүд бөгөөд тэд маханбод дахь хүмүүний дагуу шүүгдэж болохын тулд Хүү тэдэнд айлчилж ирэн, мөн сайн мэдээг тэдэнд номложээ; Тэд Есүсийн тухай гэрчлэлийг маханбодод хүлээн аваагүй, харин хожим нь үүнийг хүлээн авсан ажээ.

Эдгээр нь хүмүүний башир аргаар харалган болсон дэлхийн шударга сайн хүмүүс юм. Эдгээр нь түүний бүрэн байдлыг бус харин Түүний алдар сууг хүлээн авсан тэд юм. Эдгээр нь Эцэгийн бүрэн байдлыг бус харин Хүүгийн оршихуйг хүлээн авсан тэд юм.

Иймийн тул, тэд бол селестиел биес бус, террестриел биес бөгөөд нарнаас сар ялгардаг шиг алдар сууд ялгардаг билээ. Эдгээр нь Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш тэд бөлгөө; иймийн тул, бидний Бурханы хаант улс дээрх титмийг тэд олж авах нь үгүй.”10

Ёс бус бөгөөд сайн мэдээг эсвэл Есүсийн тухай гэрчлэлийг хүлээн аваагүй хүмүүс телестиеч хаант улсыг өвлөнө.

Хожим нь Сургаал ба Гэрээ 76:81-85, 100-106, 110-112-т цэдэглэгдсэн дараах зүйлийг Бошиглогч Иосеф Смит үзэгдэлд харжээ: “Мөн дахин, бүр огторгуй дахь сарны алдар суугаас оддын алдар суу ялгардгийн адил бага алдар суу болох телестиелчүүдийн алдар сууг бид харав.

Эдгээр нь Христийн сайн мэдээг ч, Есүсийн тухай гэрчлэлийг ч хүлээн аваагүй тэд юм. Эдгээр нь Ариун Сүнсийг үгүйсгэдэггүй тэд юм. Эдгээр нь тамд доош хаягдсан тэд юм. Эдгээр нь сүүлчийн амилуулалт хүртэл, Их Эзэн бүр Христ Хурга ажлаа дуусгах хүртэл чөтгөрөөс гэтэлгэгдэх нь үгүй тэд юм.…

Зарим нь нэгнийх нь мөн зарим нь нөгөөгийнх нь-зарим нь Христийнх, зарим нь Иоханых, зарим нь Мосегийнх мөн зарим нь Елиасынх, бас зарим нь Есаиасынх мөн зарим нь Исаиагийнх бас зарим нь Енохынх хэмээн хэлдэг тэд юм; Гэвч сайн мэдээг мөн, Есүсийн тухай гэрчлэлийг ч бас бошиглогчдыг ч, үүрдийн гэрээг ч хүлээж аваагүй бөлгөө.

“Эцсийн эцэст, эдгээр нь Ууган Хүүгийн сүмд аваачигдахын тулд мөн үүлэнд хүлээн авагдахын тулд гэгээнтнүүдтэй хамт цуглуулагдах нь үгүй болой.

Эдгээр нь худал хэлэгчид, мэрэг төлөгчид, мөн садарлагчид, мөн завхайрагчид, мөн худал хуурмагт дурладаг мөн тийн үйлддэг тэд юм. Эдгээр нь дэлхий дээр Бурханы хилэгнэлд зовдог тэд юм. Эдгээр нь мөнхийн галын өс хонзонд зовох тэд юм. Эдгээр нь тамд доош хаягдаж мөн Христ бүх дайсныг хөл дороо захирч, мөн өөрийн ажлыг төгөлдөржүүлэх цаг хугацаааны бүрэн байдлыг хүртэл Бүхнийг Чадагч Бурханы хилэгнэлд зовдог тэд юм.…

“Мөн: Эдгээр бүгд сэнтий дээрээ үүрд мөнхөд залардаг түүнд өвдөг сөгдөх болно, мөн хэл болгон хүлээн зөвшөөрөх болно хэмээн өгүүлэх Их Эзэний дуу хоолойг [бид] сонсов; Учир нь тэд ажлуудынхаа дагуу шүүгдэх болно, мөн хүн болгон бэлтгэгдсэн харшуудад өөрийн ажлуудын дагуу, өөрийн эзэгнэлийг хүлээн авах болно; Мөн тэд Бүхний Дээдийн үйлчлэгчид байх болно; гэвч Бурхан хийгээд Христийн оршдог тэнд, төгсгөгүй дэлхийнүүдийн цаг хугацаанд тэд очиж чадах нь үгүй.”11

Ес бусчуудын тарчлал нь тэд эдэлж болох байсан алдар сууг хүлээн авч чадаагүйгээ мэдэх явдал мөн.

“Бурхан Өөрийнх нь дуу хоолойг дуулгавартай дагаагүй хүмүүс тамын хараалаас зайлсхийж чадахгүйг хуульчилсан билээ. Тамын хараал гэж юу вэ? Түүний зарлигуудыг дагаагүй хүмүүст энэ хараал ирнэ гэсэн үг.… Хзрэв бүх хүмүүс Түүний нззж өгсөн замаар явахгүй бол хараагдана гздгийг би мзднз. Энз бол Их Эззний үгззр заагдсан зам мөн.”12

“Сүнсний дзлхийд очсон сүнснүүдийн агуу гаслан зовлон нь бусдын здзлж буй тзрхүү алдар сууг тзд өөрсдөө хүлззн авч болох байснаа мзддзг бөгөөд здгззр нь тздний өөрсдийнх нь яллагч болдог.”13

“Ийм тодорхой бус байдал шиг аймшигтай зовлон гзж үгүй билзз. Энз бол ёс бусчуудын шийтгзл мөн. Тздний зргзлззз, айдас, тодорхойгүй байдал нь уйлах, ёолох, шүдзз хавирахад хүргзнз.”14

“Хүн бол өөрийгөө тарчилгагч, өөртөө ял хураагч мөн. Үүнззс үндзслзн, Тзд хүхзр, галаар шатаж буй нуур уруу очно хзмззн хзлдзг билзз [Илчлзлт 21:8-ыг үз]. Хүний оюун ухаан дахь гансралын тарчлал нь хүхзр, галаар шатаж буй нуур лугаа адил юм. Хүмүүний тарчлал гзгч знз мөн хзмззн би хзлнз.…

… Зарим хүмүүс Бурханы мөнхөд дүрзлззгч галан дотор амилан босч ирнз. Учир нь, Бурхан мөнхөд дүрзлззгч галан дотор оршдог билзз. Бас зарим нь өөрсдийнхөө гзм нүглийн яланд амилан босох болно. Энз нь хүхзр, галаар шатаж буй нууранд орсонтой адил зовлонтой тарчлал юм.”15

Судпах бопон заах зөвлөмж

Энз бүлгийг судалж, заахаар бзлтгзхдзз доорх санаануудыг ашигла. Нзмзлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Сургаал ба Гзрззний 76 дугаар хзсзгт цздзглзгдсзн илчлзлтийг хүлззж авах үед судрын нзгзн шүлгийг тунгаан бодож байжзз (хуудас 245-247; мөн С ба Г 76:15-19-ийг үз). Ийнхүү тунгаан бодох нь ойлголтыг нэмэгдүүлж болно гэдгийг хувийн ямар туршлага чинь та нарт тусалсан бэ? Энэ бүлгийн тухай бас бусад бүлгүүдийн тухай ярилцахдаа, өөрсдийнхөө уншсан үнэнүүдийг тунгаан бодох цаг гаргаж бай.

  • Иохан 14:2-3, 1 Коринт 15:40-41-ийг унш. Эдгээр шүлгүүдийг ойлгоход энэ бүлэг дэх сургаалууд та нарт хэрхэн тусалдаг вэ?

  • Селестиел, террестриел, телестиел алдар сууг өвлөх хүмүүсийг дүрслэхэд “Есүсийн тухай гэрчлэл” гэсэн нийлэмж үгийг таван удаа ашиглажээ (хуудас 248-252). “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш” хүн зан төлөвийн ямар шинж чанаруудтай байдаг вэ? Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш хүмүүст ямар адислалууд өгөгдсөн бэ?

  • Хуудас 249 дээрх эхний догол мөрийг уншихдаа, “итгэлээр дийлэх (даван туулах)” гэсэн нийлэмж үгэнд онцгой анхаарал хандуул. Есүс Христэд итгэх итгэл энэ амьдрал дахь асуудал бэрхшээлийг даван туулахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Хуудас 250 дээрх хоёр дахь догол мөрийг бүтнээр нь унш. Бид мөнхийн дэвшилдээ яагаад “жижигхэн хэмжээнээс арай илүү хэмжээнд” сайжрах хэрэгтэй гэж та нар боддог вэ? Ийм байдлаар сурч, өсч хөгжих бидний хэрэгцээг харуулсан ямар туршлага та нарт тохиолдсон бэ?

  • Хуудас 251 дээрх террестриел хаант улсыг өвлөх зарим хүмүүсийг дүрсэлсэн, хоёр дахь догол мөрийг нэгтгэн дүгнэ. Бид “хүмүүний башир аргаар харалган болохоос” хэрхэн зайлсхийж болох вэ? Харалган болохоос зайлсхийхэд бид бусад хүмүүст хэрхэн тусалж чадах вэ?

  • Дараагийн амьдралд ёс бусчуудын ямар байдалтай байхыг дүрслэхэд Иосеф Смитийн ашигласан үгс, нийлэмж үгсийг хуудас 253 дээрээс ол. Эдгээр үгс, нийлэмж үгс та нарт хэрхэн холбогдох вэ? Хүн ямар байдлаар “өөрийгөө тарчилгагч, өөртөө ял хураагч” байж болох вэ?

Холбогдох судрууд: Алма 41:2-8; С ба Г 14:7; 76:20-49; 88:15-39

Эшлэл

  1. History of the Church, 1:245; цэг тэмдэг шинэчлэгдсэн; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 183, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. History of the Church, 1:252-253; “History of the Church” (гар бичмэл)ээс, book A-1, x. 192, Сүмийн Архив.

  3. History of the Church, 6:365; догол мөр өөрчлөгдсөн; 1844 оны тавдугаар сарын 12-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Томас Буллок.

  4. History of the Church, 5:425-426; цэг тэмдэг шинэчлэгдсэн; 1843 оны зургадугаар сарын 11-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф and Виллард Ричардс; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  5. History of the Church, 6:477-478; 1844 оны зургадугаар сарын 16-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Томас Буллок; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  6. Сургаал ба Гэрээ 76:50-59, 62, 68-70; Иосеф Смит, Сидней Ригдон нарт 1832 оны 2-р сарын 16-нд Огайогийн Хайрамд өгөгдсөн илчлэлт.

  7. Сургаал ба Гэрээ 131:1-4; хаалтан дахь үгс эх баримт бичигт байгаа болно; 1843 оны 5-р сарын 16-нд Иллинойн Рамуст Иосеф Смитийн өгсөн заавар.

  8. History of the Church, 6:306; 1844 оны 4-р сарын 7-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар.

  9. History of the Church, 6:478; 1844 оны зургадугаар сарын 16-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Томас Буллок; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  10. Сургаал ба Гэрээ 76:71-79; Иосеф Смит, Сидней Ригдон нарт 1832 оны 2-р сарын 16-нд Огайогийн Хайрамд өгөгдсөн илчлэлт.

  11. Сургаал ба Гэрээ 76:81-85, 100-106, 110-112; Иосеф Смит, Сидней Ригдон нарт 1832 оны 2-р сарын 16-нд Огайогийн Хайрамд өгөгдсөн илчлэлт.

  12. History of the Church, 4:554-555; догол мөр өөрчлөгдсөн; 1842 оны 3-р сарын 20-нд, Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф; хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  13. History of the Church, 5:425; 1843 оны зургадугаар сарын 11-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  14. History of the Church, 5:340; 1843 оны 4-р сарын 8-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс, Виллям Клейтон.

  15. History of the Church, 6:314, 317; цэг тэмдэг шинэчлэгдсэн; 1844 оны 4-р сарын 7-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар.

Зураг
John Johnson home

Огайогийн Хайрам дахь Жон Жонсоны сэргээн засварласан байшин. 1832 оны хоёрдугаар сард Бошиглогч Иосеф Смит Бурхан Өөрийн хуухдуудэд зориулж бэлтгэсэн алдар суугийн гурван зэрэглэлийн тухай үзэгдлийг Жонсоны гэрт харжээ.

Зураг
clouds

Селестиел хаант улсыг өвлөгчЪийн “бие махбоЪ нь селестиел, алдар суу нь нарных, Өүр бүхнээс хамгийн дээд Бурханы алдар суу болой.”