Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 37: Энэрэл бол Христийн цэвэр хайр


Бүлэг 37

Энэрэл бол Христийн цэвэр хайр

“Хайр бол Бурханы гол шинж чанаруудын нэг бөгөөд Бурханы хүүхдүүд байхыг хүсдэг хүмүүс хайрыг харуулах ёстой.”

Иосеф Смитийн амьдралаас

Их Эзэн 1841 онд Иосеф Смитээр дамжуулан өгсөн нэг илчлэлтэнд Иллинойн Наувуд “ордны маягаар засан сайжруулж өнгөлөгдөх Сионы суурийн чулуу байх” (С ба Г 124:2) гадас байгуулахыг даалгажээ. Бошиглогчийн удирдлагаар Науву худалдаа, боловсрол, урлагийн цэцэглэн хөгжиж байгаа төв болов. Олон хүн ферм дээрээ ажиллаж байсан бол хотод 0.4 га газартай хүмүүс ногооны талбайд жимс, хүнсний ногоо тарьж ургуулдаг байв. Хөрөө рам, тоосгоны үйлдвэр, хэвлэх цех, гурилын үйлдвэр, талх, нарийн боовны цехүүд түүнчлэн мужаан, ваар сав, нимгэн төмөр эдлэлийн цех, үнэт эдлэл, дархны газрууд, тавилга үйлдвэрлэх цехүүд хотод байгуулагдаж байлаа. Наувуд Гэгээнтнүүд театр, бүжиг, концертын танхимуудтай байв. Сургуулиудад нийтдээ хэдэн зуун сурагч суралцаж байсны гадна их сургууль байгуулахаар төлөвлөж байв.

Науву хурдан хөгжиж байлаа. Тоосгоны нэлээд хэдэн үйлдвэр улаан тоосго үйлдвэрлэдэг байсан нь өвөрмөц харагдах барилгуудыг Наувуд барих боломжтой болгожээ. Ийм барилгуудын нэг нь Бошиглогчийн Улаан тоосгон дэлгүүр байв. Энэ дэлгүүр Бошиглогчийн болон Тэргүүн Зөвлөлийн оффис, түүнчлэн гэр бүлээ тэжээн тэтгэхэд нь Бошиглогчид бизнесийн газар болдог байжээ. Улаан тоосгон дэлгүүрт болсон нэг үйл явдал Бошиглогчийн энэрэнгүй мөн чанар, хайрлаж хүндэлмээр хүн болохыг нь харуулдаг.

Жеймс Лийк англи хүн бөгөөд Сүмд хөрвөсөн эгч Агнес, нөхөр Хенри Найтингейл нарынхаа хамт Наувуд ирсэн ажээ. Жеймс, Хенри хоёр өөрсдөө ажил хайгаад олж чадаагүй болохоор Бошиглогчоос тусламж хүсэхээр шийдсэн гэнэ. Жеймс дурссан нь:

“[Бошиглогч]… нэгэн жижиг дэлгүүрт нэг эмэгтэйгээр бараагаа заруулдгийг бид мэдсэн юм. Анх удаа түүнд ойртож очин, түүнийг сайн харах завшаан надад тохиосон нь тэр л дээ. Түүнд гаргуун сүнс байсан гэж надад бодогдсон. Тэр бол өмнө нь миний уулзаж явсан хүмүүсээс огт өөр хүн байлаа. Тэр үнэхээр бүхнээс дээд Бурханы Бошиглогч юм даа хэмээн би зүрх сэтгэлдээ хэлж билээ.

Би Сүмийн гишүүн байгаагүй ч, түүнээс ажил гуйгаач гэж Хенригээс хүссэн ч тэр ингээгүй болохоор би ажил гуйсан юм. ‘Ноён Смит ээ, нөхөр бид хоёроор хийлгэчих ажил танд байна уу? Оронд нь бага сага юм өгчихөд болно доо’ гэж намайг хэлэхэд тэр хөгжилтэй, эелдэг уриалгахнаар биднийг хараад, ‘За тийм байж, та нар юу хийж чаддаг улс вэ, хүүхдүүд ээ?’ гэв. Энд ирэхээс өмнө эх орондоо хийж байсан ажлынхаа талаар бид хоёр ярилаа.

Та хоёр ‘Шуудуу ухаж чадах уу?’ гэж түүнийг асуухад би, бид хоёр чадахын төлөө байдгаараа хичээе гэв. ‘Сайн байна, хүүхдүүд минь’ гэж тэр хэлээд туузан метр авч, ‘Намайг дагаад яваарай’ гэв.

Тэрээр бид хоёрыг дэлгүүрээс хэдэн метрийн зайтай газар аваачаад туузан метрийн үзүүр дэх цагирагийг надад бариулаад нөгөө талын үзүүрийг нь туузан метрийн дамраас бүрэн гаргаад, бидний ухах газрыг шугам татан хэмжиж өгөв. ‘За, хүүхдүүд ээ, та хоёр энэ зураасны дагуу 0.9 метр өргөн, 0.76 метр урт нүх ухаж чадах уу?’ гэж асуув.

Бид хоёр чадах чинээгээрээ хичээе гэж хэлэхэд биднийг орхиж явлаа. Тэгээд бид хоёр ажиллаж, шуудууг ухаж дуусахад би очиж шуудуу дууслаа гэж хэлэв. Тэр хүрч ирээд шуудууг харснаа, ‘Хүүхдүүд минь, би өөрөө ухсан бол үүнээс сайн хийж чадахгүй шүү. За явцгаая’ гэв.

Тэр биднийг дэлгүүртээ дагуулж ороод, гахайн шарсан, шараагүй махнаас шилээд ав гэхэд нь би жаахан ичиж, тэр өөрөө бидэнд авч өгсөн нь дээр гэв. Тэгээд тэр хамгийн сайн махнаас шилж нэг том хэсгийг бас бид хоёрт тус бүрд нь нэг шуудай гурил өгөөд болох уу гэж биднээс асуулаа. Ийм их юм авсныхаа төлөө өөр ажил нэмж хийж өгч ч болно гэж бид хоёрыг хэлэхэд, ‘Та хоёр л сэтгэл хангалуун байгаа бол, би ч бас тийм байна’ гэж тэр хэлж билээ.

“Бид хоёр түүнд эелдгээр талархал илэрхийлээд Бурханыхаа Бошиглогчийн өгөөмөр уужуу сайхан сэтгэлд баярлан гэр уруугаа явж билээ.”

Жеймс Лийк тэр жилдээ баптисм хүртэж, “Бурханы Сүнс хийгээд хүчээр гэрэлтсэн [Бошиглогчийн] ялдамхан царайг олонтаа харах онцгой боломж түүнд тохиосон” тухай өгүүлжээ.1

Иосеф Смитийн сургаалаас

Бурханы хайраар дүүрэн хүн бусдыг адисчахад санаа тавьдаг.

“Хайр бол Бурханы гол шинж чанаруудын нэг бөгөөд Бурханы хүүхдүүд байхыг хүсдэг хүмүүс хайрыг харуулах ёстой. Бурханы хайраар дүүрсэн хүн зөвхөн гэр бүл нь адислагдсанд сэтгэл нь ханадаггүй, харин бүх хүн төрөлхтнийг адислахад санаа тавин дэлхий даяар явдаг.”2

Люси Месерв Смит дараах зүйлийг өгүүлжээ: “[Иосеф Смит] ‘Ах эгч нар аа, бие биенээ хайрла. Дайсандаа нигүүлсэнгүй бай’ гэж хэлдэгсэн. Тэрбээр эдгээр үгсийг хүчтэйгээр давтан хэлээд амен гэдгийг тод чангаар хэлдэг байв.”3

1839 оны долдугаар сард, Бошиглогч Сүмийн хэсэг удирдагчдад хандан яръсан нъ: “Тэгэхэд би тэдэнд хандаж, олон чухал сэдвээр түүнчлэн Их Эзэний өмнө даруухан амьдрахыг хүсдэг бүх хүмүүст тохиох үнэт зүйлсийн талаар үг хэлэн… нэлээд их заавар өгч, ялангуяа энэрэл, мэргэн ухаан, анд нөхдийн барилдлага, бүх зүйлд, бүх нөхцөл байдалд бие биеэ хайрлаж явах тухай заасан билээ.”4

Тусчамж хэрэгтэй хүмүүсийг хайрчаж, тэдэнд анхаарал халамж тавих онцгой үүрэг бидэнд байдаг.

“Ах дүүстээ үнэгүйгээр өгч-тэднийг үргэлж хайрлан, бүхий л талаар тусалж байх нь Гэгээнтэн бүрийн үүрэг юм. Бид Бурханы өмнө зөвтгөгдөхийн тулд бие биеэ хайрлаж, хилэнцийг даван туулах ёстой. Бид эцэггүй хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүдийг эргэж тойрч, зовж зүдэрсэн үед нь анхаарал халамж тавьдаг байх ёстой. Бид дэлхийгээс толботохгүй байх ёстой. Учир нь эдгээр эрхэм зүйлс цэвэр шашны ариун агуу эх ундаргаас үүдэлтэй байдаг билээ [Иаков 1:27-г үз].”5

“[Сүмийн гишүүн] энэ сүмийнх ч байна уу, өөр сүмийнх эсвэл аль ч сүмийнх биш байсан ялгаагүй, хаа тааралдсан газартаа өлссөнийг тэжээж, нүцгэнийг хувцаслан, бэлэвсэн эмэгтэйчүүдэд тусалж, өнчин хүүхдүүдийн нулимсыг хатааж, зовж зүдрэгсдийг тайтгаруулж байх ёстой.”6

“Баячууд энэрэлгүйгээр аврагдаж чадахгүй. Тэд хэзээ, хэрхэн ядууст өгөхийг Бурханы шаардсанаар өгснөөр л авралд хүрнэ.”7

“Зовж зүдрэгсдийн байдлыг анхааралдаа авч, зовлонг нь нимгэлэхийг хичээгтүн. Талхаараа өлссөнийг тэжээж, хувцсаараа нүцгэнийг хувцаслаж, өгөөмөр сэтгэлээрээ өнчрөгсдийн нулимсыг хатааж, аз жаргалгүй бэлэвсэн эмэгтэйчүүдийг хөгжөөж, залбирал, эргэж тойрч очих нинжин сэтгэл тань гай зовлонд нэрвэгдэгсдийн сэтгэлийн эмзэглэлийг хөнгөвчилж, өгөөмөр сэтгэл тань амин чухал хэрэгцээгээ хангахад нь нэмэр болог. Бүх хүнд юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэж яв, ингэснээр та нар гэм хоргүй, ял зэмгүй, буруутгал зэмлэлгүй, Бурханы хөвгүүд болно. Бурханы өгсөн, өгч байгаа, өгөх бүх зарлигийг сахь-тэгвэл амьдрал чинь адислагдсан нь харагдах болно. Ядуус өсч өндийгөөд та нарыг ерөөнө. Та нарыг бүх хүмүүс хүндэлж, зам чинь цэгц шударга, зөв хүмүүсийн жим байж, төгс өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно [Сургаалт Үгс 4:18-ыг үз].”8

Та нар Бурханы оюун ухааны дагуу зөв шударгын зарчмуудыг хэрэгжүүлж, бие биеэ зохих ёсоор хайрлан, боолчлол, уй гашууд байгаа, өөрсдийг чинь гүнээ хайрладаг хүмүүсийг бүхий л арга замаар санаж явсан үед Ариун Сүнс … тэргүүн дээр тань үргэлж юүлэгдсээр байх болно. Эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгөө арвижуулахыг хүсэгчид та нарын дотор байдаг бол, ах дүүс нь ядуу зүдүү байдалд зовж, хүнд сорил тонд байхад тэд эд баялгийг эрэлхийлдэг бол, Ариун Сүнс бидний төлөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж зуучлан гуйхад тэдэнд ашиг тус ирдэггүй [Ром 8:2б-г үз].

“Бидний зүрх сэтгэлд ийм ихэрхэг бардам зан хэзээ ч байх ёсгүй. Харин даруу байхыг эрхэмлэж, сул дорой хүмүүсийн төгс бусыг бүхий л тэвчээрээр хүлц.”9

Энэрэл бол тэвчээртэй, нигүүлсэнгүй, найрсаг юм.

Элиза Р.Снөү Бошиглогчийн хэлсэн дараах үгсийг тэмдэглэжээ: “Тэгэхэд тэрээр [1 Коринтын] 13-р бүлгээс уншиж ‘Хзрэв би хүмүүсийн болон тэнгэр элч нарын хэлээр ярьсан ч надад хайр байхгүй бол би нүргэлэх харанга, хангинах цан болох байсан’ гэдгийг эш татаад, хөршийнхөө ариун журмын талаарх ойлголтыг зөвхөн өөрийнхөө бодлоор бүү хяэгаарла, өөрсдийгөө бусдаас илүү зөв шударга гэж бүү бод. Хэрэв та нар Есүс шиг байхыг хүсч, өөрсдийн нөхөдбүтээлүүдийг Абрахамын өвөр дээр хүргэхийг хүсэх аваас бие биеэ хайрлан хүндэтгэх мэдрэмжээ өргөжүүлэх ёстой гэв. Тэр өөрөө тэсвэр тэвчээр, хүлцэнгүй чанарыг Сүмд ч, дайсандаа ч харуулснаа хэлээд эцэг эх нь хүүхдийнхээ жижиг сажиг сул талд энэрэнгүй эөөлөн ханддаг лугаа адил бид бие биенийхээ бүтэлгүйтлийг хуваалцдаг байх ёстой гэв.

… Та нар цагаан цайлган сэтгэл, ариун журмаа нэмэгдүүлэхийн хэрээр, зүрх сэтгэл тань өргөжин тэлж, бусад хүмүүс уруу хандаг. Та нар хүн төрөлхтний алдаа дутагдалд тэвчээртэй, хүлээцтэй хандах ёстой. Хүмүүний бодгаль гэгч хэчнээн үнэ цэнэтэй билээ! …

“… Нүгэл үйлдэгчдийн гоё сайхан гяланцаг болсон хувцас хунарт бүү атаарх. Учир нь тэд зовлонт байдалд байдаг. Гэвч та нар чадахынхаа хэрээр тэдэнд нигүүлсэнгүй ханд. Учир нь хэрэв тэд наманчилж, Түүн уруу эргэхгүй бол Бурхан тзднийг богинохон хугацаанд устгана.”10

“Ухаалаг хүмүүс хүмүүнийг нинжин сэтгэлээр араасаа дагуулахын тулд хангалттай ойлголттой байх ёстой.’Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна’ хэмээн нэг ухаалаг хүн хэлсэн байдаг [Сургаалт Үгс 15:1]. Иймээс Бурханыг хайрлах хайраа зохих ёсны ойлголт буюу мэдлэггүйгээр буруу юм хийсэн хүмүүст нинжин сэтгэлээр хандах замаар харуулах нь Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд гайхан биширмээр зүйл байх болно. Учир нь дайснуудынхаа төлөө залбир хэмээн Есүс үнэнээр хэлсэн билээ [Матай 5:44-ийг үз].”11

“Би та нарын алдаа дутагдлыг шүүмжлэхгүй. Та нар минийхийг бүү шүүмжил. Хайр болох энэрэл тоо томшгүй нүглийг далдалдаг юм [1 Петр 4:8]. Иймээс би та нарын дундах бүх алдаа дутагдлыг олонтаа далдалдаг. Харин хамгийн хүслэн болсон эрхэм сайхан зүйл бол алдаа дутагдалгүй байх явдал мөн. Бид номхон дөлгөөн, амар амгалангийн сүнсийг төлөвшүүлэх ёстой.”12

Элиза Р.Снөү Бошиглогчийн хэлсэн үгсийг тэмдэглэжээ: “Хүмүүс надад өчүүхэн төдий нинжин сэтгэл хайраа харуулахад, Ай энэ нь миний оюун ухаанд ямар их хүчээр нөлөөлдөг билээ. Харин үүний эсрэг зам нь хатуу хахир сэтгэлийг тэтгэж, хүмүүний оюун ухааныг сульдаан мохоодог.

Хүмүүс бурханлиг чанарын зарчмуудтай танилцаагүй бол дэлхийд хайрын мэдрэмж хомсдож, энэрэл дутдаг нь нотлогдсон юм. Бурханлаг чанарын хүч болон алдар суу нь энэрлийг санал болгох чөлөөт зарчим болдог билээ. Бурхан нүглийг зөвшөөрсөн харцаар хардаггүй. Харин хүмүүс нүгэл үйлдэхийг өөрсдөдөө зөвшөөрдөг.… Бид тэнгэрлэг Эцэгтээ хэчнээн ойртох тусам нүгэл үйлдэгчдэд төдийчинээ өрөвч сэтгэлээр ханддаг. Тэднийг мөрөн дээрээ үүрч, нүглийг нь ардаа орхимоор бидэнд санагддаг.…

… Цэцэн ухаантай эрэгтэйчүүд, бас эмэгтэйчүүд, ‘Өө, хэрэв би Иосеф ах байсан бол, үүнийг ч ингэж хийх байсан, түүнийг ч тэгж хийх байсан’ хэмээн хэчнээн ч удаа тушаал заавар өгөхийг эрэлхийлдэг байлаа даа. Гэвч тэд Иосеф ахын оронд байсан бол эрчүүд, эсвэл эмэгтэйчүүдийг Бурханы хаант улсад албадан оруулж болохгүйг, харин тэдэнд тэвчээртэй хандах ёстойг, ингэснээр бид эцэстээ тэднийг аврах ёстойг мэдэх байсан биз ээ. Бүх Гэгээнтнүүдийг хамтад нь байлгах, уг ажлыг байнга урагш ахиулах арга зам бол Бурхан нүгэл үйлдэгч хүмүүсийг шударга ёсонд авчрах хүртэл бүхий л тэвчээрээр хүлээх явдал мөн. Нүглийг хүлээн зөвшөөрөх ёсгүй, харин нигүүлсэл зэмлэл хоёр хамт байх ёстой.”13

Бид үйлчлэи, нинжин сэтгэлийн энгийн үйлдлүүдээр дамжуулан энэрлээ илэрхийлдэг.

“Би бол та нарын үйлчлэгч. Би гагцхүү Ариун Сүнсээр дамжуулан та бүхэнд сайныг үйлдэж чадна.… Бид өөрсдийгөө зөвхөн та нарт үйлчлэх хүсэлтэй, та бүгдэд үйлчлэхэд цаг зав, эрч хүч, нөөц боломжоо дайчилдаг даруухан үйлчлэгчид гэдгээс өөрөөр үздэггүй.”14

Эдөин Холланд дурссан нъ: “1838 онд Иосеф хэдэн залуучуудтай талбайн янз бүрийн тоглоомоор, түүний дотор бөмбөгөөр тоглодог байлаа. Тэд мөдхөн ядарч эхлэх нь тэр. Тэр үүнийг хараад залуусыг дуудан цуглуулж хэлсэн нь: ‘Модон шүүгээ хийцгээе.’ Тэд тэр даруй шүүгээ хийж эхлэв. Иосеф залуустай хамтран нэг бэлэвсэн эмэгтэйд модон шүүгээ хийж өгсөн юм. Чадах л юмаараа бусдад үргэлж тусалдаг нь Иосефын зан байлаа.”15

Хожим нъ Науву хэмээн нэрлэгдсэн Иллинойн Коммерст Гэгээнтнүүд анх сууръшиж байсан үеийн тухай Бошиглогч Иосеф Смитийн ээж Люси Мак Смит дурссан нъ: “Тааламжгүй цаг ууртай хавсарсан, чичиргээ халуун, хижиг өвчний улмаас, нэг нь нөгөөдөө балга хүйтэн ус өгчих эсвэл өөртөө тусалчих тэнхэлтэй нэг ч эрүүл хүн айлуудад байхгүй болтол тартагтаа тулж, зовж зүдэрч байгааг энд суурьшсан ах нар цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мэдэрч байлаа. Хайрумынхны ихэнх нь өвчилсөн байлаа. Манай эмэгтэй дүү Люси бүр хүнд өвчилсөн байв. Үнэн хэрэгтээ, өвчинд нэрвэгдээгүй оршин суугчид хуруу дарам цөөхөн байлаа.

“Иосеф, Эмма хоёр өвчтэй хүмүүсийг гэртээ авчирч, халамжилдаг байв. Тэд өвчилсөн хүмүүсийг дөрвөн өрөөтэй гэртээ авчирсаар байгаад багтахгүй болоход хашаанд майхан босгож, гэр бүлийнхээ явж чадах тэнхэлтэй гишүүдийг майханд оруулсан юм. Иосеф, Эмма хоёр энэхүү зовлон зүдгүүрийн цагт бүх цаг зав, анхаарлаа өвчтэй хүмүүсийг халамжлахад зориулж байв.”16

Бошиглогчийн үеэл Жон Л.Смит тэр үед болсон дараах үйл явдлын тухай дурсчээ: “Миний үеэл Бошиглогч Иосеф, ах Хайрумтайгаа бидэн дээр ирлээ. Бид бүгдээрээ өвчтэй, ээжид чичирч халуурдаг ханиад хүрсэн, аав үргэлж ухаан нь самууран дэмийрч байлаа. Иосеф бидний тартагтаа тулсныг хараад гутлаа тайлж, хөл нүцгэн байсан аавын хөлд өмсгөж, өөрөө хөл нүцгэн буцсан. Тэрээр хүн явуулж аавыг гэртээ аваачин, амийг нь авран биднийг олон зүйлээр тайтгаруулсан учир бид эдгэрсэн юм.”17

Элизабет Анн Витни дурссан нъ: “Бид 1840 оны хаврын эхэн үеэр Коммерс хэмээн нэрлэгдсэн хэвээр байсан, Науву хотын дээд хэсэгт хүрч ирэн, Хайрам Кимбаллын нэг байшинг түрээсэлж суув.… Бид энд бүгдээрээ чичирч халуурдаг ханиадаар өвчилснөөс, гэр дотроо арайхийн мөлхөж, бие биенээ халамжилдаг байлаа. Ийм хүнд нөхцөлд миний ес дэх хүүхэд төрлөө. Иосеф бидэн дээр ирж, хүнд нөхцөлд байгааг хараад, тэр даруй биднийг гэртээ аваачъя хэмээн шавдуулав. Тааламжгүй цаг уур, түүний хажуугаар ус гэхчлэн юм юмаар гачигдаж байсан нь цаашид тэсвэрлэх аргагүй болоод байсныг бид мэдэрч байлаа. Тиймээс бид энэ боломжийг ашиглан Бошиглогч Иосефын хашаан дахь жижиг нэг давхар байшинд амьдрахаар явж билээ. Бид удалгүй эдгэрч, хүүхдүүд жинхэнэ хүүхдийнхээ дүр төрхөөр байх болов. Хүмүүсийн энэ тэргүүний хэрэгцээт зүйлсээр хангасан Иосефын дэлгүүрт нөхөр маань ажилд оров.

“Иосеф Смит Көртландад манай байшинд амьдарч байхад нэг өдөр байшингаас гараад хашаа уруу орж явтал Иосеф Смитийн нэгэн бошиглол цахилгаан цахих лугаа адил гялсхийн санаанд минь орж ирэв. Энэ нь юу байсан бэ гэвэл: Бид гэр оронгүй байхад нь түүнд болон гэр бүлд нь хаалгаа нээн өгч, түүнд үйлчилсэн ч, ирээдүйд тэрээр биднийг өөрийнхөө гэрт хүлээн авах болно гэсэн бодол байлаа.”18

Мозая Л.Ханкок залуу байхад нь Наувуд болсон нэг үйл явдлын тухай дараах зүйлийг өгүүлжээ: “Энэ зун [1841 оны] би Бошиглогчтой анх удаа бөмбөг тоглож үзэв. Бид ээлжлэн бөмбөг шидэж, бөмбөгийг барьж авахаар гүйнэ. Тэгээд тоглоом дуусахад Бошиглогч, ‘Ах нар аа, морин тэргээ хөллөөрэй’ гэж хэлснээр бид бүгдээрээ ой уруу хөдөллөө. Би ганц моринд хөллөдөг тэргээ жолоодон явсан бол Иосеф ах аав хоёр миний араас хос морьтой тэргээрээ явж билээ. Бүгд нийлээд 39 морин тэрэг байсан бөгөөд бид морин тэрэгнүүддээ ачих мод түүв. Бид морин тэрэгнүүдээ ачаалж дуусахад Иосеф ах хүссэн хүн бүхэнтэй саваа татаж тоглохыг санал болгоод өөртэйгөө саваа татсан бүгдийг ялж билээ.

“Бошиглогч мод ачсан морин тэргүүдийг дараа нь тусламж хэрэгтэй хүмүүст өөр өөр газар уруу явуулсан юм. Тусламж хэрэгтэй Гэгээнтнүүдэд өгнө гэж тэрээр хүмүүст хэлж мод огтлуулсан байв. Бидний өвчин бүрэн илааршаагүй, эргэн тойронд хүмүүс нас барсаар байсан ч, Бошиглогчийн хэлснийг хүн бүр дуртай биелүүлдэг байлаа. Хүмүүс инээмсэглэн, бие биеэ хөгжөөн дэмжихийг хичээдэг байв.”19

1842 оны нэгдүгээр сарын 5-нд Бошиглогч, хожим нъ Тэргүүлэх бишопоор үйлчилж асан Эдвард Хантерт бичсэн захидалд дараах зүйлийг өгүүлжээ: “Манай барааны нэр төрөл [Улаан тоосгон дэлгүүр] нэлээд сайн-бүр маш сайн шүү. Янз бүрийн хүмүүс, өөр өөр цаг үед, олон нэр төрлийн барааг өөрсдийнхөө сонголтоор худалдан авч байна. Бид ийм боломжийг бий болгосондоо бас бидэнд ийм юмс байгаад би баяртай явдаг. Учир нь олон ядуу, ах эгч нар маань эдүгээ тэдэнд боломжийнх нь хэрээр хүртээмжтэй байгаа, худалдаж авдаг юмсаасаа тайтгарлыг олж, зүрх сэтгэл нь баясаж явдаг билээ.

“Дэлгүүр бараагаар дүүрэн, би хэзээний догь худалдагч шиг лангууныхаа ард өдөржин зогсож бараагаа наймаалан, Христийн Мэндэлсний Баяр болон Шинэ жилийг идээ будаагүй өнгөрөөхөд тулсан хүмүүст тусална. Учир нь тэдэнд бага сага элсэн чихэр, бурам, үзэм гэхчлэнгийн юмс дутагддаг. Учир нь би ч гэсэн өөрийгөө баярлуулж, Их Эзэний тогтоосон цагт өргөмжлөгдөхийн тулд Гэгээнтнүүдэд анхаарал халамж тавих дуртай.”20

Судпах бопон заах зөвпөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 479-481, хуудас (486-489) дээрх түүхүүдийг нэгтгэн дүгнэхдээ, Бошиглогч Иосеф Смитийн талаарх бодол санаагаа илэрхийл. Эдгээр түүхүүд түүний тухай юу зааж байна вэ? Түүний үйлдлүүд эргэн тойрных нь хүмүүст хэрхэн нөлөөлдөг байсан гэж та нар бодож байна вэ? Бусад хүмүүсийн нинжин сэтгэл амьдралд чинь ямар арга замаар нөлөөлдөг вэ?

  • Хуудас 482 дээрх эхний гурван догол мөрийг нэгтгэн дүгнэ. Бурханы хайраар дүүрсэн хүмүүс яагаад бүх хүн төрөлхтнийг адислахыг хүсдэг гэж та нар боддог вэ? Бидний хайр, нинжин сэтгэлийн үйлдэл хүмүүсийг адислахад хэрхэн тусалдаг вэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахад бид ямар үүрэг хүлээж болох вэ? (Зарим жишээг хуудас 483-484-оос үз.) Эдгээр үүргүүд хүмүүсийн материаллаг хэрэгцээг хэрхэн хангадаг вэ? Эдгээр нь сүнсний хэрэгцээнд хэрхэн холбогдох вэ? Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилсан ямар жишээнүүдийг та нар харсан бэ?

  • Хуудас 484-ын доод талаас эхэлсэн догол мөрийг унш. Бусдын ариун журамд талархах талархлаа өсөн нэмэгдүүлэхийн тулд бид юу хийж болох вэ? Бид яагаад “өөрсдийгөө бусдаас илүү зөв шударга гэж бодохоос сэрэмжилж, [өөрсдийнхөө] ариун журмыг үнэлэхэд даруу байх” ёстой вэ?

  • Бошиглогч Иосеф “дэлхийд… хайрын мэдрэмж хомсдосон”(Хуудас 484) тухайд санаа зовсноо илэрхийлжээ. Тэрээр үүний эсрэг бид “бие биеэ хайрлан хүндэтгэх мэдрэмжээ өргөжүүлэх” ёстой, мөн “[бидний] зүрх сэтгэл өргөжин тэлж, бусад хүмүүс уруу хандаг” (хуудас 484-485) хэмээн хэлжээ. Бидний зүрх сэтгэл өргөжин тэлж, бие бие уруугаа хандах гэсэн нь юу гэсэн утгатай гэж боддог вэ?

  • Хуудас 485 дээрх хоёр дахь догол мөрийг бүтнээр нь унш. Бид гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран ажиллахдаа энэ сургаалыг ямар арга замаар хэрэгжүүлж болох вэ?

Холбогдох судрууд: 1 Коринт 13:1-13; Мозая 4:14-16, 26-27; Ифер 12:33-34; Моронай 7:45-48; С ба Г 121:45-46

Эшлэл

  1. James Leach, in “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны 3-р сарын 1, x. 152-153; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн.

  2. History of the Church, 4:227; Иосеф Смитээс Арванхоёрт бичсэн захидлаас, 1840 оны 12-р сарын 15, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1841 оны 1-р сарын 1, х. 258; Энэ захидлын огноог History of the Church-д 1840 оны 10-р сарын 19 гэж буруу бичжээ.

  3. Lucy Meserve Smith, “Recollections of the Prophet Joseph Smith” Juvenile Instructor, 1892 оны 8-р сарын 1, x. 471.

  4. History of the Church, 3:383; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1839 оны 7-р сарын 2, Монтрөүз, Айова.

  5. History of the Church, 2:229, зүүвэр тайлбар; “To the Saints Scattered Abroad,” Messenger and Advocate, 1835 оны 6-р сар, x.137.

  6. Ричард Саварийн захидалд эрхлэгчийн өгсөн хариу, Times and Seasons, 1842 оны 3-р сарын 15, х. 732; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  7. History of the Church, 4:608; 1842 оны 5-р сарын 1-нд, Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  8. “To the Saints of God,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүлэл, 1842 оны 10-р сарын 15, х. 952; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  9. History of the Church, 3:299; цэг тэмдэг шинэчлэгдсэн; Иосеф Смит болон бусад хүмүүсээс Эдвард Партриж болон Сүмд бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 20, Либерти шорон, Либерти, Миссури.

  10. History of the Church, 4:606-607; догол мөр өөрчлөгдсөн; 1842 оны 4-р сарын 28-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү; мөн appendix, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  11. History of the Church, 6:219; догол мөр өөрчлөгдсөн; “Pacific Innuendo,” Иосеф Смитийн удирдлагаар бичигдсэн өгүүлэл, 1844 оны 2-р сарын 17, Науву, Иллиной; Times and Seasons-д, 1844 оны 2-р сарын 15, х. 443; Times and Seasons-ийн энэ дугаар хожуу нийтлэгджээ.

  12. History of the Church, 5:517; Иосеф Смитийн уншсан лекцээс 1843 оны 7-р сарын 23, Науву, Иллиной; тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс; мөн appendix, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  13. History of the Church, 5:24; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитийн уншсан лекцээс 1842 оны 6-р сарын 9-нд, Иллинойн Науву; тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү.

  14. History of the Church, 5:355; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитийн уншсан лекцээс 1843 оны 4-р сарын 13, Иллинойн Науву; тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  15. Edwin Holden, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны 3-р сарын 1, x. 153; цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  16. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844-1845 оны гар бичмэл, book 17, x. 7, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  17. John Lyman Смит, Autobiography and Diaries, 1846-1895 он, хуулбар, боть 1, 1839 оны 9-р сарын тэмдэглэл, Сүмийн Архив.

  18. Elizabeth Ann Whitney, “A Leaf from an Autobiography,” Woman’s Exponent, 1878 оны 11-p сарын 15, x. 91.

  19. Mosiah Lyman Hancock, Autobiography, машиндсан хувь, x. 22, Сүмийн Архив.

  20. History of the Church, 4:492; Иосеф Смитээс Эдвард Хантерт бичсэн захидлаас, 1842 оны 1-р сарын 5, Науву, Иллиной.

Зураг
Red Brick Store

Науву дахь шинэчлэн засварласан Улаан тоосгон дэлгүүр. Энэ барилга Бошиглогч Иосеф Смитийн оффис, мөн гэр бүлээ тэжээн тэтгэхэд нь тусалдаг бизнесийн газар болдог байв. Сүмийн олон цуглаан, олон нийтийн үйл ажиллагаа энэ дэлгүүрт болдог байсан ажээ.

Зураг
men building

“Тэд тэр даруй явж, Иосеф залуустай хамтран нэг бэлэвсэн эмэгтэйд модон шүүгээ хийж вгсвн юм. Чадах л юмаараа бусдад үргэлж тусалдаг байсан нь Иосефын зан байлаа.”

Зураг
Emma caring for sick

Иггинойн Коммерст өвчин газар авсан үед Иосеф, Эмма хоёр өвчтэй хүмүүсийг гэртээ авчирч, халамжилдаг байв.